Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулын Ялалт

 

Ноён уулын Ялалт

 

Ерээд оны эхэн үед "Монэл" нэртэй өнгөт зурагт гарч тухайн үедээ шуугиан болж байсныг бид мэдэх билээ. Орос хар цагаан зурагт ноёлж байсан тэр үед Монголчууд өөрсдөө өнгөт зурагт угсарна гэдэг үнэндээ хэний ч санаанд ороогүй зүйл байсан. Хадаас ч хийж үзээгүй Монголчууд өнгөт зурагт хийчихсэн байна гээд Оросуудын нүд нь орой дээрээ гардаг байлаа. Монголын шинжлэх ухаан, технологийн нэрт эрдэмтэн, доктор, ШУ-ны гавьяат зүтгэлтэн Ялалт гуайг хүмүүс Монэлийн гэх тодотголоор нь андахгүй.    
 
Хэдэн жилийн өмнө Ялалт гуай Эрдэнэжав доктор бид гурав орон нутгийн телевизийн урилгаар үүр хагаслан Мандал сум руу гарч өгөв өө. Тэр үед Ноён уулыг ухуулахгүйн төлөө "Ноён уулаа аваръя” хөдөлгөөн үүсэж, Цэрэннадмид эгч тэргүүтэй хөдөлгөөнийхөн хөхөө өвлийн хүйтнээр төв талбай дээр өлсгөлөн Ялалт доктор ниийслэлийн захиргааны хэргийн шүүхийн өмнөх ялалтын хонхны дэргэд 1918 он зарлаж цагдаа нар хүчээр тарааж бөөн бужигнаан болж байсан үе. Замдаа үе тэнгийн гурван өвгөн юу л эсийг ярих билээ. Ноён уулын түүх, Козловын экспедиц, их хэлмэгдүүлэлт, дэлхийн хоёрдугаар дайн, Монголд төмөр зам баригдсан түүх, 505-ын хоригдлууд, тэндээс оргосон халимаг эр хүрэн сахалт Сусаев... Ерөөгийн буриадууд, Мандал суманд баригдсан Монголын анхны шорон, олзлогдсон Япон цэргүүд гээд дуусашгүй яриа хөврөнө. Эрдэнэжав гуайн их мэдлэг, түүнийг нь үе үе таслах Ялалт гуайн хөгжөөнтэй онигоог сонссоор явтал нэг мэдэхэд Зүүнхараа ороод ирсэн байж билээ.
 
Ялалт ах маань 1945 оны 5 сарын 9 буюу эх орны дайны ялалтын өдөр төрж, аав Шархүү гуайн хадаг барьсан гуйлтаар  академич Б.Ширэндэв түүнд энэ нэрийг хайрлажээ. Ямартай ч Ширэндэв гуайн өгсөн нэрний маань ард байнга ялалт байсан юм шүү гэж ярих нь өнөөдрийн Ноён уулын ялалтыг зөн совингоороо мэдэж байсан бололтой. 
Түүнийг наяад оны эхээр компьютер үйлдвэрлэнэ гээд ярьж явахад нь ШУА-ийн Физик техникийн  хүрээлэнгийнхэн  "Ялалт минь наадах чинь яагаад ч бүтэхгүй, эсгий оймсоо олигтойхон хийж чадахгүй байгаа хүмүүс чинь элэнцэгнийх нь компьютер вэ” гэдэг байж. Өнгөт зурагт угсарна гээд гүйтэл хамтран зүтгэгчид нь "Энэ Ялалт янз янзын юм бодсоор байгаад бүр мэдрэл нь муудчихаж, Шар хаданд үзүүлэхгүй бол горьгүй болжээ" гэх ухааны юм ярьж байжээ. Гэвч тэрээр  чадна, манай инженерүүд юуг ч бүтээнэ, монгол хүний оюун ухаан гэж өөр юм байх ёстой гэж дайрсаар байгаад бүгдийг бий болгосон байдаг.   Зурагтынхаа анхны шугамыг КТМС-ийн тэнд угсарч байсан, одоо ч тэр нь "Монелийн буудал"  нэртэй хэвээрээ.  
 
 Ялалт гуай аавынхаа тухай байнга ярина. Аав  Шархүү гуай Ургамал газартариалангийн хүрээлэнг Зүүнхараад байхад нь олон жил ажилласан эрт ургацын байцааны сорт Монголд анх бий болгосон гавьяатай агрономич хүн. Бага насаа Ноён уулын хормойд өнгөрөөсөн Ялалт ах маань уул усныхаа төлөө гэсэн  сэтгэлтэй нэгэн байлаа. Насаар надаас арав гаруй ах түүнийг "Ахаа, та” гээд ярихаар мань хүн их дургүй, юун ёсорхуу юм чи л гэнэ биз дээ, жар гарсан өвөө эмээ нар бие биенээ ахаа эгчээ гэж дуудах муухай гэнэ. Энэ талаараа орсорхуу зантай, оросууд дотнын ахмад хүнээ бүр аав ээжийгээ хүртэл чи гэж дууддаг шүү дээ.  "Аав чинь яагаад гавьяат болоогүй юм бэ” гэж асуухад тэрээр "Юун гавьяат манай аав чинь дөрвийн дөрвөн алтан гадас одонтой хүн, түүнээс илүү гавьяа юу байхав” гэнэ. "Яагаад төр засаг ядаж хөдөлмөрийн гавьяаны одон өгөөгүй юм бол” гэхэд "Бүү мэдээ, аав маань дээдсүүдтэй таардаггүй байсан л гэлцдэг юм” гэсэн. "Энэ Ялалт Зүүнхараад дунд сургуулийн хүүхэд байхдаа богино долгионы радио угсарч, Өвөр монголын радио сонсдог байсан нь баригдаж цагдаад байнга дуудагдаж байсан” гэж Эрдэнэжав гуай ярьж явлаа. 
 
"Зуны халуунд Хараагийн голын ялаа шумууланд идүүлж, ажилчидтай нь хамт аавынхаа туршлагын талбайн хог ургамлыг зулгаалцдаг байсан тэр үе л миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд байжээ” гэж ярихдаа хоолой нь зангирна. Тэрээр Зүүнхараагийн төвд аавдаа зориулан босгосон мундаг хөшөөгөө Эрдэнэжав доктор бид хоёрт үзүүлж, Хараагийн баруун урьд талын уулын энгэрт Хүннүгийн үеэс эхлээд энэ газар амьдарч байсан Монгол угсаатны үе үеийн хаадын хөшөөний цогцолбор босгох бодолтой байгаагаа ярьж, намайг энэ ажилд хөрөнгө оруулагчид олж хамтран оролцохыг санал болгож явсансан. "Хэрэв Канадууд Ноён уулыг ухаад эхэлбэл яахав”  гэсэн чинь "Тийм юм хэзээ ч болохгүй. Танай Увсынхан газрын тос хайсан Хонконгийн гуйлгачингуудыг нутагаасаа хөөгөөд явуулсан байна лээ. Чи ганц удаа хорь гучин морьтон Увсаас авчраад энэ золигийн Канадуудыг хөөлгөөдхөөч, би мөнгийг нь гаргая” гэнэ.  Намайг "Заавал Увсаас гээд байх юу байдаг юм. Танай хажуугийн энэ Баруунхараагаар дүүрэн баядууд байгаа ш дээ” гэхэд "Эд нарыг цаад Канадууд чинь манай энэ Мандалынхантай адил аль хэдий нь худалдааад авчихсан байх оо” гээд тас тас хөхрөх. Яаж ч уурлаж цухалдаж байсан Ялалт гуайн амнаас хараалын үг гарахыг би ер сонсоогүй ээ. Их ууралсан үедээ "Яадаг муу золиг вэ л” гэнэ. 
 
Ноён уулын ээлжит нэг шүүх хурлын үеэр ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийнхэн  "Ноён уулан дахь Сентерра гоулдын лицензтэй талбайд булш бунхан олдвор илрээгүй, хэрэв ухалтын явцад илэрвэл нэн даруй тэдэнд мэдэгдэх ёстой” гэсэн дүгнэлт гаргаж өгсөн байхыг сонсоод нилээд айхтар нервтсэн боловч "Чулуун яаж байгаа золиг вэ, тэсэлж дэлбэлж байгаа газраас булш бунхан илрэнэ гэж юу ярина вэ” түүнийг чинь хямсаагаар түүдэг юм ш дээ гээд л барайж байсан юм. 
 
Ялалт гуайг ЗХУ-ын Харьков хотод инженер мэргэжил эзэмшихээр явахад нь Ширэндэв академич хэрхэн тусалсан тухай, мөн Ширэндэв гуай аав хоёр нь ямар мундаг дотнын найзууд байсан тухай ам ангайлгам сонин түүх ярьсаар холын зам амархан өнгөрсөн билээ. Тэрээр Болгар улсад электроникийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, мөн цагтаа манай шинэ Үндсэн хуулийг батлалцсан улс төрч хүн.  Монгол Улсад анхны компьютер, анхны телевизийг түүний удирдсан баг хамт олон угсарч, 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед Монголын электроникийн шинжлэх ухаан дэлхийтэй зэрэгцэн хѳгжиж чадахыг баталсан ховорхон эрдэмтэн энэ хүн анх Монэл телевизийг Монголд угсрахын тулд ямар их зовлон бэрхшээлийг туулсан тухайгаа ярихыг сонсоход бахдалтай. /"Монэл" гэж "Монголиа электроникс" гэсэн үгийн товчлол/.
Тэрээр энэ ажлаар анх Япон явахаар болж тэр үеийн Сангийн яамны сайд  Долгормаа гуай дээр орж замын зардал мөнгө гуйжээ. Долгормаа гуай ч түүний хийх гэж байгаа их ажилд ихээхэн итгэл муутай, нилээд дурамжхан янзтай хандан өдрийн 25 доллараар бодож зардлыг нь баталсан гэнэ. Мань эр мөчөөгөө өгөхгүй "Сайдаа энэ чинь хоногийн хоолонд ч хүрэхгүй мөнгө, бид чинь буудлын мөнгөгүй  гадаа гудамжинд хонох хэрэг үү” гэж. Долгормаа гуай "Наадах чинь манай яамнаас батлагдсан төсвийн дээд хязгаар” гэхэд нь мань эр тэсэлгүй "Та нар гадаадад айлчлахдаа тухайн орны нөхдүүдээр зардлаа даалгадаг биз дээ? Бид чинь бизнесийн хүмүүс” гэх мэтээр үзэлцсээр очих хоногийн тоогоо хоёр дахин уртасгаж байж хэдэн доллар нэмж батлуулж авсан даа. Дараа нь үйлдвэр барих зээл авах гэж ямар аймаар юм болсон гэж бодно” гэх мэтээр сэтгэлд багтаж, үнэмшээргүй түүх ярьдаг байлаа. Бид хоёр бараг өдөр болгон шахуу утсаар ярьдаг, мэйл бичилцдэг, ярих болгонд л өвгөн нэг шинэ юм сэдчихсэн сууж байдагсан. 
 
Нэг удаа ярьж байна. "Пүүжээ хоёулаа ерөөсөө Ноён уулын асуудлаар Энхболд дээр оръё. Миний шавь байсан хүн, надад туслах нь лав” гэж байна. З.Энхболд тэр үед их хурлын дарга байсан үе. "Үгүй ээ. Ялалт ах минь цаад Энхболд чинь Ноён уулыг ухуулна төнхүүлнэ гээд стратегийн ордын ангилалд оруулж, урт нэртэй хуулийн үйлчлэлийн хүрээнээс гаргана гээд өөрөө зүтгүүлээд яваа хүн ш дээ” гэсэн чинь "Арай ч үгүй байлгүй” гэж байсансан. Намайг "Энэ хэвлэлийнхэн Ноён уулын асуудал хөндсөн материал өгөхөөр авахаа больчихлоо, бүгдтэй нь хаалтын гэрээ хийсэн бололтой” гэхэд "Яадаг муу золигнууд вэ гээд л Хөх толбын Эрдэнэбаатар руу тэр дор нь ярьж байх жишээтэй. Сүүлд нь зарим нь жаахан тоохгүй тийшээгээ болчихсоныг эс тооцвол мань хүнийг танихгүй мэдэхгүй хүн гэж Монголд ховор байлаа. 
 
Хүнд их итгэмтгий хүүхэд шиг зантай хүн байжээ. Ноён уулын шүүх хуралд нэхэмжлэгчийн талд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, бид хоёр мөн ч олон удаа шүүхийн хаалга татсан даа. Мань эр наснаасаа нилээд залуу оворгүй харагдах авч, хөл муутай таягтай явдаг тул "Цэцэрлэгийнхээ өвөөг авч явахаа мартаагүй биз” гээд л утасдана.
 
Тэднийх 11-р хороололд хожим нь Сэлх рүү нүүсэн юм. Хошин шогийн мэдрэмж асар өндөр, дандаа алиалж элдэв сонин онигоо ярьж хүн амьтан хөгжөөж  явна.  Нэг удаа түүний ярихыг сонсож мууртал хөхөрч яваад өмнөх машины араас орох дөхсөнөөс хойш намайг машин барьж явахад онигоо ярихаа больсон юмдаг. 
 
Нүүрснээс утаагүй шахмал түлш гаргаж авах тухай бид хоёр мөн ч олон удаа ярьж байж билээ.  "Багануурын нүүрсэн дээр энэ технологийг хийх бололцоо байгаа боловч энэ засгийнхан хөдлөхгүй байна, тэдний бизнестэй хутгалдах болчихоод байгаа юм байлгүй, чамд санаа оноо байна уу” гэж мань эр нэг удаа асуулаа.  "Хотгор шанагын” уурхай дээр хийх гээд үзвэл яасийм манай Улаангом чинь бөөн хар утаа болсон ш дээ. Тэгээд ч цаашаагаа Ховд Баян-Өлгий ойрхон” гэсэн чинь "Нээрээ тэгье хөө” гэж байна.  "Сүнжингранд” зочид буудал руу хоёулаа очиж "Хотгор шанагын” уурхайн шинэ эзэд Солонгосуудтай уулзлаа. Зах зээл нь жижиг юм байна гээд нөгөөдүүл чинь нэг их тоохгүй шинжтэй байхаар нь би "Цаана нь Орос гэж том мангас байгаа. Хилээс энэ уурхай холгүй байдаг юм” гэчихсэн чинь Солонгосуудын нүд сэргэж, боссуудтайгаа ярих юм боллоо.  Ялалт ах маань ч хэргээ бүтээчихсэн юм шиг л баярлаж байж билээ. 
 
Бас нэг удаа цэвэрлэх байгууламж дээр хуримтлагдсан их лагийн тухай ярилцлаа. Удаа ч үгүй мань эр тэр их ялгадаснаас шатдаг хий гаргаж авах аргыг сэдчихсэн бүр төсөл хийчихсэн, туршилт хийж байгаа, гадаадын түншүүдтэйгээ холбогдсон талаараа ярьж, намайг гэртээ урьж хийсэн төхөөрөмжийнхөө макетийг үзүүлж байв. Тэрээр  нутгаа гэсэн сэтгэлтэй, эх орон, уул усны тѳлѳѳ тэмцэлд гар бие оролцсон гайхалтай шинэлэг залуу сэтгэлгээтэй ч хуучнаар бол хэтэрхий үндсэрхэг үзэлтэй хүн байсан юм.Мань хүн бүр хүүхэд байхдаа анх Зүүнхараад гар хийцийн антенн угсарч гаднын телевизийн суваг гарган шуугиан дэгдээж байсан гэсэн. Манайд байгаа их занар, хүрэн нүүрснээс шатахуун шатдаг хий гаргаж авах тухай яриа бид хоёрын дунд байнга болдог байв. Занарыг ухаж, зардал гаргалгүйгээр агуулагдаж байгаа газрын гүн рүү нь тусгай бодис шахан тэнд нь исэлдүүлэн хий гаргах аргын тухай надад олон удаа ярьж, бид хоёр энэ талаар мэйлээр харьцаж байсан тэмдэглэл нь надад үлджээ. АНУ-д хийгдэж байгаа туршилтууд зарим нь дэлбэрч аюул болж байгаа талаар олсон мэдсэнээ хуваалцахад тэрээр "Түүнийг аргалж болно оо. Цаадуул чинь тооцоог нь буруу хийгээд байгаа юм” гэж томрох.  Ялалт гуай бол ер нь цаг үеэсээ жаахан түрүүлээд төрчихсөн хүн гэж би боддог. Ерээд оны сүүл үе хүртэл үйлдвэрээ дагнан ажиллуулж 20 мянга гаруй өнгөт зурагт, тэр хэмжээний компьютер, радио хүлээн авагч, телефон аппа¬рат, сансрын телевизийн систем үйлдвэрлэн, эдийн засаг хүнд байсан цагт Монголын төрд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан "Монэл"-ийн гэх Ялалт гуайн толгой үнэхээр ховор толгой байсан юм шүү.  
 
 
Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах ганц арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх инновацийн үйл ажиллагаа гэж байнга ярина. Түүнийг нь манай дээдсийнхэн яаж ч ойлгох билээ. Энэ талаар тэдэнд хандаж бичсэн  нийтлэл ч байгаа. Шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилэх боломжийг мань хүн тун сайн мэдэрсэн байсан даа.  
 
 
Ялалт докторын удирдсан МОНЭЛ фирмийн инженерүүд Монголд ориг компьютер бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улсын 2200 жилийн түүхэнд анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Ялалт гуай маань ховорхон авьяастай эрдэмтэн судлаач их сэтгэгч Монголдоо бол агуу Тесла байсан даа.
 
 
Ш.Пүрэвсүрэн
Ноён уулын Ялалт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани