- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тос үйлдвэрлэгчид алдагдал хүлээж болзошгүй байна
- Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ "хямдрах” нөхцөлийг газрын тосны зах зээл олгож эхэллээ
- West Texas төрлийн газрын тосны үнэ 2020 оны оргил цэгээс 20 гаруй хувиар буурч, 49 ам.доллар болов. Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас хар "алт”-ны салбарт бараан төлөв ноёлж эхэллээ
- Газрын тос болон байгалийн хийн салбарын Exxon Mobil, Chevron тэргүүтэй компанийн ашиг энэ оны эхний улиралд буурахаар байна
- Хэрэв газрын тосны үнэ дэлхийн зах зээлд буурсаар байвал манай улсын төсвийн орлого тэр хэрээр хумигдана гэсэн үг
Дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн улмаас таваарын ханш сүүлийн өдрүүдэд огцом уруудлаа. Газрын тосны үнэ мөн адил буурч эхэллээ. Үүнтэй холбогдуулан газрын тос үйлдвэрлэгчид олборлолтоо цаашид бууруулж болзошгүй байна. Коронавирусийн улмаас хэрэглээ буурч, эрэлт дэлхий нийтээр багасаж буй. Brent гэхэд баррель нь энэ онд дунджаар 50 ам.долларт хэлбэлзэх бол 2021 оноос ялимгүй сэргэх таамгийг Citi group дэвшүүлжээ. ОПЕК-ийн орнууд олборлолтоо хумьж байгаа нь үнэ үргэлжлэн унахаас сэргийлсэн оролдлого гэдгийг газрын тос олборлогч орнуудын дээрх шийдэл илтгэнэ. Газрын тос болон байгалийн хийн салбарын Exxon Mobil, Chevron тэргүүтэй компанийн ашиг энэ оны эхний улиралд буурахаар байна. "Хар алт”-ны зах зээлийг хүндрэлд хөтөлж буй шинэ төрлийн вирусийн дэгдэлт хэзээ намжихаас уг таваарын үнэ ханш хэрхэн өөрчлөгдөх нь үлэмж шалтгаалах юм. Goldman Sachs-ийн таамгаар нефтийн үнэ энэ онд багагүй бэрхшээлтэй тулгарч мэдэхээр байна. Үүний нэг нь АНУ-ын Иранд баримталж буй бодлого. Эдгээр нь газрын тосны салбарын ойрын ирээ-дүйг тодорхойлохоор байна.Түймрийн аюулаас болж багагүй хохирол амсаж буй Австралийн эдийн засгийн өсөлт энэ онд удаашрах төлөвтэй байгаа. Төмрийн хүдэр, нүүрс гээд уул уурхайн баялаг ихтэй орнуудыг түүчээлэх тус улс манайхтай ижилхэн экспортлогч бөгөөд өмнөд хөршийн зах зээлд бид хүчтэй өрсөлдөж буй. Хэдий тийм боловч газрын тосны бүтээгдэхүүнээс аль аль нь хараат хэвээр байна. Австралийн газрын тосны салбарт Америк тэргүүтэй орнууд эзэн суусан бөгөөд иргэд нь дэлхийн зах зээлийн үнээр шатахуунаа худалдан авч буй. Олон улсын зах зээлд газрын тосны үнэ хэрхэн савлахаас Австралийн эдийн засаг, түүний дотор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хамт хэлбэлзэнэ. Австралийн эдийн засаг хамгийн мэдрэг гэж зарим шинжээч дүгнэсэн байдаг. Газрын тосны үнэ огцом өсөх тохиолдолд өндөг, талхны үнэд хүртэл шууд өөрчлөлт орно. Шатахууны үнэ Австралийн эдийн засагт хамгийн нөлөө бүхий байр суурь эзэлж байна. Монголд ч ялгаагүй газрын тосны бүтээгдэхүүний үнэ бүхий л салбарын зарлага дотор томоор бичигдэнэ. Гэхдээ Австралид дэлхийн зах зээл дээрх өсөлт, бууралт шууд нөлөөлж байдаг бол Монголд бууралт ажиглагдах бус харин өсөлтийн нөлөө урт удаан хугацаанд тогтвортой хадгалагдаж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлтөөс болж нэмэгдэх боловч харин уруудсан үед дагаад буурч байсан нь үгүй. Өссөн бол өссөн гэсэн хандлага үйлдвэрлэгч, импортлогчдын гэм биш зан бол жээ. Ийм нөхцөлд бараа, бүтээгдэхүүн, ажил , үйлчилгээний үнэ шударга тогтож байна гэж дүгнэхэд өрөөсгөл. Тэрчлэн хэрэглэгчийн эрх ашиг хэр хангагдаж байгааг дээрхээс харж болох юм. Манай улсын хувьд Австралитай нэгэн адил газрын тос үйлдвэрлэгч бус хэрэглэгч. Газрын тос нэрэх үйлдвэртэй болох талаар сүүлийн 20 гаруй жил ярьж буй. Үүнийг ажил хэрэг болгох төсөл Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Дорноговь аймагт хэрэгжиж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 6.87 сая баррель буюу 932,367 тонн газрын тос олборлож, үүнээс 6.54 сая баррель тос экспортолсон билээ. Харин энэ онд нийт 6.6 сая баррель буюу 890 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөж байна. Ингэснээр улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв газрын тосны үнэ дэлхийн зах зээлд буурсаар байвал манай улсын төсвийн орлого мөн адил тэр хэрээр хумигдана гэсэн үг. Харин бензин шатахууны үнэ дагаад буурах зүй тогтол Монголд үйлчлэх болов уу.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||