- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.Бат-Эрдэнэ: Гутайн даваанд хууль зөрчин олгосон лицензийг цуцална
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 10 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа орчимд хууль зөрчин гурван лиценз олгосныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэв. Түүнээс энэ талаар тодруулсан юм.
-Хэнтий аймгийн Гутайн даваа орчмыг улсын тусгай хамгаалалтад авч, хууль зөрчин олгосон лицензийг цуцлах талаар ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гурван хуулийг илт зөрчиж, лиценз олгосон гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ч хэллээ. Тиймээс лицензийг цуцлах үндэслэл нь хангалттай бүрдсэн гэж болно. Хамгийн гол нь, лиценз эзэмшигч компани орон нутгийн иргэдийг буруу талаас нь ухуулж, өөр асуудлаар гарын үсэг зуруулсан байдаг. Ингэхдээ тухайн газар үйл ажиллагаа явуулахыг иргэд зөвшөөрсөн гэж танилцуулдаг. Үүнээс гадна орон нутгийн ажил хариуцаж байгаа хүмүүсийг ятгаж, урвуулдаг нь үнэн. "Лицензийг цуцалбал энэ газар нутагт нинжа нар ирнэ. Та нар тэднийг зогсоож чадахгүй” гэх мэтээр айлган сүрдүүлдэг. Мөн "Танай багт нэг тэрбум төгрөгийн хадгаламж нээж өгнө. Хадгаламжаасаа ногдол авч болно” гэж янз бүрийн амлалт өгөх нь бий. Энэ мэт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс л дээ.
-Гутайн даваанд гурав, дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг. Аль компанийг нь хэлж байна вэ?
-Тэнд гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа. "Айвуун тэс”, "Ю энд би” гэсэн хоёр компани шороон ордын алтны уурхай эрхэлж байна. Харин "Пегматит майнинг” гэж үндсэн ордын чулуунаас алт олборлох орд бий. Тус компанид 2015 онд ашиглалтын лиценз олгосон. Ингэхдээ одоо ч урсаж байгаа голуудыг кадастрын зургаас арилгаж, төрийн захиргааны байгууллагуудтай хуйвалдан лиценз олгосон байгаа юм. Ингэхдээ тус компаниуд усныхаа хэрэгцээг газрын зургаас хассан голоос усныхаа хэрэгцээг хангана гэсэн байх жишээтэй. Ийм л будлиантай асуудлууд бий.
-Уг нь энэ асуудлыг олон жил ярьж байгаа. Гэвч өдийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байсан нь ямар учиртай вэ?
-Орон нутгийн хүмүүс санал хуваагдаад энэ асуудлыг цэгцэлж чадахгүй байсан юм. Түүнээс биш Хэнтий аймгийн хэмжээнд уул уурхайн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг орон нутгийн иргэдтэй хамтран цэгцэлж байгаа. Зөвхөн Батширээт суманд л цэгцэлж чадахгүй олон жил боллоо.
-Үндсэн ордод үйл ажиллагаа явуулбал, ихээхэн аюул болохыг хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хэрвээ Онон голын эхэнд алтны уурхай, тэр тусмаа үндсэн ордын хүнцлийг ашиглавал тухайн бүс нутаг тэр чигтээ үгүй болно. Онон гол дагуух Хэнтий аймгийн 5-6 сум, Дорнод аймгийн хоёр сум үндсэндээ хортой бүс нутаг болно. Тэнд түүхэн аялал жуулчлалын бүс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй болох юм. Тиймээс энэ газар нутгийг хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Лицензийг нь цуцалсны дараа тухайн компанид нөхөн олговор олгохыг шаардаж байгаа юм билээ. Хэчнээн төгрөгийн нөхөн олговор өгөх вэ. Энэ талаар судалсан уу?
-Үүнийг сайн мэдэхгүй байна. Засгийн газар мэдэх ёстой. Өмнө нь урт нэртэй хуулийн хүрээнд нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь маш их хэл ам дагуулсан. Өртөг зардлаа үндэслэлгүйгээр нэмсэн, өөр газар тусгай зөвшөөрлийг шилжүүлж олгосон зэрэг асуудал бий. Тиймээс энэ асуудлуудыг Засгийн газар сайн нягталж, шийдвэрлэх байх.
Eagle.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||