- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
М.Очирбат: Орд илрүүлэхийн тулд хайгуул хийх хэрэгтэй
- Геологи хайгуулын салбарт тогтвортой бодлого дутагдаж байна
- Өнгөрсөн онд лицензийг нь цуцалсан компаниудын дийлэнх нь нүүрсний компани байсан. Үүнээс үүдэн 3000 гаруй хүн ажилгүй болсон
- Алтны нөөц шавхагдаж байгаа учир ирээдүйд үндсэн орд руу орохоос өөр аргагүй болно. Тиймээс Засгийн газар улсын төсвийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа хийж байна
Засгийн газар оны өмнөх хуралдаанаараа хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр уур, уурхайн салбарт ямар нөлөө үзүүлж буй талаар Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбаттай ярилцлаа.
-Засгийн газар нөхцөл байдал, үр дагаврыг нь тооцохгүй маш буруу шийдвэр гаргасан. Бичил уурхай эрхлэгчид болон хууль бусаар алт олборлогчдын дунд хууль зөрчсөн асуудал байдаг харин хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж буйд нь ямар нэг асуудал байхгүй. Мөн Засгийн газраас нэг жилийн хугацаанд хайгуулын эрх олгохгүй гэж мэдэгдсэн ч ирэх онд сонгууль болох учир хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоход хоёр жилийн гацаа үүсэх нь тодорхой байна.
-Сүүлийн жил гаруй хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгосон. Ойролцоогоор 164 талбайд сонгон шалгаруулалт зарлаж, 300 компани оролцсон. Гэхдээ 60 гаруй хайгуулын лиценз олгосон гэх мэдээллийг өгч байгаа. Энэ сонгон шалгаруулалт хэр шударга болсон бэ?
-2018 оны наймдугаар сард анхны сонгон шалгаруулалт зарласан. Түүнээс хойш 10 гаруй удаа сонгон шалгаруулалт болж, 60 орчим лиценз олгосон. Гэхдээ хүрэлцээтэй хэмжээнд олгоогүй.
-Хайгуулын лиценз олгохгүй болсноос залуу геологчид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон. Үүнээс үүдэн ямар хүндрэл үүсэх вэ?
-2011 онд Монгол Улсын эдийн засаг 17 хувиар өссөн. Учир нь тухайн үед улсын төсвийн найм орчим хувьтай тэнцэх буюу 300 гаруй тэрбум төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хайгуулын салбарт орж ирсэн юм. Ингээд компаниуд хайгуул, өрөмдлөг зэрэгт шаардлагатай олон тоног төхөөрөмжийг, өндөр өртгөөр худалдаж авч байсан ч тэдгээр хүмүүс өнөөдөр ажилгүй болоход хүрлээ. Мөн сүүлийн үед хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хийж байгаа ажил 60 орчим тэрбум төгрөгөөр л үнэлэгдэх болсон. Ийнхүү уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хүндрэл үүсэж байна.
-Одоогоор манай улсын нийт нутаг дэвсгэрийн 3,7 орчим хувьд хайгуулын лиценц хүчинтэй байна гэсэн мэдээлэл бий. Өмнө нь Засгийн газар 20 хувийг хайгуулын талбай болгон ашиглахаар зорьж байсан. Хайгуулын хэмжээ ямар байх нь эдийн засагт үр ашигтай вэ?
-Эдийн засгийн эргэлтэд орох томоохон орд илрүүлэхийн тулд газар нутгийн судалгаа хийх хэрэгтэй байдаг. Энэ судалгааг компаниуд өөрийн хөрөнгөөр хийдэг бөгөөд бүх эрсдэлийг хүлээдэг. Тиймээс лиценз олголтыг тогтвортой байлгаж, хориглосон шийдвэрээ цуцалж, хууль хяналтын заалтаа шинэчлэх хэрэгтэй байна. Геологи хайгуулын салбарт тогтвортой бодлого дутагдаж байна.
-Алтны салбарт ил уурхайн нөөц багассан гэх юм. Одоогоор нөхцөл байдал ямар байна?
-Алтны шороон ордын 2019 оны тайлан эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 20 орчим хуралдаанд орж ирсэн. Тус тайланд алтны их хэмжээний нөөц орж ирсэн тохиолдол нэг ч байгаагүй. Ийн алтны нөөц шавхагдаж байгаа учир ирээдүйд үндсэн орд руу орохоос өөр аргагүй болно. Тиймээс Засгийн газар улсын төсвийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа хийж байна.
-Засгийн газар өнгөрсөн онд уул, уурхайн олон компанийн лиценз цуцалсан. Үүний улмаас хэчнээн хүн ажлын байргүй болж хохирсон бэ?
-Дунджаар нэг компанид 200-300 хүн ажилладаг. Ялангуяа, нүүрсний компаниуд маш олон хүнийг ажлын байраар хангадаг. Өнгөрсөн онд лицензийг нь цуцалсан компаниудын дийлэнх нь нүүрсний компани байсан. Үүнээс үүдэн 3000 гаруй хүн ажилгүй болсон.
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||