Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна

 

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна

 

  • 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг коронавирус салхинд хийсгэх нь
  • Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг "Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн вирусийн улмаас Монголын эдийн засаг хүндхэн сорилттой нүүр тулах нь. Орлогын гол эх үүсвэр нүүрсний экспорт ирэх сар хүртэл зогссоноор нөхцөл байдал улам эмзэг болж ирэв. "Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалын хэлснээр манай улс энэ оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо бүрмөсөн алдах нь нэгэнт тодорхой боллоо. 2020 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс татварын орлогоор 1.4 их наяд төгрөг олохоор Засгийн газар тооцоолсон. Гэвч коронавирусээс улбаатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн манай улс багагүй алдагдал амсахаар байна. Хэрэв бид дээр дурдсан төлөвлөсөн хэмжээнд нүүрсний экспорт хийж чадахгүй бол цалин тэтгэвэр тавих асуудал цаашид хүндэрнэ гэсэн үг. Орлогогүй төсөв ийм нөхцөлд зардлаа танахаас өөр хувилбаргүй. Төсвөө тодотгоод ч эдийн засгийн уналтыг зогсоож дийлэхгүй. 42 сая тонныг экспортлох Засгийн газрын төлөвлөгөөг коронавирус ийнхүү салхинд хийсгэх нь. БНХАУ-ын Баяннуур хот, Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэх газар коронавирусийн халдварын хоёр ч тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглох шийдвэр Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Монгол Улсын нүүрсний нийт экспортын 51 хувийг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэдэг. Зөвхөн тус боомтоор гэхэд жилд 3.5-4 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Тэгвэл Гашуунсухайтын боомт хаагдсанаас хойш манай улс өдөрт 10 гаруй сая ам.доллар буюу төв банкны мягмар гарагт зарласан албан ханшаар тооцож үзвэл 27.5 тэрбум төгрөг алдаж байна. Үүнийг 30 хоногоор үржүүлж тооцвол 300 гаруй сая ам.долларын орлогоо бид тавиад туух нь. Бусад боомтыг оруулж тооцвол үүнээс илүү өндөр тоо гарах нь дамжиггүй. 

Төсөв нь орлогогүй, улсын сан хөмрөг нь хоосон улс яаж дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, эрүүл мэндийн салбараа тэтгэж, тэжээх чадах билээ. Хамгийн ноцтой нь, Хятадын тал Монголоос авах уул уурхайн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа 30-60 хүртэлх хоногоор хойшлуулж байгаа нь эдийн засагт урилгагүй хямрал дуудлаа. Ядаж байхад яр гэгчээр манай улс ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах хатуу хуваарьтай. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нэгдүгээр сард улсын нийт экспорт 459 сая ам.доллар болж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар ахисан. Гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч, энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2015 оныг дахин давтлаа. Уул уурхайн эдийн засагч Л.Наран баатар "2020 он сорилттой жил болохоор байна. Аж ахуйн нэгжүүдийн өглөг, авлага хугацаанаасаа хоцорч, зээлийн эргэн төлөлт муудаж байгаа нь ажиглагдах болсон. Уул уурхайн компаниудын сэлбэгийн хангалт тасарснаас болж техникүүд нь сул зогсож эхэллээ. Үүнийг дагаад ажил эрхлэлт муудна. Нөхцөл байдал энэ чигээр дахиад сар үргэлжлэхэд манай эдийн засагт томоохон хямрал авчирч мэдэхээр байна” хэмээн өөрийн нүүр номдоо бичжээ. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг ихээхэн өөдрөг төсөөлж, тогтвортой өснө хэмээн таамаглаж байсан. Тэгвэл нүүрсний экспорт хумигдаж, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа саармагжсанаар эдийн засаг агших дүр зураг ажиглагдаж эхэллээ. Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг "Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм. Өмнөд хөршийн нүүрсний эрэлт ихэсдэг хугацаа гэвэл дөрөвдүгээр сараас эхлээд наймдугаар сард оргилдоо хүрч, аравдугаар сараас уруудаж эхэлдэг. Энэ үед дэд бүтэц сайтай орнууд илүү давуу боломж эдлэх нь бий. Харин манай улсын хувьд авто замаар нүүрсээ тээвэрлэдэг учраас урт удаан хугацаанд зогссон салбарынхан бэлтгэл ажлаа хангаж, жигдэртэл багагүй хугацаа орно. Нүүрсний биет хэмжээгээ үлэмж ахиулахад төмөр замын ач холбогдол их. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Гэвч өнөөдрийг хүртэл уг төмөр зам ашиглалтад орсонгүй. "Чингис” бонд болон "Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны цэвэр ашгаас багагүй хэмжээний мөнгийг энэхүү төсөлд юүлсэн билээ. "Эрдэнэс Тавантолгой”-н нэг тонн нүүрс төмөр замтай болбол тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин бага зардлаар нүүрсээ өмнөд хөрш болон гуравдагч зах зээлд хүргэх боломж бүрдэхээр байгаа юм. Нүүрсний экспортоос гадна ирэх тавдугаар сард ОУВС-тай байгуулсан "Өргөтгөсөн санхүү жилтийн хөтөлбөр” дуусахаар байгаа. 2017 оноос хойш хэрэгжсэн энэхүү хөтөлбөр зогссоноор манай улсыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт буурч болзошгүй гэсэн таамгийг мөн хийгээд байна. Тэрчлэн УИХ-ын ээлжит сонгууль энэ онд тохиож байгаа нь ДНБ-ий өсөлт уруудах ээлжит үндэслэлд тооцогдоно. Корнонавирусийн тархалт намжихаас Монголын эдийн засаг өсөх, уруудах нь хамаарахаар байна. Хятадын эдийн засгийн зогсонги байдал тус улсаас хараат эдийн засагтай орнуудад хамгийн хүндээр нөлөөлөх аж. Өмнөд хөршийн эдийн засаг энэ онд агших таамгийг Bloomberg болон J&P Morgan, Economist Intelligence Unit тэргүүтэй байгууллагууд дэвшүүлсэн юм.

Засгийн газрын мэдээ
Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани