- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын зэсийн ирээдүй
Монгол Улсын эдийн засаг алт, зэс, нүүрс гэсэн эрдсээс бүрддэг гэхэд болно. Ингэхээр харилцан шүтэлцээнийх нь хувьд Монголын эдийн засгийг эдгээр эрдсээс салгах аргагүй. Гэвч энэ нь шавхагдашгүй баялаг биш. Мөн цаг хугацаа, нийгмийн хувьсал, хөгжлийг дагаад үнэ цэнэ, хэрэгцээ нь өөрчлөгддөг. Тэр утгаараа эдгээр гурван эрдсийн нэг Монголын зэсийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа, ирээдүй нь хаашаа чиглэх вэ гэдэгт анхаарлаа хандууллаа.
Зэс ба төлөв
Монголын зэсийн төлвийг ярихад "Эрдэнэт” үйлдвэр, "Оюу Толгой” дурдагддаг. Өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2015 онд Монголын зэсийн нийлүүлэлт хэтийн төлвийг гаргахдаа Оюутолгой 2017-2021 онд 600 мян.тн, 2022-2027 онд 1.5 сая тн, "Эрдэнэт” үйлдвэр жилд 500 гаруй мян.тн баяжмал үйлдвэрлэнэ. Харин "Цагаан суварга”- ын ордоос жилд дунджаар 310 мян. тн, 2018-2022 онд 1.5 сая тн, 2022-2027 онд 2.4 сая тн (зэсийн агууламж өндөр үе) үйлдвэрлэнэ гэдэг тооцооллыг албан ёсоор гаргаж байсан тухай Төв банкны "Зэсийн зах зээлийн судалгаан”-д дурджээ. Тэгвэл энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 964.7 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнийг хоёр компанид тус бүрт нь задлан үзүүлье.
"Эрдэнэтийн овоо”-ны орд газар дахь "Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг анх 1972 онд 4.2 сая тонн зэс, 89 мянган тонн молибден агуулсан 521.7 сая тонн хүдэртэй гэж ТЭЗҮ баталж, 36 жил ашиглах боломжтой гэж үзсэн. Түүний дараа геологи хайгуулын ажил хийж 2017 онд 7.6 сая тонн зэс, 320.3 мянган тонн молибден, хоёр тэрбум тонн нөөтэй гэж тогтоон 40 жил ажиллана гэж хугацааг уртасгасан. Үүнээс жилийн дараа буюу өнгөрсөн онд геологи, хайгуулын ажлаа эрчимжүүлж, урьдчилсан тооцоогоор 60 орчим жил ажиллах боломжтой гэж үзжээ. Одоогоор "Эрдэнэт” үйлдвэр жилд 30 гаруй сая тонн хүдэр боловсруулж, 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа. Энэ оны эхний есөн сард гэхэд 477.8 мянган тонн баяжмал худалдсан. Тэгвэл Оюутолгой орд 45.032 сая тонн зэс, 1.838 тонн алт агуулсан, 157 мян. тонн молибден, 12 мян.тонн мөнгө, нийт 6.451.5 сая тонн хүдрийн геологийн нөөцтэй гэж батлагдсан. 2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113.400 тонн, баяжмал дахь алт 217.500 унци олборложээ. Эхний арван сард 588.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон талаар Ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурджээ.
Зэс ба төсөв
Энэ онд Монгол Улс төсөвтөө 9.6 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсоны гуравны нэг нь буюу гурван их наяд нь уул уурхайн нуруун дээр буусан. Бүр задалбал, нүүрс 1.3, зэс 1.7 их наяд төгрөгийг олох болсон. Тэгвэл одоогоор уул уурхайн салбарын орлого хоёр их наяд даваад байна. Үүний их наяд нь төлөвлөгөө ёсоор зэсийн орлого юм. Одоогоор ямартай ч зэсээс Монгол Улс төлөвлөгөө ёсоор орлогоо төвлөрүүлж чадаж байна. Ирэх онд харин зэсийн "оролцоог” бага зэрэг хассан юм. Өөрөөр хэлбэл, энэ онд 1.4 сая тонн зэс гадагшаа худалдахаар төлөвлөөд байсан бол 2020 онд энэ тоог бууруулж, 1.2 сая тонн болгосон юм. Ийнхүү бууруулсан нь хоёр шалтгаантай юм байна. Нэгдүгээрт, Монголын зэсийн анхдагч "Эрдэнэт” үйлдвэрийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурч байгаа. Хоёрдугаарт, Оюутолгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байгаатай холбоотой гэж Сангийн сайд тайлбарласан. Оюутолгой бол үйлдвэрлэл, олборлолт ид өрнөж яваа орд. Гэсэн ч том төслийн зовлонгоор сорилт өчнөөн бий. Одоогоор далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа нь 36 сараар хойшилж, санхүүжилт нэмэгдсэн. Ирэх жил хэдэн шалтгааны улмаас энэ компанийн хувьд сорилтын жил ч гэж хэлж болохоор байгаа.
Хэдийгээр "Эрдэнэт” үйлдвэр хайгуул, геологийн ажлаа үргэлжлүүлж байгаа ч гарц буурна уу гэхээс нэмэгдэх нь юу бол гэдэг байр суурийг эдийн засагчид илэрхийлж байгаа. "Эрдэнэтийн овоо” орд нь Монголыг сүүлийн 40 жил тэжээсэн. Дуусашгүй баялаг гэж ертөнцийн хаана ч байхгүй тул энэ ойлгомжтой л асуудал.
Дараагийн "Эрдэнэтийн овоо”, "Оюутолгой”
Энэ орд Оюутолгойтой төстэй. Зэсийн хувьд ч эрдэсжилт сайтай зах зээлд өрсөлдөхүйц болох нь шинжилгээгээр батлагдсан. Мөн агуулга сайтай хүдрийн ил уурхай ажиллуулах боломжтойг хайгуулын явцад улам бүр баталгаажуулаад явж байна. Газрын гадаргад ойр, олборлоход хялбар байрлалд орд байгаа учраас зардал бага байх төлөвтэй.
Зэс нүүрсээ бодвол ирээдүйд эрэлттэй бүтээгдэхүүн. Мөн бид дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай ойр оршдог. Мөн нүүрснээс ялгаатай нь зэсээ дэлхийн зах зээл дээрх ханшаар борлуулдаг. Олон улсын байгууллагууд зэсийн төслүүд дээр орж ирсэн учир гэрээ нь ч өндөр түвшинд байгаа. Ингэхээр Монголын зэсийн ирээдүйг гэрэлтэй гээд товчхон дүгнэхэд болохуйц.
Эрдэсийг металлын ба металлын бус гэж хоёр бүлэгт хуваадаг. Металлын бүлгийн үнэ харьцангуй тогтвортой байдаг. Огцом өсөлт, бууралт бага. Бидний хамгийн болгоомжлох ёстой зүйл бол металлын бус эрдсийн үнэ. Нүүрс, нефть гэх мэт эрчим хүчний эрдсүүд. Зэсийн хувьд тогтвортой, асуудал багатай.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||