Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЦУВРАЛ II: “Рио Тинто”-той арбитрын үүдэнд уулзахын өмнө засагт өгөх ЗӨВЛӨГӨӨ

ЦУВРАЛ II: “Рио Тинто”-той арбитрын үүдэнд уулзахын өмнө засагт өгөх ЗӨВЛӨГӨӨ

 

Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг угтсан цуврал энэ удаад ТАТВАР-тай холбоотой сэдвийг хөндөж байна.

Төслийн менежментийн эрхийг барьж буй "Рио Тинто”-той хэлэлцээ хийх Ажлын хэсэг анхны хуралдаанаараа хэлэлцэх асуудлуудын эрэмбэ дарааллыг ярилцсан гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Түүний ахалсан Ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон төсөлтэй холбогдох бусад гэрээнүүдийг УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд,  Монгол Улсын хууль тогтоомжуудад нийцүүлэн, сайжруулах үүрэг хүлээж буйг сануулъя.

УИХ-аас  2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан  "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ын дагуу Засгийн газарт өгсөн даалгавруудыг өмнө нь мэдээлсэн.

Засгаас байгуулагдсан Ажлын хэсгийн анхны хуралдаанаар 34 хувийн асуудлаас гадна  төслийн эрчим хүчний эх үүсвэр, Дубайн гэрээ, Татварын маргаан гэхчлэн анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцсэн байгаа юм. Тухайлбал, Ажлын хэсэг татварын маргааныг Монгол Улсын хуулийн дагуу хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарч байгаа. Шаардлагатай гэж үзвэл Арбитрын шүүхэд хандаж болзошгүй гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар татварын асуудлаар олон улсын шүүхэд хандахад ялах уу, унах уу. Унах эрсдэл байгаа бол өөрсдийгөө хамгаалах тактикаа хуулийн хүрээнд хэрхэн боловсруулах вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Үүнийг тодруулахын тулд  Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талын хооронд үүссэн татварын асуудлыг эргэн харах ёстой. Мөн уг татварын маргааныг татварын чиглэлээр мэргэшсэн гаднын экспертүүд хэрхэн харж байгааг анзаарахад илүүдэхгүй байх.

2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий”  Ажлын хэсгийн тайланг сонссон.

Ажлын хэсгийн тайлангаас татвартай холбоотой хэсгийг эшлэхэд:

Хөрөнгө оруулалтын гэрээний гол агуулга нь хөрөнгө оруулагч буюу Гадаад талын татварын болон үйл ажиллагааны орчныг тогтвортой байлгах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг тэргүүн зорилго болгож шийдвэрлэжээ. (Хөрөнгө оруулалтын гэрээний удиртгал хэсгийн Гэрээний зорилго гэсэн хэсэг)

Үүнээс болж Монголын талын оролцох оролцоо, тавих хяналт бүдгэрсний дээр татварыг удаан хугацаанд тогтворжуулсан нь дэлхийд байхгүй жишиг болж, манай талын үр ашгийг бууруулах үндэс болж байна. "Оюу Толгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 орчим хувиар бага байгаагийн дээр 2018 оны байдлаар татварын хөнгөлөлт 1.5 дахин, зардал буюу ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал 12.8 дахин өссөн гэж Сангийн яамны тооцооллоор гарсан гэсэн байгаа юм.


Тэгвэл Оюутолгойн гэрээний ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО гэсэн хэсгийг харвал:

"Энэхүү Гэрээний зорилго нь Хөрөнгө оруулагчийн татварын болон үйл ажиллагааны орчинг тодорхой хугацаанд тогтвортой байлгах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах болон олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох хохирол багатайгаар эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, Өмнийн говийн бүсийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох, Монгол Улсын компаниуд, хувь хүмүүст бизнесийн шинэ боломжийг бий болгох, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх, энэхүү Гэрээ дуусгавар болох үндэслэлийг тодорхойлох, Гэрээт талбайд ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах хугацаанд Талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ.

Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчныг хэрхэн тусгасныг сануулахаас урьтан гэрээ байгуулахын өмнө  татварын зохицуулалтын талаар юу яригдаж байсан бэ гэдэгт анхаарал хандуулах нь зөв дараалал болох байх.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад  эрхзүйн суурь баримт бичиг болсон  УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолд "Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн байгуулах” гэсэн чиглэл байдаг. Мөн УИХ-ын 2009 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх олгохдоо Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн  УИХ-ын 40 дүгээр тогтоол болон Эдийн засгийн байнгын хорооноос 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар гаргасан санал дүгнэлтийг харгалзах тухай тусгасан байдаг.

Харин хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх шинэчлэгдсэн Ажлын хэсэг 2009 оны наймдугаар сарын 13-ны өдөр  УИХ-д дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хүчингүй болсонд тооцуулах тухай асуудлыг өргөн барьсан нь УИХ-ын дээрх хоёр тогтоолын чиглэлээс зөрсөн явдал болсон юм. Тодруулбал:

 

  • Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд байдаг.

 

Эдгээр хуулиудыг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө 2009 оны наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд УИХ хэлэлцэж байв. Ингэхдээ 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооноос гарсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар санал,  дүгнэлтийг харгалзаагүй гэхэд болно.

Учир нь Санал, дүгнэлтийн 1.1-т УИХ-ын 40 дүгээр тогтоолд гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийхээр заасан боловч Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиудад зааснаас өөр нөхцөл тогтоосон, түүнчлэн шинэ төрлийн татвар бий болгосон нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тухайн гэрээгээр өөрчилж, цаашид уг гэрээний дагуу талууд тодорхой хуулийн заалтыг биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн уг гэрээний төсөлд "Ашигт малтмалын тухай хууль”-д шаардлагатай тохиолдолд татварын дэглэм тогтоох, " Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах эсэхийг талууд гэрээгээр харилцан тохиролцож болно”  гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан нь цаашид байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд өөр өөр татварын дэглэм тогтоож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мөн гэрээний хугацааг хуулиар бус гэрээгээр тогтоох боломжийг бий болгож байна” гэсэн байдаг.

Түүнчлэн Санал, дүгнэлтийн 2.1-т  одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хууль тогтоомжоор хувь хэмжээ заан ноогдуулж буй татварыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөж, татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хэмжээг нэмэгдүүлэх, багасгахгүй байх.  2.2-т Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг Монголын талын эзэмшлийн хувьд ногдох хөрөнгө оруулалтыг оруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй уялдуулан хэлэлцээр хийх гэхчлэн тусгасан байдаг. Гэсэн ч УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхдээ 40 болон 57 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт зэргийг үл харгалзжээ.

Энэ бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний татварын зүйл, заалттай холбоотой нэг л жишээ л дээ.


Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төвөөс 2018 оны хоёрдугаар сард гаргасан тайландаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дэх татварын  зохицуулалттай холбоотойгоор  "Татварыг тогтворжуулав уу. Эсвэл тусгаар улс бүрэн эрхээсээ  татгалзав уу?” гэсэн анхаарал татсан асуултыг  тавьсан байдаг.

Гэрээний 2 дугаар бүлгийн 1-р зүйлд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу Оюу толгойн үйл ажиллагаанд ногдуулах хэд хэдэн төрлийн татварыг тогтворжуулна гэж заасан байдаг. Тэдгээр нь ашиг орлогын татвар, НӨТ, роялти болон бусад татварыг багтаасан хэрэг. Мөн Түркойз Хилл Ресурс ба түүний охин компаниудын хийх гуйвуулгад ногдох суутгал татваруудыг ч тогтворжуулахаар заажээ. "Суутгал татвар” гэж Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд ногдол ашиг, роялти буюу хүүгийн  төлбөрийг гадаадад байрших компанид хийх тохиолдолд суутган үлдээх татварыг хэлж байгаа юм. Жишээлбэл: "Оюу Толгой” ХХК нь өөрийн хувь нийлүүлэгч Oyu Tolgoi Netherlands B.V. компанид ногдол ашиг төлөх бол Монгол улс түүнээс татвар суутган авах ёстой гэсэн үг. Ногдол ашиг, роялти болон хүүгийн  төлбөрийг гадаад руу гуйвуулах тохиолдолд Монголын хуулийн дагуу 20 хувийн суутгал татвар төлөх ёстой юм.  Гэвч гадаад орнуудтай байгуулсан Давхар татварын хэлэлцээрүүдэд уг суутгал татварыг хэлэлцээрт оролцогч орнуудын хооронд хийх төлбөрүүдийн хувьд бууруулахаар тохиролцдог. Жишээлбэл: Монгол улс, Малайзын хооронд байгуулсан Давхар татварын гэрээгээр  хүүний төлбөрийн суутгал татварын хэмжээг 20 хувь  бус 10 хувиар  тохирсон байдаг. Монгол Улсын Засгийн газар болон Түркойз Хилл Ресурсын тохиролцсон Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварыг тухайн үеийн Монгол Улсын  хуульд заасан хэмжээнээс гадна тухайн үеийн Давхар татварын гэрээнүүдэд бууруулж заасан хэмжээнд ТОГТВОРЖУУЛАХ-аар тусгасан байна.

Тэгэхээр Монгол Улс, Нидерланд улстай байгуулсан Давхар татварын гэрээ хэрэгжихгүй болсон  ч 20 хувийн татварыг 10 хувь болгон бууруулж төлөх тогтворжуулалтыг Оюутолгой ХХК эдлэх эрхтэй гэсэн үг юм.

Нэгэнтээ Монголын Засгийн газар татварын асуудлаар хөрөнгө оруулагч талтай Арбитр дээр уулзахаар болбол өөрт хэрэгтэй жишээ, баримтуудыг хэрэгсэхгүй байж болохгүй л дээ. Тийм учраас Давхар татварын гэрээтэй холбоотой асуудлыг хөндөж байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн зөвлөмжийн дагуу 2013 онд  Рио Тинтогийн татвараас зайлсхийх боломжийг хаах зорилгоор Нидерланд,  Люксембургтэй хийсэн Давхар татварын гэрээнүүдийг цуцалсан ч  Хөрөнгө оруулалтын гэрээнд "татварыг тогтворжуулсан”  учраас Рио Тинтогийн төлөх татвар ч тогтвортой хэвээрээ байх юм.

Татварын  хэмжээг 2009 оны түвшинд тогтворжуулах буюу царцаах тохиролцоо хийсэн нь Монголын Засгийн газар  үндсэндээ татварыг тодорхойлон ногдуулах бүрэн эрхээсээ татгалзсан  хэрэг гэж тэд үзсэн. Рио Тинто  2013 онд цуцлагдсан Давхар татварын гэрээнүүдийн ДАВУУ ТАЛ-ыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Тодруулбал,  Оюутолгойгоос гадаад дахь бусад компанид төлөх хүүгийн суутгал татварыг 10 хувь бууруулж төлөх эрхээ эдэлсэн хэвээрээ байна гэсэн үг.

Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва татварын зөрчил 150 сая ам.доллароор тогтохгүй гэсэн мэдээлэл өгч байсныг сануулъя.

Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төв бол Рио Тинто групп Монгол Улсын Засгийн газарт төлөх суутган татварыг бууруулж төлөхдөө Монгол Улс,  Нидерланд улсын хооронд байгуулсан Давхар татварын гэрээнээс гадна 2011 онд Хувь нийлүүлэгчийн гэрээг шинэчлэхдээ суутган татварын хувийг багаар тохирсонтой мөн холбон тайлбарласан байсан. Давхар татварын гэрээний тухайд  бол төлөх татварынхаа дүнг бууруулах боломжийг хөрөнгө оруулагчдад  олгодог хэрэгсэл гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Түүнчлэн Канадад бүртгэлтэй "Айвенхоу Майнз” компани Их Британийн Виржиний Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй өөрийн охин компаниудаараа дамжуулан Монгол Улс дахь "Оюутолгой” ХХК-д хувь эзэмшиж буй нь татвар төлөхгүйгээр "Оюутолгой” ХХК-аас ногдол ашиг авах сонирхлыг нь илтгэж буй тухай төсөл хэрэгжиж эхэлсэн эхний жилүүдэд хөндөхгүй биш хөндөж байсан билээ.

Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төвийн тайланд Рио Тинто гадаадаас авсан зээлд төлсөн хүүд ногдох суутган татварыг хууль бусаар бууруулах замаар 232 сая ам.долларын татвар төлөөгүй.

Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээгээр дамжуулан татварын хувь хэмжээг бууруулж тогтоосон Нидерланд болон Люксембург дэх нэгжээрээ дамжуулан Монгол дахь салбар компаниа зээлээр санхүүжүүлэх замаар төлөх татварын хэмжээгээ бууруулсан  гэж үзсэн байгаа юм.

Тэгвэл эдийн засгийн шинжээч Александра Редхэд,  Давид Михайли нар Үндэстэн дамнасан корпорацуудын мэдээллийг үгүйсгэсэн байдаг. Тэд суутган татвараар авч чадаагүй 232 сая ам.долларын асуудалд Рио Тинтог зөвтгөсөн мэдээллийг өгсөн. Монгол Улс болон Нидерландын хооронд байгуулсан Давхар татварын гэрээнд заасан доогуур хувиар суутган татвар төлөх боломжийг Рио Тинто 2011-2015 оны хооронд ашигласан байдаг.

Үүнийг шинжээчид тайлбарлахдаа түрүүн дурдсанчлан Давхар татварын гэрээнд суутган татварыг зээлийн хүүгийн хувьд Монголын хуульд заасан 20 хувиас буулган 10 хувь байхаар заасан байдаг. Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төвөөс тооцсоноор энэ зохицуулалтын хүрээнд  өнөөг хүртэл 173 сая ам.долларын татварын орлого алдагдсан. Өөрөө хэлбэл 20 хувь ба 10 хувийн дунд үүсэх зөрүү гэж тайлбарласан байгаа юм. Түүнчлэн Рио Тинтогийн татварын тайлангаас харахад хүүгийн түвшинг бууруулсан хэдий ч суутган татвар нь төслийн эхэн үеэс орлогын томоохон эх үүсвэр болж ирсэн.

Тухайлбал 2016 онд Монгол Улсын Засгийн газарт төлсөн нийт татвар болох 149 сая ам.долларын гуравны нэгийг бүрдүүлж байв. Суутган татварыг OpenOil-ын санхүүгийн загвараар буюу Рио Тинтод ногдох хэсгийн 20 хувийг 10 хувь болгон бууруулснаар төслийн үргэлжлэх хугацаанд хүүд ногдох суутган татвараас олох татварын боломжит орлогоос Монгол Улсын Засгийн газар 700 сая ам.доллар авахгүй байхаар байна гэжээ.

Мөн суутган татварын бууруулсан хувь хэмжээ нь Монголын Засгийн газрын авах орлогод чухал нөлөөтэй. Гэхдээ Рио Тинто Нидерландтай байгуулсан Давхар татварын гэрээг ашиглан  суутган татварыг бага хэмжээгээр төлөх зохицуулалтыг өөрсдөө бий болгоогүй гэдгийг санах хэрэгтэй гэж байгаа юм. 

 Мөн хөрөнгө оруулагч талтай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө буюу 2008 онд Олон улсын валютын сангийн зүгээс татвартай холбоотой болзошгүй эрсдэлүүдийг Монголын Засгийн газарт анхааруулж байсныг ч сануулж байна.  Бүр тодруулбал, Монголын Засгийн газар  татвартай холбоотой ийм асуудал, маргаан гарна гэдгийг мэдэж л байсан байх учиртай гэж байгаа юм.

Тэгэхээр энд татварын асуудлаар шинжээчдийн байр суурийг тодотгохын учир нь Монгол Улсын Засгийн газар Рио Тинтотой олон улсын шүүх дээр уулзах боллоо гэхэд эрсдэлээ тооцож, суурь судалгаа сайтай л алхах хэрэгтэй гэдгийг хэлэх гэснийх юм. Ер нь бол Хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагчдад ДАВУУ ЭРХ олгосон тал нь Монголын Засгийн газар өөрөө учраас ухсан нүхэндээ унахгүй байх арга замыг олох л ёстой гэсэн үг. 

 

ЦУВРАЛ II: “Рио Тинто”-той арбитрын үүдэнд уулзахын өмнө засагт өгөх ЗӨВЛӨГӨӨ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани