- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн гэрээнээс монголчууд ашиг хүртэх үү, үгүй юу?
Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай холбоотой өргөн сэдвээр TV-9 телевиз шууд нэвтрүүлэг зохион явуулдаг. Ээлжит хэлэлцүүлэгт МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, эдийн засагч, судлаач Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар оролцож “Оюутолгойн гэрээнээс монголчууд ашиг хүртэх үү, үгүй юу” гэсэн сэдвээр байр сууриа илэрхийлсэн юм. Оролцогчдын хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.
С.Ганбаатар:Оюутолгой бол зууны луйвар
-Оюутолгойн гэрээг анх байгуулах гэж байхад “Бид өдөр бүхэн сая ам.доллар алдаж байна” гэж С.Баяр яаруулж байлаа. Монголчууд ч ашиг хүртэнэ гэж итгэсэн.
-Гэрээ хийх явцад түүн дотор Монголд ашигтай юу ч алга гэдгийг бид зөндөө хэлсэн. Гэвч зарим нь биднийг “Жаргах замын саад” гэж хардаг байсан.
-Оюутолгойн баялгаа өгөөд ажилтай болно, ядуурлыг арилгана, цэцэрлэг, сургууль барина гэж хүлээж байлаа. Гэтэл юу ч алга. Тэр үед Монголын өр хоёр тэрбум байсан бол одоо 30 тэрбум болжээ.
-Оюутолгой ашиггүйг хэлж тэмцсэн олон хүн бий. Зарим нь бурханы оронд явжээ. Энэ гэрээ зууны, мянганы том луйвар болсон шүү.
-2007 онд Ерөнхий сайд М.Энхболдын үед, тухайн үед Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр ажиллаж байхад УИХ-аар орж зурахад бэлэн байсан гэрээн дээр бид 400 тэрбум ам.долларын баялгаа өгч, 34 хувийг авна, таван жилийн дотор зэсийн үйлдвэр барина гэж заасан байсан.
-С.Баярын 2009 оны гэрээгээр бид 34 хувийг худалдаж аваад сууж байгаа.
Г.Ганбат: Монголчууд “Рио Тинто”-гийн боол болсон
-“Рио Тинто” компанийнхан монголчуудын нүүрийг харах эрхгүй болсон. Монголчууд энэ луйварчдад аль эрт дүнгээ тавьсан.
-Оюутолгойн гэрээ монголчуудын язгуур эрх ашигт нийцээгүй. Иймээс үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилж байна.
-Монгол Улс үндэстэн дамнасан том компанийн колони болж, ард түмнээ түүний боол болгочихлоо.
-Өнгөрсөн 10 жилд нэг нэгийгээ түлхэж унагааж, барьцалдан тэмцэлдэж, гурван Ерөнхийлөгч, зургаан Ерөнхий сайдын нүүрийг үзлээ.
-Монголын төр “Рио Тинто”-гоос болж тогтворгүй болсон.
-Үе үеийн Ерөнхий сайд Оюутолгойтой холбоотой явж ирсэн.
-2008 оны сонгуульд гарах магадлалтай хүмүүст мөнгө тараасан хуйвалдааны мэдээлэл дуулддаг. Тэгээд таван иргэний амиар “Стандарт бус” Засгийн газар байгуулсан.
Ц.Ганхуяг: Бид хонио чононд алдсан мэт боллоо
-Оюутолгой бол “Эрдэнэт”-ээс тав дахин том орд. Энэ бол манай үүц. Гэтэл ашиглаад 10 жил өнгөрөхөд Монголын эдийн засаг дээрдсэнгүй.
-Манайхан гадны хүн хараад бурхан шиг шүтдэг байсан нь алдаа байсан нь Оюутолгойгоос харагддаг.
-“Рио Тинто”-гийнхон хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч болсон. Бидний хонь чонын аманд орчихлоо.
-Дубайн гэрээ байгуулагдахаас өмнө монголчууд 2026 оноос ашиг авч эхэлнэ гэж бодсон. 34 хувиа 51 болгоно гэж тооцсон. Гэтэл зардал нь гэнэт өсч 2048 он гэж ярих болсон.
-Монголчууд Оюутолгойгоос ашиг авна гэсэн ойлголт үндсэндээ алга болсон.
-Анх Оюутолгойн сурталчилгаа явж байхад монголчууд өгөөжийн 71 хувийн ашгийг авна, бид 29 хувийг авна гэж ярьж байсан. Одоо эсрэгээрээ болсон.
Ч.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулах нэрээр Монголыг өрөнд оруулсан
-Өнөөдрийн байдлаар Оюутолгойгоос найман тэрбум ам.долларын баялаг гарчихаад байна.
-Монголчууд Оюутолгойгоос аль эрт ашиг хүртсэн байх учиртай. Гэтэл буруу гэрээний гайгаар 2048 он гэж ярьж байна.
-Рио Тинто анх дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж 2006-2010 онд зарласан. Гэтэл одоо түүнийгээ 26 тэрбум ам.доллар болтол нэмэгдүүлж ирсэн. Уг нь анх тохирсноороо хийгээд явах ёстой байсан.
-Дубайн гэрээг хууль зөрчиж зурсныг шүүх тогтоосон. Цаашид энэ гэрээг хүчинтэй эсэх, хөрөнгө оруулалтын гэрээ гээд ярих байх.
-Гэрээг байгуулахад гурван зөвлөх авсан бололтой байдаг. Материал нь олддоггүй. Нэг нь Ц.Элбэгдоржийн найзын компани гэлцдэг.
-Компани хоорондын асуудалд битгий ор гэж Ч.Сайханбилэг хэлдэг. Энэ бол тийм биш, бүх хүний анхаарал тавих асуудал.
Э.Эрдэнэжамъян: Ц.Нямдорж урвагч болох нь илэрлээ
–Оюутолгойн гэрээ эхнээсээ худал хуурмаг дээр тогтсон. Авлигад дуртайг нь авлигадаж, мэдлэггүйг нь мэхэлж бий болсон.
-Уурхайн хөрөнгө оруулалт нэрээр хэд дахин зээл авч байгаа нь залилангийн гэмт хэрэг.
-Далд уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа ашгаа өгч эхэлнэ гэдэг хууран мэхлэлт. Дэлхийн жишигт тийм зүйл байдаггүй.
-Уурхайн ажил ил, далд явагдахаас үл хамаарч газрын гүнээс шороо гаргах бүртээ ашгаа олж байдаг.
-2009 онд Оюутолгойн гэрээ батлагдсанаар Монголд нэг юм бий болсон, тэр нь авлига. Сонгуулийн луйвар орж ирсэн. Эрх ашиг нь Оюутолгой дээр байгаа.
-Монголчууд Оюутолгойн гэрээний талаар хатуу шаардлага тавьсан бүх хүнээ сонгуульд унагаасан. Энэ бол цаана нь авлига хэмээх хар хүч үйлчилж байгаагийн илрэл.
Эх сурвалж: www.polit.mn

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||