- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УИХ ДАХЬ МАХН-МҮАН- ЫН "ШУДАРГА ЁС" ЭВСЛИЙН БҮЛЭГТ ЭРХ БАРИГЧИД ОЮУТОЛГОЙГ ЗОЛИОСЛОХООР ШИЙДЖЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг 2014 оны гуравдугаар сарын
27-ны өдөр "Рио Тинто" группын гүйцэтгэх захирал ноён С. Уолш-д
Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар захидал илгээснийг
"Монголиэн майнинг жорнэл" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт
нийтэлжээ
(Монгол ба англи хувилбарыг хавсаргав).
www.mongolianminingjournal.com/content/55074.shtml:
www.en.mongolianminingjournal.com/content/55074.shtml
Монголын
эрдсийн баялгийн сор болсон Оюутолгойн гайхамшигт ордыг золиослох
алхмыг Засгийн газрын тэргүүн хийжээ... хэмээн бид үзэж байна. Ийм
ноцтой үйлдэл хийгдээд байхад "Шударга ёс" эвслийн бүлэг ба эвслээс
Засгийн газарт суугаа сайд дарга нар юу ч болоогүй юм шиг идэвхгүй
байгаа нь г айхшрал төрүүлж байна.
УИХ- ын 2012 оны сонгуулиар
"Шударга ёс" эвсэл Монголоо аврах 5 хувьсгал хэмээх Мөрийн хөтөлбөрийг
дэвшүүлэн сонгогч-дийн 22 гаруй хувийн дэмжлэгийг авч УИХ-д бүлэг
байгуулах хэмжээний төлөөлөлтэй болсон билээ. Энэ нь "Ард түмний баялаг
болох Оюултолгой, Тавантолгой, бусад стратегийн орд, байгалийн баялгийг
гадныхантай хуйвалдаж, үнэгүйдүүлсэн гадагш нь урсгаж өнөө ба ирээдүйн
үндэсний эрх ашиг ноцтой хохирч" байгааг зогсоож, "Баялгийн
хуваарилалтыг хүртээмжтэй, шударга болгон өөрчилж, баялагтаа ард иргэд
эзэн суух нөхцлийг хангана" гэсэн эвслийн сонгуулийн амлалттай шууд
холбоотой гэхэд хэтрүүлэг болохгүй юм.
Ялангуяа Оюутолгойн талаар эвслийн нөхдүүдийн хэлж, ярьж, тэмцэж байсан зүйлс ба эвслийн Мөрийн хөтөлбөрт тусгагдсан / Монголын талын эзэмших хэмжээг 51-ээс доошгүй хувь байхаар гэрээг өөрчилөх/ амлалт ард иргэдэд ихээхэн итгэл, найдлага төрүүлснийг дурдвал зохино. Гэтэл сонгуулиас хойш бараг хоёр жил өнгөрөөд байхад Оюутолгойн гэрээний асуудалд ямар нэгэн нааштай өөрчлөлт гараагүйгээр барахгүй, харин ч урагшгүй байдал улам ужгирсаар одоо бүр улс, үндэсний эрх ашгийг шууд хөсөр хаяхдаа тулж ирлээ. Ийм нөхцөл байдал үүссэнд "Шударга ёс" эвслийн бүлэг нь УИХ дахь олонхи ба Засгийн газрыг бүрдүүлэгч субъектын хувьд онцгой хамааралтай бөгөөд өөрт ногдох хариуцлагаас зайлсхийх аргагүй.
Оюутолгойг золиослох нь гэх дүгнэлтийг дараах үндэслэлээр хийхэд хүрч байна. Үүнд:
1.
Засгийн газрын тэргүүн захидлынхаа агуулгаар төр, засгаас баримталж
ирсэн бодлого, байр сууринаас бүрэн ухарчээ. УИХ- ын 2013 оны хоёрдугаар
сарын 1-ний едрийн нэгдсэн хуралдааны үеэр эрхэм гишүүд, Ерөнхийлөгч ба
Засгийн газрын гишүүд Оюутолгойн асуудлыг тусгайлан хэлэлцээд мэдээлэл,
ойлголтоо нэгтгэж гадаад түншүүдтэй харилцах тодорхой чиг шугам, байр
суурь дээр тогтсон билээ. Тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын зардал
хоёр тэрбум гаруй доллараар хэтэрснийг эхлээд ярьж зохицуулсны дараа
бусад асуудлыг, түүний дотор гадныхнаас гэнэт гаргаж ирсэн далд уурхайн
нэмэлт санхүүжилт гээчийг хөндөхөөр тохиролцсон. Гэтэл одоо "Далд
уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэж" тохиролцъё гэсэн саналыг
зардал хэтэрсэн асуудал шийдэгдээгүй байхад албан ёсоор тавьсан нь огт
байж болохгүй бүдүүлэг алдаа мөн. Ингэснээр төслийн эргэн тойрон дахь
маргаантай асуудлуудыг улам хүндрүүлэхийн сацуу Монголын талд илүү
хохиролтой болох шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн далд уурхайтай
холбоотой шийдвэрүүдийг түншүүдэд бүрэн даатгасан, хариуцлагыг
өөрсдөөсөө холдуулсан агуулгатай мэдэгдлийг Ерөнхйй сайд болон Уул
уурхайн сайд удаа дараа хийсэн нь баялгийн эзэн орны зүгээс гарвал
зохилтой хандлага яав ч биш юм.
2. Хөрөнгө оруулалтын
гэрээний суурь болох Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д зааснаар
бол далд уурхайг байгуулахад ямарваа нэмэлт санхүүжилтийн асуудал үүсэх
ёсгүй. Учир нь ТЭЗҮ- д тусгагдсан нийт 5.124 тэрбум ам.долларын анхны
хөрөнгө оруулалт дотор далд уурхайг байгуулах зориулалттай 1.512 тэрбум
ам.долларын зардал багтсан байгаа. Тиймээс батлагдсан ТЭЗҮ- ээ Монголын
тал одоо өөрөө үгүйсгээд нэмэлт санхүү-жилт гээчийг зарчмын хувьд хүлээн
зөвшөөрөөд, ярилцаж тохиролцох гээд байх нь учир зүйд огт нийцэхгүй юм.
Гэтэл Ерөнхий сайд яг ийм ухралт хийж Хөрөнгө оруулалтын гэрээ ба ТЭЗҮ-
д тохиролцсон зүйлсээс давсан нэмэлт санхүүжилтийг зөвшөөрчээ. "Гүний
уурхайг ашиглахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон.
Монголын тал тэр саналыг нь хүлээн зөвшөөрсөн" гэх зэргээр өмнө нь амаар
мэдэгдэж байсныгаа одоо ийнхүү бичгээр баталгаажуулав (www.info.mn),
2013.08.23, "Н. Алтанхуяг: Бид "Рио Тинто" компанийн саналыг хүлээн
зөвшөөрнө". Энэ нь Монгол улсад санхүү, эдийн засгийн нэмэлт дарамт,
хохирол үүсгэх нь тодорхой байна.
Мөн төслийн нийт хугацааны туршид
хийгдэх хөрөнгө оруулалт хэмээн ТЭЗҮ- д тусгагдсан 14.6 тэрбум
ам.долларыг халхавч болгон ашиглаж далд уурхайн нэмэлт санхүүжилтийг
"Зөвтгөж" өнгөлөн далдлах оролдлого сүүлийн үед идэвхижсэн нь хүмүүсийг
төөрөгдүүлэх гэсэн башир арга, хууран мэхлэлт гэлтэй.
3. ТЭЗҮ-д тусгаснаар бол далд уурхайг байгуулах зардлыг үйлдвэрийн үйл ажиллагааны ашиг орлогоор санхүүжүүлэх учиртай. Гэтэл одоо ТЭЗҮ-ийн шийдлээс гажиж, банкны зээлээр санхүүжүүлэх Тухай яригдах болсон нь зүгээр хүлээн зөвшөөрөөд явчих асуудал биш бөгөөд зөвшөөрөхдөө тулбал цаанаа ямар нэгэн учир шалтгаан, үр дагавартай байж болохыг маш нямбай нягтлан үзэх ёстой. Гадаад түншүүдээс санал болгож буй банкны зээл нь Монгол Улсын эрх ашиг ба төслийн өгөөжид илүү нийцтэй байж чадахааргүй бол ТЭЗҮ-д дурдагдсан санхүүжилтийн хэлбэрийг баримтлахыг шаардах нь зүйтэй. Ингэх эрх ч Монголын талд бий. Ийм байтал Ерөнхий сайд шууд буулт хийн банкны зээлээр санхүүжүүлэхийг найр тавин зөвшөөрөөд байна.
4. Маш чухал зүйл бол банкны зээлийг ямар хэмжээ, нөхцөл болзлоор авах гэж байгаа тухай асуудал юм. Энэ талаар мэдээлэл тун хомс байна. Чухал асуудлыг хэдхэн хүний хүрээнд учир битүүлэг байдлаар шийдвэрлэх гэж буй нь зүйд үл нийцэх бөгөөд ихээхэн болгоомжлол, сэжиг төрүүлнэ. "Эрдэнэс Оюу Толгой" ХХК- ийн Гүйцэтгэх захирал Ц. Сэдванчиг 2013 оны долдугаар сарын 19-ний өдөр "Рио Тинто" компанийн Зэсийн группын Гүйцэтгэх ерөнхий захирал Ж.С.Жак-т явуулсан хариундаа "Төслийн санхүүжилтийн барьцаа, баталгаанд "Оюу Толгой" компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хөрөнгө оруулалтын гэрээ компанийн биет ба биет бус хөрөнгийг бүхлээр нь тавихаар нөхцөлдүүлсэн нь эрх хэмжээний болоод эрх зүйн зөрчил үүсгэж байна", "Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг ТЭЗҮ-д тусгагдсанаас 10 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн тооцоог ... мэдээлсэн нь төслийн тооцоо, үр өгөөжийг дахин нягтлах зайлшгүй шаардлагыг үүсгэж байна" гэх зэргээр тухайн үеийн санхүүжилтийн нөхцөлтэй холбоотой зарим чухал мэдээлэл, үндэс-лэлийг дурдсан байдаг.
Одоо эдгээр нөхцөл хэрхэн
өөрчлөгдсөн, ер нь яг юу яригдаад байгааг нэлээд өргөн хүрээнд тал
бүрээс нь нэн шүүмжлэлтэй авч үзэж нягтлан цэгнэхгүйгээр банкны зээлийг
урьдчилан хүлээн зөвшөөрөх нь тун болчимгүй үйлдэл болох юм. Гэтэл
Ерөнхий сайд "Бид хамгийн чухал төслийнхеө дараагийн шатанд хэрэгцээтэй
санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно", "Засгийн газар ... далд
уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтэд бүрэн дэмжлэг үзүүлсээр байгаа
билээ" гэх зэргээр бичснээрээ яг ингэж хариуцлагагүй хандлаа.
Урьдчилан буулт хийх нь зарчмын хувьд ч төдийгүй хэлэлцээр хийх арга, тактик талаасаа ч маш буруу юм.
5. "Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны хоёрдугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч ... далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна" гэж бичсэн нь бүр ч их алдаатай байр суурь мөн. Энэ нь ТЭЗҮ-гүйгээр (өөрөөр хэлбэл, барьцтай тооцоо, судалгаа, үндэслэлгүйгээр) санхүүжилтийг шийдэж хийе гэсэн үг бөгөөд ингэснээрээ Хөрөнгө оруулалтын гэрээг батлагдсан ТЭЗҮ- гүйгээр 2009 онд "Харанхуйгаар" байгуулж улс үндэстэнд гай, гамшиг тарьсан түүхийг дахин давтах гэж байна. Эдийн засаг хүндэрсэн, хямарсан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэх ямар ч шалтгаан байсан ийм утга учраа алдсан зүйлийг хэрхэвч хийж болохгүй билээ.
Дээр дурдсан хэмжээ, хязгаар-гүй олон буулт, ухралт нь Засгийн газар Оюутолгойн асуудал дээр "Далан таваар" бууж өгчээ гэж хэнд ч ойлгогдохооо байгаа гарцаагүй юм. Ийм хөгийн байдал нь Монголын хууль зүй хийгээд төр, засгийн шийдвэрт итгэж үнэмших, хүндэтгэлтэй хандахад яав ч тус нэмэр болохгүй.
6. Оюутолгойн санхүүжилтийн зардлыг одоо мөрдөгдөж буй ТЭЗҮ-д зааснаас ихээхэн хэтрүүлэн өсгөх нь төслийн өгөөжийг үлэмж бууруулаад зогсохгүй зарим тохиолдолд уурхайг бүр алдагдалтай болгож, Монгол Улсын авах нийт орлого, ашгийг бууруулан, өрийн дарамтыг нэмэгдүүлэх юм. Гадаад түншүүдийн хүссэн зардал ба нөөц ашиглалтын хувилбараар цаашид явбал Оюутолгой төслийг эхлүүлсний утга учир ч алдагдах нөхцөл байдал үүсч мэдэхээр байгаа. Ийм байхад Монгол Улсад улам хохиролтой тусах нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга аястай алхмыг Засгийн газрын тэргүун хийсэн нь үндсээрээ буруу. Яаж ч бодсон гадныхны хариуцлагагүй, үрэлгэн ажиллагааны хор уршгийг Монголын тал үүрэх учиргүй юм. Бусдын барьцаа, атганд орчихсон мэт үйлдэл хийж байхын оронд гэрээ ба ТЭЗҮ-д заасан үүргээ биелүүлэхийг, тухайлбал тохирсон зардлын хэмжээ ба санхүүжилтийн хэлбэрийг баримтлахыг түншүүдээс хатуу шаардаж хэрэгжүүлэх ёстой билээ. Ийм эрх, хүч тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, салбар хариуцсан сайдад уул нь бий. Гэтэл гэрээгээр хүлээсэн үндсэн ба ач холбогдол бүхий үүргээ хөрөнгө оруулагч биелүүлэхгүй байхад гэрээний 10.7-д заасан (Мэдэгдэл хүргүүлэх) эрхээ ч эдлэхээс эрх баригчид зайлсхийсээр буй нь тун хачирхалтай.
7. Гэрээ ба ТЭЗҮ-д
тусгагдсанаас илт хэтэрсэн зүйлийг дур мэдэн нэмж тохирох, тэгэх тусмаа
улс, үндэстэнд өр, зээлийн нэмэлт дарамт үүсгэх асуудлаар хэлэлцээр хийх
эрх мэдлийг УИХ-аас Засгийн газарт огт олгоогүй билээ.
Ийм байтал
Ерөнхий сайд захидалдаа "Төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн
эрхтэйгээр бид ... далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд
бэлэн байна" гэж эрх мэдлээ хэтрүүлжээ. Энэ бол ноцтой үр дагавар
дагуулах нигууртай хууль бус үйлдэл мөн. УИХ Оюутолгойн асуудал дээр
Засгийн газрын тэргүүн ба Уул уурхайн сайдын эрх мэдлээ хэтрүүлэн хийж
буй үйлдлүүдийг таслан зогсоох цаг нь болжээ. Ерөөс Засгийн газар
хуулиар тодорхойлогдсон үүргийнхээ дагуу Оюутолгойн гэрээтэй
холбоотойгоор гарсан УИХ-ын шийдвэрүүд тухайлбал 2009 оны 57 дугаар
тогтоол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны 02 тоот
тогтоолын хэрэгжилтийг хангах ёстой байтал бодитойгоор юу ч хийхгүй
байсаар өнөөг хүрэв.
Үүнээс болж улс, үндэстний эрх ашиг хохирсоор байна. Эрх баригчдын буруугаар анхнаасаа мордохын хазгай болсон Оюутолгойн асуудал ийнхүү цаг хугацаа өнгөрөх тусам улам ужгиран жонхуурч, бүр гарцгүй болох шатандаа орлоо хэмээн дүгнэхээс өөр аргагүй байна. "Шудрага ёс" эвслийн сонгуулийн Мөрийн хөтөлбөр хийгээд Та нөхдийн ярьж, хийж байсан бүхнээс ургуулан бодвол, Ерөнхий сайдын захидлын агуулгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бидэнд ойлгогдож байгаа. Хэрхэн хандаж шийдвэрлэх нь Та бүхний эрх мэдэл, ёс суртахууны асуудал хэдий ч бид улс, үндэстнийхээ өнөө ба ирээдүйг харж бодолцох энэ цаг мөчид гаргуундаа гарсан баялаг Монголд огт үгүй гэдгийг ахин дахин санаж одоо Оюутолгойн талаар зарчимч зөв бөгөөд эрх хатуу шийдвэр гаргахыг хүсч, шаардаж буйгаа ийнхүү илэр-хийлж байна. Мэдэгдэл гаргаад орхих, харзнах биш, харин УИХ ба Засгийн газрын шийдвэрт шууд үйлдлийг нэн даруй хийх шаардлага тулгараад байна.
Эс бөгөөс Ерөнхий сайдын захидлыг гадныхан Монголын талын эцсийн шийдвэр хэмээн хүлээн авч дараагийн (зээлдүүлэгч нартай гэрээ байгуулах зэрэг) арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж эхэлбэл бүх зүйл оройтож мэднэ. Улс, үндэстний хувь заяатай холбоотой амин чухал асуудал дээр шийдэмгий ажиллаж чадахгүй юм бол Та нөхдүүд УИХ дахь олонхи ба Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг байхын хэрэг юу байна вэ? Ард түмэндээ тов тодорхой илэрхийлж, амлаж байсан үзэл бодол, байр сууринаасаа ухарч няцсан ичгүүр сонжуургүй урвагч, шарвагчид болох хэрэггүй биз ээ. Асуудлыг ул үндсээр нь яривал, Оюутолгойн гэрээ нь хууль зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зөрчсөн үйлдлүүдээр хийгдсэн тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг Та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Санхүү, эдийн засгийн хувьд төдийгүй хөгжлийн бодлого талаасаа ч Монгол улс, үндэстэнд тун хохиролтой энэ гутамшигт гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүү-лээд, улмаар цаашид улам ихээр хохироод, гадны нэг компанид улам лав "барьцаалагдаж" дарамтлуулаад байх нь хэр зөв, хэр шудрага вэ? гэх зарчмын асуудлыг ч "Шударга ёс" эвслийн бүлэг гаргаж тавих цаг нь болжээ хэмээн бид үзэж байна.
"Баялгийн жинхэнэ эзэд" ТББ-ын тэргүүн, уурхайн
инженер Ц. Шинэбаяр, Уурхайн инженер эдийн засагч, доктор С. Авирмэд,
Эрдэс баялгийн салбарын Ахмадын нэгдсэн хорооны тэргүүн, Геологи- эрдэс
зүйн
ухааны доктор Ч. Хурц, "Ирээдүйтэй хөгжил" зөвлөлийн тэргүүн, гадаад
харилцааны эдийн засагч Р.Эрхэмбаяр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||