- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Цагаан Цахирт”-ын уурхайнхан осолдсон ажилчдаа хамааралгүй гэж мэдэгдлээ
-Уурхайн дэлбэрэлтэд өртсөн иргэн хараагаа алдаж, нөхөн үржихүйн чадваргүй болжээ-
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алтны олборлолт явуулдаг "Цагаан Цахир” уурхай нь ороген гаралтай кварцын судлын алтны үндсэн орд юм. Алтны олборлолт хийхдээ цианит ашигладаг цөөн хэдэн уурхайн нэг бөгөөд тус ордыг УИХ-ын гишүүн асан "Молекул” Б.Батбаяр эзэмшдэг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд тус уурхайд цианит алдагдсаны улмаас ажилчид нь хордож байсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас дээрх осол гарсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байдаг.
Тэгвэл өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ны өдөр уурхайд дахин осол гарч гурван хүн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ. Энэ тухай тодруулбал, Баян-Овоо сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Наран мандал” компанийн "Цагаан Цахир” уурхайд тэсэлгээний бодис дэлбэрч, агуулахад ажиллаж байсан таван ажилтны гурав нь гэмтжээ. Дэлбэрэлтийн улмаас тэсэлгээний инженер 28 настай Г, тэсэлгээчин 44 настай Г болон 22 настай Д нар хүнд гэмтсэн байна. Улмаар уурхайн ажилчид гэмтсэн иргэдийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч өвчтөний биеийн байдал хүнд байсан учир нийслэл рүү Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжүүлжээ.
Эдгээр иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад "Баянхонгор аймгаас ирсэн иргэдийн амин үзүүлэлт сайжирч байна. Гурван иргэний нэг нь маш хүнд гэмтэлтэй. Хоёр нүдний алим хагарсан, баруун төмсөг няцарсан, гар хугарсан, хуруу тайрагдсан оноштойгоор эмчлэгдэж байна. Нөгөө хоёр өвчтөний тухайд мөн гар хугарсан, нүхэжсэн шархтай, арьс салст зулгарч гэмтсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа. Эмч нарын зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.
"Цагаан Цахир”-ын уурхайд гарсан ослын хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн хэрэг гарснаас хойш аймгийн мэргэжлийн хяналтын газраас уурхайд шалгалт оруулж, албаныхны шийдвэрээр компанийн тэсэлгээ хийх үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.
Дээрх ослын дараачаас нутгийн иргэд нэгдэж "Цагаан Цахир”-ын уурхайн үйл ажиллагааг зогсоож, албаны шалгалт оруулахыг шаардан жагсаал зохион байгуулах хүсэлтийг Аймгийн удирдлагуудад гаргасан боловч хорио цээрийн дэглэмтэй энэ үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Улмаар иргэд нэгдэж гарын үсэг цуглуулж эхлээд байна.
Харин "Наран мандал” компанийн зүгээс "2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр уурхайд гарсан осолд харамсаж байна. Осолд өртсөн ажилчид нь туслан гүйцэтгэгч "Пироп Эрдэнэ” компанийн ажилчид бөгөөд манай компанитай хамааралгүй. Энэхүү осол нь манай компанитай шууд хамааралгүй боловч цаашид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгаа, тэдгээрийн хэрэгжилтэд тавих шаардлага, хяналтаа чангатгах арга хэмжээ авна” гэх мэдэгдэл гаргажээ.
Баян-Овоо сумын иргэдийн хэлж байгаагаар, энэ удаагийн осол анхных биш бөгөөд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд маш олон осол гарч залуучууд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа тухай мэдээлж байна. Уурхайн нурангид дарагдсаны улмаас хэвтэрт орсон хүн ч байдаг гэх ба дээрх уурхайгаар дамжуулан Баянхонгор аймгийн ирээдүй болсон маш залуучууд хөдөлмөрийн чадвараа алдаж, амьдралын баталгаагүй болсоор байгаа гэдгийг иргэд хэлж байв.
Д.Бат-Эрдэнэ: Уурхайн ослуудыг цагдаа , мэргэжлийн хяналтынхнаас нуудаг
Тус компанид ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон иргэн Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өмнө нь уурхайд ажиллаж байсан гэлээ. Ямар шалтгаанаас уурхайгаас гарсан юм бэ?
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||