Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ираны “хилэн” Роснефтиэр дамжин Монголд нөлөөлнө

 

Ираны “хилэн” Роснефтиэр дамжин Монголд нөлөөлнө

 

Ираны тал Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад цохилт өгсөн нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшуудыг хөдөлгөж байна. Брэнт төрлийн нэг баррель нефтийн ханш өчигдрөөс 2.64 хувиар өсөж, 70.32 ам.доллар боллоо. Уг нь АНУ-ын хоригоос шалтгаалан 2019 оны тавдугаар сарын эхээр Иран улс газрын тосны зах зээлээс гарч буйгаа мэдэгдэн, Хятад, Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Турк зэрэг орнууд тус улсаас газрын тос импортлох боломжгүй болсон. Энэ нь нэг талаас  газрын тосны нийлүүлэлтэд Ираны шууд нөлөөллийг үгүй хийсэн мэт харагдавч угтаа бол дэлхийн зах зээлийн үнэд хэрхэн нөлөөлж байгааг өчигдөр, өнөөдрийн үзүүлэлтүүд бататгаж байгаа юм.

Түүнчлэн генерал Касем Сулейманийн өшөөг авна гэж мэдэгдэж байсан Ираны тал 13 удаагийн цохилт өгнө гэж мэдэгдсэн нь таваарын зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсгэх нь гэсэн болгоомжлолыг дагуулж байна.

Энэ сарын 6-ны өдөр брент төрлийн нэг баррель нефтийн үнэ   70.27 ам.долларт хүрсэн бол өчигдөр 70 ам.доллароос уруудсан юм. Харин өнөөдөр ийнхүү эргээд ханш өсөв.

Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш өсөх нь Монгол Улсад нөлөөгөө үзүүлнэ. Нефтийн үнийн өсөлтөөс гадна дотоодод өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн төгрөгийн ханш нэлээд суларсан нь ам.доллароор нефтийн бүтээгдэхүүнээ авдаг манай тухайд түлшний үнэ өсөх гол хүчин зүйл болж буй.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 90 давсан хувийг  ОХУ-аас импортоор авдаг. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак  "Бензиний үнийн өсөлтийг 3 хувиас илүү гаргахгүй” гэсэн байр суурийг сүүлд илэрхийлсэн. Гэхдээ энэ нь дотоодын хэрэглэгчдэд нь хамаатай мэдэгдэл. Тэгвэл АМГТГ-ын мэдээллээр ОХУ-аас манайд нийлүүлэх  Аи-92 бензиний хилийн үнэ ирэх сард тонн тутамдаа  30 ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байна гэсэн мэдээллийг өгсөн.

Сануулахад, zindaa.mn сайт "Нефтийн үнийн өсөлт ОУВС-гийн ЗӨВЛӨГӨӨГ эргэн санууллаа" хэмээн энэ сарын 6-ны өдөр мэдээлсэн.  Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд "Шатахууны үнийг автоматаар тогтоох механизм” нэвтрүүлэх асуудлын талаар хөндөж байсан. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Аи-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ гэсэн мэдээллийг өгч байна. 

Тодруулбал,  Засгийн газраас Аи-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс эрсдлийн сан/Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авчээ. 

Энэ хүрээнд  Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй гэж тайлбарлаж байна. 

Сануулахад ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлдэг А-80, Аи-92 автобензиний хилийн үнэ 2019 оны дөрөвдүгээр сард өмнөх гурван сарынхтай харьцуулахад 71 ам.доллароор нэмэгдэж байсан юм.

2019 оны эхний 11 сард Монгол Улс  471.5 мянган тонн  автобензин импортолсон. Энэ нь  2018 оны мөн үеийн дүнгээс 78.4 мянган тонноор их. 2018 оны мөн үед 1 тонн автобензиний импортын дундаж үнэ 712.3 ам.доллар байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар 602  ам.доллар болж 15.5 хувиар буурсан үзүүлэлттэй байв.

Дизель түлшний импорт 989.3 мянган тонн байсан нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 225.1 мянган тонноор өссөн үзүүлэлт. 2018 оны эхний 11 сард 1 тонн дизель түлшний импортын дундаж үнэ 673.3 ам.доллар байсан бол 2019 онд 618.7 ам.долларт хүрч 54.6 ам.доллар буюу 8.1 хувиар буурсан. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97.5 сая ам.доллароор нэмэгдсэн. Тэгэхээр 2018 онтой харьцуулахад 2019 оны сүүлийн хагасад түлшний үнэ биднийг тэгтлээ дарамтлаагүй. Харин 2020 он гарсаар гадаад нөхцөл байдал хурцадмал байгаа нь цаашлаад үнэ өсөх эрсдэлийг дагуулж байна.

Манай тухайд цаашлаад шатахууны үнэд онцгой албан татвараар зохицуулалт хийнэ гэсэн боломж хязгаарлагдмал болсон. Импортлогчид үнэ нэмэх асуудлыг оруулж ирлээ гэхэд Шатахууны Үнийн Зөвлөлөөс бага хэмжээгээр нэмээч гэсэн зөвлөл л өгөх болохоос тулган шаардсан чиглэл өгдөггүй гэсэн байр суурийг илэрхийлдэг.

 
 
Zindaa.mn
 
Ираны “хилэн” Роснефтиэр дамжин Монголд нөлөөлнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани