- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс биш зэс экспортыг хойш нь ЧАНГААВ
Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээнүүд эдийн засгийн салбарын идэвхжилийг хумих нь тодорхой байгаа. Тэгвэл өнөөдөр /2020.02.17/ Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 2020 оны нэгдүгээр сард хэрхэн гарсныг танилцууллаа.
Монгол Улс экспорт, импортын гол суваг болох БНХАУ-тай хиллэдэг хилээ хаасантай холбоотойгоор гадаад худалдааны үзүүлэлтүүд ч анхаарал татаж буйг тодотгоё.
Нэгдүгээр сард манай улс нийт 116 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 932.3 сая ам.доллар, үүнээс экспорт 459 сая ам.доллар, импорт 473.3 сая ам.долларыг эзэлж байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 178.9 сая ам.доллар буюу 16.1 хувиар буурчээ. Үүнээс экспорт 148.2 сая ам.доллар буюу 24.4 хувиар, импорт 30.7 сая ам.доллар буюу 6.1 хувиар буурлаа.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны нэгдүгээр сард 103.3 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 117.5 сая ам.доллароор буурч, 14.3 сая ам.долларын алдагдалтай байна.
Манай хоёр хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 561.2 сая ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60.2 хувийг, нийт экспортын 95.1 хувийг эзэлж байна.
БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний:
- 44.2 хувийг чулуун нүүрс
- 26.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байна.
Их Британид экспортолсон барааны 92.4 хувийг, Сингапурт экспортолсон барааны 87.3 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 90.7 хувийг жоншны экспорт эзэлж байна.
Нэгдүгээр сард импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл:
- ОХУ 40.3
- БНХАУ 26.4
- Япон Улс 6.9
- ХБНГУ 4.4
- АНУ 3.2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 81.2 хувийг бүрдүүлж байна.
ОХУ-аас импортоор оруулсан барааны 59.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 72.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.2 хувийг цахилгаан эрчим хүч, 2 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 148.2 сая ам.доллароор буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт хийгдээгүй, зэсийн баяжмалын экспорт 43.2 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 30.7 сая ам.доллароор буурахад :
- Суудлын автомашины импорт 15.4 сая ам.доллар
- Ачааны автомашины импорт 10.8 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.2 хувийг эзэлж байгаа бол импортын 74.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||