Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO сонгуулиас өмнө амжих уу?

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO сонгуулиас өмнө амжих уу?

 

Олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа "Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил сонгуулийн өмнө урьтаж "Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компаниараа дамжуулан  IPO гаргахаар ажиллаж байгаа тухай Уул уурхайн сайд мэдэгдээд байгаа. Өнөөдрийн байдлаар IPO хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэх банкууд шалгарч бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ. Тодруулбал, АНУ-ын  "Mеrrill Lunch”, Швейцарийн "Credit Suisse”,  Японы "Nomura”  гэсэн гурван банк шалгарсан байна. Эдгээр шалгарсан банкууд "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Лондон болон Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан гаргах юм.   Гэхдээ цаг хугацааны хувьд амжих эсэх нь тодорхой бус боллоо гэдгийг шинжээчид хэлж  байна. Ялангуяа Хонгконгийн биржид гаргах бол  коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор  тус бирж сар шахам амарч өчигдрөөс нээгдээд байгаа юм. Тиймээс  тус хөрөнгийн биржийн зах зээлийн индекс найман хувиар буураад байгаа нь асар том уналт  болоод байна.  Өөрөөр хэлбэл,  биржид байгаа аж ахуйн нэгжүүдийн үнэлгээ, үнэ цэнэ  энэ хэмжээгээр уналаа гэсэн үг.  Ийм нөхцөл үүссэн үед "Эрдэнэс Тавантолгой”-н охин компани сонгуулиас урьтаж  энэ биржид IPO хийх нь төвөгтэй байдал үүсч  байгааг хэлж байна.  Цаашдаа энэ таагүй нөлөөлөл гурав, дөрөвдүгээр  сар хүртэл үргэлжлэх төлөв байгааг Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн хөгжлийн албаны судлаач П.Нямдорж онцолж байв. Учир нь хөрөнгийн зах зээлд ажиллаж буй  аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаанд  эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаатайгаар өсөлт, бууралт явагдана. Коронавирустэй холбоотойгоор Хятадын эдийн засагт томоохон хүндрэл учрахаас гадна ихэнх  компаниудын борлуулалт буурч зардал өсөх зэргээс шалтгаалж хэсэг хугацаанд уналтын  байдал үргэлжлэх шинжтэй байна. Үүнээс шалтгаалж  олон улсын хөрөнгийн зах зээлд "Эрдэнэс Тавантолгой”- н IPO гарах үед суурь хүндрэл байхаар байна. Дэлхийн зах зээлийн чиг хандлагыг харвал оны эцэс рүү тогтворжих магадлал бий. Харин тэр үед гаргавал компанийн үнэлгээ хэвээр байх үнэ цэнээ хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэж болох найдвар нь илүү байх магадлалтай аж. Түүнчлэн дэлхийн тэрбумтан хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд уул уурхайгаас илүүтэй криптовалют, каннабис гэсэн шинэ зах зээлийн орон зай руу хөрөнгөө байршуулах нь давамгайлж байсан бол алтны ханш дэлхийн зах зээлд өссөнтэй холбоотойгоор  алт руу хөрөнгөө байршуулж эхлээд байгаа аж.  АНУ, Хятадын худалдааны дайн, Иран, АНУ-ын таагүй байдал, коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид нүүрс гэхээс илүүтэй алт руу хөрөнгөө байршуулах сонирхол түлхүү байх төлөв ч байгааг судлаач хэлж байна. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой”  ойролцоогоор найман тэрбум тонн коксжих нүүрсний нөөц болон чанараараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд үнэлэгдэж байгаа болохоор магадгүй гадны хөрөнгө оруулагчид эртнээс төлөвлөж бэлтгэлтэйгээр манайхыг онилсон нь тодорхой.  Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, IPO хариуцсан хэлтсийн захиралтайгаа  манайд ирж "Эрдэнэс Тавантолгой”-н IPO -г Лондонгийн хөрөнгийн биржид гаргаач гэсэн хүсэлтээ тавьсан.  Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл  асар үнэ цэнэтэй  үнэлгээ өндөр ордын IPO-г өөрийн хөрөнгийн биржээр эргэлтэд оруулна гэдэг тэр хэмжээгээр их  мөнгө эргэлдэх боломж  гэж харсан гэсэн үг.  Энэ том биржээс хүсэлт тавьсан гэхээр манайд итгэл төрүүлж  IPO-гоо яаравчлах хөшүүрэг болсон ч гэж үздэг. Нөгөөтэйгүүр тус компанийн ашигт ажиллагаа сүүлийн гурван жилд өссөн мөн нүүрсний ханш дэлхийн зах зээлд өндөр байгаа нь гол дэмжлэг болж байна.
 
 
 
Компаниудын зах зээлийн индекс түр зуурын уналтаас шалтгаалахгүйгээр энэ түүхэн цаг үеийг ашиглаж яаралтай IPO гаргах нь компани болоод Монголын ард түмэнд ашигтай байж болно.
 
 
 
Энэ салбарт  2011 онд хөрөнгийн зах зээлд манайх маш амжилттай байсан түүхэн цаг. Түүнээс хойш 10 орчим жил зах зээлийн индекс уруудсаар IPO гаргах нь зогссон.  Магадгүй одоо энэ цагт өсөх цикл рүүгээ шилжих  төлөвтэй байгааг ашиглаж гарах нь чухал. Энэ үеийг ашиглахгүй өнгөрөөвөл дахин 10 орчим жил хүлээх үү гэдгийг үгүйсгэхгүй. Ямар ч байсан том төслүүд хөдлөх ёстой гэдэгтэй бүгд санал нийлж байгаа. Нөгөөтэйгүүр гадны зах зээлд гарах нь засаглалын хувьд нээлттэй болгох  чухал ач холбогдолтой.  Гадны хөрөнгийн биржийн  шалгуур, босго өндөр  мэдээ мэдээллийн хатуу дэг журамтай. Эдгээрийг хангахын тулд тус компанийн засаглал ил тод байхыг шаардаж байгаагаараа давуу талтай. Дотоодын хөрөнгийн  бирж ч мөн ялгаагүй олон улсын стандартад нийцүүлэхээр  ажиллаж буй ч өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдож компаниудад  уян хатан шалгуур, шаардлага тавьдаг. Монголын хөрөнгийн биржийн зүгээс "Эрдэнэс Тавантолгой” компанийг дотоодын хөрөнгийн биржид  үнэт цаасаа гаргаж эргэлтэд оруулах хөрөнгө босгох үйл ажиллагаагаа нэг дор хийгээсэй гэсэн байр суурьтай байдаг юм байна. Энэ хүсэлтээ Уул уурхайн болон Сангийн яаманд удаа дараа илэрхийлжээ.
 
 
Ингэснээр зөвхөн 1072 хувьцааг эргэлтэд оруулах биш дотоодын зах зээлд IPO гаргаж хөрөнгө  татна.  Гэвч  дотоод  зах зээлээс хөрөнгө босгох боломж нь бага гэж  ихэнх компани дүгнэдэг. Гэтэл энэ бол өрөөсгөл ойлголт. Дэлхийн эдийн засгийн глобалчлагдсан аль ч улсын иргэн цахим орчноос Монголын хөрөнгийн биржээс хувьцаа авах боломж нээлттэй.
 
Ийм нөхцөлд дотоодын зах зээлд "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг  гаргаснаар  мэдээллийг нь гадны хөрөнгө оруулагчдад хангалттай өгч чадна гэсэн байр суурийг Хөрөнгийн биржийнхэн илэрхийлж байгаа.  Ингэснээр  иргэд болоод гадны хөрөнгө оруулагчид дэлхийд үнэ цэнээрээ эхний тавд явж буй коксжих нүүрсний нөөц ихтэй уурхайд хөрөнгөө оруулахаас татгалзахгүй.  Түүнчлэн Монголын хөрөнгийн зах зээлийг дэмжих гадны хөрөнгө оруулагчид орж ирэхийн зэрэгцээ валютын урсгал наашаа чиглэнэ. Бусад компаниудад ч  дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байлаа.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO сонгуулиас өмнө амжих уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани