- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сайжруулсан түлшний “алдааг” шинэ үйлдвэртээ залруулах боломжтой юу
- Түлштэйгээ "танилцаж” дууслаа, одоо зуухаа сайжруулах "даваа” хүлээж байна
- Шинээр барих үйлдвэрт одоо хэрэглэж буй түлшний дутагдалтай талыг залруулж, шинэ дамжлага, технологи нэмэх замаар агаар дахь хүхэрлэг хийг бууруулах боломжтой гэж судлаачид үздэг
- Өвөлдөө ₮3 саяар дулаанаа шийддэг байсан Аж ахуйн нэгж одоо ₮10 саяыг зарцуулаад байна
- Гар ажиллагаатай нам даралтын зуухаа цаг тутамд дүүргэх тул түлшний хэрэглээ өмнөх оныхоос бараг дөрөв дахин их байгааг учирлаж байна
Өмнөх жилүүдэд түүхий нүүрс түлэхдээ гурван сая төгрөгөөр өвлийг давдаг байсан бол одоо арваад сая төгрөгийг шахмал түлшинд хийсгээд байгаа гэнэ. Тэрбээр хоёр объектынхоо тус бүр 70 кВт хүчин чадалтай зууханд шүүлтүүр тавьж, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авах хүсэлтэй аж. Гэвч 16-100 кВт хүчин чадалтай нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Ийм хүчин чадалтай зууханд шахмал түлш түлэх шаардлагатай 2209 аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн дийлэнхэд нь дээрх бэрхшээл тулгараад байна. Тиймээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд заримдаа хэмнэлт хийж, түүхий нүүрс сэмхэн түлэхээс буцдаггүй бололтой. Харин мэргэжлийнхэн зуухаа солихыг зөвлөж байна. Автомат ажиллагаатай, өндөр хүчин чадалтай бүрэн шаталтын зууханд шахмал түлш түлэхэд гар ажиллагаатай зуухнаас 50-60 хувиар бага хэрэглэдэг аж. 2016 оноос автомат ажиллагаатай нам даралтын зуух үйлдвэрлэж эхэлсэн "Галч” ХХК-ийн захирал Х.Силам хэлэхдээ, "700 ам метр объектыг ойролцоогоор 70 кВт чадал бүхий зуухаар халаана. Энэ нь 7.2 сая төгрөгийн үнэтэй. Өөр дээрээ хуурай фильтертэй. Орон нутагт нунтаг түүхий нүүрс хэрэглэж болно, харин нийслэлд шахмал түлш түлнэ. Цахилгааны зарлаас 15 дахин, хийн халаагуураас 10 дахин, энгийн гар ажиллагаанаас 50-60 хувь бага зардалтай халаалтын онцгой шийдэл юм. Шинэ үйлдвэрт алдааг залруулж чадах уу илүү нэг тийм... Мөн тэднийх усан фильтер үйлдвэрлээд эхэлсэн байна. Хөдөлгүүр, механик шүүлтүүр, насос зэрэг эд ангиас бүрдэх усан шүүлтүүрийн үнэ дөрвөн сая төгрөг ажээ. Утааг бууруулах нэг гол арга нь бүрэн шаталттай зуух гэдгийг Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан манай сонинд ярилцлага өгөхдөө онцолж байсан. Үнэхээр ч ойрын хугацаанд нийслэлээ утаанаас салгахын тулд өндөр технологийн бүрэн шаталттай зууханд шилжих хэрэгтэй гэдэгтэй инженерүүдийн дийлэнх нь санал нэгддэг. Тиймээс гар ажиллагаатай нам даралтын зуухандаа шахмал түлш түлж "шатаж” байгаа аж ахуйн нэгжүүдээ бүрэн шаталттай нам даралтын автомат зуухаар хангахад "ногоон” зээлд хамруулах, хөнгөлөлттэй үнэ санал болгох зэргээр төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
Шинээр барих үйлдвэртээ хүхэр шүүх дамжлага нэмэх хэрэгтэй байна
Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Шинээр барих үйлдвэрт одоо хэрэглэж буй түлшний дутагдалтай талыг залруулж, шинэ дамжлага, технологи нэмэх замаар агаар дахь хүхэрлэг хийг бууруулах боломжтой гэж судлаачид үздэг. Тэгвэл "Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар давчуу хугацаанд барихаар үүрэгдсэн үйлдвэрт шинэ технологи шууд хэрэглэх боломжгүйг учирласан. Тэднийх одоогоор нийслэлийн гэх хорооллын иргэдээ гал алдуулахгүйн тулд түгээлт, хүртээмжийн асуудалд гол анхаарлаа хандуулдаг. Уг нь милдингээ шохойн уусмал дундуур явуулж, хүхрийг багасгах арга бийг эрдэмтэд хэлдэг ч ийм дамжлага нэмэхийн тулд засвар үйлчилгээ хийх өдрүүдэд шахмал түлш тасалдаж, нийслэл даяар хомсдолд орох эрдсэлтэйг албаныхан онцолсон. Тиймээс шинээр барих үйлдвэртээ шохойн уусмал бүхий дамжлагыг шийдэж өгвөл ирэх жил агаарын найрлага дахь хүхэрлэг хий буурах боломжтой гэсэн санааг инженерүүд дэвшүүлсээр байгааг үүгээр уламжилъя. Мөн дутуу шаталтын явцад л үүсдэг угаарын хийд иргэд олноор угаартах болсны нэг шалтгааныг шахмал түлшний хэлбэр, хэмжээтэй холбож тайлбарладаг. Дундаа нүхтэй, дөрвөлжин хэлбэрээр хийх зэргээр гадаргын талбайг ихэсгэх нь шаталтыг дэмжих нэг арга гэж үздэг. Мөн хэмжээг хоёр дахин жижгэрүүлэх, барьцалдуулагчийг багасгах гэх мэт олон санал шинэ үйлдвэрт биеллээ олоосой гэж найдан хүлээж байна.
-Нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүдэд л нүүрс түлэхийг зөвшөөрсөн. Тиймээс бүхэл нүүрс оруулахыг хориглох хэрэгтэй. Учир нь автомат ажиллагаатай, бүрэн шаталттай, өндөр технологийн нам даралтын зуухуудад нунтаг нүүрс л түлдэг. Манай хүрээлэнгийн зохион бүтээсэн зууханд л гэхэд 0-25 мм-ийн хэмжээтэй нүүрс түлдэг. Тэгэхээр нунтаг нүүрсийг гэр хорооллын энгийн уламжлалт зууханд түлэх боломжгүй тул одоогийн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд дэм болох юм. Хот руу нүүрс оруулахыг хориглох, цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх, шахмал түлш түлэх гурван аргаар агаарын бохирдлыг бууруулах гэж үзэж байна. Гэтэл утааг бууруулах хамгийн гол зүйл бол бүрэн шаталттай зуух гэдгийг албаныхан уг нь мэдэж байгаа. Харамсалтай нь өнөөдөр шинээр зуух тараана, туршина гэвэл их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарна. Тиймээс үр дүнд хүрэхэд түвэгтэй л дээ.
Шинэ үйлдвэр барихад БСНУ-ын эрдэмтэдтэй хамтарч байна
М.Ганбаатар"Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-Хүхэрлэг хий бууруулах эрдэмтдийн санал, өөр олон дэвшилтэт санаа ирдэг. Гэвч энэ бүхэн нь туршигдаж, нотлогдоод үйлдвэрлэлд хэрэглэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Бид бүгдтэй нь хамтарч ажиллаж, цаашид түлшээ улам сайжруулахын төлөө зүтгэж байна. Баянзүрх дүүрэгт барих үйлдвэрийн судалгаанд БНСУ-ын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Шинэ төрлийн вирусийн нөлөөгөөр одоогоор нутаг буцчихсан байна. Өнөөдөр 7000 орчим хүний хөдөлмөрөөр нийслэлийг сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Үүн дээр Монголын нүүрсний салбарын бүх л эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажлаар дэмжлэг болж байна. Хэлбэр хэмжээг өөрчлөх боломж одоогоор алга. Нүхтэй түлш хийхэд цутгалтын арга хэрэглэдэг тул одоо нэвтрүүлсэн үйлдвэрлэлийн технологи бүхлээрээ солигдох шаардлагатай болно гэсэн үг. Энэ үйлдвэрийг байгуулахын тулд судалгаа, шинжилгээ, туршилт гээд маш их хугацаа зарцуулсан шүү дээ. Мэдээж бид илүү сайжруулахын төлөө ажиллаж байна. Гэхдээ санал санаачилгууд судалгаа, туршилтын шатаа давж, стандартаа тогтоолгосны дараа үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой болно.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||