- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол хүн яаж энэ их түймэр дунд сэтгэл амар суух билээ...
Хоног хугацаа өнгөрөх тусам ногоон тив улсыг хэрсэн түймрийн аюул улам газар авсаар. Шинэ жилийн баяр баясгалан, тэр их асан байсан өнөө хөөр, догдол тийм ч урт настай биш аж. Хамаг бүхэн тэгсгээд бөхөх. Гэтэл Австралийн өргөн уудам нутгийг хамарсан ой хээрийн төмөр бөхөж унтарсангүй. Тэнэгэр тулдаа л энэ газар орон тэсэн байх шиг.
Өдөр шөнөгүй гал унтраах арга хэмжээг тус улс орон даяар нөөц боломжоо шавхан байж авах боловч хүн хүч үл хүрэлцэнэ. Цаг хугацаа ч их алдлаа. Австрали хэдий эдийн засгийн чадамжтай боловч их түймрийн өмнө хүчин мөхөсдөж байна. Зуны турш түймрийн аюул холдсонгүй.
Ийм түгшүүртэй мэдээ, тойм олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах бүрийд харамсан шогшроход хүрнэ. Хайран байгаль гэж өмнөөс нь хий халаглахаас цаашгүй шахам байна. Канберра хотын манайхаар бол Зайсан толгойгоос дун ногооноор их л үзэмжтэй энэ байгаль харагддагсан. Харин одоо холын бараа яах бол. Үзэгдэх болов уу...
Дэлхий дээр унаган төрх, онгон зэлүүд байгалийн ховорхон гоо үзэмжээ хир суунаг халдаалгүй хадгалж үлдсэн, үлдээсэн Австралид нүүрлэсэн түймэр өнөөдөр эргэж нөхөгдөшгүй их гарз хохирол учруулах болов. Доллараар үүнийг нарийн хэмжвэл асар өндөр тоо гарахаар байна.
Бороо орохгүй, нар улам халуунаар төөнөнө. Урьд өмнө ийм халуун болж байсныг, ингэж бороо олон хоног орохгүй ган гачигт нов ногоон тив улайсан автаж байсныг ер мэдэхгүй юм. Их халуунд хамаг чийгээ барсан ой хөвч, өвс ногоо асах түймэрт хүч өгч, ан амьтан дүрвэн хулжих, устан үгүйрэхэд хүрээд байна. Амгалан тайван ахуй байгаль өөрөө айдас хүйдэст автжээ.
Сидней, Канберра, Мельбурн, Брисбен гээд хотууд нь үлэмж аварга цэцэрлэгт хүрээлэн дунд оршдог. Далай эмжих ой шугуй нь номин ногоон агаад зах бараа нь үл харагдах тийм уудам. Энэ болгон нь Австрали орныг бүтээдэг. Харин өнөөдөр Синдей, Канберрад оршин суугчид хэзээ түймэр хот руу ороод ирэх бол, хэзээ бороо асгаран орох бол, хэзээ энэ их түймэр намжих бол гэсэн их хүлээлт дунд байна.
АНУ, Канад аль аль нь Австрали тивийг түймрийн гамшгаас аврах гэж өөрсдийн тусламжийн багаа хариу нэхэлгүй илгээж байна. Австраличууд өөрсдөө ч утаа залгин, залгин их түймрийн өөдөөс сөрөн тэмцэж байна. Хятадтай өрнүүлж буй 5G технологийн маргаан, нүүрсний экспортод тулгарсан хориг саад энд одоо сонин биш болжээ. Гол яриа, хамаг анхаарал өөдөөс тулж мэдэх түймэрт шилжиж, түүнийг хэрхэн унтраах тухай өрнөнө.
Монголоос Австралид нийт 6000 гаруй монголчууд ажиллаж, сурч, амьдарч буй. Жилээс жилд энэ тоо хурдтай нь аргагүй хувьсан өөрчлөгдөх болов. Тэр тусмаа сүүлийн хоёр жилд Австралийг сонирхох, энэ орныг зорих хүсэлтэй монголчуудын тоо эрс нэмэгдсэн. Тэдний олонх нь Сидней хотод байна.
Манай улсаас тус улсад ажиллаж, амьдрах, сурч хөдөлмөрлөх залуус түймэртэй тэмцэх хандивын аян өрнүүлж, далайд дусал гэгчээр багагүй хэмжээний мөнгөн хандив өргөсөн билээ. Монголчуудын энэхүү сайхан санаачилгыг Канберра хот дахь Австралийн Улаан загалмайн нийгэмлэг ихээхэн онцолсон байсан. Түймэрт автах байгаль, түүн дунд үрэгдэх амьтай бүхнийг хараад монгол хүн яаж сэтгэл амар суух билээ.
Гал түймрийн улаан гамшгаас болж Австралид 500 сая амьтан мөхөөд байгаа. Түүний дотор сүүн тэжээлтэн, хэвлээр явагч шувуу зэрэг ховор амьтад ч өртсөн тухай хүмүүс бичиж байна. Австралийн энд тэнд гарсан их түймэр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэр хурдтай явагдаж байгааг давхар бас илтгэнэ. Их халуун, бороо орохгүй байх нь үүний нэг шалтгаан биз.
Австралийн өмнөд болон зүүн эргийн бүсэд гарч буй ой хээрийн түймэр олон хоног, сар үргэлжилж байна. Тус улсын нутагт 200 гаруй түймрийн голомт өдгөө асч байна. Синдей хот орших New South Wales мужид гэхэд ой хээрийн түймрийн улмаас онц байдал зарласан тухай Reuters агентлаг сая мэдээлжээ.
Нөхцөл байдал тэнд тун амаргүй байгаа бололтой. Миний амьдарч байсан, монголчууд олноор байдаг Wolli хавь гэхэд түймрийн утаатай байгаа тухай, гадаа хатаасан хувцаснаас утаа ханхлах, үе үе салхинд шатсан модны үнс хийсэх тухай хүмүүс бичнэ. Бороо өдөр шөнөгүй энд зөөлөн, зөөлөн шаагин ороосой. Хатсан ургамал амь орж, ангамал ой хөвч амирлах болтугай.
02.01.2020
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||