- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
1.2 их наяд төгрөг төсөвт авчрах үүрэгтэй ЗЭСИЙН ханш Хятадаас хамаарна
Зэс Монгол Улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй учраас эл металлын дэлхийн зах зээлийн эрэлт, ханшийн хөдөлгөөн анхаарал татсан сэдэв байдаг. Тэгвэл өнөөдөр Лондоны металлын биржийн санал болгож буй ханшийг харахад тонн зэс 6055 ам.доллар байна. Энэ нь сүүлийн гурван сарын дундаж болох 6087 ам.доллартой харьцуулахад 32 ам.доллароор уруудсан үзүүлэлт ч өнгөрсөн аравдугаар сарын 14-ний өдрийн 5763 ам.доллартой харьцуулахад 292 ам.доллароор өссөн ханш юм. Харин энэ оны гуравдугаар сард 6450.3 ам.доллар байсантай харьцуулахад 395.3 ам.доллароор ханш нь урууджээ.
Ер нь бол улаан металлын ханш өнгөрсөн 2018 онд уналттай байсан. Энэ оны тухайд ханш өсөлттэй байгаа ч жилийн өмнөх уналтыг нөхөх хэмжээнд хүртэл өсөөгүй. Түүнчлэн ханшийн уналтын цикл ойр байгааг шинжээчид сануулж байна.
Дэлхийн зэсийн хэрэглээ сүүлийн 50 жилд гурав дахин өссөн бөгөөд нийт хэрэглээний тэн хагасыг БНХАУ эзэлж байгаа. Тэгэхээр зэсийн ханшийн үнийн төсөөлөл тус улсын эрэлтийн төлөвтэй зайлшгүй холбоотой. Тэгвэл БНХАУ-ын зэсийн эрэлт уруудах төлөвтэй байгааг таваарын захын шинжээчид прогнозолж байна.
Манай улсын тухайд энэ оны эхний арван сарын байдлаар 1174.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 30.5 мянган тонноор бага юм. 2018 оны эхний арван сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1668.9 сая ам.доллар байсан бол энэ жилийн аравдугаар сарын байдлаар 1541.0 сая ам.доллар болж уруудсан үзүүлэлт байна. Зэсийн таамаг нөөц 90-ээд сая тонн бөгөөд нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт орж буй.
Сануулахад, ирэх 2020 онд Монгол Улс уул уурхайн салбараас гурван их наяд гаруй төгрөг олохоор тооцсоны 30 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олох төсөөлөлтэй. Тонн зэсийн зах зээлийн ханш ирэх онд 5991 ам.доллар байх таамаг давамгайлж буй нь Тогтворжуулалтын санд эл металлаас нэг ч төгрөг оруулахгүй байх ҮНЭ гэж бодлого боловсруулагчид үзсэн.
Ер нь дэлхийн зах зээл дээр улаан металлын ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой.
2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр тонн зэс 9000 ам.доллароос 2000 ам.доллар руу унаж байсан түүхтэй. Ханшийн уналтыг БНХАУ-ын зэсийн импортын өсөлт аварч байсан. Тэгвэл ирэх жилийн зэсийн үнийн төсөөлөл ч тэднээс хамаарч байна. Тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны маргаантай холбоотойгоор зэсийн зах зээлд оролцогчдын хандлага өөрчлөгдөж буй нь ханшийн уналтад шууд нөлөөлж буйг шинжээчид тодотгож байгаа. Дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн хэрэглээний 45 хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд сүүлийн 27 жилийн хамгийн доод түвшинд хүрч саарсан.
Мөн Европын холбоо, Япон, АНУ зэрэг хөгжингүй орнуудад цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ буурсан. Хэрэв худалдааны маргаан сөрөг нөхцөл байдалд үргэлжилбэл зэсийн ханшийн өсөлтийг дарангуйлах янзтай байгаа юм. Гэхдээ 2019-2020 онд зэсийн нийлүүлэлтэд өндөр хэмжээний хомсдол үүсэхээргүй байгаа тулд ханшид ч ноцтой эрсдэл үүсэхгүй байх гэсэн таамаг шинжээчдэд бас байна. Түүнчлэн зэсийн топ үйлдвэрлэгчдийн нэг Перу улсад зэсийн шинэ уурхай, үйлдвэрүүд 2021 оноос ашиглалтад орохоор хүлээгдэж буй нь нийлүүлэлтийг улам тогтворжуулах төлөвтэй байгаа аж.
Дашрамд тодотгоход, олон улсад нэр нь танил болсон Оюутолгойн далд уурхай ирэх оноос үйл ажиллагаа явуулах хүлээлттэй байсан ч бүтээн байгуулалтын ажил 18-30 сарын хугацаагаар хойшилж буйг хөрөнгө оруулагч тал мэдэгдсэн. 2023 оноос нааш далд уурхай ажиллаж эхлэхгүй гэж ойлгогдож буй. Тэгэхээр Перу зэрэг бусад улс орнуудын зэсийн үйлдвэрлэл энэ янзаар урагшилж байгаа нь манай өрсөлдөх чадвар ахихад нөлөөлж таарна. Хэдийгээр бид эндээ Оюутолгойг дэлхийн хэмжээний төсөл гэж тодотгож авч үздэг ч өнөөдрийн тухайд бид зэсийн зах зээлд анх ярьж байсан шигээ хүчтэй тоглогч болж чадаагүй байна. Шинжээчдийн прогнозуудыг харахад зэсийн зах зээлд 2023 оноос хомсдол үүснэ гэж байгаа юм. Энэ нь Энэтхэг, Хятад, Америк улсуудын зэсийн эрэлт өсөхтэй холбогдон тайлбарлагдаж буй ч худалдааны маргааны цаашдын нөхцөл байдал бас чухал нөлөөтэй. Хэрэвзээ хоёр гүрний таагүй харилцаа цаашид хадгалагдвал Хятадын зэсийн эрэлт үргэлжлэн буурах магадлалтай. Гол хэрэглэгчийн эрэлт хумигдахаар зэсийн ханш өсөх боломжгүй болох юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||