Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй

 

“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй

 

  • Д.Баасанхүү: Өдөр түлсэн гал 30 цагийн турш цогшиж, зээ хүүгийн минь амийг авсан гэдэгт итгэхгүй
  • Төрийн шийдвэрээр зааварчилгаагүй албадан тулгасан түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх ёстой 

"Урд нь ч гэсэн угаартаад гэл бүлээрээ үхэцгээдэг л байсан” гэх тайлбар хэлээд амь насаа алдсан иргэдээ үл тоомсорлоод орхих хандлагатай дарга нар болон нийгмийг бүрдүүлэгч бусдын анхааралд нэг "жижиг” асуудлыг хүргэх гэсэн юм. 
Үнэхээр тэдний зөв, 2016-2018 онуудад 10 орчим хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна. Харин энэ намар буюу 10, 11 дүгээр сард шахмал түлш түлээд угаартаж нас барсан 10 иргэнд галлах зааварчилгааг дэлгэрэнгүй хүргэсэн бол одоо амьд байх боломжтой байсан гэж өмөөрмөөр байна. Учир нь тэдэнд урьдынх шиг утаа униартаж, нүүрс үнэртэж мэдэгдэхгүй тул галлагаа дууссан гэж үзээд дулаанаа хадгалах үүднээс хаалтаа хааж, зарим нь яндангаа авч, өрхөө бүтээсэн байв. Өнөө цагт захын нэг электрон барааны дэлгүүр цахилгаан халаагуур худалдахдаа галын аюулгүй байдал, дотоод орчны агаарын найрлагад гарч болзошгүй өөрчлөлт, гарах эрсдлийг нэгд нэгэнгүй тайлбарлаж, зөвлөөд туршилтын хугацаа, сэтгэл ханамжийн баталгаа өгдөг соёл тогтсон. Хэрэв хэрэглэгч хохирсон бол тухайн байгууллага нөхөн төлбөр төлж, уучлалт гуйдаг.Тэгвэл төрийн шийдвэрээр ямар ч мэдээлэл, зааварчилгаагүй албадан тулгасан
түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлж, угаартсанаас болж эрүүл мэндээ алдсан иргэдийн эмчилгээг төрөөс дааж эрүүл саруул болгох хариуцлагаа хүлээх ёстой.
 Гэвч хэргийн газрын үзлэгээр өөрсдийнх нь буруу гэдгийг "хөдөлшгүй нотолсноор” амь нас, эрүүл мэндээрээ хохирогсдыг "арчаагүй нэгэн” хэмээн элэг доог болгон хаяж байна. 12 дугаар сарын 11-ний байдлаар угаартай холбоотой 1289 дуудлага ирснээс 571 хүүхэд, 718 том хүн хордлогод хүнд, хөнгөн хордсон байна. Үүнээс 10 хүн амь насаа алдаж, 97 хүн долоо хоногоос нэг сар хагас хүртэл хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Өмнөх жилүүдэд дунджаар 57 хүн хэвтэж эмчлүүлж байсан ба одоо ч угаарын хордлогын ул мөр болсон толгой байнга өвдөх, зүрх судас, уушгины өвчтэй болсон иргэд чимээгүйхэн амьдарсаар байна. Угаарын хийн хүнд хордлого тархи, дотор эрхтэнд хүчтэй нөлөөлж, эрүүл мэндээ 15-80 хувиар алддаг. 10, 11 дүгээр саруудад угаартаад амьд үлдсэн иргэдээс одоо болтол ухаан ороогүй, хэвтрийн асаргаатай, эмчилгээгүй гэж гэртээ гарсан хохирогчид ч бий. Тэрчлэн байнга зүрх, толгой өвддөг зовиуртай олон хүн байна. Энэ мэтчилэн нийслэлээ утаанаас салгах гэсэн шийдвэрээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд төрийн зүгээс ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүйгээр үл барам "арчаагүйнхээ төлөө хохирсон” гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа нь харамсалтай. Яндангаа хөөлдөггүй, пийшиндээ завсартай, хаалтаа хаадаг, сүүлдээ бүр галаа түлчихээд яндангаа салгаж, өрхөө бүтээдэг "дүүрсэн тэнэгүүд” л хорвоог орхиж байна гэх мэдээллийг албаныхан хэвлэлийн хурлаар хээв нэг зарладаг. "Танилцаж амжаагүй” түлшний туршилт болж хорвоог орхисон тэдний араас эмгэнэл илэрхийлсэн ганц ч тохиолдол алга. Бид "галаа түлчихээд яндангаа салгадаг” гэх хачирхалтай шалтгаанаар хохирсон хоёр тохиолдлыг нэн түрүүнд сурвалжилсан юм. 

Амиа хорлогсод уу, хөгжлийн золиос уу


2019 оны 11 дүгээр сарын 02-нд СБД-ийн 13 дугаар хороонд 25 настай М яндангаа авч, өрхөө бүтээсэн байдалтай угаартаж нас баржээ. Тэрбээр Завхан аймгаас ирсэн түр оршин суугч байсан аж. Долдугаар сараас нэг эрэгтэй найзтайгаа хоёул тухайн хаяг дахь айлын хашааг харахаар гэр барьж буусан аж. Тэднийх голдуу эзгүй байдаг ч шахмал түлшний зааварчилгаа хуудас тараах үед байж таараад "Өмнөговь аймаг руу ажлаар явдаг, удахгүй нүүнэ” гэж хэсгийн ахлагчид ярьсан байв. Харин эмгэнэлт явдал гардаг өдөр найз нь эзгүй байсан ба М яндангаа авч, өрхөө бүтээсэн байдалтай хорвоог орхисон байлаа. Хэрэг гарснаас хоёр хоногийн дараа найз нь гэрээ буулгаж нүүн одсон байв. Энэ хэргийг цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан ч одоо энэ талаар тодруулга өгөх эрхтэй эрүүгийн төлөөлөгч олдсонгүй. Бид талийгаачтай хамт амьдарч байсан найзынх нь яриаг дараагийн дугаарт хүргэх болно. Түүнчлэн угаарын хийн хордлогод өртөж, амь насаа алдагсдын ар гэр, одоо ч ухаан ороогүй гэр бүлийн гишүүнээ асарч байгаа иргэдийн дуу хоолойг цаашид цувралаар хүргэх болно. Эрх баригчид эрсдлийг тооцоогүй, дутуу дулимаг ажлынхаа золиос болгосон иргэдээсээ уучлалт гуйх ёстой. 

Хаалга эвдээд ороход зээ маань аль хэдийн амьсгал хурааж, охин маань дутуу хагас ухаантай байсан


СХД-ийн долдугаар хороонд 11 настай хүү угаартан нас барж, ээж нь сэхээнд орсон хэрэг гарсан. Мөн л яндангаа авч, өрхөө бүтээсэн байдалтай. Хаягийн дагуу очтол цасаа шүүрдэж, зам гаргасан цэмцийсэн хашаанд тоосгоор гадарласан өвлийн байшин, түүний зүүн урд өрхийг нь бүтээсэн таван ханат гэр, гэрийн ард агуулах маягаар ашигладаг бололтой хуучин байшин, хашааны баруун талд хашлага бүхий ногооны талбай гэмээр тэгш газар, бага сага техник оролддог аавуудын хобби болсон машины зарим эд анги, дугуй зэргийг байрлуулсан булан байв. "Арчаагүй гэж лав хэлэхээргүй юм” гэх анхны сэтгэгдэлтэй байшинг зорилоо. Талийгаач хүүгийн эмээ ганцаараа байв. Түүнийг Баасанхүү гэдэг бөгөөд, болсон явдлын талаар ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Тавдугаар ангийн зээ хүү нь амьсгал хурааж, охин нь бүсэлхий хүртлээ хөрчихсөн, ухаан нь балартсан байдалтай нүүр тулсан эмэгтэйн сэтгэлийн шархыг дахин хөндсөндөө уучлал хүсье. 

-Хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр юу болсон талаар ярьж өгөхгүй юу?

-Охин маань хүүтэйгээ урд гэрт амьдардаг байсан юм. Хүү нь ээжийгээ ажлаас иртэл манайд хичээлээ хийж, тоглож байгаад гэртээ ордог. Тэр өдөр дулаахан ч байсан. Өдөр 15:00 цагийн үед би тэднийд нэг гал хийсэн. Орой ээж нь ирээд манайд хоол ундаа идэж, ярьж сууж байгаад унтахаар гэртээ орцгоосон юм. Өдөр хийсэн гал аль хэдийн дууссан, гэр нь ч боломжийн дулаахан байсан тул охин маань галлахгүй хоночихьё гэсэн. Тэгээд галаа шилээврээр хутгаж үзтэл ямар ч цоггүй, үнс байсан тул доош нь буулгачихаад, дулаан байлгах гээд өрхөө татсан. Тэднийх рамгүй тоонотой. Яндангаа салгаж, өрхөө татдаг юм. Ингээд хүүгээ өвөртлөөд унтаад өгсөн.

-Өглөө хэн анх мэдсэн бэ?

-Өглөө хоёр дүү нь ажилдаа гарахдаа эгчийгээ босоогүй болохоор нь нэг дуудчихаад л гараад явсан байсан. Тэгээд автобусны буудал хүрээд дотор нь нэг л түгшүүр төрөөд эхэлсэн гэсэн. Над руу утасдаад "Ээж ээ, эгчийг сэрээгээрэй, босоогүй байсан, угаартчихсан юм биш байгаа даа” гэж хэлсэн. Би ч хурдхан шиг хувцсаа өмсөөд очоод дуудтал чимээ байдаггүй. Хаалга нь түгжээтэй. Гэрийг тойроод орных нь харалдаа ханыг нь цохиод дуудсан чинь өөдөөс нэг хоёрхон удаа цохих бүгтхэн чимээ гарлаа. Тэр хүртэл би охиноо сэрэхгүй байна л гэж бодож байсан маань гэнэтхэн айдсаар солигдсон. Буцаж ороод өвгөнөө дуудаж, хаалгыг эвдээд ороход зээ маань аль хэдийн амьсгал хурааж, охин маань дутуу хагас ухаантай байсан.

-Цагдаа, шинжилгээнийхэн эмнэлгийн түргэн тусламжтай хамт ирж шалгасан уу?

-Тийм ээ. Бид түргэн л дуудсан. Цагдаа нар мэдчихээд түрүүлж ирдэг юм билээ. Биднийг оруулахгүй, хэмжилт юм хум авна гэсэн. Бас тэр түлшний компанийнхан ирж заавар зөвлөгөө өгнө гэсэн. Хүнээ алдсан хойно басамжилж байгаа юм шиг олноороо цуваад, миний дургүй хүрээд "Та нар өмнө нь наадахаа ингэж ярьж хэлэхгүй яасан юм” гээд хөөгөөд явуулсан. 

-Шинжээчдийн дүгнэлт юу гэж гарсан бэ?

-73 хувийн угаарын хийн хордлогоор нас барсан гэж гарсан. Цагдаа нар үнсэн дотроос нь хоёр гурван жижиг цог олсон гэсэн. Аль өдөр түлсэн түлш бараг 30 цагийн турш цогтой уугиж байдаг юм байх. Тэгээд ч цогшиж байсан бол охин минь юу гэж яндангаа салгах вэ дээ. Хуучин нүүрс чинь цогтой бол муухай үнэртээд угаартах нь гэж мэдээд яндангаа бушуухан хийнэ шүү дээ. Гэтэл энэ түлш нь ямар ч үнэргүй, утаагүй. Энэ түлшний үнс нь хүртэл угаараа агуулдаг юм шиг байна лээ.

-Үнсэнд угаарын хий байдаг гэж та яагаад бодох болов?

-Хүнээ алдсаны дараа манайд тэр угаар мэдрэгчээ авчирч суурилуулсан. Өглөө галлахын өмнө урд өдөр түлээд дууссан түлшний үнс гаргах үед нөгөө мэдрэгч чинь орилж өгдөг. Ингэж их угаарын хий ялгардгийг нь мэдсэн бол охин минь юу гэж яндангаа авч тавих вэ дээ. Юу ч мэдэхгүй жаахан зээ минь золиос болоод бурхны оронд явчихлаа.

-Танайх одоо шахмал түлш түлж байгаа юу?

-Өөр юу түлэх вэ дээ, хөлдөж үхэлтэй биш. Гэхдээ бид өдөр л түлдэг. Шөнөдөө хоёр тень залгаж хонодог. Айгаад түлж чадахгүй байна. Ес эхлэхээр яажшуухан хонох юм бүү мэд. Энэ угаар мэдрэгч нь орилохоор л зээ хүүг минь ингэж сэрэмжлүүлээд аварч болох л байж дээ гэж харамсаад зүрх рүү хатгадаг юм. 

-Охины чинь бие одоо ямар байна. Энэ гэртээ амьдрахгүй байгаа бололтой?

-Яаж энд амьдарч чадах вэ дээ. Эгчтэйгээ урд Ханын материалд байр түрээсэлж орсон. Эмнэлэгт очоод шууд сэхээнд орсон. Хүн чинь доороосоо эхэлж хөрдөг юм билээ. Охин минь бүсэлхий хүртлээ хөрчихсөн байсан гэсэн. Одоо эмнэлгээс гарсан ч байнга толгой нь өвдөнө, зүрхний эм их уудаг. Бие нь тааруу дээрээ сэтгэл санаа нь хямарчихсан, их хэцүү байгаа. "Хүүгээ би өвөртөлж унтаад, өөрөө алчихлаа” гээд уйлаад байдаг. Эгч нь байнга харж байхгүй бол цонхоор үсрээд амиа хорлочих вий гэж бодмоор хүнд байдалд байгаа гэсэн.

-Хорооноос танайд тусламж дэмжлэг үзүүлж байна уу?

-Ямар тийм юм байх вэ дээ. Манай охин БЗД-т хаягтай, энд хаягийн бүртгэлд орж амжаагүй. Тэр өглөө л барааг нь харсан хүмүүс дахиж нэг ч удаа яаж ийж байна гэж ирж уулзаагүй. Бид ч зээ хүүгийнхээ 49 хоногийг ч өнгөрөөгөөгүй байна. Талийгаачийн ясыг өндөлзүүлж хэл ам хийгээд гүйх бодолтой хүн алга. Бидний л хохь болоод өнгөрлөө.

Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм. Үнэхээр 15:00 цагт түлсэн түлш шөнийн 03:00 цагт 11 настай хүүг үхэлд хүртэл угаартуулж, өглөө 07:00 цагт ээжийг нь амьтай голтой төдийхөн үлдээх "чадалтай” хий ялгаруулдаг гэж үү. Химийн инженерүүд шахмал түлш шаталтын явцад туршилж хийж, дуусахдаа буюу цогшилтын үедээ хамгийн их СО ялгаруулдаг гэдгийг нотолсон. Цогшилтын явцдаа 1700 ppm нүүрстөрөгчийн дутуу исэл ялгаруулдаг тул дулаанаа хадгалах үүднээс хаалтаа хаахгүй байхыг бид өмнө нь сануулж байсан билээ. Харин дутуу шаталтын явцад л үүсдэг СО үнсэнд нь хадгалагдсаар байх боломжтой эсэхэд хариулт хайж, химич инженерүүдээс мэдээлэл авах шаардлагатай боллоо.

Японд хохирсон иргэдэд $86 саяын нөхөн олговор олгоод байна, харин манайд...

Японд агаар орчны бохирдлоос болж олон хүн эрүүл мэндээрээ хохирсон дөрвөн том хэргийн эсрэг иргэд 10-30 жилийн турш шүүхэд заргалдаж, өдгөө буруутай байгууллага тухайн мужийн иргэдэд эрүүл мэндийн нөхөн олговор төлсөөр байгаа жишээ бий. Бид хүхэрлэг хийн хордлогоос үүдэлтэй "Ёккайчи багтраа”-ны тухай өмнө нь сэрэмжлүүлж байсан. Тэгвэл энэ удаад Минамата өвчний нөхөн төлбөрийн талаар дахин хөндмөөр байна. 1956 онд "Чиссо” корпорацын химийн үйлдвэр Кумамодо мужийн Минамата буланд хорт хаягдлаа хаяснаас далайн амьтдын биед хор шингэж, түүгээр хооллосон иргэд төдийгүй тэжээвэр амьтад өвдөж байв. Энэ хордлого 36 жил үргэлжилсний эцэст Засгийн газраас хордлогын эсрэг бага сага зүйл хийж эхэлжээ. 2001 оны байдлаар 2,265 хохирогчоос 1,784 нь амь насаа алдсан байлаа. Ингээд 2004 он гэхэд "Чиссо” корпорац Минаматагийн иргэдэд 86 сая ам.долларын нөхөн төлбөр төлөөд байв. Мөн бохирдлоо цэвэрлэхэд 359 сая ам.доллар зарцуулж, 1997 он гэхэд буланг аюулгүй болгосон байна. Одоо "Чиссо” корпорац технологийн компани болж, нимгэн дэлгэц зах зээлд нийлүүлдэг ба Минаматагийн иргэдэд нөхөн төлбөр төлсөөр байгаа. 2010 онд хордсон иргэдийн удамшсан өвчнөөр өвдөгсөд буюу хожуу илэрсэн хохирогчдыг нэмж тогтоон, нөхөн олговорт хамруулсан байна. Монголын төрийн өмчит "Тавантолгой түлш” ХХК одоогоор ямар ч ашиггүй, гэр хорооллын өрхүүдийг гал алдуулахгүйн тулд л бүхий л эрсдлийг өөртөө аван ажиллаж байна гэдэг. Тэдэнд угаартаж амиа алдагсдад нөхөн олговор олгох, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд тэтгэмж өгөх төсөв байхгүй. Харин төр барьж, төсөв хуваарилж байгаа эрхмүүд тусгай сангуудаас "саадаг” шигээ олон зуун саяыг биш юм гэхэд, томилолтод дагуулж явдаг хүний зардал шигээ, тухалдаг буудлынхаа хөлс шиг "өчүүхэн” мөнгийг хордлогод өртсөн зуу гаруйхан хүнд тэтгэмж, нөхөн олговор хэлбэрээр өгөх асуудлыг шийдэж чадна. 

Э.Батцэцэг
ЗГМ
“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани