Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгүйгээр хөгжинө гэж 97 жилийн ойгоо тэмдэглэв үү

 
 

Уул уурхайгүйгээр хөгжинө гэж 97 жилийн ойгоо тэмдэглэв үү

 

  • Уул уурхай хамгийн том популизм, улс төр хийх арга болсон цаг үед 97 жилийн ойгоо уурхайчид маань тэмдэглэлээ 
  • Эрх баригчид, ийм бодлого хэрэгжүүлэгч засгийн газрын маань уул уурхайн амин ач холбогдлыг огт мэдэхгүй тэнэг байгаадаа биш л дээ. Хамгийн гол нь энд улс эх орноо хохироон байж эрх мэдэл, эд хөрөнгө, санхүү мөнгөний дахин хуваарлилт хйих гэсэн бодлого гэдэг нь тодорхой харагддаг юм

Өгүүлэх нь: 
Хоёрхон хоногийн өмнө Монгол Улсад уул, уурхайн салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баяр тохиолоо. Би хүмүүсийг дуурайж баяр гэж хэлж байгаа юм. Яг үнэндээ энэ салбарынхан л баярласан болохоос уг нь мань мэтэд энэ ой төдийлэн хамаатай зүйл мөн гэж үү хэмээн эргэцүүлэн бодож суулаа. Гэтэл шал ангид бодол төрж байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар уурхайчдад баяр хүргэж, нөгөө одон медиалуудаа өгөөмөр түгээлээ. Тэгээд тэд хийгээд бас олон олон дарга нар Монгол Улсын өнөөг хүрсэн амьдрал, цаашдын амьдрал чухам энэ салбараас хамаарч ирсэн, хамаарах болно гэдгийг тодоос тодоор цохон тэмдэглэж байгаад хэлцгээлээ. Хэнд ч сонсогдож, анхаарал татахаар чанга хэлсэн болохоор энэхүү 97 жилийн түүхтэй салбарын талаар эргэцүүлж бодоход хүрсэн юм. Тэртээх 1922 оны арванхоёрдугаар сард Налайхын нүүрсний уурхайг ашиглаж эхэлснээр Монголд уул уурхайн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй юм гэнэ. За тэгээд Багануур, Шарын гол, Адуун чулуун, Шивээ-Овоо, Тавантолгойн нүүрсний уурхай ээлж дараагаараа ашиглалтад орж, Эрдэнэт, Бор-Өндөр, Оюутолгойн нүсэр төслүүд хэрэгжиж, Монгол Улс үндсэндээ уул уурхайд түшиглэсэн, уул уурхайгаас хамаарсан, уул уурхайгаар амьдардаг улс болжээ. Эдүгээ монголчууд биднийг нүүрс, зэс, жонш, алтгүйгээр төсөөлөх гээд үз дээ! 60 сая мал, газар тариалан!!! Монгол Улсыг хөгжилд хүргэх учиртай хэмээн томъёолсон тэргүүлэх гурван салбар энэ гурав мөн үү гэвэл мөн. Гэхдээ мал аж ахуй, газар тариаланг уул уурхайтай харьцуулах юм биш ээ! Монголын амьдралд нөлөөлж буй үүргээрээ уул уурхай бол үнэн агуу салбар гэх гээд байна л даа. Тэгвэл өнөөдрийг хүртэл ганц уул уурхайн салбар л бараг дангаараа биднийг улс орноор нь чирж, үүрч яваа хэрнээ цаашдаа хэрхэх нь тун бүдэг бадаг болж орхилоо. Тэр тусмаа сүүлийн гурван жилд уул уурхайн салбарт манан татаад эхэлсэн шүү дээ. Ийм цаг үед салбарын 97 жилийн ой нь тохиолоо. 

Өгүүлэх нь: 

2019 он ингээд шувтрах гэж байна. Хамгийн шинэ буюу өнгөрсөн сард гаргасан дүнгээр Монгол Улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас оруулсан байна. Маш том тоо. Монгол Улс энэ мөнгөөр цаашаа амьдарна. Аж үйлдвэрийн бусад салбараас олдог мөнгийг энд дурдсангүй. Тойм тоогоор дөрвөн их наяд төгрөг орж ирсэн юм гэсэн. Тэгэхээр бид уул уурхайгаас олдог хэдээрээ амьдарч байгаа нь үнэн байгаа биз. Гэтэл уул уурхай бол зөвхөн ухдаг, сүйтгэдэг, сүйрүүлдэг салбар гэсэн ойлголтыг төр, засгаасаа эхлээд нийгэмд түгээх болсныг ойлгохоо байлаа. Сүүлийн хоёр жилийн дотор уул уурхайд чиглэсэн маш сонин бодлого хэрэгжүүлээд эхэллээ. Өөрөөр хэлбэл хааж боосон бодлого. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн тайлбартай. Мэдээж уул уурхай л болсон хойно ухаж төнхөх нь гарцаагүй. Эко орчинд сөрөг нөлөөлөл ихтэй гэдгийг нь хэн ч мэднэ. Гагцхүү үүнтэй зэрэгцээд нөхөн сэргээх үйл ажиллагаа зайлшгүй явдаг юм. Уул уурхайгүйгээр Монгол яах юм. Энэ салбарт 100 мянга гаруй хүн ажилладаг. Яг үнэндээ Монголд нийгмийн хөгжлийг чирж явдаг дундаж давхарга гэж байдаг уу? Байна гэж үзвэл уул уурхайн салбарт ажиллагсад л энэ дундаж давхаргад орно. Үүнийг олон жишээгээр нотлон бичиж болно л доо. Гэвч бүгд мэдэх хойно орхиё! Ажлын байр хаана бий болж байна, бас л уул уурхайд. Эрдэмтэн мэргэд Монголын амьдрал, хөгжил уул уурхайгаас ойрын 30 жил хамаатай хэвээр байна гэж хэлдэг. Би үүнтэй өнгө ижил бодолтой явдаг хүн. Гэтэл яав? Энэ онд гэхэд л уул уурхайн ашиглалтын 100 гаруй лиценз цуцлагдав. Хэд хэдэн уул уурхайн үйл ажиллагааг зогсоолоо. Гаднын хөрөнгө оруулагчдыг энэ бодлогоороо хөөгөөд гаргачихлаа. Нүүрсний борлуулалт муудлаа. Өнөө маргаашгүй үнэ нь шалдаа ортол буух гэж байна. 10 орчим мянган хүн ажлын байргүй болчихлоо. Хайгуулын лиценз олголтыг бүрэн зогсоосон болохоор цаашид уул уурхайн үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно гэсэн дохио. Хамгийн гол нь эрх баригчид, ийм бодлого хэрэгжүүлэгч Засгийн газар маань уул уурхайн амин ач холбогдлыг огт мэдэхгүй тэнэг байгаадаа биш л дээ. Хамгийн гол нь энд улс орноо хохироон байж эрх мэдэл, эд хөрөнгө, санхүү мөнгөний дахин хуваарилалт хийх гэсэн бодлого гэдэг нь тодорхой харагддаг юм. Яг ийм нөхцөлд салбарынх нь 97 жилийн ой тохиолоо. 

Өгүүлэх нь:
Уул уурхай хамгийн том популизм, улс төр хийх арга болсон цаг үед 97 жилийн ойгоо уурхайчид маань тэмдэглэлээ. Гашуун бодлоо энэ өдрүүдэд хэрхэн мартаж байгааг нь мэдэхгүй байна. Улс орны хөгжлийн гол зүтгүүр болсон уул уурхайн салбарт маш муухай хорон бодлого хэрэгжиж байгааг тэднээс илүү мэдэж, мэдэрч байгаа хэн байх вэ дээ. Засгийн газар нь уул уурхайн ашиглалтын лиценз, зөвшөөрлөө хөрөнгө оруулагч нарт олгоно. Тэгээд хөрөнгө оруулалтаа хийж, үйл ажиллагаагаа эхэлмэгц нь зогсооно. Үнэхээр гайхаш барагддаг. Хэд хэдэн гашуун жишээ бий. Тост Тосон Бумбын нуруу орчимд уул уурхай ашиглах зөвшөөрөл олгосон байснаа Засгийн газар цуцалчихсан. "Саут гоби коал транс” хэмээх компани 130 гаруй сая долларын хөрөнгө оруулалтаараа шатсан. Тэнд ажиллаж байсан уурхайчид ажилгүй болсон. Яагаад лиценз олгохдоо энэ тухай бодоогүй юм. Яагаад тэр компанийг хөрсөө хуулж байхад нь зогсоогоогүй юм. Яагаад хөрсөө хуулж, хотхоноо байгуулж, дэд бүтцээ бий болгоод ажлаа эхлэх болмогц нь зогсоож, хохироож байгаа юм бол. Нутгийн иргэдийн хүсэлтээр гэдэг. Гэтэл хэрэг дээрээ хэдхэн хүний ашиг сонирхол тэнд хөдөлсөн байдаг юм билээ. Энэ бүхнийг эхлэхээс нь өмнө нутгийн иргэдээс зөвшөөрөл энэ тэрээ авсан байдаг нь бас яасан? гээд асууж шалгаах зүйл олон гарна. Үүнтэй адил шийдвэр Ноён уултай холбоотойгоор гарч, бас нэгэн хөрөнгө оруулагч хохироод үлдсэн байдаг. Энд бас л 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байхад нь дархан цаазтай бүс нутагт хүчээр хамруулан лицензийг нь хүчингүй болгосон байдаг юм. Энэ бүхний цаана уг алтны орд газрыг авах гээд чадаагүй улс төрийн бүлэглэлийн ашиг сонирхол байсан нь нууц биш болсон. Мэдээж хөрөнгө оруулалтаараа хохирсон хохирлыг нь Засгийн газар барагдуулж л таараа. Өнөөдөр яг ийм байдлаар бие биедээ өс зангидсан бодлого улс төрийн шийдвэр болж, уул уурхайн салбарт хэрэгжих болсноос болж монголчууд, Монгол Улс л хохирч байгааг лүмпэн масс-д огт өөрөөр эх оронч бодлого хэмээн хүргэх болсон. Өнөөдөр нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2733 болсон нь хөрөнгө оруулагчид гарч явсны шууд нөлөө. Уул уурхайн салбар урагшаа биш арагшаа явах болсныг харуулж буйн нотолгоо. Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа ч доголдож байна. Бараг зогсоох шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө эрх баригчид гаргаж тэнэгтэх шахсан. За энэ мэт олон олон ойлгомжгүй бодлого хэрэгжүүлж байгаа үедээ уул уурхайн салбар мандтугай хэмээн чангаар хэлж, 97 жилийн ойд нь баяр хүргэж байхдаа эрх баригчид чухам юу бодож байсан нь сонин байна. 

ЗГМ

Уул уурхайгүйгээр хөгжинө гэж 97 жилийн ойгоо тэмдэглэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани