Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

​Natural Gas World: Монголын нутгаар байгалийн хийн хоолой дамжвал хоёр хөршид нь ч өндөр ач холбогдолтой

Байгалийн хийн асуудлаар дагнан бичдэг “Natural Gas World” хэвлэлд Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төслийн талаарх нэгэн нийтлэл хэвлэгдсэнийг эмхтгэн хүргэж байна.

ОХУ-ын эрх баригчид БНХАУ-руу чиглэх байгалийн хийн зүүн хоолой буюу “Power of Siberia” төслийг нээснээс ердөө долоо хүрэхгүй хоногийн дараа баруун буюу Алтайн хоолойн төслийг Шиньжанаар бус Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамнуулан тавих шинэ төсөлд томоохон түлхэц өгөв.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 3-6 өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев нартай уулзсан. Үүний дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын төрийн өмчит Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер нар Оросын байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан Хятадад улсад дамжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хэдийгээр энэхүү санамж бичиг нь зөвхөн урьдчилсан тохиролцоо төдий ч нөгөө талдаа хоёр орны Засгийн газар хооронд хийгдсэн гэдэг утгаараа уг төсөл нь хурдан хугацаанд хэрэгжих өндөр төвшний анхааралд орсон гэсэн үг юм.

Энэ тухайд ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев “Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г гурван улсын мэргэжилтнүүд зургаан сарын дотор тодорхойлно” гэж байв. Харин тэрээр дараа нь “Itar-Tass” агентлагт “Одоогоор төсөл хэрэгжиж эхлэх эцсийн хугацааг тодорхойлох боломжгүй байна” гэжээ. Гэсэн ч тэрээр дараа нь яг энэ асуудлаар “Interfax” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “талууд хагас жилийн хугацаанд нарийвчилсан тооцоо хийсний үндсэн дээр хугацааны асуудлаар төрийн тэргүүн нарт санал илгээнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Мөн өнгөрөгч есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаанбаатарт айлчилж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ энэ асуудлаар хэлэлцсэн гэж Оросын “Sputnik” хэвлэлд мэдээлж байсан удаатай. Тус уулзалтын дараагаар Владимир Путин Газпромын захирал Алексей Миллертэй уулзаж Ямалын байгалийн хийн нөөцийг Эрхүү-Улаанбаатар чиглэлээр БНХАУ-д дамжуулах ажлыг судалж үзэхийг даалгасан. Путин энэ талаар “Interfax” агентлагт ярихдаа “Энэ тийм ч хялбар бүтэх ажил биш. Гэсэн ч бодит байдлыг авч үзэх юм бол боломжтой зүйл. Хятад дахь түншүүд ч энэ санааг дэмжиж байгаа” гэх байр суурийг илэрхийлж байв.

Гол нь ОХУ-ын төрийн тэргүүний зүгээс энэхүү ажилд түлхэц өгч байгаа нь хэд хэдэн шалтгаантай байж болох юм.

1. ОХУ-БНХАУ холбох 3000 километр урт байгалийн хийн зүүн хоолойн нүсэр бүтээн байгуулалт арванхоёрдугаар сарын 2-нд албан ёсоор ашиглалтад орсон. Энэхүү “Power of Siberia” төсөл нь БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Бээжин, Шанхай тэргүүтэй хүн ам олноор төвлөрсөн, том эдийн засагтай хотуудыг байгалийн хийгээр 30 жилийн турш хангах юм. Гэсэн ч Хятадын эдийн засгийн удаашрал, хүн амын хэт төвлөрөлт, түүнийг арилгахад чиглэсэн томоохон шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох болон агаарын бохирдолтой тэмцэх нүсэр хөтөлбөрүүдээс улбаалан тус улс нь цаашид нүүрсийг бодвол өртөг хямд, ногоон түлшний хэрэглээгээ эрс нэмэгдүүлэх хандлагатай байгаа. Тиймээс Москвагийн зүгээс Бээжинтэй байгалийн хийн экспортын чиглэлд урт хугацаанд хамтран ажиллах нь стратегийн ач холбогдолтой юм. Мөн яаравчлах хэрэгтэй.

2. Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан тавих шинэ маршрут нь өмнөх Алтайн хоолой буюу Казахстан-Монголын хилийн коридороор дамнуулан тавихаас илүү дөт бөгөөд бүтээн байгуулалтын зардал хэмнэнэ. Дээрээс нь Алтайн хоолойн төсөлд тулгарч байгаа нэг саад “UNESCO”-ын соёлын өвд бүртгэгдсэн, далайн төвшнөөс 2650 метрийн өндөрт орших Укокгийн өндөрлөгийг дайран гарах явдал билээ. Мөн баруун Сибирийн байгалийн хийг ашиглах дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд Москвагийн эрх баригчид уг нөөцөө БНХАУ-д нийлүүлэх ажлыг 14 жилийн турш хийж чадаагүй байна.  

3. Алтайн хоолой нь Хятадын томоохон хотыг хангах “Power of Siberia”-тай харьцуулахад тус улсын баруун болон төв хэсгийн хүн ам цөөнтэй, дэд бүтэц, эдийн засаг багатай хотуудад байгалийн хий нийлүүлнэ. Энэхүү бүс нутаг дахь ногоон түлшний зах зээлд аль хэдийн Төв Азийн орнууд газар зүйн давуу байдлаа ашиглан байр сууриа эзлээд буй. Туркменистан улс гэхэд өнгөрсөн жил БНХАУ-ын эрх баригчидтай Шиньжан орчмын бүс нутагт  байгалийн хий нийлүүлэх дөрөв дэх хоолойг бий болгох тохиролцоонд хүрч чадсан. Мөн олон улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр зургаан жилийн өмнө Узбекистан, Тажикстан, Киргызстаны газар нутгийг дайран Хятадын баруун хэсгийг байгалийн хийгээр хангах “Line D” төсөл зарлагдсан. Уг төсөл анх 2016 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан ч хугацаа хойшилсноор 2022 оны сүүлээр ашиглалтад орохоор болсон. Хамгийн чухал нь Хятадын баруун хэсэг, тэр дундаа Шиньжан дахь үндэсний цөөнхийн бослого, эсэргүүцэл Алтайн хоолойн төсөлд бүхэлд нь саад учруулахуйц хэмжээнд хүрэх магадлалтай. Мөн БНХАУ-ын зүгээс сүүлийн жилүүдэд тус бүс нутагт ширүүн бодлого хэрэгжүүлж буй нь маш тодорхой байгаа. Тиймээс Оросын тал Хятадад жил бүр 30 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн баруун хоолойг ийм өндөр хэмжээний эрсдэлд оруулахгүй нь лавтай.

Харин Вашингтон дахь Стратеги ба олон улсын судалгааны төвийн Эрчим хүч, үндэсний аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Эдуард Чоу “Уйгарын улс төрийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндрэхээс өмнө ч Алтайн хоолойн төсөл огт хэрэгжихгүй байх олон шалтгаан байсан. Тухайлбал, газарзүйн энгийн шалтгаанаар Хятадын баруун болон төв хэсгийг хангахад шаардлагатай байгалийн хийг Төв Азийн орнуудаас нийлүүлэх нь илүү дээр байсан. Алтайн маршрут бол анхнаасаа хэзээ ч Хятадын төлөвлөгөө байгаагүй юм. Уг маршрут нь зөвхөн Газпромын хувьд байгалийн хийн экспорт хийх бүх бололцоо нь бүрдээд байсан баруун Сибирийн нөөцийг хамгийн хурдан хугацаанд эргэлтэд оруулах гарц байсан. Яг энэ шалтгаанаас болж ОХУ, БНХАУ санал зөрөлдөж 2006 оноос хойш яригдсан Алтайн хоолойн ажил зогсонги байдалд орсон байх талтай. Харин одоо баруун хоолойг Монгол Улсын газар нутгаар дамнуулан тавих санаа хүчтэй яригдаж эхэлсэн нь Москва Алтайн хоолойн асуудалд Бээжинд бууж өгсөн гэсэн үг юм. Дээрээс нь Монголын эрх баригчид байгалийн хийн хоолойг өөрсдийнх нь нутгаар дайруулах асуудлаар удаан хугацаанд хөрш хоёр оронтойгоо ойлголцох гэж хичээсээр ирсэн. Тиймээс Монголын санааг яг одоо авч хэлэлцэх нь ОХУ, БНХАУ аль алинд нь зөвхөн хөрөнгө мөнгөний хэмнэлттэйгээс гадна тэдний бүс нутагт хэрэгжүүлж буй, геополитик, стратегийн ач холбогдолтой төслүүдэд олон талын ашигтай” гэсэн юм.   

О.Мөнхбат

Эх сурвалж: Natural Gas World

 

​Natural Gas World: Монголын нутгаар байгалийн хийн хоолой дамжвал хоёр хөршид нь ч өндөр ач холбогдолтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани