Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын цаг агаарын нөхцөл утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү нь хот, хотожсон газар амьдарч байна. 2050 он гэхэд энэ тоо 70 хувь давна. ХОТЖИЛТ тухайн газар нутгийн АГААР, ХӨРС, УСНЫ ЧАНАРЫГ ӨӨРЧИЛДӨГ ба агаар мандалд нөлөөлдгийн хамгийн энгийн илрэл бол хөдөөнөөс эсвэл хотын захаас хот руу орж ирэхэд илүү дулаан, хуурай, салхи багатай болж ирдэг.

Хотын дулаан агаарыг “хотын дулаан арал” гэж нэрлэх ба үүнээс улбаалж хотжилт тухайн газрын бүс нутгийн уур амьсгал, цаг агаарыг өөрчилдөг. Мөн хотжилт АГААРЫН БОХИРДОЛ дагуулдаг ба сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд улс орныг ялгалгүй байгаль орчин, нийгэм, эрүүл мэндэд уршиг дагуулсан ноцтой асуудал болж байгааг бид сайн мэднэ. Агаарын бохирдлын улмаас дэлхий дээр жил бүр 5.5 сая хүн нас бардаг.

Улаанбаатарын агаарын бохирдлыг гэр хороолол, уурын зуух, цахилгаан станц, машинуудаас гарч буй бохирдол үүсгэж байгаа ч ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл бол байгаль, ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ юм.

Монголын нутагт өвөлдөө Сибирийн их даралтын орон (антициклон)-ы нөлөөгөөр үүлгүй, салхи багатай байдаг. Нарны цацраг газрын гадаргыг хангалттай халааж чадахгүй, газрын гадарга шөнийн хугацаанд хөрж дулаанаа алдах ба тодорхой өндөр хүртэл дулаан агаар, үүний дээр дахин хүйтэн агаар оршсоноор газрын гадаргаас дээшлэх тусам агаарын температур нэмэгдэж ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРСийн давхарга бүрэлдэнэ. Инверсийн давхаргыг “хөмөрсөн тогоо” эсвэл “савны таг” гэж ойлгож болно. Учир нь, инверсийн давхарга доод хэсгийн агаарыг дээшээ СЭЛГЭЭНД ОРУУЛАЛГҮЙ хотын олон эх үүсвэрээс гарч буй БОХИРДЛЫГ ТОГТООН БАРИНА. 1-р зурагт температурын инверсийн давхарга доторх бохирдол тушигдаж тогтсон нь, инверсээс дээшхи агаар бохирдолгүй байгаа нь тодорхой харагдана – саарал хэсэгт агаар тогтонги, салхи бага байхад бохирдолгүй дээд хэсэгт агаарын тогтворшил бага, салхитай нь илт байна.

Зураг 1. Температурын инверсийн давхаргад бохирдуулагч тушигдсан байдал.

 

Өвлийн улиралд Улаанбаатар хотод ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС тогтсон үеийн, өөрөөр хэлбэл, агаарын бохирдол үүсгэх чухал хүчин зүйлсийн нэг болох цаг агаарын нөхцөл байдлыг тоон загварчлалын аргаар судалсан байгаа. Дэлгэрэнгүйг хэдэн сарын өмнө хэвлэгдсэн судалгааны өгүүллээс маань харж болно. Цаг агаарын тоон загвар нь төлөвийн тэгшитгэл дээр үндэслэгдсэн, агаар мандлын олон физик процессуудыг тооцож оруулсан математик загвар ба кластер эсвэл суперкомпьютер дээр параллель тооцооллоор гүйцэтгэнэ (өмнөх нийтлэл харна уу).

Тухайн тохиолдлыг авч үзэхэд, температурын инверс ~7°С хүртэл, инверсийн зузаан ~600 м орчим (Зураг 2) бөгөөд энэ давхарга дотор салхи тогтуун буюу агаарын урсгал тушигдсан байдалтай нь илт харагдана. Харин хотжилтын нөлөөгөөр өдөртөө инверсийн доод хил дээшилж, инверсийн эрчим суларч, газар орчимд салхи тогтуун бус болно. Гэвч агаарын дээд давхаргаас салангид хэвээр байх тул агаар сэлгээнд хангалттай орохгүй.

Зураг 2. Улаанбаатар хотын температурын инверсийн (a) дээд, доод хилийн өндөр (b) эрчим болон (c) дээд, доод хилийн температурын хоногийн явц.

 

Температурын инверс зөвхөн Улаанбаатарт гэлтгүй манай орны бусад газарт ч ажиглагддаг (15-20°С, 1500-2500 м хүртэл) учраас бусад аймаг, суурин газруудад ч агаарын бохирдлын асуудал байгаа. Бохирдуулагч үүсвэрээс гарсан утаа температурын инверсийн улмаас тунаран тогтож, хот суурингуудад агаарын бохирдлыг нөхцөлдүүлэгч болно. Бидний мэдэх Бээжингийн агаарын бохирдол ч мөн адил их даралтын орны нөлөөгөөр температурын инверстэй үед бохирдолтой агаар газар орчимд тогтонги оршдогтой холбоотой.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, бохирдолтой тэмцэхэд салхин сэнс тавих, уул нүхлэх, нураах зэрэг “мэргэн” шийдлүүдийг хүмүүс гаргадаг ч агаарын бохирдлыг “дэмжээд” байгаа цаг агаарын нөхцлийг ойлголгүй, тооцолгүй орхигдуулдаг. Сэнсүүд тавилаа гэвэл шороотой ус хутгахтай адил тэрхэн хөндийд бужигнаанд оруулна, бохирдолтой агаар инверсийн давхаргыг нэвтэлж дээш гарахгүй, бохирдол багасахгүй.

Хэдэн жилийн өмнө Засгийн газраас Ус, цаг уурын хүрээлэнд захиалга өгч судлуулсан, боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс мэдэх ёстой. Уул цоолж, гүвээ давааг нураасан ч температурын инверсийг задлахгүй, үүнийг би тоон загвараар туршилт хийж үзсэн, агаарын бохирдлыг бууруулахгүй гэсэн үг. Дашрамд, инверсийг сулруулах лабораторийн жижиг туршилтууд байдаг ч байгаль дээр бодитоор туршсантай таарсангүй, температурын инверсийг геоинженерчлэл хэрэглэн задлах талаар Казахстанд туршиж байсныг дам дуулсан ч чухам хэзээ, яаж, үр дүн нь юу гэдэг талаар олж мэдэж чадалгүй өнөөг хүрч байна. Уул, даваа нурааж салхилуулж утааг хөөнө гэсэн санаатай нэгддэг хүмүүс 1952 оны Лондонгийн агаарын бохирдлын гамшигт жишээг санаад, тэр хавийн газарзүйн байршлыг харах хэрэгтэй – Лондонг эргэн тойрон хүрээлсэн өндөр уулс байхгүй. Аюулд хүргэсэн шалтгаан нь мэдээж бохирдуулагчийн эх үүсвэр, үүн дээр “нэмэр” болсон цаг агаарын нөхцөл буюу нам салхи, тогтуун агаартай их даралтын орон байсан, манайхтай адил “хөмөрсөн тогоонд” гамшиг болсон гэсэн үг.

АМЬСГАЛАХ АГААР ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР ОЛДДОГ. Агаарын чанарын стандартаас хэдэн арав дахин БОХИРДОЛТОЙ АГААР таны уушгинд хүрч, цусаар дамжин бүх биед хүрснээр биеийн эд эсийг ТАСРАЛТГҮЙ ХОРДУУЛДАГ. Таны хэн байхаас үл хамааран бид тэгш эрхтэйгээр үнэгүй хүртэж, тэгш эрхтэйгээр бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир баттай зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Агаарын чанарын хэмжилтийн баталгаатай зарим эх сурвалж гэвэл:

  • agaar.mn – Улаанбаатарын агаарын чанарын мэдээ, мэдээллүүдийг харах хүн бүр өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй сайт, апп.
  • www.air.ub.gov.mn– Нийслэлийн агаарын чанарын албаны сайт. Тухайн хугацааны хэмжилт, зарим дунджаас гадна 2009 оноос хойшхи мэдээ сар, сараар байгаа.
  • aqicn.org – Улаанбаатарын агаарын чанарыг дэлхийн бусад газруудтай харьцуулж харж болно. Бохирдол өнгө, тоогоор сайхан ялгагдана. Манайх өвлийн хугацаанд байнга шахуу улаан хүрэнтэж байгаа!

Агаар мандалд хэдэн мянган километр эзэлсэн, тогтвортой орших системийг өөрчилж чадахгүй, боломж ч байхгүйгээс хойш бохирдлын үүсвэртэй “тууштай ноцолдох” л илүү үр дүнтэй!. Гэхдээ нарийн ширхэгт тоосонцортой юу, нүүрс шатахууны шаталтаас гарах SO2, CO, NOx-ын алинтай нь яаж, яаж тэмцэхээ тодорхойлох хэрэгтэй. 

Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй дасан зохицох асуудалтай харьцуулахад хэдэн уулын дундах хотгорт байх сая хагас хүнийг зарлаагүй дайнд дуудаж, ялан дийлж буй өнөөгийн Улаанбаатарын агаарын бохирдол бол үйлдвэржилтээс бус амьжиргааны гаралтай учраас арга хэмжээг сэтгэлээсээ, ухаалгаар хийвэл бууруулах асуудал шийдэгдэж болох зүйл!!!

Өгүүллийг бэлтгэсэн: Цаг уурч, доктор Г.Гантуяа

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын цаг агаарын нөхцөл утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани