Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн нэг судалгаанаас болгоожилж байна

“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц тус бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа ч алт, зэсийн асар их нөөцтэй энэ төслийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ тус банкны захирлуудын зөвлөл “Worldstage” сайтад мэдээлжээ.

Дэлхийн банк “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тусламж болгож 900 сая ам.доллар, төслийн “улс төрийн эрсдэлийн даатгал”-д нэг тэрбум ам.долларын зээлийг (хэнд ямар нөхцлүүдээр(!) өгөх зээлийн тухай яриа вэ - "Шинэчлэлийн" Засгийн газарт уу !?) ирэх арваннэгдүгээр сард олгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна. “Оюутолгой” төсөл нь яригдаж эхэлсэн цагаасаа л монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Төслийг хэрэгжүүлэгчид саяхан “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ” (ESIA) гэгчийг гаргасан ч энэ нь тус бүс нутагт хэдэн зууны турш амьдарч ирсэн нүүдэлч, малчдын сэтгэлийг тайвшруулж чадаагүй. Учир нь уг төсөл говь нутгийн эмзэг экосистемийг сүйтгэнэ гэж нутгийн иргэд эсэргүүцэж байгаа билээ. Уул уурхайн компаниудын хүний эрх зөрчсөн, байгаль орчныг сүйтгэсэн гэмт хэргийг дэлгэн тавьдаг “London Mining Network”-ын Ричард Харкинсон Оюутолгой төслийн “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний талаар “Төслийн хамгийн их хэл ам дагуулсан, сөрөг үр дагаврыг нуухын тулд маш их мөнгө зарж, сайтар боловсруулсан арга заль” хэмээн мэдэгдсэн байна.

Ричард Харкинсон “Энэ нь зөвхөн төслийн бүтээн байгуулалтын үеийн үнэлгээ. Төслийн ерөнхийд нь хариуцаж буй менежер гэж хэлж болох “Рио Тинто”-д Оюутолгойн үйлдвэрлэл эхлэхэд байгаль орчинд гарах аюултай сөрөг үр дагаврыг хэрхэн арилгах тухай ямар ч төлөвлөгөө байхгүй. Гэтэл төсөл хэдхэн сарын дараа эхлэх гэж байна” гэжээ. Харин банкны мэдээллийн төвийн ажилтан Желсон Гарсиа “Рио Тинто групп Оюутолгой төслийн гол үе шатуудад байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс нааш Дэлхийн банк энэ төсөлд хөрөнгө оруулах тухай хэлэлцэх ёсгүй. Оюутолгойн бүтээн байгуулалтын шатны “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд тулгуурлан төслийг хүлээн зөвшөөрөх нь Дэлхийн банкны бодлого, нэр төрийг эрсдэлд оруулна” хэмээжээ.

Төслийн үнэлгээ ийнхүү дутуу дулимаг, тооцоо, судалгаагүй болсон ч Дэлхийн банкнаас гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банк, АНУ-ын Экспорт, Импорт банк, Канадын Экспорт хөгжил банк, Австралийн экспортын санхүүжилт, даатгалын корпораци, “Standard Chartered” болон “BNP Paribas” зэрэг банк, санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. “Рио Тинто” групп эрх ашиг нь шууд хөндөгдөж буй нүүдэлч, малчидтай шударга хэлэлцүүлэг хийгээгүйгээс “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд Оюутолгой төслийн бодит үр дагаврын тухай хангалттай тусгаагүй. “Рио Тинто” “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар малчидтай нэг л удаа хэлэлцсэн боловч ердөө хоёр хоногийн өмнө зарласан энэ хэлэлцүүлэгт Ханбогд сумын төвөөс 20-40 км-ийн зайд амьдардаг малчид очиж чадаагүй байна. Хэлэлцүүлгийн үеэр “Рио Тинто” Оюутолгой төслийн байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар ердөө хоёрхон хувь материал тараасан аж. Тиймээс хэлэлцүүлэгт очсон хүн болгон дээрх баримт бичгийн талаар тодорхой ойлголт авч чадаагүй. “Рио Тинто” харин хэлэлцүүлэг явуулахын оронд малчидтай нэг бүрчлэн уулзахыг чухалчилсан нь тэднийг эсэргүүцэлгүй болгож, төслийн талаар хэл ам дагуулахаас зайлсхийх тактик аж.

Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нутгаасаа хөөгдөж, мал сүрэг нь хорогдсон айлууд Ханбогдод маш олон байгаа юм. Гэвч Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп малчдын энэ байдлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг гэж малчид гомдолложээ.

“Рио Тинто” группийн их мөнгө зарж гаргасан “Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд тулгуурлан Дэлхийн банк Оюутолгой төслийг санхүүжүүлэх хугацаа улам ойртож байгаагийн зэрэгцээ 2,000 хуудас дээрх үнэлгээг Монголчууд бодитоор үнэлэх хугацаа улам холдож байгаа аж. Учир нь төслийн байгаль орчны үнэлгээ гэх уг баримт бичигт бэлчээрийн сүйтгэл, Ундайн голын голдрилыг өөрчлөх гэж буй тухай болон бэлчээрийн нөөц газарт олон улсын нисэх онгоцны буудал, 450 мегаваттын цахилгаан станц барих тухай бүү хэл уул уурхайн үйлдвэрлэл байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх тухай огт дурдаагүй байна.

Орчуулсан Н.ЭНХ

Эх сурвалж: http://www.worldstagegroup.com/worldstagenew/index.php?active=news newscid=6074 catid=26

Эдийн засгийн алуурчны наминчлал(2010) ба Эдийн засгийн алуурчдын золиосууд: Эзэрхэг гүрний эртний башир аргууд(2012) зэрэг номуудыг монгол хэл дээр орчуулж гаргасан.

Улс орнуудыг эхлээд "ардчилж" дараа нь "хувьчлах" нэрээр аж үйлдвэрлэлгүй, үндэстний банк санхүүгүй, ард түмнийг нь аж амьдралын уламжлалт эх үүсвэргүй болгож байгаад дараа нь "хөрөнгө оруулагчдын" баг өмсөн орж ирдэг энэ "том гарууд" дэлхийн өнцөг булан бүрт энд тэнд ямар "гавьяанууд" тарьсныг энэ номнуудад дэлгэрэнгүй тайлбарласан бичсэн бий... Джон Перкинс болон барууны шударга 12 судлаач эрдэмтэд хамтран бичсэн номууд !

Оюутолгойн нэг судалгаанаас болгоожилж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани