- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олон улсад орд барьцаалан бонд босгож, хишиг тараасан жишээ байдаггүй
- Уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрс зэрэг голлох бүтээгдэхүүний үнэ энэ онд тогтвортой байна
- Сонгуулийн дараа шинээр бий болох УИХ, Засгийн газарт асуудлыг тохож, өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчин зүгээр сууж болохгүй. Тиймээс цаг алдалгүй анхаарч ажиллах хэрэгтэй. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой тусгаж байж, ард түмэн зөв ойлголттой, итгэл үнэм шилтэйгээр сонгуулиа идэвхтэй өгнө
Эрдэс баялгийн эрх зүй судлаач Г.Сурахбаяртай уул уурхайн салбарын энэ оны төлөвийн талаар ярилцлаа. Тэрээр 2020 онд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой байгааг онцолсон юм.
-Уул уурхайн салбарын 2020 оны төлөвийг та хэрхэн харж байна вэ?
-Энэ онд уул уурхайн салбарын хөгжил нэлээн тогтвортой байх болов уу. Учир нь зэс, алт, нүүрс зэрэг голлох бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг нэмж татах, улсын эрдэс баялгийн санг арвижуулах чиглэлээр төрөөс анхаарч ажиллах хэрэгтэй.
-Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг жилийн хугацаанд олгохгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тус шийдвэрийг хууль эрх зүй, хэрэглээ талаас харвал зөрчил бий. Хэдий тийм боловч уул уурхайн салбарын цаашдын тогтвортой хөгжлийг харгалзаж үүнд бид хүлээцтэй хандах нь зөв байх. Үндсэн хуулийн 6.2 дахь заалт энэ асуудал холбоотой. 2020 он эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг шинэчилсэн жил байх бол ов уу гэх таамаглал байна.
-6.2 дахь заалтыг илүү тодорхой болгох ямар боломж харагдаж байгаа вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн 6.2 ач холбогдол бүхий заалт болсон. Тус заалттай холбоотойгоор 2020 оны УИХ, Засгийн газар нэлээн ачаалалтай ажиллах шаардлагатай юм. Сонгуулийн дараа шинээр бий болох УИХ, Засгийн газарт асуудлыг тохож, өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчин зүгээр сууж болохгүй. Тиймээс цаг алдалгүй анхаарч ажиллах хэрэгтэй. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой тусгаж байж, ард түмэн зөв ойлголттой, итгэл үнэм шилтэйгээр сонгуулиа идэвхтэй өгнө. Зөвхөн газрын хэвлийн баялагт хамаарах бус ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн баялгийг Монгол Улсын төр цаашдаа тогтвортой хөгжлийн зорилтот нийцүүлж, хэрхэн ашиглах асуудлыг судалж тооцох шаардлага байна.
-Салхитын мөнгөний ордын ирээдүйн үр ашгийг барьцаалан бонд гаргаж, тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж байна. Та энэ шийдвэрийг хэр бодитой шийдвэр гэж харж байна вэ. Ийм боломж байгаа юу?
-ТЭЗҮ нь тодорхой биш байхад урьдчилан бонд босгож ард түмэнд хишиг болгон тараах нь манайд гарч байгаа сонгодог жишээ юм. Дэлхийн бусад оронд ордыг барьцаалж, бонд босгож хишиг тараасан зүйл байдаггүй. Ийм үзэгдэл дахин битгий давтагдаасай. Уул уурхайн бизнес өөрийн гэсэн тоглоомын дүрэмтэй, дэлхийн эдийн засаг, үнэ ханштай уялдаж байдаг.
-Стратегийн 15 орчим орд бий. Үүнийг үр ашигтай, өгөөжтэй байдлаар хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, зөв засаглалаар хангах хэрэгтэй вэ?
-Салбарын хуулийн зохицуулалтад стратегийн ашигт малтмалын ангиллаар нь үүнийг оруулбал төр засаг болон нийт хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болно. Сүүлийн үед, газрын ховор элементийг дэлхий нийтээр эрчимтэй ярьж байна. Тухайлбал, АНУ, Канад энэ чиглэлээр хамтарч ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Австрали улс геологи хайгуулын салбар хийгээд олборлолт боловсруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. Ногоон дэлхий, ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засаг гэх чиглэлд дэлхий нийт анхаарч эхэллээ. Энэ дэлхийн нийтийн чиг хандлагаас манай улс дүгнэлт хийгээд стратегийн ордыг ашигт малтмал гэх утгаар нь томьёолбол илүү өрсөлдөх чадвартай байх.
-Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй хэр ойлголцож байна вэ?
-Ашигт малтмалын тухай хуулийн 42-дугаар зүйлд орон нутагтай хамтарч ажиллах гэрээний тухай зохицуулалт бий. 2006 онд асуудлыг явцуу хүрээнд томъёолсноос болж нэлээн маргаан дагуулсан. Ялангуяа геологи хайгуулын ажил өрнөж байгаа энэ үед ихээхэн саад болж байна. Иргэд байгаль орчин, нийгмийн хүрээнд асуудлыг харж буй учраас өргөн агуулгаар хуулийн шинэтгэлийг хийх ёстой. Манайд үйл ажиллагаа явуулж буй компаниудаас "Эрдэнэт”, "Оюутолгой” зэрэг компани сайн жишгийг нэвтрүүлж байна.
-Уул уурхайн салбарт ажиллагсдын үзүүлэлт ямар байна вэ?
-Дэлхий нийтээр уул уурхайн салбарын технологийн асуудал, автоматжуулалт хүчтэй яригдаж байна. Нэн ялангуяа газрын гүний уурхайд автомат төхөөрөмж хэрэглэхээс эхлүүлээд, судалгаа хөгжлийн төвүүд үүнд хөрөнгө зарж ажиллаж байна. Ойрын жилүүдэд уул уурхайн салбарт ажиллах манай өнөөгийн ажиллах хүчний харьцаа нэлээн тогтвортой байх болов уу. Учир нь манайд гүний уурхай цөөн байдаг.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||