- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны онцлох 10 үйл явдал
1. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛЛОО
2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж, "Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталлаа. Эрдэнэт үйлдвэр нь Улсын үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, Ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны "Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэ хүрээнд Технологийн бодлого, Техникийн бодлого, Эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчны бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
2. "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫГ 2031 ОН ХҮРТЭЛ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч үзэж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр тогтоолоо гаргалаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, тус үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны үйл ажиллагааг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор "Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тогтоолоор батлав. 2017-2019 онд геологи хайгуулын чиглэлээр 21.2 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, үр дүнд нь Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын хугацааг 20 жилээр сунган, цаашид 60 жил ажиллах бүрэн боломжтой боллоо.
3. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ
2019 он уурхайчид бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн онцлог жил боллоо. Техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио боловсронгуй болгоход нийт 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажил төлөвлөж, гүйцэтгэлээ. Эдгээрээс тоймлон дурдвал,
- Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд, нарийн мэргэжлийн ажилчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн хоёр экскаватор угсарч ашиглалтад орууллаа. 12.5 метр кубын багтаамжтай шанага бүхий ЭКГ-12К экскаватор нь цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэнэ.
- Ил уурхайд САТ 824К дугуйт түрэгч, САТ 16М3 автогрейдр, САТ 232D дугуйт универсал ачигч зэрэг дөрвөн техник хүлээн авч, ашиглалтад орууллаа. /Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ажилд гаргалаа.
- Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Flsmidth компанийн Inert gas-144 маркийн хөвүүлэн баяжуулах машин бүхий молибдены нөөц шугамыг угсарч суурилууллаа. Ингэснээр баяжуулалтын фронтыг нэмэгдүүлж, молибдены металл авалтыг 1 хувиар өсгөн, жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна.
- Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрмийг солилоо. Энэ нь үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна.
- Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилууллаа. Шинэ бутлуур нь нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдүүлж байна.
- Хаягдлын аж ахуйн хамгийн том холбох суваг M4 даланг барьж байгуулав. 604 метрийн урт, 24 метрийн өндөртэй М4 далан хаягдлын сангийн насжилтыг 4-6 жилээр уртасгаж үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт байлаа.
- Засвар механикийн заводод шинэ технологи нэвтрүүлж, усаар зүсэгч машин хүлээн авлаа. Польш улсын КИМЛА фирмийн тоон удирдлагатай суурь машин нь резин, мод, шил, чулуу, хуванцар, хар болон өнгөт металл зэргийг зүсэх орчин үеийн шинэ дэвшилтэт суурь машин юм.
- Авто тээврийн цехэд дизель түлш хадгалах, түгээх 50 метр кубын багтаамжтай, ухаалаг карт уншигч бүхий Шатахуун түгээх станц суурилуулж, хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын 130 тонны даацтай 2 авто машин шинээр хүлээн авлаа.
- Ган бөөрөнцгийн цехийн индукцийн технологи, цувих иж бүрэн шугамыг ашиглалтад оруулж байна.
4. ХҮДЭР ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭГ ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРГЭЛЭЭ
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 37 сая.тн хүдэр олборлож, 32 сая.тонн хүдэр боловсруулахаар байгаа нь Үйлдвэрийн газрын түүхэн 41 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт боллоо. Үйлдвэрийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж, техник технологи, хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд бид түүхэн дээд амжилтын эзэд боллоо.
5. УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ХАМГИЙН ИХ ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
"Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болсон анхны жилдээ эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 936.5 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Өөрөөр хэлбэл, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн энэ мөнгө нь 900 хүүхдийн багтаамжтай 150 сургууль, эсвэл тус бүр нь 150 хүүхдийн багтаамжтай 468 цэцэрлэг барьж, байгуулахад хүрэлцэнэ. Түүнчлэн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төлснөөр нийтдээ 1 их наяд 143 сая төгрөгийг улс орныхоо мөнгөний авдарт орууллаа.
6. ЦАГААН ТООСЫГ ДАРАХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭР БОЛЛОО
"Эрдэнэт үйлдвэр” бүтцийн нэгжийн өөрчлөлтөөр Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийг шинээр байгууллаа. Мөн "Ногоон хөгжлийн төв” байгуулахаар шийдвэрлэлээ. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах технологийг амжилттай туршиж нэвтрүүлснээр байгальд ээлтэй үйлдвэр гэдгээ нотлон дорвитой алхам хийлээ. Дэгдэлт үүсгэдэг нийт талбайн 80 хувийг дарж чадcан бөгөөд энэ ажил 2020 онд үргэлжилнэ.
7. АЖИЛЧДЫНХАА НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛАХ ЗАРДЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Эрдэнэт үйлдвэр нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөрт нийт зардлынхаа 7 орчим хувийг төлөвлөж зарцуулдаг. 2017 онд 59.3 тэрбум төгрөг, 2018 онд 98.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 104.9 тэрбум төгрөг болгож өсгөлөө. Үйлдвэрийн ажилтнуудын цалинг 20 хувиар нэмлээ. Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоог өсгөх, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор "Манлайлагч мастерын нэмэгдэл цалин”-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин, тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчны нэмэгдэл олгож эхлэв. Ажилчдын орон сууцны хөнгөлөлтийг 50 хувиар буюу 12.0 сая төгрөг болгон нэмэгдүүлж, ажилчдад халуун хоолоор үйлчлэх зардлыг 49.3 хувиар нэмэгдүүлснээр амт чанартай хоолоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүллээ.
8. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Москва хотноо зохион байгуулагдсан "Монгол-Орос евроазийн эдийн засгийн холбооны бизнес эрхлэгчид нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” форумын үеэр Монгол-Орос ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим болон механизмын тухай протоколд, "Геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай” гэрээнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гарын үсэг зурлаа. Мөн "Олимп, параолимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг, "Эрдэнэс-Таван толгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг Орхон, Булган аймагтай хамтран ажиллах санамж бичгүүдэд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гарын үзэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд 22 залуу инженерийг ОХУ-ын шилдэг их, дээд сургуульд суралцуулж, мэргэжил дээшлүүлэхээр илгээлээ. Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээнийг анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулж, их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр гэдгээ дахин нотоллоо.
9. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХОЁР ШИНЭ ГАВЬЯАТ ТӨРЖ, ГАВЬЯАТ АЖИЛТНЫ ТОО 46-Д ХҮРЛЭЭ
Улсын баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад ажилтан Ю.Цэдэнбал Монгол Улсын "Гавьяат уурхайчин”, Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрвээ "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэг хүртлээ. Эрдэнэсийн их уурхайн 41 жилийн түүхэнд Монгол Улсын Хөдөлмөрийн зургаан баатар төрж, Төрийн соёрхолт болон гавьяатын тоо 46-д хүрч, Эрдэнэт үйлдвэрийн 1000 ажилтан тутмын нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 150 ажилтан тутмын нэг нь гавьяат ажилтан боллоо.
10. "ENTREPRENEUR 2019” ОНЫ ШИЛДЭГ ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗНЭЭР "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР 2 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА
МҮХАҮТ жил бүр тухайн оны онцлох ТОП-100 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. "Энтрепренер 2019" шагналын шилдэг аж ахуй нэгж Гранпри номинацийн эзнээр Эрдэнэт үйлдвэр 16 жилийн дараа 2 дахь удаа шалгарлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын баялаг бүтээгч уурхайчин хамт олон Улс, эх орны өмнө хүлээсэн түүхэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны онцлох 10 үйл явдал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани