- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Назарбаевын хүсэл хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛНА
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дайруулах тухай сэдэв яригдаад гурав дахь арвантайгаа золгож буй. Өнгөрсөн оны сүүлийн сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахдаа хийн хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Тэрнээс гурван сарын өмнө В.Путин манай улсад айлчилсныхаа дараа Газпромын тэргүүнд энэ асуудлыг судлах чиглэл өгсөн гэхчлэн харвал хийн хоолойн тухай сэдэв баяжжээ. Харин бодит ахиц дэвшил гарсан гэхэд хэтэрхий эртэдсэн дүгнэлт болно.
Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн хэлэхдээ "Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах эсэхийг хэлэлцэж байгаа ч энэ бол эцсийн шийдвэр биш. Хэлэлцэж ярилцана гэдэг өөр хэрэг, амьдрал дээр хэрэгжих нь бас өөр хэрэг. Нэгэнт санамж бичиг байгуулсан бол энэ асуудлыг цааш нь гүнзгийрүүлж судлах, эрдэмтдийг татан оролцуулах ёстой. Хятад бол байгалийн хий хүлээж авах гол хэрэглэгч учраас БНХАУ-ын талтай яг энэ мэтчилэн уулзаж санамж бичиг байгуулах, цаашлаад гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хийн хоолойн ажлыг цааш нь явуулах нь зүйтэй юм” гэснийг энд сануулъя.
Тэгвэл манайхаас хамаарахгүйгээр асуудал үргэлжилж буй гэдгийг бас мартах ёсгүй. Хойд хөршөөс өмнөд хөрш рүү байгалийн хийн нийлүүлэх "Сибирийн хүч -1” хоолойг хоёр улсын удирдагчид нээгээд хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Одоогоор хийн хоолойн нийлүүлэлт хэвийн түвшинд явагдаж эхлээгүй байгаа тухай гаднын хэвлэлүүд бичиж байгаа. 3371 километр үргэлжлэх хийн хоолойг барьж байгуулах ажил олон жил яригдаж байж газарт буусан. Тэгвэл Монголын нутгаар дамжуулж магадгүй гэгддэг "Сибирийн хүч-2” хоолой дахиад арван жил яригдлаа гэхэд гайхах асуудал ер байхгүй л дээ. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс гадна геополитикийн тохироо, ойлголцлоос хамаардаг том асуудал гэдэг нь өнгөрсөн олон жилүүдэд нэгэнтээ батлагдсан.
Түүнчлэн "Сибирийн хүч-2” хоолойг өөрийн нутаг дээгүүрээ дайруулах хүсэл Казахстаны талд байгааг энд дурдах хэрэгтэй. ОХУ-ын талаас ч Казахстаны байр суурийг нааштай хүлээж авч буй тухай мэдээллүүд наашилж байна. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн яамны ТУХН-ийн захирал Александр Стерник РИА Новости-д өгсөн ярилцлагадаа "Сибирийн хүч-2” хийн хоолойг Казахстаны нутгаар дайруулах нь техникийн хувьд боломжтой” гэжээ. Тэгвэл Казахстаны Эрчим хүчний орлогч сайд Махамбет Досмухамбетов хэлэхдээ Казахстан "Сибирийн хүч-2” хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулах сонирхол өндөр байгааг албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн БНХАУ руу чиглэсэн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулснаар Казахстаны зүүн бүсийг байгалийн хийгээр хангана гэж мэдэгдсэн юм.
Тэгэхээр хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулах тэдний хэрэгцээг ОХУ бүрэн дэмжвэл гурван арваныг дамжсан бидний мөрөөдөл талаар болно гэсэн үг.
В.Путин хийн хоолойг манай нутгаар дамжуулах асуудлыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй харилцаа сайн байгаатай холбоотой гэх байр суурийг илэрхийлэгсэд бий. Тэгвэл Казахстаны удирдагч хэвээрээ гэдгээ зарласан Н.Назарбаев ч ОХУ-ын удирдагч В.Путинтэй тун ойр гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ.
Н.Назарбаев өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзсаныг хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр Владимир Путин болон Украины удирдагч Владимир Зеленский нарын хооронд уулзалт зохион байгуулахыг санал болгосон юм билээ. Зүгээр ч нэг санал тавиад зогсохгүй Казахстанд уулзалт хийвэл бэлэн шүү гэж урьсан.
Үүний дараа буюу арванхоёрдугаар сарын 25-нд Н.Назарбаев "РИА Новости”-д өгсөн ярилцлагадаа "Улстөрч хүн улс орныхоо эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Владимир Владимирович бол прагматик улстөрч, үр дүнтэй хэлэлцээрч. Өнөө үед олон улсын томоохон томоохон асуудлыг Оросын Холбооны Улсын санаа бодлыг харгалзалгүйгээр шийдэж чадахгүй байна шүү дээ” гэхчлэн ярьсан юм.
Тэгэхээр ОХУ-ын удирдагчийг ийнхүү магтан, сайшааж бодлогынх нь нөлөөллийг хүлээн зөвшөөрдөг Н.Назарбаевын хүсэл хийн хоолойг Монголоос холдуулахгүй гэх баталгаа байхгүй.
Мөн нөгөө талаас "Сибирийн хүч-1" хоолойг барьж байгуулахад гаргасан зардлаа ОХУ 20 жилийн дараа нөхнө гэсэн холын тооцоололтой зэрэгцэн дараагийн хоолойн асуудлыг ярьж буй.
Тэгэхээр манайхаар дайруулан барих хүлээлттэй "Сибирийн хүч-2" хоолой хөрсөн дээр буутлаа өшөө их цаг хугацааг шаардах биз ээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||