- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Пүрэвжал: Оюутолгойн ордын үнэлгээг дахин хийх хэрэгтэй
Монгол Улс байгалийн баялгаа яавал зөв ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, үнэлгээг ямар зарчмаар хийх вэ гэдэг асуудлын эргэн тойронд судлаач, эдийн засагч Д.Пүрэвжалтай ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар байгалийн баялаг ард түмний мэдлээс гарлаа гэсэн шүүмжлэл хэлж байгаа. Судлаачийн хувьд та ямар дүгнэлт хийж байна?
-Монголчууд уламжлан өвлөж ирсэн онгон дагшин байгаль, өв хөрөнгөө нийтийн буюу төрийн өмч гэж хуульчилж байгаад эмзэглэж байна. Төрийн өмч гэдэг бол ямар нэгэн эрх мэдэл бүхий байгууллага шийдвэр гаргаж, хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулсны дүнд бий болсон өмчийг хэлнэ.
"Эрдэнэт”-ээс өгсүүлээд хамтарсан хөрөнгө оруулсан Монголын томоохон уурхайнууд төрийн өмчид орно. Гэхдээ үндсэн агуулгаараа бол төрийн өмч гэдэг эрх мэдэл бүхий байгууллага УИХ шийдвэр гаргаж, хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулсны дүнд бий болдог зүйл. Түүнээс өвлөн уламжлагдаж ирсэн онгон байгаль, газар нутаг яавч төрийн өмч биш. Энэ бол улсын өмч. 1960 оны Үндсэн хуульд ч улсын өмч гэж байдаг. Гэтэл сүүлийн 20-30 жилд төрийн өмч болгож, 3-4 жилийн хугацаатай сонгогдсон Засгийн газар, УИХ, аймаг, хотын Засаг дарга нар газрын доорх баялгийг янз бүрээр ашиглахаар зарж худалдаж, лиценз хэлбэрээр өгч байна. Энэ нь байгалийг сүйтгэж, устгаж ирлээ. Монголын байгаль маш эмзэг. Нэг газар нь сүйтгэж, гол мөрний голдрилыг гэмтээлээ гэхэд нөгөө газарт хуурайшилт үүсдэг. Өнгөрсөн зун гэхэд ихэнх нутгаар /төвийн бүсэд/ үлийн цагаан оготно олширч адуу явж чадахгүй болсон байна. Энэ нь дэлхийн дулаарлаас гадна хүний хүчин зүйлс болсон байгалийн баялгийг төрийн өмч болгож, лицензийг хавтгайруулсантай холбоотой. Дархан хилээр хязгаарласан газар нутаг улсын өмчид байх ёстой. Цаашид аль нэг нам сонгуульд ялж Засгийн газар байгуулж мөрийн хөтөлбөр гаргаж үйл ажиллагаа явуулах тоолонд улсын өмчид хандах хандлага өөрчлөгдөх ёсгүй.
Улс, Улсын Их Хурал нь улсын өмчийг яаж ашиглаж хамгаалахаа өөрийн дэргэдэх институц, Улсын хороогоор дамжуулан шинжлэх ухаанч судалгаа, нарийн мэргэжлийн институт, тогтвортой ажиллаж ирсэн чадварлаг мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа, байгалийн нөөц баялгийн орчин үеийн технологийн үнэлгээний үндсэнд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор зөв шийдвэрт хүргэхэд хөтөлж ажиллах ёстой.
-Нийтийн өмч гэж үзэхэд хууль эрх зүйн ямар гаргалгаа байж болох вэ?
-Нийтийн өмч гэхээр хууль эрх зүйн ямар ч чадамжгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн маргаан гарахад нийтийн өмчийн асуудлаар хэн очих вэ, тэр хавийн 10 хүн очих уу. Эсвэл нийтийн өмчийг төлөөлөх тусгай зөвлөл байгуулах ёстой юу. Хэн үүнийг төлөөлөх вэ гэдэг нь тодорхойгүй. Нийтийн өмч гэчихээд төрийн яам, тусгай газарт өөрчлөлт оруулах уу. Төрийн, нийтийн өмчийг захиран зарцуулах талаас жишээ нь үнэлгээн дээр л гэхэд БОАЖЯ-ны амыг харах болж байна уу. Энэ маш ойлгомжгүй. Эсвэл хувийн компаниуд үнэлгээ хийгээд явах уу. Хувийн компаниуд сүүлийн хэдэн жил үнэлгээ хийсэн. Үүний цаана компанийн эрх ашиг гэж бий. Миний ойлгож байгаагаар 7-10 хүнтэй тэр компанийн ажилтнууд 1-2 жил болоод өөрчлөгдөөд байдаг, үзэмжээр. Тийм хүмүүс үнэлгээ хийж чадах уу. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар байгаль орчны нөхөн сэргээх үнэлгээг БОАЖЯ хийдэггүй, хохирлын хэмжээг тогтоолгох хүсэлтийг хувийн компанид төлбөр төлж хийлгэ гэдэг. Тэднээр үнэлгээ хийлгэдэг, түүнийгээ хуулийн байгууллагад гаргасан хүсэлтдээ хавсаргаад өгдөг. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа хэн нэг мөрдөн байцаагч, эрх бүхий ажилтан хууль бус шийдвэр гаргаад нөгөөх байгаль орчин сүйдсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх мэт үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихдог. БОАЖЯ, ХЗДХ-ийн яамны уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болж байгаль орчны асуудлаар гомдол, хүсэлт гаргагчид хохирол барагдуулсан юмгүй дээр нь нэмж төлбөр төлж хохирдог. Гэтэл дэлхийн хөгжингүй орнууд аль эрт технологийн үнэлгээнд шилжсэн байна.Харин манайд энэ талын судалгаа юу ч алга. Төрийн, нийтийн өмчийн үйл ажиллагааг яаж явуулах бол гээд харахад "Баялгийн сан” гэж яриад байдаг. Үүнийг байгуулж болох ч яаж үнэлэх вэ, ямар зарчмаар хаана байгуулах вэ. Аль нэг яамны харьяанд уу, тусад нь бүтэц бий болгох уу гээд эргэлзээтэйн дээр маш бүрхэг байна. Янз бүрийн маргаан гарахад шийдэх боломжгүй, хаана ч байхгүй төрийн, нийтийн өмч гэх заалт гаргаж Үндсэн хуульдаа оруулан баталчихаад үйл ажиллагаа явуулна, байгаль орчноо хамгаална, баялгийг зөв эргэлтэд оруулна гэдэг ойлгомжгүй. Үр удам, хойч үеэ гэж бодоход үнэхээр сэтгэл зовж байна.
-Байгалийн баялгийн ашгаас тэгш хүртэх зарчмыг яаж зөв шударга болгох вэ?
-Энэ талаар судалсан эрдэмтэн олон бий. Үүний тулд үнэлгээг зөв хийх хэрэгтэй. Европын газар нутгийн бүтэц тогтоцтой харьцуулахад Монгол эрс тэс уур амьсгалтай,газар нутгийн бүтэц маш их өөрчлөгдөж байгаа.Дээр нь хоёр том гүрний дунд оршдог. Уд хөршид ийм зүйл үнэ хүрч байна гэдэг утгаар ухаж өгөөд байж болохгүй. Тооцоо судалгаатай хандаж, хэдэн жилийн дараа ямар үнэ хүрэх вэ гэдэг шаталсан үнэлгээг хийж, нэгдсэн нэг нүдээр харах хэрэгтэй. Байгалийн баялгаа энд тэндгүй ухаж, ийш тийш нь зэрэг зөөгөөд байх нь буруу. Үүнээс болж уур амьсгалын өөрчлөлт хурдасч, янз бүрийн сөрөг урвал үүсч, хүн амын дунд онош нь тодорхойгүй өвчин газар авч байна. Зөвхөн байгалийн баялаг гэж хошууралгүй, ашигласан ч зөв зохистой ашиглахын зэрэгцээ хүн ам, мал сүрэг, амьтан ургамлаа хамгаалах төрийн нэгдсэн бодлого чухал. Ингэж байж бид эх нутагтаа он удаан жил амьдарна. Байгалийн баялгаа аль болох арвижуулахыг бодох ёстой. Олон дахин нөхөн сэргээгээд байх боломжгүй. Нэг удаа ухаад авахад дахин бий болохгүй баялаг гэж бий. Дэлхийн улс орнууд энэ чиглэлд их анхаардаг болсон. Манай улс байгаагаа ухаж, зарах, 5-10 жилд өгөөд дуусгах бодлого баримталж болохгүй.
– Оюутолгойгоос ашиг хүртэх горьдлого тасарч 2048 оныг хүлээх хэрэгтэй болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-"Эрдэнэт”-ээс 10 дахин том Оюутолгойгоос үр дүн хүлээхэд тун хэцүү. Шийдвэр гаргагчдыг "Айлын эрх хүүхэд” гэхэд арай л хэтэрсэн том толгой гаргаж байна. Хойч үедээ хортой үр дагавартай тун харалган бодлого явуулж хайран баялгаа алдаж дуусч байгаад харамсч байна. Алт, зэс бол дэлхийд ховор баялаг. Дээр нь газрын гүний ус гээд маш нарийн үндэслэл тооцоо гаргах ёстой байсан, Оюутолгойд. Гэтэл манай эрх баригчид яаж тооцсон нь бүрхэг. Чадваргүй улстөрчид айл гэр болж тоглох хэрэггүй гэдгийг уг үйлдлээс нь харж байна.
УИХ-ын гишүүдийн сүүлийн үед ярьж байгаагаас үзвэл роялти татварыг зөв тооцоод авч чадвал ашиг олж чаддаггүй юм гэхэд ядаж үндэсний баялгаа ашиглуулсны багахан хувийг олж авах бололтой. Нарийн тооцоо яаж гарч байгааг сайн мэдэхгүй байна. Үнэлгээ хийх үндэсний баг бүрдүүлж, судлаач, эдийн засагчдаа урьсан бол ядаж үнэлгээн дээр нь өөрийн хувь нэмрийг оруулахсан гэж бодож харж байсан ч тийм зүйл болсонгүй. Манай улс Оюутолгойгоо худалдах, худалдан авах маягаар л явуулчихсан. Үнэлгээний талаар мэдлэг чадвартай хүмүүс оролцоогүй.
-Үнэлгээг яаж хийх ёстой байсан юм бол?
-Гол нь нөөцийг манайхан янз бүрээр хэлдэг. Энэ нь тархи угааж, олон нийтийг төөрөлдүүлдэг. Нөөцийн хэмжээг үнэн зөв тодорхойлоход газрын кадастр гаргаад үнэлгээг хийхэд тийм ч хэцүү биш. Одоо далд уурхай ашиглалтад орсноор 20 жилийн дараа гэхэд баялгийн үнэлгээ өнөөгийнхөөс үнэтэй болсон байж таарна. Европтой харьцуулахад хуурай газрын өндөрлөгт байгаа манай байгалийн баялгийн үнэлгээ бол маш өндөр гарах ёстой. Байгалийн тогтоцоос хамаарч зэрэглэл байх ёстой. Цаашид манай улс ганц хоёр том уурхайгаа ашиглаж энд тэнд гаргасан жижиг уурхайнуудыг хаачих хэрэгтэй юм.
-Улс орны хөгжлийн гарцыг яаж шийдвэл Монгол Улс хөгжих вэ?
-Бүсэлчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу аймгуудыг эдийн засгийн үүднээс баруун, зүүн, төв гэсэн тулгуур төвд түшиглэн өөрсдийн хөдөлмөр, бэлчээрийн мал аж ахуйгаа хоршин, өрсөлдөх чадварыг бий болгон бүтээлч, бие даасан байдлыг хөхиүлэн дэмжиж, улс орноо хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, орчин үеийн нанотехнологийн төрийн бодлогоор хөгжлийн шинэ шатанд гаргах боломжтой. Өнөөдөр бүх аймаг, суманд баяр наадмын талбай, ордон, дурсгалын хаалга, хөшөө, цогцолбор гээчийг барьж төсөв хөрөнгөнд дэндүү үрэлгэн хандаж байна. Жишээ нь 4-5 аймагт бүсчлээд жилд нэг удаа баяр наадам тэмдэглэж болно шүү дээ. Энэ юу хэлж байна вэ гэвэл засаг захиргааны дэд бүтцээ цомхотгон аймаг, хот, дүүрэг, сумын Иргэдийн хурлаас татгалзаж бүс нутгийн хөгжлийн тухай хэлэлцдэг, бүс нутгийн Иргэдийн хуралтай болох нь зүйтэй. УИХ төсвийг нэгдсэн дүнгээр баталдаг болж хөгжлийн төв болсон бүс нутгийн Иргэдийн хурал нь төсвөө хуваарилахад илүү оролцоотой болох юм.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.Пүрэвжал: Оюутолгойн ордын үнэлгээг дахин хийх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани