Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Европ, Азийг “цэнхэр түлш”-ээр “атгах” орос төлөвлөгөө

Европ, Азийг “цэнхэр түлш”-ээр “атгах” орос төлөвлөгөө

 

Арван дамнан яригдаж,  таван жилийн өмнө шавыг нь тавьж асан, Хятад, Оросыг холбосон "Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий нийлүүлж эхэллээ. "Якут-Хабаровск-Владивосток” нэртэй хий дамжуулах хоолойн төслийг анх 2012 онд хэлэлцэж эхэлсэн агаад 2.7 их наяд шоо метр хийн нөөцтэй  Ковыктин,  Чаяндинийн ордоос Алс Дорнод руу 2017 онд барьж дуусгахаар төлөвлөж байв. Харин  2014 оны тавдугаар сард Хятад руу байгалийн хий нийлүүлэх түүхэн гэрээг үзэглэсний дараа дамжуулах хоолойн төсөл улам урагшилж,  гэрээнд заасны дагуу жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулах, 3000 км урт хоолойг мөн Ковыктины ордоор, цаашаа Оросын Благовещенск, Хятадын Хар мөрөнг дайруулан  тавьсан бөгөөд одоогоор 2157 км-ийг нь ашиглалтад орууллаа.  

ОГТЛОЛЦОХ ЦЭГ 

Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, тухайлбал, байгалийн хий нийлүүлэх энэ гарц бие биенээсээ дутуугаа нөхөх ашигтай хувилбаруудыг хоёр хөршийн өмнө бий болгож байгаа юм. Ашигт малтмалын олборлолт, экспортоороо дэлхийд тэргүүлэх Оросын хувьд асар том багтаамжтай, хэрэглээ өндөртэй зах зээлд удаан хугацаагаар бүтээгдэхүүн нийлүүлнэ. Харин Бээжингийн хувьд жил ирэх тутам өссөөр буй эрчим хүчний хэрэглээгээ найдвартай, урт удаан хугацааны гэрээний дагуу авна. Газрын тосны экспортоороо дэлхийд хоёрдугаарт, байгалийн хийгээрээ нэгдүгээрт бичигддэг Москва, мөн дээрх бүтээгдэхүүний хэрэглээгээрээ тэргүүлэгч Бээжин хоёрын ашиг сонирхол нэг цэг дээр давхцаж буй нь энэ. "Энэ бүтээн байгуулалт бидэнд бүсийн хөгжил, эдийн засгийг нь урагшлуулахад боломж олгохоос гадна манай улсын машин үйлдвэрлэл, аж үйлдвэр, химийн үйлдвэрлэлийн салбарт ч түлхэц авчирна” гэж В.Путин  "Сибирийн хүч”-ийн талаар мэдэгдэж байв. 
Харин газрын тос, байгалийн хийн зах зээлийн гол тоглогчдын нэг Оросын хувьд энэ салбарт хүрээгээ тэлэх том амбицын нэг хэсэг нь л "Сибирийн хүч” гэдгийг онцлох ёстой. Европ, Азийг холбосон хий дамжуулах хоёр том төслийг ирэх онд дуусгахаар төлөвлөж буй нь ч үүнийг батална. 

"ТУРКИЙН УРСГАЛ”

Чамгүй өндөр өртгөөр, чамлахааргүй урт хугацааны турш бүтээн байгуулсан хий дамжуулах хоолойгоор "цэнхэр түлш” хөршдөө нийлүүлж эхэлсэн Оросын дараачийн зогсоол Турк. Он гарсны дараа, тодруулбал нэгдүгээр сарын 8-нд ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай "Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн ёслолд оролцоно. Краснодарын хязгаарын Анапын дүүргээс Хар Тэнгис, Туркийн Европ хэсэг рүү чиглэсэн хий дамжуулах хоолой Зүүн ба Зүүн өмнөд Европ руу түүхий эд нийлүүлэх юм. 1100 км урт, нийтдээ 31.5 тэрбум шоо метр хий нийлүүлэх хоёр салаа шугам бүхий "Туркийн урсгал”-ын далайн хэсгийг тавихдаа хоногт 6.2 км-ээр ахиулж, хурдаараа дээд амжилт тогтоож байлаа. 
Дамжуулах хоолойн эхний салаа жилдээ 15.7 тэрбум шоо метр хийг турк хэрэглэгчдэд хүргэх бөгөөд мөн хэмжээний хүчин чадалтай хоёр дахь салаа Зүүн ба Зүүн өмнөд Европ руу хүрч, эхний ээлжинд Болгар, Сербийн хэрэглээг ханган, 2021 оноос Унгар, Словак руу хий нийлүүлнэ. Евро комиссын шахалтаар цуцалсан "Өмнөд урсгал” төсөлтэй харьцуулахад Туркийнх зардал, өртөг багатайгаараа онцлог. 
Жилд 27-29 тэрбум шоо метр хийг Оросоос худалдан авдаг Турк болон хийн хэрэглээ өндөртэй Зүүн, Зүүн өмнөд Европын орнуудад энэ нь байж болох хамгийн сайхан санал гэж ажиглагчид онцлох бөгөөд Москвагийн нийлүүлэх хий АНУ-аас санал болгож буйтай харьцуулахад үнэ хямд агаад дэд бүтцийн хувьд амар. 

"УМАРДЫН  УРСГАЛ-2”

Балтын тэнгисийн гүнээр дамжин ХБНГУ-ын Грайфсвальдад хүрэх хийн хоолой Европын холбооны улсууд руу жилд 55 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай. Оросын Эрчим хүчний сайд А.Новакын хэлж буйгаар энэ ондоо багтааж бүтээн байгуулалтыг дуусгах юм. ХБНГУ, ОХУ, Дани, Финланд, Шведийн усан болон хуурай газрын хилээр дайран өнгөрөх энэ хоолой  ирэх оны дундуур түлшээ дамжуулж эхлэх юм. Украины газар нутгаар  дайран өнгөрдөг "Умардын урсгал” хийн хоолойн үргэлжлэл нь энэ агаад олон орны газар нутгаар дайрах, цөөнгүй санхүүжүүлэгчтэй. Энэхүү төсөл "Газпром” болон хамтрагчдын тогтоосон транзит үнээс хамааран 8-30 жилд зардлаа нөхөх боломжтойг мэргэжилтнүүд онцолж буй. 
Европ, Азийг холбосон хий дамжуулах хоолойн эдгээр нүсэр төслүүд эрчим хүчний олон улсын зах зээл дэх орос амбицыг бэлхнээ илтгэнэ. Герман тэргүүтэй Европын орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж, цаашлаад нүүрсний хэрэглээг багасгахаар төлөвлөж буй энэ үед ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэхийн тулд  хий дамжуулах тээвэр, дэд бүтцийн асуудлыг  нэн тэргүүнд шийдэх нь гарцаагүй чухал гэж ажиглагчид мэдэгдэж буй.

Үндэсний шуудан



Европ, Азийг “цэнхэр түлш”-ээр “атгах” орос төлөвлөгөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани