Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн хавсарсан согог

Бид өөрсдийгөө "Алтан дээр суусан гуйлгачин” гэж ярьдаг байлаа. Монгол бол хэмжээлшгүй их баялагтай орон гэж бат итгэж явсан цаг саяхан. Өдгөө илрүүлээд буй газрын хэвлийн баялгаа бусдынхтай харьцуулбал манай орон тийм ч дээгүүр "давхихгүй”. Монголоос илүү нөөц баялаг илрүүлсэн улс орон олон. Ирээдүйд эх орны газрын хэвлийгээс "Оюутолгой”, "Тавантолгой” шиг баялаг нөөцтэй орд илрүүлэхийг үгүйсгэхгүй. Энэ бол урьдчилан тааварлашгүй зүйл. Олон талын мэдээлэл авч, бусадтай өөрийнхийгөө харьцуулсан монголчууд бүгдийн дээр гарахаар их баялагтай улс биш гэдгээ одоо мэддэг болсон.

Гэхдээ Монгол байгалийн баялагтай орон мөн үү гэвэл мөн. Социалист нийгмийн үед төр, засгаас уул уурхайн хөгжлийг дэмжиж, ашигт малтмалын хайгуулд чамгүй хөрөнгө зарцуулсан. Ингэснээр одоо ашиглаж буй, ашиглахаар зэхэж байгаа зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр, жоншны ордуудыг нээсэн юм. Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголын эдийн засагт уул уурхайн давамгайлал бий боллоо. Дээрх томоохон ордууд илэрснээс хойш хөрөнгө оруулагчид манай уул уурхайн салбарыг сонирхож, ашигт малтмалын хайгуулд мөнгөө зарцуулав. Үр дүнд нь алт, нүүрсний жижиг орд нэлээдийг нээсэн. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц нь нэмэгдсээр байна гэсэн үг.

Бид баялгаа үр дүнтэй ашиглаж хөгжсөн орнуудын жишээг ярьдаг. Мөн баялгаа ашиглахдаа буруу арга зам сонгоод, баларсан орнуудыг нэрлэдэг. Хөгжсөн орнуудын сайн туршлага бидэнд олз. Харин баларсан орнуудын муу жишээ нь сургамж. Хөгжсөн орнуудын сайн туршлагыг шууд хуулах гэхээр учир дутагдалтай байдаг. Далайд гарцгүй, хоёрхон улстай хиллэдэг гэх мэт газар зүйн байрлалаас гадна соёл иргэншил, сэтгэлгээний ялгаа ч нөлөөлнө. Гэхдээ уул уурхайн салбартаа баримталсан тэдний бодлогын зарчмыг дуурайх учиртай юм. Баялгаа буруу ашиглаад баларсан орнуудын бараан сургамжийг давтахгүй байх хэрэгтэй.

Баялагтай хэрнээ ямар орнууд балраад байна вэ. Улс төрийн засаглалын төлөвшил муутай орнууд нь балраад буй нийтлэг дүр зураг харагддаг. Засаглал муутайгаас болж, ашигт малтмалаа үр дүнгүй ашигласан орнуудыг "баялгийн хараал” туссан гэж үздэг. "Баялгийн хараал”-аас гадна уул уурхайгаас үүдэж улс оронд хүндрэл учруулдаг бас нэгэн согог бий. Үүнийг дэлхий нийт "Голланд өвчин” гэдэг. "Баялгийн хараал”-ыг улс төрийн буруу бодлогоос үүдэж тусдагийг бараг гадарласан болов уу. Тэгвэл "Голланд өвчин” нь эдийн засгийн асуудал юм. "Баялгийн хараал”, "Голланд өвчин” хоёрыг зэрэг туссан улсууд баларсан түүхтэй. Тиймээс манайх шиг улс төр нь тогтворгүй, судалгаа тооцоонд үндэслэж шийдвэр гаргадаггүй баялагтай орон "Голланд өвчин”-д нь хэр хүндээр нэрвэгдсэн байна, "баялгийн хараал”-д өртөх шинж тэмдэг илрэв үү гэж байнга нягтлах шаардлагатай.

НЭГЭНТ ТУССАН "ГОЛЛАНД ӨВЧИН”

"Голланд өвчин” гэсэн нэр томьёо хэзээ, яагаад үүссэнийг мэдэхгүй байж магадгүй. Нидерландад 1959 онд байгалийн хийн асар том орд нээгдсэн. Ингэснээр тус улсын уул уурхайн салбар нь огцом тэлж, үйлдвэрлэлийн өсөлт нь саарч эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг том орд нээгдсэн нь хөрөнгө оруулалт, ажиллах хүч гэх мэт бүх зүйлийг өөртөө татан, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг удаашруулсан гэсэн үг. Тухайн үед тус улсын эдийн засагт үүсэж буй нөхцөлд шинжилгээ хийсэн судлаачид "Голланд өвчин” гэсэн нэр томьёог гаргасан хэрэг. Илүү энгийнээр тайлбарлавал, тухайн улсын эдийн засаг уул уурхайн салбар нь, эсвэл тухайлсан нэг ордоос хамаардаг болсныг "Голланд өвчин” туссан гэж хэлдэг.

"Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай болсон. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй” гэж ярихыг олон удаа сонссон байх. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ агуулгыг "Эдийн засгаа солонгоруулна” гэж энгийнчлэн хэлсэн удаатай. Монгол Улс "Голланд өвчин”-д хэр хүнд нэрвэгдсэн бэ. Эл асуултад хариулсан судалгаа, шинжилгээний "ажил” одоогоор алга. Эдийн засаг, санхүүгийн шинжээчид тус, тусын өнцгөөс үнэлж дүгнэж байна.

"Голланд өвчин”-д хэр нэрвэгдсэнийг тодорхойлохын тулд баримт чухал. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцуулснаар өнгөрсөн онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг уул уурхайн салбарынхан бүрдүүлжээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 72, экспортын орлогын 90 хувь мөн уул уурхайн салбарт ногдов. Төсвийн орлого өнгөрсөн онд 11.9 их наядад хүрлээ. Үүний 25.4 хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүлсэн гэнэ. Эдгээр баримтаас уул уурхайн салбарын эдийн засаг дахь нөлөө хэр байгааг харж болно. Монгол Улсад эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбартай холбоотой байх нь.

Энэ дунд хамгийн чухал нь экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж буй явдал. Манай улсын гадаадаас олж буй валютын дийлэнх нь уул уурхайн салбараас хамаарч байна. Алт, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хямдрахад манай эдийн засгийн идэвхжил сулардаг, өсөлт нь саардаг. Харин үнэ өсвөл эдийн засгийн идэвхжил нэмэгдэн, тэлдэг болсон. Энэ бол "Голланд өвчин”-д нэрвэгдсэний бодит илрэл. Эдийн засгаа төрөлжүүлж, бусад салбарын бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэх нь "Голланд өвчин”-өө эмчлэх гол арга. Гэвч ойрын 10 жилд бидэнд эрдэс баялгаас өөр дэлхийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн байхгүйг шинжээчид дүгнэж буй. Өвчнөө тээгээд, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг дагаж савлаад амьдрахаас өөр замгүй нь бололтой. Гэвч "Голланд өвчин” нь эдийн засгийн өсөлтийг зогсоодог гэж ойлговол эндүүрэл. Түүхий эдийн үнэ өсвөл эдийн засаг өсөж таарна. Харин эдийн засагт савлагаа үүсгэдэг нь согог нь маш гэмтэй.

ХАРААЛЫН ШИНЖ ТЭМДЭГ

Популист улстөрчдийн гайгаар Монголд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө "баялгийн хараал”-ын шинж тэмдэг илэрдэг. Салхитын мөнгөний ордын орлогоос эргэн төлнө гэж мэдэгдэн, "Эрдэнэс Монгол” компаниар 800 тэрбум төгрөгийн бонд гаргуулж, тэтгэврийн зээлийг тэглэх үйл явц өрнөж буй нь "баялгийн хараал”-ын тодорхой шинж тэмдэг. Салхитын мөнгөний орд байгаагүй бол Ерөнхийлөгч Х.Баттулга юунд дулдуйдаж ийм шийдвэр гаргах вэ. Хэчнээн янзаар эерүүлж тайлбарлалаа ч өр тавьж, тэтгэврийн зээлийг тэглэж буй нь бэлэн мөнгө тарааж байгаатай агуулга нэгтэй халамжийн бодлого. Хэрэв Салхитын мөнгөний ордоос орлого олохгүй бол бондын өрийг төсвөөс л төлнө. Өөрөөр хэлбэл, улсын өр, нийт иргэдийн ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Баялаг ийн хараадаг ажээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” компаниар нийт 400 орчим сая ам.долларын зээл авхуулж, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараасан. Энэ нь ч баялгийн хараалын сонгодог хэлбэр байлаа. Байгалийн баялгийг иргэдийн ирээдүйн сайн сайхны тулд биш, өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд ашиглахыг хараал хийж байна гэж ойлгох хэрэгтэй.

Популист улстөрчдийг дэмжигчид Салхитын мөнгөний ордын орлогоор тэтгэврийн зээлийг тэглээд, Асгатын мөнгөний ордынхоор оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг цайруулаад явчих хэрэгтэй гэж ярьж байна. Төрийн мэдэлд байгаа ашигт малтмалын бүх ордын үр ашгийг хавтгайруулсан халамжийг санхүүжүүлэхэд зарцуулахыг зөвшөөрвөл монголчууд баялагтаа бодитоор хараалгана. Бэлэнчлэх сэтгэлгээ газар авч, ажил хийх хүнгүй болно. Улс өрийн дарамтад орно. Эртний түүхт Грек улс хавтгайруулсан халамжийн бодлого явуулаад, өрийн дарамтад орж, хэрхэн хямарсныг мартаагүй байна. Байгалийн баялагтаа дулдуйдан популист шийдвэр гаргаж буй улстөрчдийг өөгшүүлбэл Африкийн зарим орон шиг хүнд амьдрал туулна. Тэдний удирдагчид манайхан шиг давилуун зан гаргаад иргэдээ зовлонд унагаасан. "Голланд өвчин”-өө хэрхэн анагаах вэ гэж толгойгоо гашилгаж байж, дээрээс нь баялагтаа хараалгавал Монгол бүр баларна. Уул уурхайн хавсарсан согог улсыг туйлдуулах нь тодорхой. Азийн Африкт тавтай морилмооргүй байна.

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Уул уурхайн хавсарсан согог
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани