Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн нүүрсний салбарын ирээдүйг өмнөд хөрш тодорхойлно

Дэлхийн нүүрсний салбарын ирээдүйг өмнөд хөрш тодорхойлно

 

Манай улс ирэх онд төсөвт тусгасан тооцооллоор 42 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нэг их наяд давсан орлого зөвхөн нүүрснээс бүрдүүлэхээр байгаа юм. Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 34.8 сая тонн нүүрс өмнөд хөрш рүү нийлүүлээд байгааг дурдсанаас харахад дээрх төлөвлөгөө бас ч боломжгүй биш аж. Гэвч зах зээлд эрсдэл өндөр, өрсөлдөөн ширүүссэн хэвээр байна. Тухайлбал, ОХУ, Австрали бидний гол өрсөлдөгч болон нүүрс борлуулалтын сувгийг булаалдаж байна. Ийм үед ирэх оны төсөөллийг сөргөөр харах эдийн засагчдын байр суурийг ойшоохгүй өнгөрөөж боломгүй юм. Азийн бүсэд нүүрсний эрэлт тогтмол байгаа боловч 2030 он гэхэд ихэнх орнууд, тэр дундаа урд хөрш нүүрсний хэрэглээгээ эрс багасгах зорилт тавьжээ. Энэ хугацаанд манай нүүрсний борлуулалт нэг улсаас хараат хэвээр байвал ямар ирээдүй хүлээх вэ. Тавантолгойн асуудлаа ч тодорхой шийдээгүй байна. Гэтэл дэлхийн зах зээл биднийг хүлээхгүй нь. Дээр дооргүй нүүрсний талаар маргалдаж байх хооронд хоёр хөрш маань нүүрсний салбар дахь хамтын ажиллагаагаа богино хугацаанд өргөжүүлсээр. Тодруулбал, ОХУ хэд хэдэн сав газарт нүүрс олборлож эхэллээ. Чулуун нүүрсний хамгийн том сав газар нь Кузбасс. Түүнчлэн Печорский, Эрхүү, Өмнөд Якут, Минусинскийн сав газарт нүүрс олборлодог. Нүүрсний гол компаниуд нь 10 хүрэхгүй ч олборлосон нүүрсний 80 хувь нь тэдэнд ногдож байна. Оросын газар нутагт судалсан нүүрсний нөөц нь нийт зах зээлийн хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа юм. Тиймээс сүүлийн үед ОХУ-ын Засгийн газар аль нэг бүс нутгаа сонгон нүүрс олборлолтыг хөгжүүлэх бодлого барьж байна. Энэ бодлогын дагуу Дорнод Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн нүүрсний орд газруудад хөрөнгө оруулж байна. Түүний дотор ойрын ирээдүйд Якут дахь Эльгиний орд газар, Тувагийн Эгийн гол хоорондын, Ар Байгалийн Апсатын орд газруудыг нүүрс олборлолтын шинэ төвүүд бий болгохоор төлөвлөжээ. Ийнхүү бидний хувьд хойд хөрш хамгийн том өрсөлдөгч болов. ОХУ-ын нүүрсийг авдаг уламжлалт газрууд бол Европ болон Ази Номхон далайн орнууд. Оросын экспортолсон нүүрсний хэмжээ жил ирэх тутам өсөж буй. Тэр хэрээр олон улсын зах зээлд Монголын өрсөлдөх боломж хумигдаж байна. Олон жилийн турш Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч нь Их Британи байсан ч 2009 оноос БНХАУ энэ байрыг эзэлсэн. 2007-2012 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 30 дахин өссөн билээ. Сүүлийн үед ОХУ далайн боомтоор дамжуулан Хятад руу нүүрс нийлүүлэхээс гадна төмөр замаар тээвэрлэн нүүрсний экспортоо нэмэгдүүлж байна. Өнөөдөр манай гараг дээр олборлосон нүүрсний тал хувийг Хятад улс хэрэглэдэг. Дэлхийн хамгийн том нүүрс нийлүүлэгч Австрали улс нийт олборлосон нүүрснийхээ 40 гаруй хувийг Хятад руу нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос руу гаргадаг нүүрсний экспорт багассан учраас Хятадын зах зээлд улам их анхаарал хандуулах болсон нь нууц биш ээ. Ази Номхон далайн бүс, тэр дундаа Хятадын зах зээлд нүүрсээ нийлүүлэх гэсэн улс орны тоо олширч өрсөлдөөн ширүүсэж байна. Манай улсын хувьд ирэх жил 42 сая тонн нүүрс борлуулахаар төсөвтөө тусгаад энэ хүч тэнцвэргүй ширүүн өрсөлдөөнд орохоор зэхэж байна. Засгийн газар ирэх онд 42 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулна. Ингэснээр 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ нь зэсийн орлогоос давсан үзүүлэлт. Өмнөд хөршийн зах зээлд нүүрсээ нийлүүлэх хүсэлтэй орнуудын өрсөлдөөн улам ширүүсэж байна. Манай улсын хувьд хамгийн том сорилт дэд бүтэц, түүний дотор өчнөөн жил ярьж буй төмөр замын асуудлаа өнөөдрийг хүртэл бид шийдэж чадаагүй байна. Экспортын орлогын 30 гаруй хувийг нүүрс бүрдүүлж байгаа. Монгол Улс ирэх жил уул уурхайн салбараас нийт 3.2 их наяд төгрөг олохоор төсөвт тооцсон. Энэ нь төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлж байна.
Undesten.mn
 
Дэлхийн нүүрсний салбарын ирээдүйг өмнөд хөрш тодорхойлно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани