- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Туркойз Хилл Ресурс" Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдлээ
"Оюу Толгой” төслийн голлох хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” өчигдөр /2020.0220/ албан мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Засгийн газартай үүссэн татварын маргаанаа эцэслэн шийдэж чадахгүй байгаа тул Лондоны Арбитрын шүүхэд хандах болсноо зарлалаа.
Татварын ерөнхий газраас явуулсан аудитын шалгалтын хүрээнд 2013-2015 оны хооронд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан гэж үзэн, 155 сая ам.долларын торгууль ногдуулсан байдаг. Улмаар 2018 оны нэгдүгээр сард "Оюу Толгой” компани төлөөгүй татвар, тавьсан торгуулийн өр төлбөрөө барагдуулахад нийт 4.8 сая ам.доллар зарцуулсан юм.
Татварын ерөнхий газар үүнээс яг дөрвөн жилийн өмнө 2010-2012 оны хооронд мөн адил шалтгаанаар хууль зөрчсөн гэж үзэн 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. 2015 онд үүний 30 саяыг "Оюутолгойн далд уурхайн” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үед "Рио тинто” компанийн зүгээс төлөхөөр зөвшөөрч, тэр дор нь барагдуулж байлаа.
"Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны гуравдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газарт татварын маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ өгсөн байдаг. Тус компанийн зүгээс 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлгийг үндэслэн зөвшилцөх санал хүргүүлснээс хойш хоёр тал 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Лондоны Олон улсын арбитр (Эрдэнэтийн 51 хувийг шийвэрлээд буй)-ын шүүхээр маргаанаа таслуулах асуудлыг тавьсан. Мөн "Оюутолгой” компани төлөөгүй татвар, торгууль зэргийг тооцоод таван сая ам.доллар нэмж төлөхөөр зөвшөөрч, төлбөрөө энэ оны нэгдүгээр сар гэхэд бүрэн барагдуулсныг мэдээлсэн.
Хэдийгээр 2018 оны тавдугаар сард "Туркойз Хилл Ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд хандах боломжтой байсан ч тэгэлгүй зөвшилцөх байр суурьтай байсан билээ. Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Туркойз Хилл” болон "Оюу Толгой” компанитай энэ асуудлаа 60 хоногийн дотор шийднэ гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч голлох хөрөнгө оруулагч Туркойз Хилл Ресурс үүнийг маргаантай хэмээн үзэж Лондоны арбитрын шүүхэд хандаж байгаа нь энэ аж. Ингэж хандах нь 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд байгуулсан Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд заасан нөхцөлийн дагуу нээлттэй аж.
-
Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлэгт хувь эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх талаар тодорхой дурдсан байдаг. Тиймээс та бүхэнд дээрх 14 дүгээр бүлгийг бүрэн эхээр нь хүргэе.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||