- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Петро чайна дачин тамсаг компани химийн хор хадгалсан, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаж байжээ
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна дачин тамсаг” компани Матад сумын нутагт 30-40 тоннын даацтай тов оврын 10 гаруй автомашинаар их хэмжээний бодис ил задгай асгасан талаар нутгийн иргэд олон нийтийн мэдээллийн хуудсаар дамжуулан хүргэсэн.
Үүний дагуу Zarig.mn сайт Дорнод аймгаас сурвалжлага бэлтгэн хүргэсэн байв. Өнөөдөр тус сайт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаас үйл явдлын талаар тодруулсан байна.
Г.Нямдаваа хэлэхдээ "Тус компани чухам юу асгасан бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Сүүлийн үеийн мэдээлэл ямар байгааг мэдэхгүй байна. Анхнаасаа Петро чайна дачин тамсаг компани химийн хорыг зориулалтын бус хадгалсан, хугацаа хэтрүүлсэн зүйлүүд байсан. Саяхан манай Ажлын хэсгийн яваад ирсэн. Тэр ажлын хэсгийнхэнтэй уулзаад асуухаар тодорхой хэлэх байх. Ажлын хэсгийнхэн зөвхөн химийн хор төдийгүй, усны нөөцийн судалгаа хийлгэх, усны нөөцийг хэмжээнээс хэтрүүлж ажилласан байдлыг таслан зогсоох, бүх чиглэлийн талаар тодорхой хугацаатай үүрэг өгсөн байгаа. Энэ чиглэлээр манай яамны ахлах мэргэжилтэн н.Өнөржаргал болон н.Мягмар дарга нар сайн мэдээлэл өгөх байх. Маргааш өглөө ахин нэг ажлын хэсэг газар дээр нь ажиллах гэж байна хэмээн хэлжээ.
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро чайна дачин тамсаг” компани 2005 оноос Дорнод аймгийн Халхгол, Матад сум 19-р талбайд газрын тосны үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэр цагаас л "Газрын тосны үр өгөөж Монголчуудад мэдрэгдэхгүй байна. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэд байгалийн баялгийнхаа ашиг шимийг хүртэхгүй байна” гэдэг яриа хэл тасрахгүй үргэлжилсээр өнөөг хүрсэн юм.
Газрын тосны талбайгаас хилийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавиагүйгээс олон салаа зам бий болж малын бэлчээр талхлалт, цөлжилт үүсэх нөхцөл шалтгаан бий болсон. Газрын тосны үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж ирсэн гэх үндэслэлээр 2017 онд газрын тосны тээвэрлэлт нэг хэсэг зогсож байв.
Ашигт малтмал газрын тосны газар, "Петро чайна дачин тамсаг” компани, Дорнод аймгийн Засаг дарга гурав гэрээ хийсэн боловч гэрээнд тусгагдсан үүргээ тус компани биелүүлээгүй ирсэн. 2018 онд дахин газрын тосны тээвэрлэлт ба гүний ус ашиглахыг зогсоосон. Яг 37 хоног "Петро чайна дачин тамсаг” компанийн газрын тосны тээвэрлэлт, гүний ус ашиглалт зогссон.
Энэ үед Уул уурхай хүнд үйлдвэрийн Яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам, үйлдвэрчний эвлэлийн хорооноос олон бичиг тоот ирүүлж байжээ. Орон нутгийн засаг захиргаа гаргасан шийдвэртээ хатуу зогсож 2018 оны 10 дугаар сард Ашигт малтмал газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, "Петро чайна дачин тамсаг” компани гурван талт хэлэлцээрийн ширээний ард дахин суусан байдаг.
"Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг зогсоосны дараа удирдлагууд нь 100 хувь өөрчлөгдөж шинэчлэгдсэн. Хэлэлцээрийн үр дүнд тус компани газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа Дорнод аймгаас тавьж буй шаардлагыг биелүүлэхийг амалсан ч өнөөдөр гүний ус ашиглах хугацаа хэтрээд хэдэн сар болж байгаа ч хэн ч хянаж дийлэхгүй ажилласаар байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||