- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь
Алтайн хязгаараар дамжуулан Оросоос Хятад руу хийн хоолой тавих төлөвлөгөөнөөсөө "Газпром” түр хугацаанд татгалзаж, Монголоор дамжих урт маршрутыг илүүд үзэж байгаа бололтой. Уг чиглэлд хоолой тавихыг дэмжиж байгаагаа Монголын Ерөнхий сайд Москва хотноо ОХУ-ын удирдлага ба "Газпром”-ын захирлуудтай уулзах үеэрээ мэдэгдлээ. Шинжээчдийн тооцоолсноор, хийн хоолойн маршрутыг төлөвлөхөд 1-2 жил, хоолойг барихад 4-5 жилийн хугацаа шаардагдаж магадгүй бөгөөд энэ хугацаанд "Газпром” компани хийн нөөцийн асуудлаа шийдвэрлэж амжих болов уу. Энэ талаар Оросын "Коммерсантъ” сонины тусгай сурвалжлагч Татьяна Дятел-ийн бичсэн нийтлэлийг сонирхуулъя.
Монголоор дайруулан Хятад руу хийн хоолой барих Газпром-ын төсөл хэрэгжих эсэх нь саяхныг хүртэл эргэлзээ төрүүлж байсан бол одооноос бодит ажил хэрэг болох эхлэл нь тавигдаж байна. Москвагийн төслийг дэмжиж байгаагаа Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. "Хийн хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг Оросын тал дэмжиж байгаад баяртай байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын гарааг эхлүүлж байна гэж ойлгож байна” гэж тэрбээр Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзсаныхаа дараа хэллээ. Харин Оросын Ерөнхий сайд үүнд ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Уулзалтын дараа Монголын холбогдох албан тушаалтан "Газпром”-ын захирал Алексей Миллер-тэй уулзаж, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийг хэлэлцсэн байна. Гэхдээ "Газпром” компани Коммерсантъ-ийн асуултад хариулт өгсөнгүй.
Хийн хоолойг Монголоор дайруулах чиглэл бол Оросын хийг Алтайгаар /жилд 30 тэрбум шоо метр/ дамжуулахын өөр нэгэн хувилбар юм. Баруун маршрут /Алтайн/гэгдэх энэ хувилбарын талаар 2000-аад оны эхнээс ярьж байгаа билээ. Энэ чиглэл бол Баруун Сибирь дэх "Газпром”-ын гол ордуудаас Хятадын хил хүртэлх хамгийн богино зай юм. Түүнээс гадна, "Газпром” компани өөрийн нийлүүлж буй хийн хэмжээг Европ болон Хятадын зах зээлүүдэд хуваарилан зохицуулах боломжтой болох байлаа. Гэвч уг төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүй байгаа бөгөөд 2014 онд "Газпром”, Хятадын CNPC компани хоёр "зүүн чиглэлийн маршрут”-ыг илүүд үзээд "Сибирийн хүч” хоолойг барьсан нь 12 дугаар сарын 2-нд ашиглалтанд орсон билээ.
Алтайн маршрутаар хийн хоолой тавихад дутагдалтай талууд бий. Тухайлбал: нэгдүгээрт, уг хоолойгоор дамжих Оросын хий хүн ам сийрэг суурьшсан Хятадын баруун нутагт очих ба хийг тус улсын төв болон зүүн хэсэг рүү дахин тээвэрлэхэд хүрнэ. Хоёрдугаарт, Алтайгаар дайруулан хоолой тавих нь техникийн хувьд хүндрэлтэй, учир нь маршрутын төгсгөл хэсэгт уул нурууд бий.
Нөгөө талаас гэвэл, Монголоор дайруулах маршрут нь хийг шууд Зүүн Хойд Хятадад, тухайлбал, Бээжингийн районд хүргэхээс гадна тал нутагт хоолой тавих нь илүү хямд өртөгтэй. Гэхдээ энэ хувилбар нь дамжин өнгөрөх тээвэрлэлтийн эрсдэлийг бий болгоно. Үүний үр дагавар нь Украин, Беларусьтай холбоотой жишээнээс тодорхой харагдаж байгаа.
Монголын тал өөрийн нутгаар хийн хоолойг дайруулан өнгөрүүлэхийг Орос, Хятад хоёрт олон жилийн турш санал болгосоор ирсэн боловч амжилт олоогүй юм. Үүнд өөрчлөлт гарах угтвар нөхцөл нь 9 дүгээр сард В.Путиний хийсэн мэдэгдэл байлаа. Тэрбээр Монголоор дамжин өнгөрөх маршрутын талаар бодож үзэхийг Алексей Миллерээс хүсээд, "энэ нь амар хялбар биш боловч хэрэгжих бүрэн боломжтой” гэдгийг хэлсэн юм. Үүний сацуу, Хятадын түншүүд ч мөн уг чиглэлийг сонирхож байгааг Путин дурдсан билээ. Түүний үзэж байгаагаар, үүний тулд "Газпром” компанийн Эрхүү муж, Красноярскийн хязгаар дахь ордууд болон Ямалийн хойг дахь ордын нөөцийг ашиглах боломжтой ажээ.
Москва дахь "Сколково” Удирдлагын ухааны сургуулийн Эрчим хүчний төвийн шинжээч Сергей Капитонов-ын ярьснаар, Оросын хийг эхэндээ Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон руу нийлүүлэх гэж байжээ. Гэвч Хятадын дотоодод олборлож буй хийний 25 орчим хувийг тус бүс нутагт олборлодгоос гадна Төв Азиас нийлүүлж буй хийн хоолой дайран өнгөрдөг маршрутын дагуух эхний муж учраас Оросын хийний хувьд тус бүс нутагт орон зай үлдээгүй аж.
Үүний сацуу Монголоор дайран өнгөрөх маршрут нь зардал өндөртэй, дээр нь хий татах бэлэн орд байхгүй гэдгийг шинжээч хэлж байна. Бүс нутаг дахь олборлолт явуулахад бэлэн байгаа цорын ганц орд бол "Сибирийн хүч” хоолойд зориулсан Ковыктины орд юм. Тэгэхээр Дорнод Сибирьт ордуудтай бусад компанийн нөөцийг "Газпром” ашиглаж магадгүй. Гэвч ийм маягийн харилцаа тогтоно гэдгийг одоохондоо төсөөлөхөд хэцүү гэдгийг С.Капитонов хэллээ.
VYGON Consulting компанийн захирал Дмитрий Акишин-ий хийсэн тооцоогоор, хий дамжуулах хоолойн зураг төслийг боловсруулахад 1-2 жил, Баруун Сибирь дэх ордуудаас Монголын хил хүртэл хоолой барихад 4-5 жилийн хугацаа шаардлагатай аж. Энэ бол хийн ордуудыг ашиглахад бэлэн болгоход хангалттай хугацаа юм. Тэгээд ч бүс нутгийн нөөц болон Баруун Сибирьт одоо байгаа нөөцийг ашиглах боломж бий. Шинжээчийн тооцоолсноор, жилд 50-100 тэрбум шоо метр нэмэлт нөөц илрүүлэх боломжтой аж.
Үүний сацуу Д.Акишины сануулан дурдсанаар, саяхныг хүртэл Хятад улс Оросоос эрчим хүчний үүсвэрүүдийг импортлохдоо транзит тээвэр хийхийн эсрэг байр суурьтай байсан ажээ. Хятадын тал хураамж өндөр байна гэх шалтгаанаар Оросын нефтийг Монголоор дайруулан төмөр замаар тээвэрлэн импортолж байснаа зогсоож байсан удаатай.
Б.Адъяахүү
Эх сурвалж:
“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани