- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Рио Тинто шүүхийн үүдэнд тулж ирэв
-Аварга загасыг шүүхэд дуудсан Ричард Баулигийн хэрэг ирэх гуравдугаар сарын 31-ний өдөр Лондон хотод дэнслэгдэнэ-
Рио Тинто дахиад л шүүхэд дуудагдав. Уул уурхайн аварга Рио Тинтог энэ удаад хуучин менежер нь шүүхэд дуудсан. Монгол Улсад хэрэгжүүлж буй хамгийн том зэсийн төсөл "Оюу Толгой”-н далд уурхайн зардал, ашиглалтад орох хугацаа хойшлох тухай үнэн зөв мэдээллээ удирдлагадаа танилцуулсныхаа төлөө халагдсан гэх үндэслэлээр Рио Тинтог шүүхэд өгчээ. Рио Тинто компанид менежерээр ажилладаг байсан Ричард Баули шалтгаангүйгээр ажлаас халсан гэх үндэслэлээр Английн Хөдөлмөр эрхлэлтийн шүүхэд өгсөн байна.
Том акулыг шүүхэд өгсөн Ричард Баули гэж чухам хэн бэ? Тэрбээр 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв. Ингэж ажиллаж байхдаа "Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. "Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг.
Ричард Баули 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна.
Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард Ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна. Харин төд удалгүй 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр "Төсвийн төслийн хуваарийн дагуу” гэх ангиллаар бэлдэн хөрөнгө оруулагчдад танилцуулав. Хөрөнгө оруулагчдын танилцуулга дээр анх төлөвлөж байсан төсөв нэмэгдсэн дүнтэй орж иржээ. Дээр дурдсан 300 сая ам.доллар хэд дахин нугарсан байна. Дараа өдөр нь Австралийн үнэт цаасны биржид мэдүүлсэн тайландаа энэ өссөн дүнгээрээ багтжээ.
Үүнтэй холбоотойгоор 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр Рио Тинто компанийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэд "далд уурхайн бүтээн байгуулалт есөн сараар хойшилж магадгүй нөхцөл үүссэн” гэх мэдээлэл өгчээ. Харин дараа өдөр нь Рио Тинто компани албан ёсны мэдэгдэлдээ "Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас хойшлох ч зардал нэмэгдэхгүй” гэж мэдээлсэн байдаг.
Рио Тинто компанид Ерөнхий менежерээр ажиллаж байсан энэ хүн Австралийн сонин хэвлэлд удаа дараа хандсан ч компанийн удирдлагуудын зүгээс энэ мэдэгдлийг эрс няцаасаар байсан гэж "Financial Review” сонинд нийтэлсэн байдаг.
"Оюу толгой” төслийн зардал үндэслэлгүй нэмэгдсэн тухай маргаан дэгдээж, тайлан хүргүүлсний дараа компанийн зүгээс "шүгэл үлээсэн” менежерийг элдвээр хяхаж, хавчсаар ажлаас нь халсан гэдэг.
Үүнээс хойш 2019 оны нэгдүгээр сар хүртэл Ричард Баули далд уурхайн бүтээн байгуулалтад гарч болзошгүй асуудлуудыг үнэлэх, гарц гаргалгаа гаргахыг төслийн ахлах мэргэжилтэн удирдлагуудад анхааруулсаар байсан гэнэ. Гэвч энэ асуудлаа шийдвэрлэхийн оронд 2019 оны гуравдугаар сард түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан байна. Түүнийг цуцалснаас хойш дөрвөн сарын дараа Рио Тинто энэ төслийг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, анх тооцоолсон хуваариас 16-30 сараар хойшлох тухай мэдээлсэн юм.
Хэрэв Рио Тинтогийн экс ажилтны хэлж байгаа үнэн бол 300 сая ам.доллароор нэмэгдэх байсан зардал 1.2-1.9 болж, есөн сараар сунгах байсан ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшилжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол дахь нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлсэн байж болох ч зардал хугацаа нь гурав дахин нэмэгдэнэ гэдэг бол хөрөнгө оруулагчдад ч, Монгол Улсад ч хохиролтой.
"...Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна...” гэж "Оюу Толгой” компани 2019 оны долоодугаар сарын 16-нд гаргасан албан мэдэгдэлдээ дурдаж байв.
Компанийн зүгээс үүнийг геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. Рио Тинто болон "Оюу толгой” геотехникийн нарийвчилсан судалгаа хийхэд чулуулгийн нөхцөл байдал, өмнө нь баталсан зураг төсөлтэйгөө нийцэхгүй гэсэн дүнтэй энэ бүх дүгнэлт холбоотой. Ашиглалтад орох хугацаа ч анх төлөвлөж байснаас хойшлогдов. Далд уурхай 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд ашиглалтад орохоор болж 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилно гэдгийг жишим ч үгүй мэдэгдсэн билээ.
Ричард Баули энэ тухай Австрали болон Британийн хэд, хэдэн хэвлэлүүдэд хандсан ч "Рио Тинто компани үүнийг ор үндэслэлгүй мэдээлэл” гэж үгүйсгэсээр байгаа юм. Рио Тинтогийн зүгээс Английн хөдөлмөр эрхлэлтийн шүүхэд хандсан нэхэмжлэлийг төөрөгдөлд автсан гэж үзээд ямар нэгэн хууль зөрчөөгүй болохыг мэдэгдсээр байна. Түүнчлэн Сингапур улсад төвтэй салбараас Монголд хэрэгжүүлж буй стратегийн төслүүдийн үнэлэлт дүгнэлтийг хийж байсан учраас ямар нэгэн байдлаар Их Британи энэ хүнтэй холбоотой хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх эрхгүй гэж үзэж буй аж.
Аварга загасыг шүүхэд дуудсан Ричард Баулигийн хэрэг ирэх гуравдугаар сарын 31-ний өдөр Лондон хотод дэнслэгдэнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарахыг харах үлдлээ. Ричард Баули нь "Оюу Толгой”-н далд уурхайн зардлыг санаатай нэмэгдүүлсэн гэж үзэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, хөдөлмөрлөх эрхээ энэ үнэнийг дэлгэсэн учраас зөрчүүлсэн гэж үзэж байгаа. Харин Рио Тинто үүнийг ажлаасаа халагдсан хүний төөрөгдөл гэж харж байгаа.
Хэрэв Рио Тинтогийн экс ажилтны хэлж байгаа үнэн бол 300 сая ам.доллароор нэмэгдэх байсан зардал 1.2-1.9 болж, есөн сараар сунгах байсан ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшилжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол дахь нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлсэн байж болох ч зардал хугацаа нь гурав дахин нэмэгдэнэ гэдэг бол хөрөнгө оруулагчдад ч, Монгол Улсад ч хохиролтой.
Эх сурвалж: FT
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||