Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгийн сангийн төгс хувилбарыг хайх зуур ядуурал ХАВТГАЙРАХ НЬ

 

Баялгийн сангийн төгс хувилбарыг хайх зуур ядуурал ХАВТГАЙРАХ НЬ

 

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн цаашдын төлөв коронавирусийн тархалтаас хамаарах тухай сэдэв ид хүчээ авсан цаг үед манай Ерөнхийлөгч Норвегийн Баялгийн сантай газар дээр нь танилцаад ирлээ. Хэчнээн хүчирхэг эдийн засаг байлаа  гээд дархлаа нь эрэлт, нийлүүлэлтийн даяаршлаас хамаарч байгаа шүү гэдгийг шинэ өвчин улс орнуудад сануулж байгаа билээ. Ийм эрсдэлийн өмнө хэн нугарахгүй, нурахгүй, тодорхой хугацаанд дархлаагаа барьж чадах вэ гэдэг асуултад нөөц баялгаа зөв засаглаж, эдийн засгийн дотоод эх үүсвэрээ бий болгож, хадгалж, хурааж чадсан улс орнууд бичигдэж таарах юм. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн туршлага судлаад ирсэн цаг хугацааг коронавирустэй холбож энд дурдаад байна л даа. Уг нь бол Норвеги улсыг зорьсон Монгол Улсын анхны  Ерөнхийлөгч тэр биш. Найман жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувиар Норвегид очиж Баялгийн сантай нь танилцаж байсан юм. Магадгүй, Х.Баттулгын дараа Ерөнхийлөгч болох хүн ч Норвеги улсаас туршлага судалж мэдэх юм. Учир нь хөрсөн доорх үүц баялгаа хэрхэн, яаж хүртээмжтэйгээр зарцуулах вэ гэдэг асуудлыг төрд байгаа нөхөд  бүгд л ярьж, туршлага судлах боломжийг ашигладаг. Харин тэр туршлагаа  нутагшуулах болохоор дорвитой юм хийдэггүй нь өнөөдөр  Монгол Улсын хүн амын 1/3 нь ядуу амьдарч байгаагаас  харагдана. Ядуурлын шугамд ойрхон дахиад 400 мянган хүн байгааг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны сүүлийн судалгаа харуулж буй.

Баялаг хийгээд боломжийг тэгш хуваарилах тухай асуудлыг иргэн бүр хөндөх, ярих эрхтэйг сануулъя.

 Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд: Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гээд тусгаад өгчихсөн.

Тэгвэл Монгол Улс хөрсөн доороо хэдий хэмжээний байгалийн баялаг агуулж байгаа вэ гэдгийг тодотгоё.

 Өнөөгийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгджээ. Тэдгээрээс алт,  мөнгө, төмрийн хүдэр, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, цайр, зэс, хайлуур жонш, газрын тос, уран, фосфорит, молибдени, газрын ховор элемент, цагаан тугалга, хар тугалга, гянт болд гэсэн 17 нэр төрлийн  ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллартай тэнцүү байна. Энэ нь нэг хүнд нэг сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй гэсэн үг аж. 


Монгол Улсын ашигт малтмалын НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭ 

 

►708 тонн алтны нөөцийн зах зээлийн үнэлгээ 29.9 тэрбум ам.доллар

►460 сая тонн төмрийн хүдрийн үнэлгээ 32.1 тэрбум ам.доллар

►1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн үнэлгээ 296.4 тэрбум ам.доллар

►31.5 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний үнэлгээ 1.9 их наяд ам.доллар

►79.5 сая тонн зэсийн нөөцийн үнэлгээ 529.5 тэрбум ам.доллар

►101.6 сая тонн хайлуур жоншны нөөцийн үнэлгээ 39.6 тэрбум ам.доллар

►332.6 сая тонн газрын тосны нөөцийн үнэлгээ 21.8 тэрбум ам.доллар

►11.5 сая тонн молибдений нөөцийн үнэлгээ 277.1 тэрбум ам.доллар /үүний 30 орчим сая тонн нь Оюу толгой ордод хамаарна/  тус тус бүрдүүлж байна.

 

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаа оновчтой удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, "зөв” хөрөнгө оруулалт хийж чадвал тогтвортой өсөлт, хөгжилд хүргэх  арвин их нөөц Монгол Улсын газрын хэвлийд байна гэдгийг дээрх тоонууд харуулж байгаа юм.

Гэвч үе үеийн Засгийн газрууд баялгийн хуваарилалт, Баялгийн сан гэсэн ойлголтуудыг давтан ярьж өдийг хүрснээс биш суурь алхмуудыг хийсэнгүй. Баялгаа засаглахдаа дандаа алдаа гаргаж өдийг хүрчээ. Уг нь эрдэс баялгийн орлогыг хуримтлуулах зорилгоор үндэсний баялгийн хоёр сан  байгуулж өдийг хүрсэн намтар бидэнд бий. Нэг нь уул уурхайгаас хамаарах орлогын өсөлт бууралтын үед түшиг болж байх учиртай эрсдэлийн сан болох Төсвийн Тогтворжуулалтын сан бол нөгөө нь баялгийн орлогыг хойч үедээ үлдээхийг зорьсон Ирээдүйн өв сан. Энэ хоёр сан одоо ч бий л дээ. Гэвч байгаа хоёр сангаа бүрэн утгаар нь ашиглаж чадаагүй хэр нь Баялгийн сангийн сонгодог хувилбарыг хайсан хэвээрээ л байна.

Дэлхийн улс орнуудын жишгийг харахад Баялгийн сангийн 70 гаруй тогтолцоо бий аж. Тэдгээрээс өөрийн онцлогтоо тохируулан хөрсөн дээр буулгасан жишээнүүд байх аж. Байгалийн баялаг гэдэг зүйл хэмжээ хязгаартай учраас, илүү урт хугацааны ашиг шим авч үлдэхийн тулд л хуримтлуулах, илүү найдвартай орчинд "эргэлдүүлэх” сан хэрэгтэй болдог. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Норвегийн Тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэнэ” гэж хэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна.

Одоо тэгээд хурааж, хадгалах боломжийг гадаад, дотоод аль аль нөхцөл байдал бидэнд олгохгүй нь харагдаж байна. Коронавирусийн  дэгдэлт дэлхийн эдийн засагт шинэ сорилтыг тулгаж, түүхий эдийн эрэлт буурч, ханш буурах бодит эрсдэл туллаа. Монгол Улсын төсвийн дансанд мөнгө авчирдаг зэсийн ханш уруудсан. Нүүрсний эрэлт ч буурах төлөвтэй байна. Дотоод нөхцөл байдлаа харахаар улсын төсвийн зарлага 14 их наяд шүргэх тооцоололтой. Хэдийгээр эдийн засгийн идэвхжилийг өсгөх их мөнгөний хэмжээ ч гэлээ нөгөөх эрсдэл даах дархлаагаа сайжруулах тухай олон жилийн дундардаггүй сэдэвтэй  зөрчилдөж байгаа юм л даа.

 Эргэн саная. Монгол Улс 2006-2008 он хүртэл дэлхийн зах зээл дээрх  зэс, алтны үнийн өсөлтийг дагаж, төсвийн данс дүүрэхэд сан байгуулж, тооцсоноос давж гарсан мөнгөө хураах тухай ярьсан ч, чадаагүй. Эсрэгээрээ  төсвийн зарлагаа  600 гаруй тэрбумаар давуулан пологтож байлаа. Дараахан нь 2009 оны хямралын шуурганд өртөж, 2011 оноос хөрөнгийн урсгал сая нэг нэмэгдэж байсан билээ.  Эдийн засгийн нөхцөл байдал илааршаад эхэлсэнтэй зэрэгцэн Төсвийн Тогтворжуулалтын санг байгуулан  алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ улсын төсөвт тусгаснаас давж гараад байвал, тэрийг нь  "хадгалъя”  гээд хууль  баталсан ч, сан жинхэнэ утгаараа үүрэг гүйцэтгээгүй. Уг сангийн орлого нь эрдэс бүтээгдэхүүний үнээс хамаарсан төсвийн нэмэлт орлого, төсвийн ашиг, Засгийн газрын нөөц ба эрсдэлийн сангуудын үлдэгдэл, сангийн санхүүгийн үйл ажиллагааны цэвэр ашиг, мөн парламентаас тогтоосон бусад орлогоос бүрдэхээр заасан ч, төсөв дандаа алдагдалтай гарч байсан тул Тогтворжуулалтын санд үүрэг гүйцэтгэх боломж олгоогүй гэхэд болно. Нэг ёсондоо Баялгийн сангийн үр шимийг хүртэх боломжийг үе үеийн эрх баригчид өөрсдөө л үгүй хийж байсан гэсэн үг.

Энэ онд Тогтворжуулалтын санд 125.2 тэрбум,  Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэнэ гэж төсвийн тухай хуульд тусгасан. Түүхий эдийн ханш цаашдаа дорвитой сэргэхгүй бол Тогтворжуулалтын сангийн хуримтлал боломжгүй болно. Ирээдүйн өв санд ч мөнгө хадгалах эрх баригчдын төлөвлөгөө бүтэлгүйтнэ. 2019 онд нүүрсний экспорт зургаан сая тонноор тасалдсан. Аз болж нүүрсний үнэ өсөлттэй байсан учраас л эрх баригчид аврагдаад өнгөрсөн. Тэгвэл энэ онд экспортын хэмжээ дахиад тасалдахын сацуу үнэ нь уруудвал төсвийн орлого дагаад уруудна гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ жилээс эхлээд том том өрүүдээ дахин санхүүжүүлэх шаардлага үүсээд байдаг. Саарал жагсаалттай холбоотойгоор гуравдагч зах зээлүүдээс  манайд хөрөнгө оруулах сонирхол буурсан нөхцөл байдалтай байгаад байна. Дотоод, гадаад аль аль талд эрсдэл ноёлж буй ийм үед бид Баялгийн сангийн тухай байнгын сэдвээ ярьсан хэвээрээ л байх юм. Асуудлыг цагийг нь олж ярихаас гадна ажил хэрэг болгох ёстой байдгийг нөхцөл байдал хангалттай  л харуулж байна, уг нь. 

Zindaa.mn
Баялгийн сангийн төгс хувилбарыг хайх зуур ядуурал ХАВТГАЙРАХ НЬ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани