- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
SOMO: АНУ, Рио Тинто Монголын Засгийн газрын "тархийг угааж", өрөнд оруулсан
Амстердамд байрлах Олон үндэстний корпорацийн судалгааны төвийн /SOMO/ судлаачид болох Роданте Алерс, Винсент Кизебринк нарын "Монголын нуралт" нэртэй илтгэл хоёрдугаар сарын 19-ний өдөр тус судалгааны төвийн цахим хуудсанд нийтлэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол дахь АНУ-ын ЭСЯ, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Британи-Австралийн "Рио Тинто" корпораци Монгол улсын Засгийн газрын "тархийг угааж" өрөнд оруулж, экологийн асуудлуудтай нүүр тулгаруулж, байгалийн баялгаа хянах ардчилсан хяналтаа алдахад хүргэсэн гэж илтгэлд өгүүлжээ.
Данийн Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хийсэн энэ судалгаанд 1990-2020 оны хооронд Викиликс сайт дээр нийтлэгдсэн Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны баримт бичгүүд болон бусад нээлттэй эх сурвалжаас авсан материалууд дээр анализ хийсэн байна. Илтгэлийн зохиогчид болох Алерс, Кизебринк нар Амстердамд байрлах Олон үндэстний корпорацийн судалгааны төвийг төлөөлдөг аж.
Илтгэлд, Дэлхийн банк болон Олон улсын валютын сан Монголын зах зээлийг либералчилж, гадаадын хөрөнгө ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэж онцолсон байна. Дэлхийн банкны гол эзэмшигч болох АНУ Монголд шахалт үзүүлж, уул уурхайн компаниудад тавих шаардлагуудыг багасган, Оюутолгой ордыг авах боломжтой болсон байх магадлалтай гэж судалгаанд таамаглажээ.
АНУ болон түүний холбоотнууд Орос, хятадын Монголд үзүүлэх улс төрийн нөлөөллийг тэнцвэржүүлэх зорилгоор АНУ-ыг "гуравдагч хөрш" гэж нэрлэсэн Монголын үзэл баримтлалын ашиглан арилжааны ашиг олсон. Үүнд нь АНУ холбоотнуудынхаа хамт болон Монгол улс ОУВС-аас хамааралтай байдал тусалсан гэж судлаачид өгүүлжээ.
Илтгэлийн зохиогчид АНУ Рио Тинто корпорацийг байнга дэмждэг болон Монгол улс уул уурхайн салбараасаа ихээхэн хамааралтай байдгийг онцолсон байна. Тэд ОУВС-г АНУ хянадаг гэдгийг цохон тэмдэглээд Оюутолгойн орд газартай холбоотой хэлэлцээнд Монголын өнөөгийн үйлдэл хүчний тэнцвэрийг өөрчилж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
"Монголчуудад хандаж хэлэхэд: Өөрсдийн нөөц баялагт тавих хяналтаа сэргээхийн тулд үндэстэн дамнасан том корпорациудын дээрмийг зогсоох хэрэгтэй. Зөв удирдлага, хууль ёсыг корпорацийн ашиг сонирхлоос ангид байлгаж, эрүүл гаригийн төлөө, хүн бүрийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой" хэмээн илтгэлийн хамтран зохиогч Роданте Алерс мэдэгджээ.
Илтгэлийн зохиогчид бусад орнуудтай, тэр дундаа Нидерландтай хоёр талт хэлэлцээрээ эргэн харах асуудлаар туслалцаа авахын тулд Данийн Засгийн газарт хандахыг Монгол улсад зөвлөсөн байна.
Харин АНУ болон түүний дипломат түншүүдэд хандан, Монгол улсын иргэний нийгмийг сонсох, монголчуудын соёл, эрхийг хүндлэхийг уриалжээ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||