- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ногоон тивийг нөмөрсөн гамшиг – дэлхийн дулаарлын уршиг
Өнөөдөр түймрийн их утаанд бүрхэгдсэн Австралийн тэнгэр Ангараг гарагийн тухай зөгнөлт киноны кадрыг санагдуулам улаан өнгөтэй болсон тухай гадаадын хэвлэлүүдэд зүйрлэн бичиж байна. Гамшгийн улмаас 20 гаруй хүн амиа алдаж, ховор ан амьтад хэдэн зуун мянгаараа үхэж үрэгдэж, түймрийн утаа Шинэ Зеландад хүрсэн тухай мэдээлэл ирсээр. Ногоон тивд дүрэлзэж буй их түймэр өнөөдөр гараг дэлхийн хэмжээний гамшиг болж хувирчээ.Өнгөрсөн онд Амазонийн ойд, уржнан жил Калифорнид гарсан түймэр, одоо Австралид дүрэлзэж буй их түймэр бол дэлхийн дулаарлын үр дагавар мөн гэдэгт эрдэмтэд огтхон ч эргэлзэхгүй байна.
Өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш асч буй түймэрт зөвхөн Шинэ өмнөд Уэльс муж улсад гэхэд 5 сая орчим га /Дани улсын нутаг дэвсгэрээс том/, улс даяар нийтдээ 8 сая гаруй га газрын ой мод хуйхлагдан шатжээ. Ганцхан шөнийн дотор түймрийн бүс 30 км-ээр уртсан тэлж байна. Нийслэл Канберра хотод агаарын бохирдол "аюултай” түвшнээс 26 дахин давж, гадаад орнуудын ЭСЯ-дууд тус хотоос Сидней рүү нүүгээд эхэлжээ. Гамшгаас иргэдийг хамгаалахын тулд Австралийн түүхэнд үзэгдээгүй өргөн хэмжээний нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж, түүнд цэргийн нисэх хүчин, тэнгисийн цэргийн флот оролцож, түймрийг унтраахад цэргийн бэлтгэл хүчний 3 мянган албан хаагчийг дайчилсан нь гамшгийн цар хүрээг илтгэн харуулж байна.
Түймэр түймрээ өдөөсөөр
Өнгөрсөн сүүлийн 10 жил бол дэлхий дээр цаг уурын ажиглалт явуулж эхэлснээс хойших хамгийн халуун үе байсан бөгөөд Арктикт агаарын дундаж хэм хамгийн ихээр нэмэгдсэн бол дэлхийн дулаарал австраличуудад хамгийн хүндээр тусч байна.
Агаарын хэм +40 градусаас буухгүй, агаарын чийгшил дөнгөж 10 хувь байгаа учраас түймрийг цурманд оруулах ямар ч боломжгүй байна. Асар өргөн уудам нутаг дээр үүссэн өргөн хэмжээний бага даралтын орон нь шатаж буй ургамал ногооноос ялгарч буй их утааг халуун агаартай хамт 10-50 км-ийн өндөрт гаргаж, улмаар асар хол зайд тархааж байна. Агаар мандлын дээд давхаргад гарах явцдаа хөрсөн утаа нь аадрын бөөн үүлийг үүсгэх ба түүн дотор бий болсон цахилгаан цэнэгүүд түймэрт өртөөгүй газруудад аянга болон бууж байна. Үүний сацуу дээшилж буй агаарын урсгал нь шатаж буй мод ургамлынүлдэгдэлхэлтэрхийнүүдийг алс холд хийсгэн аваачихын дээр хүчтэй салхи галын дөлийг хүчилтөрөгчөөр тэтгэснээр түймрийн хамрах талбай улам тэлсээр. Өөрөөр хэлбэл, түймэр түймрээ өдөөсөөр байна гэсэн үг.
Гэхдээ Австралид ойн түймэр дэгдэх нь гайхмаар үзэгдэл огт биш бөгөөд 12 дугаар сараас түймрийн голомтууд бий болж эхэлдэг байна. Гэтэл 2019 оны анхны түймэр бүр 9 дугаар сард дэгдсэн нь өнөөдрийн гамшгийн эхлэлийг тавьжээ. Учир нь, өнгөрсөн 2019 он Австралийн хувьд цаг уурын ажиглалт явуулж ирсэн 119 жилийн хугацаан дахь хамгийн их гантай,хамгийнхалуун жил байлаа. Өнгөрсөн онд орсон хур тунадасны хэмжээ Австралийн түүхэн дэх хамгийн их гантай жил гэгдэх 1903 онтой харьцуулахад 2 бага байснаас гадна2020 оны1 дүгээр сарын 4-ний өдөр Сидней хот орчимд агаарын хэм цельсийн +48,9-д хүрч халжээ.
Ер нь бол, Австралид галын аюултай улирал 12 дугаар сараас дараа жилийн 3 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Сүүлийн 170 жилийн статистик мэдээллийг үзвэл, хамгийн том хэмжээний түймрүүд чухам энэ үед л дэгдэж байв. Тухайлбал, 1851 ба 1939 онуудад дэгдсэн их түймрийг "Хар баасан гараг”, 2009 оны их түймрийг "Хар бямба гараг” гэх мэтчилэн нэрийддэг байна.
Түймрийн хор хөнөөл
Хүний эрүүл мэнд, байгаль орчин, ан амьтдад учруулж буй хор хөнөөл асар ихтэй энэ удаагийн түймэр хэд хэдэн онцлогтой болохыг The Guardian сонинд дурдсан байна.Юуны түрүүнд,түймэр хэд хэдэн муж улсын нутаг дэвсгэрийг зэрэг хамран асч байна. Хоёрдугаарт,Австралийн зүүн нутаг дахь хүн ам шигүү суурьшсан бүс нутгууд галд өртжээ.Гуравдугаарт,урьд нь түймэр бараг гардаггүй байсан, чийг харьцангуй сайтай, эвкалипт мод ургадаг, намаг балчиг ихтэй, гадил жимсний тариалангийн талбай бүхий бүс нутгууд түймэрт хуйхлагдлаа.Мөнтүймрийн улмаас агаарын бохирдол "эрүүл мэндэд аюултай” түвшнээс олон дахин давсан байна.
Түймэр дэгдэхэд хүргэж буй гол шалтгаан нь Энэтхэгийн далайн усны хэм хэвийн бус байгаатай холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. Үүнээс үүдэн Суматра арлын эрэг орчмын ус ер бусын хүйтэн байгаа учраас атмосферын даралт буурч, Австралид орох хур тунадасны хэмжээ эрс татарчээ.
Өмнөх жилүүдийн түймэрт голдуу Австралийнөтгөнөвстэй газруудөртөн шатаж, хэдхэн сарын дарааөвс нь дахиадшинээр ургадаг байсан бол энэ удаагийн "bushfire" нь галд тэсвэртэй эвкалипт модыг хүртэл хуйхлан шатааж байгаа нь хамгийн хорлонтой. Эвкалипт мод нь зузаан холтостой учраас түймрийн тархалтыг зогсоож чаддаг байсан бол бороо орохгүй байгаагаас үүдэн Австралийн бэлгэ тэмдэг болсон энэ модны навчис хэт хуурайшиж, навчнаас ялгардаг эфирийн тос нь галыг өдөөгч болж хувирчээ.
ЮНЕСКО-гийн мэдээллийг үзвэл, дэлхийн байгалийн өвийн жагсаалтад орсон Гондванагийн халуун орны ой түймэрт ихээхэн сүйдсэн бололтой. 180 сая жилийн өмнө бүрэлдэн тогтсон балар эртний Гондванагэдэгсупер тивээс одоогийн бусад тивүүд салбарлан үүссэн гэж үздэг. Түүнээс гадна, воллеми овгийн маш ховор нарс модод түймэрт сүйдсэн байж тун магадгүй. Энэ модыг 30 сая жилийн өмнө устаж үгүй болсон гэж эрдэмтэд үзэж байсан боловч 1994 онд 100 орчимтооны ховормодод үндэсний дархан цаазат газарт ургаж байсныг илрүүлсний дараа тэдгээрийн байрлалыг машиднууцлах болжээ.
Түймрийн улмаас амьтны аймгийн олон төрөл зүйлүүд бүрмөсөн устаж үгүй болсон байж магадгүй гэж байгаль хамгаалагчид санаа зовниж байна. Зөвхөн Австралид амьдардаг бяцхан коала баавгайн тоо толгой 30 хувиар цөөрчээ. Шинэ Өмнөд Уэльс муж улсад гэхэд 480 сая амьтан үхэж үрэгдсэн болохыг Сиднейн их сургуулийн профессор Крис Дикман тооцоолж гаргасан байна. Нэг га талбайд дунджаар 17,5 тоо толгой сүүн тэжээлтэн, 20,7 шувуу, 130 орчим хэвлээр явагч амьтад амьдардаг гэсэн тооцоог тэрбээр өмнө нь Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн захиалгаар хийж байжээ. Дээрх тооны амьтад бүгд түймэрт шатаж үрэгдээгүй бөгөөд сүүн тэжээлтэн амьтад, жигүүртэн шувууд түймрээс зугтаж чадсан боловч идэх хоолгүй болж, амьдрах орчин нь сүйдсэний улмаас үхэж үрэгдсэн байна. Зэрлэг амьтад ус бариад ирж буй хүмүүсээс үргэж зугатах тэнхэлгүй болтлоо туйлджээ.
Хэт хуурайшилтай үед аянга бууснаас үүдэлтэй байгалийн голдуу шалтгаанаас гадна хүмүүсийн буруутай үйл ажиллагаа түймэр дэгдэхэд нөлөөлсөн бололтой. Тухайлбал, экологийн хөдөлгөөний идэвхтэнүүд дэлхийн дулаарлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд санаатайгаар гал тавьсан гэх үнэмшихэд бэрх яриа хүртэл тархжээ. Хэдийгээр хүмүүсийн тэнэглэлд хязгаар үгүй гэдэг боловч бүхэл бүтэн тивийг галдан шатаана гэдэг бол ой тоонд багтамгүй үйлдэл.
Австралийн түймрийн цар хүрээ хүн төрөлхтний нэн шинэ түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч, асар том талбайг хамарсан болохыг дорх зургаас харж болно.
Ногоон тивийг аврах хөдөлгөөн
Түймэр ид дүрэлзэж байх үед эхнэрээ дагуулан Хавайн арлуудад амарч явсан хэмээн олон нийтийн ширүүн шүүмжлэлд өртөөд буй Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон байгалийн гамшигтай хийж буй тэмцлийн тухай мэдээллийг өөрийн удирддаг Либерал намыг сурталчлахад ашигласан гэх зэмлэлийг давхар хүртээд байна. Тэрбээр гоомой үйлдлээ цайруулахын тулд ойрын 2 жилийн хугацаанд түймэрт сүйдсэн газруудыг сэргээн босгоход 1,4 тэрбум доллар зарцуулна гэдгээ мэдэгдлээ.
Ерөнхий сайдС.Моррисон гамшгийн бүсэд ажиллаж байгаа нь
Үүний сацуу дэлхийд алдартай хүмүүс Австрали тивийг аврах аянд нэгдсээр байна.Тухайлбал,Фэйсбүүкийг ашиглан мөнгө босгох үйл ажиллагааг Австралийн хошин шогийн жүжигчин Селеста Барбер зохион байгуулсан нь үр дүнтэй болж, 48 цагийн дотор 22 сая долларын хандив цугларчээ.
МөнАмерикийн дуучин Пинк, жүжигчин Николь Кидман нар тус бүр хагас сая долларын хандив өргөсөн байна. Дуучин Lizzo, Ким Кардашьян зэрэг алдартнууд нийгмийн сүлжээнүүдийг ашиглан хандив өргөхийг уриалсаар. Онгон байгалийг хамгаалах Wires гэдэг албанд зориулан зохион байгуулсан хандивын аянаар 773 мянган доллар цугларсан бол нэрт сэтгүүлч, "матрудын ангууч” гэгддэгбайсанталийгаач Стивен Ирвиний гэр бүлийнхэн түймэрт өртсөн 90 мянган амьтныг эмчлэхээр шийджээ.
Бороо орсон чтайвшрах болоогүй
Он гарсны дараахан 4-5-ны өдрүүдэд түймэр дэгдсэн бүс нутгуудад бороо орсон боловч галыг унтраахад бараг нэмэр болсонгүй. Гэхдээ хүмүүнлэгийн тусламжийг хүн амд хүргэх боломжийг олголоо.
Түймрийн аюултай улирлын оргил үе эхлээгүй байгаа бөгөөд хамгийн ихээр халдаг 2 дугаар сард нөхцөл байдал улам хүндэрнэ гэдгийг Мельбурн дахь Монашийн их сургуулийн профессор Нэвилл Николл анхааруулж байна.
Австралийн цаг уурчдын таамаглаж байгаагаар, 2-4 дүгээр сард их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа бөгөөд удаан үргэлжилсэн ган гачгийн дараа аадар бороо орсноор үер болох магадлал тун өндөр. 2009 онд Австралид яг ийм гамшиг болж байсан билээ.
Б.Адъяахүү
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||