- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын ажил 37 хувьтай байна
Говийн өглөө нэг л бүүдгэр. Өчигдөрхөн нар шарж байсан тэнгэрийг бараан үүл нөмөрч шороогоор шуурч эхэлнэ. Төд удалгүй бороо шивэрнэ. Хаврын тэнгэр олон ааштай гэж. Нар, салхи, шороо, бороотой өдрүүдийг Өмнөговь аймагт өнгөрөөлөө. Энэ бол "Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдаж байгаа Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах багынхны аялал юм. Монголын төмөр замын барилгачдын үндэсний холбооноос зохион байгуулсан тус аялалд
Монголын төмөр зам, Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна Төмөр замын инженерүүдийн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан энэхүү аялалд төмөр замын бүтээн байгуулалттай танилцах хүсэлтэй хувийн хэвшлийнхэн нийлсэн 50 гаруй хүн оролцов. Сонирхсон хүн бүрийг эгнээндээ нэгтгэсэн нь олон нийтэд төмөр замын бүтээн байгуулалтын талаар бодит мэдээллийг хүргэх, мэргэжилтнүүдийн үнэлэлт дүгнэлт, санал бодлыг сонсох зорилготой аж.
УИХ-аас 2010 онд баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд 5600 гаруй километр төмөр зам барихаар болсон. Эхний ээлжийнх нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрч байгаа 217.9 километр урт төмөр замын ажил юм. Төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Чингис бондоос 400 сая ам.долларын санхүүжилт хуваарилснаас өнгөрсөн онд эхний ээлжийн 200 сая ам.долларыг олгосон байна.
Бид шинэ төмөр зам төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа БНСУ-ын "Самсунг Си Энд Ти” компанийг зорилоо. Тус компанийн кэмп Цогтцэций сумаас 70 гаруй километрт байна. Тус компанийн төслийн ерөнхий ажилтны танилцуулснаар шинэ төмөр замыг 2015 онд хүлээлгэн өгөх гэрээтэй байгаа гэв. Мөн төмөр замын ажлын хүрээнд 532 мянган бетонон дэр үйлдвэрлэх аж. Жааз, дан нуруун гүүр гээд нийт 15 ширхэг гүүр барих юм. Хамгийн чухал асуудал болох мал амьтны гарцын хувьд дугуй хоолойн 32, дөрвөлжин хоолойн 44, мал амьтны найман гарц гээд нийт 144 гарц хоолой барихаар зураг төслийг гаргажээ. Бидний хувьд тоо баримтаас гадна газар дээр бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгааг үзэж сонирхох гол зорилго байв.
Шинэ төмөр замын туслан гүйцэтгэгчээр Монголын зам барилгын 13 компани ажиллаж байна. Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын хувьд хүнд даацын гэдгээрээ чухал ач холбогдолтой аж. Тус зам нь 100 тонн ачаа даах хүчин чадалтай бөгөөд жилд 30 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохоор тооцож байгаа гэнэ. Мэдээж эдийн засгийн хувьд өмнөх жилүүдийнхээс хэдэн арав дахин илүү үр өгөөжтэй гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Төмөр замаар гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр одоогоор 25 сая тонн байгаа ч энэ зам баригдсанаар жилд 30 сая тонн нүүрс нэмж тээвэрлэх боломжтой болж байгаа юм. Нийгэм эдийн засгийн ач холбогдолтой хэмээн төрөөс Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх тогтоол гаргасан энэхүү бүтээн байгуулалтад 1735 хүн 690 гаруй машин техник ажиллаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Зам барилын ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай, үндсэн ажил 37 хувьтай байгаа ч шийдэгдээгүй хэд хэдэн асуудал байгаа аж. Ухаа худгаас 66 километрын зайд төмөр зам авто замтай хэрхэн огтлолцохыг одоогоор шийдээгүй байгаа гэнэ. Төмөр замын харьяаллын бүсэд байгаа айлуудыг нүүлгэх хамгийн хүндхэн байгаа юм байна. Учир нь бууцан дээгүүр нь төмөр зам дайран өнгөрч байгаа 4-5 айл хот аймаг тус бүрд 2-3 өрөө байр, машин, 100 сая төгрөг зэрэг их хэмжээний нөхөн олговор шаарджээ. Мөн хамгийн чухал асуудал бол төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг төслийн ерөнхий гүйцэтгэгч Самсунг компанийн зүгээс хэлсэн юм
Энэ үеэр зарим хүмүүс төмөр замын царигийн талаар "Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих зүйтэй. Өргөн царигаар барих юм бол Хятад улсын хил дээр шилжүүлэн ачилт хийх шаардлагатай болно. Энэ нь цаг хугацаа алдаж, илүү мөнгө төлөх эрсдэлтэй” хэмээн санал бодлоо хэлж байлаа. Мөн аялалд оролцсон мэргэжилтнүүд монгол компаниуд цаашид үндэсний томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож, бие даан бүтээн байгуулах боломж дүүрэн байгааг онцолж байлаа. Улаанбаатараас 700 гаруй километрт, газрынхаа хэвгийгээс хамраагаад 11-13 метр өндөр, 13-300 метр өргөн далангийн бүтээн байгуулалт тэнд өрнөж байна.
Хоногт 50 мянган бетонон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай дэр бетонын үйлдвэрийн барилгатай бид танилцав. Мөн "Эсто” компанийн чулуу бутлуурын балластын үйлдвэр 200 гаруй ажилтан 60 гаруй техниктэйгээр 24 цагийн турш ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад ур чадвар, тэсвэр шаардсан хэсэг бол гүүр хоолойн үйлдвэр гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолсон юм. Шинэ төмөр замын гүүр хоолойн ажлыг "Мап роуд” компани гүйцэтгэж байгаа. Тус компанийн хамт олон 1000-1500 диаметртэй 2000 метр урт төмөр хоолой үйлдвэрлэдэг. Хээрийн нөхцөлд ялангуяа говийн нөхцөлд төмөр хоолойг хатаах хүндрэлтэй байгаа гэнэ. Арматураа хэвэнд цутгаад уураар 39 хоног хатаадаг аж. Төслийн хүрээнд баригдаж байгаа гүүрүүдээс хамгийн урт нь 25 багана бүхий 450 метр гүүрийн ажил ид өрнөж байна. Төмөр замын ажлын хамгийн хүнд буюу өмнө нь хятад компани ирээд хаяад явсан хад чулууны тэсэлгээтэй хэсгийг "Арц суварга” компани хариуцаж тэсэлгээ хийж байгаа гэнэ.
Газар шорооны ажлыг насаараа хийж байгаа эмэгтэй, хаа холоос амьдралын төлөө гэр бүлээ орхиод ирсэн залуу, малаа туугаад цалинтай ажил бараадсан ахимаг насны эрэгтэй гээд тэд бүгд 24 цаг зам дээр ажиллаж байна. Халуун, хүйтэн, бороо, шорооны алинд ч ажилласаар л. Тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл юу байна гэхэд бүх зүйл биднээс л шалтгаална гэх юм. Аварга далангийн бүтээн байгуулалтын зам барилга, газар шорооны ажил хүний гараар тэр дундаа монголчуудын хүч, хөдөлмөрөөр бүтэж байгааг харахад бахархмаар.С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||