Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Дамба: Уул уурхайг нь үзэн ядуулах сэтгэлгээ ард түмнийг баялаггүй, баялгаа ашиглах чадваргүй болгох тийм л зүйлд хүргэнэ

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор Дамжингийн Дамбатай ярилцлаа.

-Богд хаант засгийн үед манайх уул уурхайн хуультай байжээ. Ер нь хуучин нийгмийн хууль бодлогын талаасаа сайн байсан гэдэг. Сүүлийн үед Монгол Улсын хөгжлийн бодлогын стратеги зүгээр нэг уриа тунхагийн шинжтэй болсон гэх шүүмжлэл бий. Яриагаа эндээс эхлэх үү?

-Манай уул уурхайн салбарын үүсэл хөгжил 98 жилтэйгээ золгож байна. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол 100 гаруй жил болж байна. Тэрхүү зуу гаруй жилийн хугацаанд боломжийн гэж хэлж болохоор бодлоготой явж ирсэн байдаг. Өөрийн тань хэлж байгаа үнэн л дээ. Богд хааант засгийн үед буюу 1910 онд уул уурхайн тухай хуулийг боловсруулаад 1913 онд баталсан байдаг. Тухайн үед гадны хөрөнгө оруулалттай компани Монголд орж ирж алт олборлож байсан. Засаг төр энэ чиглэлийн баримтлах хуультай байхгүй бол болохгүй юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон байна. Тэр үеийн уул уурхайн хуулийг судлаачид сайн гэж үнэлдэг. 1921 оноос хойш ардын хувьсгалын жилүүдэд мөн тодорхой бодлоготой явж ирсэн. Нам засгийн гол зорилго чиглэлдээ тусгаж, зөвлөлтийн тусламжтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байлаа.

Тэр үеийн социалист орнууд болох Герман, Польш, Унгар, Чех, Болгартай хамтарсан экспедиц компаниуд байв. Тэр байтугай олон улсын геологийн экспедиц гэж хүртэл байлаа. Эл бүхний хүчинд Монгол Улсын уул уурхайн хөгжлийн суурь сайн тавигдаж, судалгаа шинжилгээний ажил ч мэргэжлийн дагуу хийгдсэн. Үр дүнд нь одоогийн Эрдэнэт, Багануур, Шарын гол, Шивээ-Овоо, Бэрх, Бор-Өндөр, Бороо бий болсон. Харин ерэн оноос хойш зах зээлийн үед уг бодлого алдагдсан.

Уул нь манайх чинь 1994 онд Ашигт малтмалын хуультай болсон. Дараа нь 1997 онд уул уурхай хөгжсөн Австрали, Канад, Америкийн хуулиудыг судалж байж Ашигт малтмалын хуулиа олон улсын жишигт нийцүүлж гаргасан. Үүний үр дүнд уул уурхайн баялаг, ялангуяа ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимтэй явуулсан. Лиценз олголтын замбараагүй байдал, төрд алба хашиж байсан хүмүүс албан тушаалаа ашиглан зарим ордыг авсан зэрэг асуудлууд байсан л даа. Өргөн хүрээгээр нь аваад үзэхээр 1997 оноос Монгол орны эрдэс баялгийн салбарыг либералчилсан юм. Ингэж гадны хөрөнгө оруулалтыг татах бололцоо нээгдсэн, маш том хөрөнгө оруулалт орж ирсэн. Бодит жишээ Оюу толгой байна. 2008 оноос уул уурхайн салбар бохирдож эхэлсэн.

-Улс төр орсон гэж та хэлэх гээд байнаа даа?

-Тийм ээ, уул уурхайн салбар руу улс төр орж эхэлсэн. Энэ бол маш том алдаа байсан. Одоо хүртэл энэ алдаанаас гарч чадахгүй байна. Өнөөдөр улстөрчдийн ганц ярьдаг юм нь ерөөсөө уул уурхай. Их хуралд уул уурхай мэдэхгүй, ярихгүй хүн гэж бараг байхгүй. Захын авгай уул уурхай яриад давхиад байдаг болсон. Үнэн чанартаа уул уурхай гэдэг өөрөө бүхэл бүтэн шинжлэх ухаан юм. Захын нэг авгай уул уурхай яриад сууж байхыг хараад энэ салбарт амь амьдралаа зориулсан, сургууль номыг нь үзэж эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүст доромж мэт санагддаг. Улстөрчдөөс гадна иргэний хөдөлгөөнүүд гэж бүхэл бүтэн арми гарч ирсэн. Хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэмтэй улс оронд байх ёстой асуудал мөн л дөө, гэхдээ арай дэндэж зах замбараагаа алдсан. Иргэний хөдөлгөөнийг ашиглаж уул уурхайг дарамтлан хялбар аргаар мөнгө олдог ийм ноцтой байдал бий болсон. Популизм бүр дэндээд үүнийг нь улстөрчид ашиглаад, ард иргэдийн толгойг эргүүлээд уул уурхайг муухайгаар харагдуулдаг болсон. Дээр нь хувиараа гар аргаар ашигт малтмал олборлогчид гарч ирснийг бид мэднэ. Малаа зуд турханд барсан өөрийн гэх өмч хөрөнгөгүй нөхөд газрын баялаг руу ямар ч хууль дүрэмгүйгээр шууд улайран дайрсан. Энэ бүхэн уул уурхайд маш сөргөөр нөлөөлж өнөөгийн ийм нийгэм бий болох үндэс суурь тавигдсан. Нөгөө талаар уул уурхайн баялгийг ард түмэнд хүртээх ажил асуудал дагуулсан. Уурхайн нөөц ашигласны төлбөр гэж хамгийн том татвар байдаг. Борлуулалтын орлогоос хураадаг татвар. Манайхан АМНАТ(Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) гэж хэлээд байгаа. Үүнийг хуульчлаад аливаа ордын нөөц ашигласны төлбөр цөм улсын мэдэлд орчихож байгаа. Гэтэл тухайн орд газраа эзэмшүүлж байгаа сум багийн иргэдэд энэ төлбөр нөлөөлж чадахаа больсон. Улсын төсөвт суугаад иргэдийн амьдралд цаагуураа нөлөөлж байгаа л даа. Яг хувь хүмүүст гар дээр нь ирэх нөлөөлөл байхгүй. Бороогийн алтны уурхайг улсын үйлдвэрийн газар байхад би дарга нь байсан. Тэгэхэд хууль өөр байсан. АМНАТ-ийг орон нутагтаа төлдөг байсан. Уул уурхайтай орон нутгийн ард иргэдэд ач тусаа өгч, өдөр тутмынх нь амьдралд шууд мэдрэгддэг байсан. Түүнээ дагаад уул уурхай нэр хүндтэй байсан. 1997 оноос улсад авдаг болсноор эсэргүүцэлтэй тулгарсан. Ийм л олон хүчин зүйл нөлөөлсөн.

-Ашигт малтмалын хуулинд бол тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг орон нутаг, 50 хувийг улсын төсөвт оруулдаг заалт бий дээ?

-Байлгүй яахав. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орон нутгийн 50 хувийн 30 нь аймагт, 20 нь суманд гэж хуваарилагддаг. Нөөц ашигласны төлбөрийн 10 хувь нь суманд, 20 хувь аймагт 70 хувь нь улсын төсөвт орно гэж байдаг. Гэвч Сангийн яам, татварын газар тэр хуулийг заалтынх нь дагуу явуулаагүй, хуулиа бариагүй гэсэн үг. Үүнээс болоод орон нутгийн иргэд уул уурхай бидэнд хэрэггүй, байгаль дэлхийг ухаж сүйтгэлээ гээд байдаг. Энэ бүгдийг зохицуулсан механизм өнөөдөр үгүйлэгдэж байна. Би дээр хэлсэн, 2000-аад оноос эхлээд улстөрчид уул уурхайн салбар руу амттай чихэрлэг юманд дурладаг ялаа шиг шавсан. Хаана мөнгө байна тэр рүү савраа дүрж эхэлсэн. Нутгийн ард иргэдийг турхирах, ардын баатар болж харагдах сонирхол ч байсан. Үүний тод жишээ 2009 онд гэнэтхэн нэг өдөр гаргаж ирсэн гэнэтийн ашгийн татвар байна. Уул уурхайн салбарыг ялангуяа алтны салбарын амийг нь боомилсон хууль. Тэр хуулийг баталж байдаг Их хурлын гишүүд мөн ч харалган амьтад. Борлуулалтын 68 хувийг нь шууд авчихаар тэр компани яаж ажиллах юм, ямар ашиг гарах юм. 2009 онд бас Урт нэртэй хууль гээч гарч ирсэн. Бас хэсэг нөхдүүд санаачилж, иргэний хөдөлгөөнийхний шахалтаар тэр хуулийг баталсан. Уул уурхайнхнаас ямар ч санал авалгүйгээр батлаад гаргачихсан. Аливаа хууль журмыг гаргахад тухайн салбарынх нь эрдэмтэн судлаачдаас санал авах учиртай. Тийм хүмүүсээс санал авалгүйгээр хөндлөнгийн хүмүүс санаачилж батална гэдэг утгагүй. Ингэж самарсан байхгүй юу. Алтны салбар тэгээд зогссон. Яг нарийндаа алтны салбар бол Монголыг элгээрээ хэвтчихсэн, алт дилерийн хэргээс болоод банк нь хоосорчихсон, монгол төгрөгийн ханш байхгүй болчихсон үед Алт хөтөлбөр Монголыг босгож ирсэн юм. Алт хөтөлбөр хэрэгжиж, Ашигт малтмалын тухай хууль гарч Монголын эдийн засаг сэргэсэн. Алт олборлолтоо өсгөж бүр 24, 25 тонн алт олборлож байлаа. Монголын дайснуудыг гаднаас хайх хэрэггүй. Манайхан гадны хүмүүсийг дайсан ялангуяа урд хөршийгөө дайсан мэт үздэг. Яг ачир дээрээ дайснууд дэргэд минь байна. Тэд бүр мандан бадраад явж байна.

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан хүний нэг нь та. Энэхүү бодлогын хууль батлагдсанаар уул уурхай маш өөр болно гэж олон түмэн итгэж байсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа байна, ямар учиртай юм бэ?

-Уул уурхайн салбар ямар ч бодлогогүй явж ирлээ. Социализмын үеийн бодлого өнөөгийн ардчилсан нийгэмд хэрэгжих боломжгүй боллоо гээд энэ салбарын хэсэг нөхдүүд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гэдгийг боловсруулсан. Үүнд мэдээж би оролцсон. Маш олон удаа хуралдаж зөвлөлдсөн. Их хурлын ажлын хэсэг, түүний дэргэд дэд ажлын хэсэг ч байгуулагдаж ажилласны үр дүнд Эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого гэсэн хуулийг батлуулсан. Ингэж бодлоготой болсон ухаантай. Харин бидний анх явуулсан төсөл Их хурал дээр очоод байнгын хороодын хуралдаанаар ороод бараг 50 хувь өөрчлөгдсөн. Ёстой баллах шахсан. "Ийм хууль гарснаас гараагүй нь дээр” гэж хүртэл ярилцсан. Гэвч бандан тас гээд баталчихсан.

-Оюу толгойн зургаан тэрбум доллар орж ирэх үед Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч түүхэн амжилт тогтоож байсан. Оюу толгойн хөрөнгө оруулалт зогссоноор эдийн засаг 0 заасан. Гэтэл цаашдын хувь заяа нь улам бүрхэг болоод байх юм?

-Рио тинто гэдэг дэлхийн том компани хөрөнгө оруулалт хийгээд эхэлж байхад зарим нөхөд эхнээс нь эсэргүүцсэн. Тэр хүмүүсийг би гайхдаг. Өөрсдөө бол ганц хадаас ч хийж чаддагүй шүү дээ. Гадныхан юм хийх гэхээр хийлгэдэггүй, Монголын эсрэг зогсдог. Оюу толгой төслийг анх эхэлж байхад баярлаж байсан. Улстөрчид хутгалдсанаас хувь заяа нь бүрхэг болсон. Ер нь анхнаасаа буруу гэрээ хийсэн гэж би боддог. Миний бодож байгаагаар Оюу толгойн ордоос 34 хувь эзэмшинэ гэдэг алдаатай бодлого байсан. Түүнд оруулах мөнгө Монголд байхгүй байв, одоо ч байхгүй. 34 хувьд ногдох мөнгийг Рио тинтогоос нь зээлээд хувь эзэмшигч болсон. Үүнээс болоод гэрээ муу болсон. Тухайн үед хувь эзэмших шаардлагагүй байсан юм. 100 хувь тэр компанидаа байг л дээ. Гагцхүү манайх авдаг татвараа өндөр тавих байсан. 15-20 хувь ч юм уу. Бид өнөөдөр Оюу толгойн ихэнх хувийг эзэмшинэ гээд ярьж байна. Хэрвээ жаран хэдэн хувийг нь эзэмшинэ гэвэл тэр компанид ямар ашигтай юм. Үүний төлөө Рио тинто Монголд хөрөнгө оруулалт хийсэн байх уу. Хамаг хөрөнгөө гаргаж үйлдвэрийг нь барьчихаад ихэнхийг нь улсад нь өгчихөөр юу болохов. Энэ чинь бизнес болохоос буяны байгууллага биш. Бид бол үнэндээ санааны зоргоороо ярьдаг. Олон улсын бизнес хөрөнгө оруулалт гэдэг бидний бодсон шиг биш. Би олон оронд очиж уул уурхайн үйлдвэртэй танилцаж байсан. Оюу толгойн үйлдвэр дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологитой. Би ТЭЗҮ-ийг нь үзэж байсан, ТЭЗҮ нь батлагдахад эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн байсан. Оюу толгой орж ирснээр Монголын эдийн засаг 17 хувьд хүрсэн нь үнэн. Өнөөдөр яагаад бахь байдгаараа байна вэ.

-Та жишээ хэлээч ...?

-Оюу толгойг ашиглалтад орохоос өмнө Таван толгойн цахилгаан станц барина гэж ярьсан. Гэтэл өнөө хүртэл ашиглалтад ороогүй. Оюу толгой Хятадаас цахилгаанаа авсан хэвээр байна. Энэ бол төрийн бодлогогүй явж байгаагийн илрэл. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж байгаа бодлого гэдэг чинь хаана байна. Хэрэгжихгүй байгаа байхгүй юу. Мөн тавдугаар цахилгаан станц гэж нэг үлгэр домог байна. Миний мэдэхийн 16 жил ярьж байна. Монголын төрд байгаа хэдэн хүн зөвхөн өөрийн эрх ашгийг боддог. Ард түмний төлөө юм хийе, Монголд юм бүтээчихье гэж бодож байгаа хүн алга, үүнд харамсаад цөхөрч гүйцлээ.

Миний бие Хатуу хог хаягдлын холбоо гээд ТББ-д байдаг юм. Тэрхүү хог хаягдлын холбооны чиглэлээр Азийн хөгжлийн банк хэдэн жилийн өмнө "Танай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулж өгье” гэж санал тавьсан. Бид саналыг баяртайгаар хүлээж аваад тэр үеийн хотын удирдлагууд, төр засгийнхантай уулзуултал "Надад юу оногдохын” гээд гадныхныг үргээсэн талтай. Өөрт нь ашиггүй л бол ямар ч сайхан юмыг дэмждэггүй. Ийм байхад Монгол яаж хөгжих юм бэ. Нэгэнт Оюу толгойн тухай ярьсан дээр нэг зүйлийн нэмээд хэлье. Дубайн гэрээ тойрсон асуудал сүүлийн хичнээн жил яригдав. Би тэр гэрээг нь үзээгүй. Далд уурхайг хөдөлгөх гэрээ гэдэг нь мэдээж. Далд уурхайг хөдөлгөхгүйгээр Оюу толгойг ашиглах тухай бодохын ч хэрэггүй. Үүнийг хөдөлгөхийн төлөө ажилласан хүмүүс өнөөдөр буруутан болоод байна. Гарцаа байхгүй хийх ёстой ажил байсан. Аль болох хурдан хугацаанд далд уурхайг ажиллуулах хэрэгтэй. Нийт ордынх нь нөөцийн бараг 80-90 хувь нь газрын гүнд далд уурхайд байгаа. Түүний хүдрийн нөөц, агуулгад тулгуурлаж үйлдвэр барьсан учраас одоогийн ил уурхайн хүдрийн агуулгаар энэ уурхай доголдолтой ажиллаж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

-Монголын Засгийн газар хайгуулын лицензийн тусгай зөвшөөрлийг нэг жилээр хориглосон. Эдийн засгийн хувьд амиа хорлолт гэж манай сонин бичсэн?

-Монголын ирээдүйг шууд зогсоож байна. Монгол Улс ирээдүй рүүгээ галт тэргээр давхиж явахад аваарын крант гээд улаан юмыг татаад галт тэргийг зогсоодог, яг түүн шиг аймшигтайгаар зогсоож байна. Өнөөдөр Монголд 400-гаад том, жижиг уул уурхайн компани ажиллаж, ямар нэгэн хэмжээгээр олборлолт явуулж байна. Нөхөн сэргээгддэггүй баялаг учраас олборлолт явагдана гэдэг тэр хэмжээгээр баялаг багасна гэсэн үг. Үндсэндээ хорогдож байгаа гэсэн үг л дээ. Тэр хорогдлыг өөр шинэ орд нээснээр нөхдөг юм. Өөр орд шинээр нээх боломжийг хаачихаар Монголын баялаг яах уу. Уг шийдвэр бол улстөрчид ард түмэнд сайн хүн болж харагдахын тулд өнөөгийн попорсон үед хэрэглэж байгаа арчаагүй арга. Сонгуульд зориулж хийж байгаа зүйл. Сонгууль болдгоороо л болно. Харин ирээдүйд Монголын баялгийг өсгөхөд лав л нэг жилээр саад хийж байна. Ер нь хайгуулын ажлыг зогсоож болдоггүй юм. Энэ тал дээр сэтгүүлчид бас буруу ойлголт өгдөг тал бий. Юмыг хэтрүүлнэ шүү дээ. "Монголчууд ханаа шийрлэх зайгүй лицензээр бүрхэгдсэн байна” гэж нэг сэтгүүлд бичсэн байдаг. Үүн шиг худлаа юм байхгүй. Энэ бол уран зохиолын уянгын халил байхгүй юу. Монголын нийт нутгийн ердөө хоёрхон хувьд нь хайгуулын лиценз, нэг хүрэхгүй хувьд нь ашиглалтын лиценз байгаа. Монгол Улсын нийт нутгийн 98 хувь ямар ч хайгуул хийгдээгүй онгон дагшнаараа байна. Хайгуулыг хийх ёстой, бид юутайгаа мэдэх ёстой. Айл гэрийн эзэн авдрандаа юу байгаагаа мэдэж байж хүнтэй ярина. Авдрандаа юу ч үгүй, банкинд ганц ч төгрөггүй байж хүнтэй яаж наймаа ярьж, яаж хамтарч ажиллах юм бэ. Тэгэхээр хайгуулын ажлыг зогсооно гэдэг Монголын эсрэг хийж байгаа айхавтар том нүгэл. Ер нь бид сүүлийн үед бүх муу муухай юмыг уул уурхай руу чихдэг болсон.

-Олон жил ийм бодлого явлаа?

-Уул уурхайг нь үзэн ядуулах энэ сэтгэлгээ бол ард түмнийг баялаггүй болгох, баялгаа ашиглах чадваргүй болгох тийм л зүйлд хүргэнэ. Өнөөдөр монголчуудад малын түүхий эд нь ямар ч үнэгүй байна. Хонины нэхий, адууны шир нь жалгаар нэг хөглөрч байна. Яг үүн шиг уул уурхайг нь үнэгүй болгох бодлого яваад байна. Монголынхоо баялгийг ард түмэн хүртэх ёстой. Хүртэхдээ татварын журмаар, мөн баялгаас олсон ашиг орлогоноос татвар хураагаад тэр татвараар ард түмэндээ сайн сайхан юм хийж, боловсролдоо оюуны хөрөнгө оруулалт хийх замаар хүртэх учиртай. Уул уурхайгаас олсон орлогоор "Баялгийн сан” байгуулж түүнийгээ улс орныхоо хөгжилд зориулах нь зөв. Ер нь бусад улс орнуудад баялгийн сан гэж байдаг. Дөнгөж саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Норвегид айлчилж баялгийн сангийн талаар туршлага судалж яваа нь зөв алхам санагдсан. Харин баялгийн санд төвлөрсөн хөрөнгийг эрх баригч намын нөхөд сонгуульд зориулаад ямар ч үр дүнгүй поп маягаар зарцуулбал утгагүй зүйл болно.

Бидэнд өнөөдөр нүүрс нэлээд голлож байна, дараа нь зэс орж байгаа. Энэ хоёр л голлож Монголын экспортын орлогыг бүрдүүлж байна. Гэтэл манайд үүнээс илүү үр ашиг өгөх үнэтэй, харьцангуй овор багатай ашигт малтмал байгаа. Тэр бол газрын ховор элемент. Газрын ховор элемент дэлхий дээр тийм ч элбэг биш. Энэ баялгийг бид ашиглах ёстой. Өмнөговийн "Мушгиа худаг”, Дорноговийн "Лугийн гол”, Ховдын "Халзан бүргэдэй”гэх хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтоосон лав гурван орд Монголд байна. Үүнийг гаргаж ирэх цаг нь болсон. Газрын ховор элемент орчин үеийн электрон техникт асар өндөр хэрэглээтэй ашигт малтмал. Нэг кг нь хэдэн арван тонн нүүрсний үнэтэй тэнцэнэ. Гар утас, компьютерийн гол түүхий эд чинь газрын ховор элемент. Үүнийг манайд хэлж ярьдаг хүн алга байна даа.

Н.Гантулга

Эх сурвалж: Өдрийн сонин

Д.Дамба: Уул уурхайг нь үзэн ядуулах сэтгэлгээ ард түмнийг баялаггүй, баялгаа ашиглах чадваргүй болгох тийм л зүйлд хүргэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани