- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Цэрэнбат сайдын тушаалаар 16888 амьтан “цаазаар авахуулах” нь ээ
Засгийн газар тусгай болон ахуйн зориулалттай ан агнуурын тоог баталдаг ч БОАЖ-ын сайд, түүний албатууд зарим амьтны нөөцийг зохиомлоор өсгөж, "агнахад асуудалгүй” гэсэн баримт бэлдэж өгдөг
Үе үеийн Засгийн газар, БОАЖ-ын сайд тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхны хамтран тушаал нэрийн дор "цаазалдаг” амьтдын жагсаалт өссөөр байна. Энэ онд ахуйн болон тусгай зориулалтаар агнах агнуурын тоог 2019 оны арванхоёрдугаар сарын 27 буюу өнгөрсөн оны сүүлчийн ажлын өдөр баталжээ. Ийн олон нийтийн анхаарлаас ангид, баяр ёслолын уур амьсгал ид оргилсон цагаар баталсан тушаалаар агнах агнуурын амьтдын тоо өмнөх жилийнхээс нэмэгджээ.
Тодруулбал, энэ онд тусгай зориулалтаар 130 цагаан зээр, 21 бор гөрөөс, агнуурын 351 шувуу, тул загас 500 (буцааж тавих), бусад 2000 загас, 15 саарал чоно агнахыг зөвшөөрчээ. Түүнчлэн аргаль хонины 91 угалзыг 13 аймгийн 251 сумаас, 38 халиун бугыг 10 аймгийн 20 сумаас, янгир ямааны 105 тэхийг мөн 10 аймгийн 38 сумын нутгаас агнахыг Засгийн газрын тогтоолоор зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ ахуйн зориулалтаар 337 цагаан зээр, 215 бор гөрөөс, 226 зэрлэг гахай, агнуурын 80 шувуу, 12390 загас, 80 саарал чоно, есөн халздай дорго, 300 ондатра агнахыг "тушаажээ”.
Мэргэжилтнүүд "Агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй” гэж худлаа мэдээлдэг гэв
Тусгай зориулалтын агнуур нь ховор амьтдыг тусгай зөвшөөрлөөр гаднын анчдад агнуулж ашиг олдог бизнес. Шуудхан хэлэхэд, "Зүгээр байлгаж байхаар мөнгөтэй хүмүүсээр хэдийг алуулж, тоншуулаад хэдэн төгрөг авах зөвшөөрлийг Монголын Засгийн газар 1960-аад оноос хойш олгосон” гэсэн үг. Үүнийгээ УИХ-ын гишүүд, эрхэм сайд, дарга нар "Улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд төсөвт төдөн төгрөгийн орлого оруулсан” хэмээн өмөөрдөг. Тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд "Нөхөн сэргээгдэж болох, нөөцтэй амьтан, ургамал бүхнийг эдийн засгийн эргэлтэд оруул. Зар, агнуул, түүлгэ. Авах дуртайд нь өг. Гол нь ашиг олъё. Түүнд нь Засгийн хийгээд гаргаж болох бүх тушаалыг нь гаргаад өгнө. Хэдэн төгрөг төсөвт орж л байвал бусад нь яах вэ” гэх бодлого Монголын Засгийн газар, сайд нараас бусад алба нэгж рүүгээ маш сайн салбарлалаа. Энэ бодлогын хүрээнд Монголын бараг бүх ховор, нэн ховор амьтан, ургамал боломжийн хэмжээнд өсөж, төлжиж байгаа гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй тайланг гар хөл бологсод нь гаргасаар байна.
Үнэндээ Монгол Улс амьтан, ургамлынхаа нөөц, хэмжээг сүүлийн 50 гаруй жил бүрэн тогтоож чадаагүй л яваа шүү дээ. Гэвч тусгай зориулалтын ан болоод харийнханд худалдах ургамлын нөөцийг тогтоогчид "Дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй. Ийм хэмжээний ургамал түүж, экспорлоход асуудалгүй” гэх тодорхойлолт, бичгийг бараг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр жил бүр үйлдвэрлэж байна. Амьтан, ургамлын нөөц, өсөлт, байгаль дэлхийд сөргөөр нөлөөлөхгүй гэх тоо, үндэслэлийг тэд ямар аргачлал, судалгаагаар хэрхэн гаргаж байгааг үнэн, зөв хянах шударга механизм манайд үгүйлэгдэж байна. Энэ нь ч олз болж байх шиг байна.
Ялангуяа, байгаль орчны салбар энэ төрлийн бизнесээр улсынхаа эдийн засгийг дэмнэж, сайжруулахад сүүлийн жилүүдэд илүүтэй анхаардаг болсон. Гэхдээ амьтны амь тасалж, ургамлын үндэс булгалж олсон хэдхэн төгрөг нь юм болж чадах болов уу. Чаддаг байсан бол ийм зөвшөөрлөөр амьтнаа хядуулсан 60-аад жилийн хугацаанд ядаж Засгийн зөвшөөрлөөр "цааз” сонсдог угалз, тэх, халиу буга зэрэг амьтныг хамгаалах, өсгөж үржүүлэхэд дорвитой арга хэмжээ авдаг болсон баймаар. Гэвч тийм зүйл алга.
Нэн ховор, ховор амьтдаа зөвшөөрөлтэйгээр хөнөөлгөөд ч нөөц, тоо хэмжээгээ тогтоолгох төдий хөрөнгө 60-аад жилийн хугацаанд босгож дөнгөөгүй юм чинь эдгээр амьтны амийг таслаад Монголын эдийн засагт нэмэр болно гэдэг жинхэнэ үлгэр байлгүй. Харин ч дэлхийд хийгээд бүс нутагтаа нэн ховор, ховор амьтан, ургамал эдийн засгаа сэргээх гэх үгсээр халхавчлан золиос болоод дуусаж байх шиг байна. Ийн хэлсний минь төлөө "Дэлхийн бараг бүх оронд тусгай зориулалтын агнуур хөгжиж байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, эдийн засагтаа хувь нэмэр оруулна. Амьтан, ургамлаа хамгаалахад зарцуулна” гэх биз. Гол нь гаднынхан ан амьтан, ургамлаа өсгөж, үржүүлж, хамгаалах тал дээр манайхыг дагуулахааргүй бодлого барьж, хөдөлмөрлөдөг. Агнуулах зөвшөөрөл олгосон бол маш сайн хянадаг. Бараг мэргэжилтэн нь дагаж яваад тоогоор нь агнуулчихаад буцаадаг. Буудах сумных нь тоог хүртэл заадаг гэдэг. Тогтоосон сумаараа онож чадаагүй бол тэр амьтан руу дахин буу шагайх эрхгүй. Нөөц, хэмжээ нь ч тодорхой байдаг. Төвлөрүүлсэн төсвөө олонх нь амьтан, ургамлын нөөц, хамгаалалтад үр дүнтэй зарцуулдаг гэдэг. Гэтэл манайд өнөөг хүртэл ховор, нэн ховор амьтан, ургамлаа өсгөж, үржүүлэх, хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа бодитой бодлого алга. Амьтан, ургамлаа золин байж олсон мөнгө нь эргээд юунд зарцуулдаг нь тодорхойгүй. Тусгай зөвшөөрөлтэй гаднын анчдыг зөвшөөрлийнхөө тоогоор агнуур хийж байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Талын Монголд дураараа дургиж, дуртай амьтныхаа амиар тоглож байгаад буцдагийг идлэг шонхор, цагаан зээрийн жишээнээс харж болно. Нэгэн эх сурвалж "Тусгай зөвшөөрөлтэй гэх хэсэг гадаад ирээд нутгийн хамаг амьтан сүйд хийж, автомат буугаар шүршиж байгаад явлаа. Хэчнээн амьтан шархдаж хоцорсон юм бүү мэд. Хэдийг агнах зөвшөөрөлтэй явааг нь мэдэх гэсэн нутгийг иргэд ойртож чадалгүй өнгөрүүлсэн” хэмээн ярьсан удаа бий. Энэ жишгээр л тусгай зөвшөөрлийн эзэд эрхээ эдэлдэг биз ээ.
Монголын төр засаг тусгай зөвшөөрөлтэй гэх гөрөөчдөө хянах нь битгий хэл, дотоодын хулгайн анчдаа ч дийлэхгүй хэмжээнд хууль, тогтоомжтой. Ингээд зогсохгүй тусгай зөвшөөрлөөр тогтоосон үнэ, татвар хураамжаа ч харийнхнаас бүрэн гүйцэд авч чаддаггүй талаарх баримтыг дор дурдъя.
МОНГОЛ УЛС ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АГНУУРААС АШИГ ОЛОХ НЬ БИТГИЙ ХЭЛ АЛДАГДАЛ ХҮЛЭЭДЭГ ГЭВ ҮҮ
Тусгай зориулалттай агнуур нь хэсэгхэн хүний бизнес болж, улсад орох ёстой мөнгө нь ч хууль журмаараа орохоо больж, гажуудал, хуйвалдаан болж хувирсныг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Тодруулбал, гаднын ан сонирхогч, гөрөөчдөд Монголын амьтад руу буу шагайхад зуучилдаг компаниудын тоо сүүлийн жилүүдэд илтэд олширсон гэнэ. Бүр зарим компанитай холбоотой хүмүүс нь БОАЖЯ тэргүүтэй ургамал, амьтны нөөц тогтоодог яам, тамгын газруудад бий гэх мэдээлэл байна. Хамгийн ашигтай гэх энэ бизнесийг өдгөө УИХ-ын нэр бүхий гишүүдийн нууц хийгээд тодорхой хэмжээний дэмжлэгтэй компаниуд хариуцдаг аж. Гэхдээ энэ асуудлын гол нь бас биш юм. Хамгийн чухал нь гаднын анчдад агнуулсан агнуурын нөөц ашигласны төлбөр зохих хууль, журмын дагуу төсөвт төвлөрдөггүй гэдгийг эх сурвалж хэллээ.
2012 оны эхээр Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар урьд нь мөрдөгдөж байсан хууль, төлбөр хураамжийн хувь, хэмжээ хүчингүй болсон билээ. Өөрөөр хэлбэл, төлбөр, хураамжийн хэмжээ шинэ хуулиар нэмэгдсэн гэсэн үг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д "Гадаадын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гэж заасан байна. Өмнөх хуулиар бол 60-70 хувиар тооцдог байж.
Агнуурын амьтны жишиг үнийг Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тоггоолоор 20 мянган ам.доллароор тогтоосон байдаг. Жишээ нь, алтайн угалз нэгийг агнахад агнуурын нөөц ашигласны төлбөрт нь гадаадын анчдад зуучлагч компани төсөвт 14 мянган ам.доллар төлдөг байсан бол 2012 онд батлагдсан шинэ хуулиар 18 мянган ам.доллар болж, төлбөр нь нэг угалзад дөрвөн мянган ам.доллароор буюу 20 хувиар нэмэгджээ. Энэ мэтчилэн гадаадын анчдад агнуулдаг бүх төрлийн ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр 20 хувиар тус тус нэмэгдсэн билээ. Харин тусгай зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээг нэмээгүй байна.
Гэвч шинэ хууль батлагдаад зургаан жил өнгөрчихөөд байхад төлбөр, хураамжийн асуудал хуучин хуулиараа явж ирснийг эх сурвалж батлан хэлж байна. Бүр тус яамны сайд, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын шинэ, хуучин дарга нар өнөөг хүртэл 2012 онд хүчингүй болсон, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд заасан хуучин хураамжаар тооцож, амьтдыг агнуулж, улсыг хохироосоор ирснийг эх сурвалжууд дурдаж буй. Үүнээс үүдэж гадаадын анчдад агнуулж буй алтайн угалз тутмаас 4000, говийн угалзаас 2000, алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, цагаан зээрээс 50, гахай чононоос тус бүр 65 ам.долларын алдагдлыг улс жил бүр хүлээж байна. Ингээд зогсохгүй гадаадын анчин жуулчдад агнуулж буй ус намаг, ой хээрийн төрөл бүрийн шувуу, тул болон бусад загасны төлбөрөөс ч алдагдал хүлээсээр байгаа аж.
Засгийн газар тусгай зориулалтын ан, агнуурын толгой тутмаас ийм хэмжээний алдагдал хүлээдэг хэрнээ агнуурын тоо толгойг жил ирэх тусам нэмсээр байгаа нь хачирхалтай. Нэн ховор амьтдыг агнуулах тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ганцхан жишээ татахад, 2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг агнуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20, 2016 онд угалз 60, тэх 70, буга 30, энэ онд угалз 91, буга 38, тэх 105 болж нэмэгджээ.
Дээрх тоо тусгай зориулалттай агнуур нь хуулийн хүрээнд байж чадахгүй атлаа улам бүр цэцэглэсээр байгааг илтгэнэ. Зөвшөөрлийг нь өгдөг Засгийн газар ч хяналтаа тавьж дөнгөхгүй байна. Угтаа бол энэ асуудалд хяналт тавих эрх олон газарт бий. ЗГХЭГ болон хууль хяналтын байгууллага, санхүү, эдийн засгийн холбогдох байгууллагууд анхаарахын зэрэгцээ нутаг дэвсгэртээ гадаадын анчдаар ан хийлгэдэг аймаг, сумдын Засаг дарга нар төлбөрийн хувь хэмжээг хуульд нийцүүлэн нэмэхийг яамнаас шаардах эрхтэй. Аймаг, сумын төсөвтөө орох агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогыг нэмэгдүүлээгүй тохиолдолд энэ онд ирэх гадаадын анчдаар ан агнуулахгүй байх эрх Засаг дарга нарт бүрэн нээлттэй. Улсад хохирол учруулсаар байгаа энэхүү ноцтой зөрчлийг яамных нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Үнэлгээ аудитын хэлтэс, Хуулийн хэлтсийн дарга, даамлууд мэдэж байсан ч мэдээгүй дүр эсгэн явсаар байна.
Автомат буутай харийн гөрөөчдөд Засгийн газар, салбар яам нь тусгай зөвшөөрөл олгож, амьтдаа хядуулж буй энэ аллагыг албаныхны "Байгалийн нөөц баялгаараа төсөвт тодорхой хэмжээний орлого оруулна. Нөгөө талаар олсон ашгийн тодорхой хувийг тухайн зүйл амьтны амьдрах орчныг сайжруулж, хамгаалах, тоо толгойг нь өсгөх үүрэгтэй” гэх уран үгсэд итгэж, хэдий болтол үргэлжлүүлэх вэ. Энэ бүхний золиос нь зөвхөн амьтад. Амьтад хэлж, ярьж, гомдоллож чаддаггүй учраас, тэднийг хэн ч өмөөрөхгүй байгаа учраас энэхүү далд бизнес, цуст аллага амь бөхтэй оршсоор байна.
Үндэсний шуудан
Н.Цэрэнбат сайдын тушаалаар 16888 амьтан “цаазаар авахуулах” нь ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани