- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хуурамч мөнгөн тэмдэгтийг ингэж таних боломжтой
- Хуурамч мөнгөн тэмдэгт 0.005 хувийг эзэлж байна -
Гэмт этгээдүүд хуурамч мөнгөн тэмдэгтийг дөрвөн төрлийн аргаар хийж байгаа нь тогтоогджээ. Тухайлбал, 2006-2009 оны үед илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хэвлэлийн аргаар үйлдвэрлэж ямар нэгэн нэмэлт зүйл хийдэггүй байсан бол сүүлийн үед арга нь нарийсч хэвлэлийн тоног төхөөрөмж ашиглан 5000 дэвсгэртэд байдаг Чингисийн зургийг дардас ашиглаж хийдэг болжээ. Мөн цонхтой 20000 дэвсгэртийн сүлдийг зориулалтын хэвлэлийн багаж ашиглан хийдэг гэнэ. Ингэж хийсэн хуурамч дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн тэмдэгтэд агуулагдах наалдац болон шинж тэмдгүүдийг бүрэн агуулсан байдаг учраас оройн цагаар нүдээр үзэж, гараар барьж ялгахад хэцүү байдаг гэнэ. Тэр ч утгаараа дээрх хуурамч мөнгөн тэмдэгтүүд нь гол төлөв банкуудад очихоороо илэрдэг аж.
Эдгээр хуурамч мөнгөн тэмдэгтийг ихэвчлэн 15-30 насны залуус ахуйн нөхцөлд үйлдвэрлэж, орой үдшийн цагаар такси, дэлгүүр, гар дээрээс худалдаа эрхлэгч, бар ресторан шатахуун түгээх станцаар үйлчлүүлж гүйлгээ хийдэг нь тогтоогдоод байгаа талаар ЗБГХТХ-ийн Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч В.Алтантүлхүүр хэлж байсан юм. Тиймээс дээрх салбаруудад ажиллаж байгаа иргэд сонор сэрэмжтэй байж, харилцагчаасаа авч байгаа мөнгөн тэмдэгтийг сайтар шалгах байхыг анхаарууллаа.
Дашрамд дурдахад манай улсын мөнгөн тэмдэгтийн 0.005 хувийг хуурамч мөнгөн тэмдэгт эзэлж байгаа аж.
- Хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таних вэ -
Эдгээр шинж тэмдгүүдээс нэг л шинж зөрөхөд хуурамч гэж үзнэ.
- Хуурамч юаниас будаг гардаггүй -
Манай улсын мөнгөн тэмдэгтийг одоогоор ахуйн нөхцөлд өнгөт принтер ашиглан гар аргаар хийж байгаа бол гадаад валютыг үйлдвэрлэлийн аргаар хийдэг учраас энгийн хүн ялгаж танихад хэцүү байдаг аж. Тэр ч утгаараа их хэмжээний валют авч байгаа хүн заавал зориулалтын зөвшөөрөгдсөн цэгээс авч байх хэрэгтэйг энд сануулъя. Энэ нь таныг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах юм.
Ер нь хуурамч валютын гүйлгээг тэмдэглэлт баяр, наадмын үеэр гол төлөв хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, их хэмжээний мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх үед дунд нь хуурамч валют хавчуулах нь их байдаг аж. 1999 болон 2005 оны хуурамч 100 юань их хэмжээгээр үйлдвэрлэгдэж гадаадын улс орнуудад ихээхэн тархсан тохиолдол гарчээ. Энэ нь манай улсад ч гэсэн орж ирсэн.
- Хуурамч юанийг хэрхэн таних вэ -
Юаныг цаасан дээр үрэхэд будаг гардаг бол хуурамч нь огт будаг гардаггүй гэнэ. Мөн Маогийн зураг бүхий дэвсгэрийн нүүрэн талын зүүн доод буланд байгаа гялгар ногоон өнгөтэй 100-гийн тооны өнгө нь дэвсгэртийн өнцгийг өөрчлөхөд өөрчлөгдөн хөх саарал өнгөтэй болдог байна. Харин хуурамч юанын өнгө нь өөрчлөгдөхгүй ногоон чигээрээ л байдаг аж. Мөн неон гэрэл тусгахад жинхэн юанын тоо нь гэрэлтэж харагдах бол хуурамч нь гэрэлтдэггүй. Түүнчлэн жинхэнэ мөнгөн дэвсгэрийн цаас нь зузаан, барзгар байх бөгөөд бичиг нь товойж, дуугаргахад шаржигана. Харин хуурамч нь гөлгөр, шаржиганахдаа арай өөр гэдгийг Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Сайнжаргал хэлж байна.
ЭЦГ-аас хуурамч мөнгөн дэвсгэрт хэвлэсэн бүлэг этгээдүүдийг эрэн сурвалжилсны эцэст баривчилжээ. Тэдгээр нь 17-25 насны ерөнхйи боловсролын сургуулийн сурагч болон оюутнууд байсан гэнэ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 5.1 жилийн хорих ял оноосон байна. Хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэрэгт хохирлын хэмжээг харгалзахгүйгээр шууд эрүүгийн хэрэг үүсгэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд сонирхолын журмаар 1000 төгрөг хуурамчаар хэвлээд улмаар гүйлгээнд оруулсан тохиолдолд шууд л эрүүгийн хэрэгт татагдна гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтдаа байлгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй ЦЕГ-аас анхааруулж байна.
Ц.Эрдэнэцэцэг
eagle.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||