- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хэр их баялагтай нь бус хэр сайн засаглалтай нь хөгждөг
- Эрдэс баялаг дангаараа эдийн засгийг амжилтад хүргэх баталгаа хэзээ ч болдоггүй
- Ашигт малтмалын үнийн огцом өсөлт буурсны дараа ДНБ-ий өсөлт нь баялаггүй улсынхаас ч удааширсан тохиолдол цөөнгүй
Олон орон байгалийн баялгийн өгөөжөө бүрэн хүртэж чадаагүй. Ашигт малтмалын үнийн огцом өсөлт буурсны дараа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь баялаггүй улсынхаас ч удааширсан тохиолдол цөөнгүй. Тэрчлэн уул уурхайн таваарын үнэ нэмэгдсэнээр эдийн засгийн бусад салбараа золиосонд гаргаж, зөвхөн нэг салбараас хэт хамааралтай болсон жишээ бас олон. Ийм орны тоонд өдгөө манай улс орж байна. Улсын нэгдсэн төсвийн орлого зөвхөн нүүрс, зэсийн баяжмалын орлогоос үлэмж хамааралтай. Ихэвчлэн ашигт малтмалаас олсон түр зуурын орлогоо бусад салбарт хөрөнгө оруулахын оронд буруу зарцуулах нийтлэг алдааг бид мөн давтсаар. Эрдэс баялаг дангаараа эдийн засгийг амжилтад хүргэх баталгаа хэзээ ч болдоггүй гэдгийг баялагтай атлаа баларсан орны гашуун түүхүүд сануулна. Ботсван, Зимбабве, Венесуэл, Конго, Нигери, Уганда зэрэг олон орон баялгийн хараалд өртжээ.Тэдний ижил тал гэвэл ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх боловч иргэд нь ядуугийн туйлд хүрч, амьдралын чанар эрс доройтсон. Тэгвэл уул уурхайг амжилттай хөгжүүлсэн орнууд юугаараа тэднээс бас биднээс илүү байна вэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах чадвар улс болгонд харилцан адилгүй. Сайн жишээ гэвэл Перу улс болж байна. Тус улс хөрөнгө оруулалт татсанаар уул уурхайн салбар эрч тэй хөгжиж, дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч бол жээ. 2009 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ улсад тасралтгүй нэмэгдсэн байна. Тэрбум ам.доллар хүрч байсан хөрөнгө оруулалт өнөөдөр хоёр тэрбум ам.доллар хол давжээ. Тэдний хөрөнгө оруулалт татаж чадсан нууц нь ердөө л тогтвортой бодлого, тууштай эрх зүйн орчин байв. Дэлхийн уул уурхайн хөгжлийг тодорхойлж буй орнуудын нэг нь Канад. Уул уурхайн хөрөнгө оруулалтын судалгаагаар байнга тэргүүлэх Канад улс засаглал, бодлогын ойлгомжтой байдлын индексээр АНУ, Австралийг ардаа орхисон. Ийм амжилт тогтмол үзүүлэхэд хүчтэй, тогтвортой тогтолцоо нөлөөлж иржээ. Баялаг шүтсэн олон орны даган дуурайх жишээ болсон Чили эдийн засгийн солонгорол буюу эдийн засгаа төрөлжүүлэхэд хамгийн онцгой анхаарсан нь. Чилийн Засгийн газар эдийн засгаа хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбараас орж ирсэн ашгаараа уул уурхайн бус салбарт үр дүнтэй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Уул уурхайн салбарын огцом өсөлт нь эдийн засгийн эрүүл бүтцийг эвдэж, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг сулруулдаг. Энэ алдааг давтахгүй байж чадсанаараа Чили бусдаас ялгардаг. Газрын хэвлийгээсээ олсон орлогоо ирээдүй үеийнхэндээ хадгалж чадсан орны тоо тийм ч их биш. Норвегийн баялгийн сан газрын тосны орлогыг удирдан хойч үеийнхэндээ хүргэхээр хадгалж буй. Уг сангийн үнэлгээ хэдийн нэг их наяд ам.доллар давсан бөгөөд өнөөдөр хөрөнгө
оруулалтын хамгийн хүчирхэг санд тооцогдож байна. Манай улстай адил БНХАУ руу нүүрс борлуулж буй Австрали уул уурхайн салбарт яах аргагүй том тоглогчийн нэг. Дэлхий дээр уурхай хоорондын дундын сүлжээ байгуулах болон дэд бүтцэд хамгийн их хөрөнгө оруулсан улс бол Австрали. Түүний дотор баруун Австрали өнөөдөр жолоочгүй техникийг уурхайд өргөнөөр ашиглаж байна. Харин манай улс ирэх жил 42 сая тонн нүүрс өмнөд хөрш рүү нийлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч авто тээврээс өөр дэд бүтэц бидэнд алга. Төмөр зам бари хаар олон жил ноцолдож буй. Харам\салтай нь төмөр замын бүтээн байгуулалт урагшилсангүй, гацсан хэвээр байна. Баялгийг үнэ цэн болгох нь засаг-лалын чанартай шууд хамааралтай аж. Канад, Австрали, Чили тэргүүтэй орнууд эдийн засгаа солонгоруулах урт хугацааны стратеги хэрэгжүүлэхээс гадна баялгийн орлогоо зохистой удирдаж, зөв менежмент хийж ирсэн нь тэдний бусдаас тодрох амжилтын жор болжээ. Хэр их баялагтай нь бус хэр сайн засаглалтай нь хөгждөг гэдгийг дээрх орнууд харуулж байна.
Б.Баяртогтох
ЗГМ
Хэр их баялагтай нь бус хэр сайн засаглалтай нь хөгждөг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани