- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Х.Баттулгын өрсөлдөгч нь 2021 онд МАН биш, Ц.Элбэгдорж
Германы “BNE IntelliNews” буюу “Business New Europe” сэтгүүлийн редакц 2020 оны Монгол Улсын улс төрийн төлөв байдлыг ийнхүү тодорхойлжээ.
Монгол Улс нь энэ зууны дөрөвний нэгд үргэлжилсэн популист улс төрийн хямрал, мухардалд орсон байдалтайгаар 2020 оны парламентын сонгуулийг угтах гэж байна. Тус улсыг ОХУ, БНХАУ гэх хүчирхэг хоёр авторитар дэглэмтэй улсын дунд орших газарзүйн байршлаар нь “ардчиллын баян бүрд” гэж нэрлэдэг. Монгол Улс нь парламентын бүгд найрамдах засаглалтай ч аливаа зүйлийг хийхэд хууль тогтоох байгууллагын оролцоо ихэвчлэн гажуудалтай. Улс орны өмнө тулгамдаад байгаа гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг батлах явц удаашралтай байгаа ч нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд өнгөрсөн онд ахиц гарчээ.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуульд дахин өрсөлдөх хэтийн төлөвийн талаар тодорхойгүй зүйлс байсаар байна. Самбо бөхийн тамирчин байсан тэрээр 2017 онд төв-барууны үзэлтэй Ардчилсан намаас Ерөнхийлөгчид өрсөлдөж, ялалт байгуулсан юм. Тэрээр намтайгаа тийм ч ойр ажилладаггүй нь цаашид бий болж болзошгүй улс төрийн хамгийн том хүндрэл үүсгэж магадгүй юм. Х.Баттулгын хувьд АН-аас нь илүүтэй хүндрэл үүсгэх улс төрийн шинэ орчин бол 2009-2017 оны хооронд Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улс төрд дахин идэвхтэй байдлаар эргэн ирэх явдал юм. Ц.Элбэгдорж 2021 онд Х.Баттулгын оронд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй бөгөөд боломжтой. Хэрэв ийм зүйл болбол төв-зүүний үзэлтэй Монгол ардын нам өнөөгийн Ерөнхийлөгчийг өөрийн намаас нэр дэвшүүлэхгүй нь тодорхой юм. Гэсэн ч Ардчилсан намын зүгээс Монгол Улсыг хүчтэй улс төр рүү чиглүүлж, ардчиллаас холдуулах оролдлого хийх магадлалтай гэх айдсыг өрсөлдөгчдөдөө төрүүлж буй Х.Баттулгад ашигтай байх хувилбарыг эрэлхийлж болох юм.
Монголын сонгуулийн өмнөх циклүүдээс ажиглахад ерөнхийдөө иргэд Засгийн газар амлалтаа биелүүлж чадаагүйд бухимдлаа илэрхийлж түүнд хяналт тавьж буй парламентын олонхийг бүрдүүлэгч намын эсрэг санал өгч байгаа нь харагддаг. Гэсэн ч тухайн цаг мөчид аль нам хүчин төрийн эрхийг зангидаж байгаагаас үл хамааран бодит бодлого алдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бодлого тодорхойлох ёстой Монголын парламентын олонх болон бодлого хэрэгжүүлэх ёстой Засгийн газрын эрх мэдлийг МАН, АН гэх зөвхөн хоёр нам хоорондоо бөмбөг харилцаж байгаа мэт байнга солилцох бөгөөд үндсэн бодлогын асуудалд ямар ч тодорхой өөрчлөлт, үр дагавар гардаггүй.
Монголын сонгуулиудад ашигт малтмалын баялгийн нөөцийг тойрсон эх оронч, үндсэрхэг үзлийн тулаан болон хувирдаг. Нэр дэвшигчид жирийн иргэдийг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад үл итгэх байдал руу чиглүүлдэг. Тиймээс Монголчууд ерөнхийдөө “тэдний ашигт малтмалын баялаг өөрсдөд нь огт ашиг тусаа өгдөггүй. Харин зөвхөн цөөн тооны давуу эрх бүхий хүмүүст ашиглагддаг” гэх байнгын уур бухимдалтай төлөв байдалд оршдог. Сонгогчдын олонх нь Монголын уул уурхайн баялгийг ард түмний өмч байх ёстой гэх байр суурийг дэмжиж буй. Үүнээс харахад ирэх парламентын сонгуульд улс төрийн нам, хүчин, нэр дэвшигчдийн хувьд урьдын адил уул уурхай тойрсон асуудал хамгийн гол зэвсэг байх нь тодорхой.
Энэ нь Англи-Австралийн “Рио Тинто” компанийн тэргүүлэх төсөл болох Оюутолгойн зэс, алтны төслийн хувьд удаан хугацааны турш эерэг бус нөхцөл байдлыг үүсгэсээр ирсэн. Энэхүү уурхайн ололт амжилт, алдагдал нь ялгаагүй Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын төлөв байдлын барометр болдог. Монгол Улсын парламентын ажлын хэсэг 18 сарын турш Оюутолгойн төслийн эргэн тойрон дахь санал зөрөлдөөнтэй асуудлыг нягталж 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэнээр Рио Тинто томоохон бэрхшээлтэй тулгарсан юм. Хууль тогтоогчид уг гэрээний дагуу Монгол Улс 2039 он хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг авахгүй гэх асуудалд эсэргүүцэлтэй ханддаг. Монгол Улс нь Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлын тодорхой хувийг Рио Тинто болон тэдний зээлдүүлэгч нараас олгосон зээлээр санхүүжүүлдэг бөгөөд ногдол ашиг хүртэж эхлэх хугацааг хойшлуулах замаар өрөө төлдөг. Рио Тинтогийн зүгээс өмнө нь төслийн санхүүжилтийг буруулах замаар энэ асуудлыг хэн хэндээ ашигтай байдлаар шийдвэрлэх хувилбарыг дэмжиж байсан юм.
“Рио Тинто”-д тулгарч байсан энэхүү тодорхойгүй байдал өнгөрөгч арванхоёрдугаар сард Засгийн газрын зүгээс шинэ тогтоол гаргаж “Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, “Туркойз Хилл Ресурс” нарын хооронд хийсэн бүх хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг дахин баталгаажуулах болно” гэж мэдэгдсэний дараагаар цэгцэрсэн билээ. Энэхүү мэдэгдэл нь парламентын зүгээс Засгийн газарт даалгасан Оюутолгойн 2009 оны “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” болон 2015 онд гарын үсэг зурагдсан “Далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг сайжруулах арга замыг эрэлхийлэхийг зорих тухай тогтоолыг даган гарсан юм.Оюутолгойн гүний уурхай 2020 он гэхэд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Гэвч одоогоор 2021 оны хоёрдугаар хагас хүртэл гүний уурхай олборлолт хийж эхлэхээргүй байгаа. Энэхүү саатал нь уурхайн чөлөөт мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлнө. Уг хоцрогдол нь уурхайн менежментийн алдаа болон хөрсний гулгалтын асуудлаас үүдэлтэй гэх бөгөөд үүнээс болж анх Оюутолгойн гүний уурхайг бүтээн байгуулах ажилд төлөвлөж байсан 5.3 тэрбум ам.долларын санхүүжилт өнөөдөр 6-8 тэрбум ам.доллар болж өсчээ. “Рио Тинто”-гийн хувьд хэрэв одоогийн МАН-ын эрх барьж буй парламент ирэх сонгуулиар АН-ын олонхын парламентаар солигдлоо гээд улс төрөөс улбаатай уул уурхайн салбар дахь түгшүүртэй байдал өөрчлөгдөхгүй бөгөөд өөрчлөгдөх баталгаагүй юм.
О.Мөнхбат
Эх сурвалж: IntelliNews
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||