Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио-Тинтод 34 хувиа наймаалцах даалгавар У.Хүрэлсүхэд ирлээ

 

Рио-Тинтод 34 хувиа наймаалцах даалгавар У.Хүрэлсүхэд ирлээ

 

Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан шийдвэр Монголын парламентаас өнгөрсөн Пүрэв гаригт гаргасан нь улстөрчдийн 10 жил ярьж байгаа "хэрүүл” буюу  Оюутолгойн төсөлтэй холбоотой шийдвэр байлаа. Тодруулбал, Монгол Улсын Их хурал буюу парламентын хуралдаанаар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Тогтоолын төсөлд Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд нийт долоон чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан нь Оюутолгойн төслийн хувь заяаг Засгийн газарт өгсөн шийдвэр байв.

Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" компани нь 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний заалтын дагуу тус уурхайн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Үлдсэн 66 хувийг "Туркойз Хилл Ресурс" гэх охин компаниараа дамжуулан "Рио-Тинто" эзэмших болсон юм.

Одоо бид асуудалд бодитой хандах цаг болсон. Алийн болгон сэтгэлийн хөдөлгөөн, цээжний бангаар ярьж хэлж, айлын талд муухай харагдах вэ. Мэдээж Оюутолгой төсөлд сайн, муу аль аль нь бий. Хөрөнгө оруулагч тал гэрээгээр хүлээсэн зарим үүргээ ажил хэрэг болгоогүй нь үнэн. Тухайлбал, 2009 онд байгуулсан анхны гэрээнд 2013 онд Тавантолгой ордыг түшиглэж, цахилгаан станц байгуулна гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл Хятадаас эрчим хүчээ авч, жилд 200 гаруй сая ам.долларыг зөвхөн эрчим хүч худалдаж авахад зарцуулж байна.

Ийн Оюутолгойн төсөл хөдөлж эхэлснээс хойш өнгөрсөн 10 жил улстөрчдийн попрох сэдэв нь байсан гэж хэлж болно. Учир нь яагаад ч юм энэ төсөлд улстөрчид ихэд дургүй, төслийг хаая, зогсоох гэж хэлэх нь илүүтэй. Харин эдийн засагчдын хувьд эсрэг байр суурь илэрхийлдэг. Оюутолгойн төслийг зогсоовол Монголын эдийн засагт том хохирол авчирна гэдэг бодитой шүүмжлэлийг дэвшүүлдэг. УИХ-аар орохоор удтал дуншсан дээрх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд харьцангуй сэтгэлийн "диско"-гоо дарж, асуудалд ажил хэрэгч хандсан нь хөрөнгө оруулагч тал болоод гадна талдаа сөрөг мессеж өгсөнгүй. Ингэж хэлэхийн учир нь манай дотоодын улс төрийн үйл явцаас Оюутолгойн хувьцаа өсөх, унахад нөлөөлөх хандлага ажиглагддаг билээ. Оюутолгойн төслөөр аархаж ярих бидэнд хоёр шалтгаан бий. Нэг нь Монголчууд 34 хувийг эзэмшдэг, хоёрдахь нь баялгийн эзэн гэдэг аархал. Энэ хоёр шалтгаан үндсэндээ улстөрчдийн цаашлаад Монголчуудын цөсийг хөөргөдөг гэж болно. Яг л ийм байдлаар асуудалд хандаад бид хэдийнээ 10 жил өнгөрчээ. Энэ хооронд Оюутолгойн төсөл үргэлжилдэгээрээ үргэлжилж, манай дотоодын олон мянган компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, мөн олон монгол залуус дэлхийн хэмжээний том төсөлд гар бие оролцож байна.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа нь хойшлогдоно. Айлын тал хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж дууссны дараа нь баялгийн эзэн хувь эзэмшинэ гэсэн үг. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 ам.доллартой тэнцэнэ гэж байсан ч одоо энэ нь хоёр дахин нэмэгдэж, 11.1 тэрбум ам.доллар болжээ.

Хоёрт, Монголчууд 1.4 тэрбум ам.долларын өрөнд орсон. Гуравт, 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан ч энэ нь 2041 он хүртэл хойшлогдож, ингэхдээ үлдэж буй 16 хувийг худалдаж авах ийм л нөхцөл байдал үүссэн гэдгийг чуулганы хуралдааны үеэр гишүүд хэлсэн.

Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2015 онд болж, далд уурхайн бүтээн байгуулалтад зургаа орчим тэрбум ам.доллар шаардлагатайгаас нийт 4.4 тэрбум ам.долларыг Олон улсын санхүүгийн таван байгууллага, гаднын нэр хүнд бүхий арилжааны 15 банкнаас 12-15 жилийн хугацаатай зээлэхдээ LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг зээлжээ. Энгийнээр тайлбарлавал, олон улсын арилжааны банкнуудаас есөн хувийн хүүтэй зээл авсан гэсэн үг. Гэрээнд Монголын талыг төлөөлж "Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Эрдэнэс-Оюутолгой”-н захирал асан Да.Ганболд оролцсон билээ.

-МОНГОЛЧУУДЫН БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН САНААРХАЛ ТЭВРЭЛДЭХ ҮҮ-

Жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилж, 2021 онд олборлолтыг эхлүүлэхээр урьдчилан тооцоолсон. Харамсалтай нь далд уурхайн санхүүжилтийн зардал 1.9 тэрбум хүртэл ам.доллароор өссөний улмаас төслийн хэрэгжилт удааширч, 30 сараар хойшлогдоход хүрээд байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал тусгагджээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой Засгийн газрын захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Найм хоногийн дараа Засгийн газар дээрх шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авсны дараа цаашид хэрхэхээ шийдвэрлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.

Мөн Рио-Тинтой компанийн төлөөллүүдтэй эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглож, Оюутолгойн төсөлд Монголын Засгийн газар нэг цонхоор хандах ёстойг гишүүдэд хатуу анхааруулсан.

Ямартай ч "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг ажил хэрэг болгож, Рио-Тинтой компанитай хэлэлцээний ширээний ард суух чиглэлийг УИХ-аас Засгийн газарт хүлээлгэн өглөө. Монголчуудын болон хөрөнгө оруулагчдын санаархал хоорондоо тэврэлдэхгүй ч гэлээ төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн тулд  хоёр тал хэлэлцээний ширээний ард суух нь зүйн хэрэг.

РИО-ТИНТОД ӨГӨХ УИХ-ЫН ДААЛГАВАР БУЮУ ТОГТООЛД ТУСГАГДСАН ЗААЛТУУДЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА. 

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их хурлаас ТОГТООХ нь:

1.Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

1/Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК,  Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэс Монгол ХХК болон Айвенхоу Оюутолгой /Ви Ви Ай/ Лтд, Оюутолгой Нидерланд Би Ви, Оюутолгой ХХК хооронд 2011 оны зургаадугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг УИХ-ын 2008 оны "Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,

2/ Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюутолгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюутолгой Лтд, Оюутолгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюутолгой ХХК хооронд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөөг”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах,

3/ Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан УИХ-д танилцуулах.

4/Оюутолгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

5/ Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот "Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүнийн ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

6/ Монгол Улсын Их хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах,

7/ Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх,

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгасугай.

Үндэсний шуудан

Рио-Тинтод 34 хувиа наймаалцах даалгавар У.Хүрэлсүхэд ирлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани