- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Валютын нөөцийг өсгөдөг орлогын суваг улам нарийслаа
- Алтны тушаалт 30 орчим хувиар буурч, 15.2 тонн боллоо
- 2019 онд алтны тушаалт 30 хувиар буурч, дөнгөж 15.2 тонн боллоо. Ам доллар 2730 төгрөг давсан их сорилтын жил валютын нөөцөө ахиулах төлөвлөгөөнд ийнхүү шинэ ээдрээтэй нөхцөл байдал үүсэв
Алт тушаалт 2013-2018 он хүртэл буюу таван жилийн хугацаанд тасралтгүй өсөж, жилийн өмнө 22 тоннд хүрч байв. Энэ нь ойролцоогоор 700 орчим сая ам.доллар. Тэгвэл 2019 онд алтны тушаалт 30 орчим хувиар буурч, дөнгөж 15.2 тонн боллоо. Ам.доллар 2730 төгрөг давсан их сорилтын жил валютын нөөцөө ахиулах төлөвлөгөөнд ийнхүү шинэ ээдрээтэй нөхцөл байдал үүсэв. Өнгөрсөн онд 16 тонн алт худалдан авах таамаг төв банк дэвшүүлсэн. Гэвч төсөөлөл, бодит байдал нэг тонн алтаар зөрлөө. Алт тушаалт валютын нөөцөө 4.2 тэрбум ам.долларт хүргэх найдвар болж байсан. Гэвч алтны тушаалт эрс хумигдсанаар валютын ханшийн өсөлтийг цаашид сааруулахад улам зүдэргээтэй болж эхэллээ. 2018 онтой харьцуулахад алтны тушаалт биет хэмжээгээр 6.7 тонноор буурсан бөгөөд энэ оны төлвийг төв банк 16 тонноор төсөөлөв. Гэтэл олон улсын зах зээлд ам.доллар даллах хамгийн өндөр үнийн өсөлттэй таваар алт болоод байдаг. Bloomberg-ийн мэдээлснээр, нэг унци алт даваа гарагт 1523 ам.долларт хүрлээ. Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн орчны тодорхой бус байдлаас үүдэж 2019 оны эхний саруудад алтны тушаалт огцом буурсан. Өнгөрсөн оны хувьд алтны тушаалт сард нэг тонноос дорвитой хэтрэхгүй байлаа. Зарим сард нэг тонноос буурч байв. Үүнээс гадна ашигт малтмалын зарим лицензийг Засгийн газар хүчингүй болгосон нь алтны салбарт илүүтэй мэдрэгдсэн билээ. Эдгээр нь алтны тушаалт 30 гаруй хувиар буурах нэг үндэслэл болов. Мөн хариуцлагатай уул уурхайн үндсэн үйл ажиллагааг сахин ажиллаж чадаагүй зарим компанийн ослын шалтгаанаас болж алтны салбарын нэр хүнд бүхэлдээ багагүй уруудсан билээ. Төв банк валютын нөөцийг бүрдүүлэх гол эх үүсвэр нь алт тушаалт гэж үзэж буй. Алтны үнэ өнгөрсөн онд дэлхийн зах зээлд эрчимтэй өссөн ч дотоодод алт тушаалтын үзүүлэлт тааруу дүнтэй гарав. Эдийн засаг хүнд жилүүдэд амь тариа болдог алтны нөөц нэмэгдвэл төгрөгийн ханшийн уналтыг зогсоох боломж тэр хэрээр бий болдог. Тиймээс ч эргэн сануулахад, 2012 онд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосноор алт тушаалт 2018 он хүртэл өссөн билээ. Харин 2019 оноос хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсноор алт тушаалт эргэн буурч, алтны худалдаа далд хэлбэрт шилжсэн талаар холбогдох хууль, хяналтын байгууллагынхан өнөө мэдээлж буй. Эдийн засгийг тогтворжуулах нэг тулгуур нь алтны тушаалт. Үр ашгаа өгсөн хуулийн хугацаа 2018 оноор эцэс болсноор дахиад л валютын нөөцөө хэрхэн нэмэх талаар арга мухардахад хүрээд байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй, “Оюутолгой” төслөөс өөр тодотгох мега төсөл байхгүй энэ үед валютын нөөцийг өсгөдөг нэг орлогын суваг улам нарийсах болов.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||