- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол Улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд Рио Тинтогийнхонд ашигтай байдал үүсгэжээ
Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордын лицензийг барьцаалж, Рио Тинто компанид өгсөн асуудал өнөөдөр дахин дуулиан тарьж эхэллээ.
Ингэж бичихийн учир нь өнгөрсөн даваа гарагт Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг хүчингүй болгосон шүүх хурал болсон. Тус шүүхэд "Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаж өмгөөлөгчөөр нь Г.Батбаяр оролцож ийнхүү ялалт байгуулжээ. Тус шүүх хурал болсны дараа олон нийт энэхүү гэрээг цуцалсан, цуцлаагүй гэх маргааныг өрнүүлэх болов. Бид өмнөх нийтлэлдээ тус ТББ-ын гаргасан нэхэмжлэлийг дурдсан учраас дахин нурших нь илүүц байх. Харин шүүх яагаад Дубайн гэрээг хүчингүй болгов. Яагаад "Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хангах болсон тухайг өгүүлье.
Учир нь Дубайн гэрээг Монгол Улсыг төлөөлөх эрхгүй "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс хууль зөрчиж итгэмжлэл авч явсан гэдгийг нь шүүх тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танхимын зарчмаар шийдэх ёстой асуудлыг эрх мэдэл албан тушаалаа ашиглан дур мэдэн зөвхөн захирамжаар Дубайн гэрээг байгуулсан гэсэн үг. Хэдийгээр шүүхээс эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон мэт харагдаж байгаа ч үүний цаана Монгол Улсын нутаг дэвсгэрийг барьцаанд тавих эрхийг олж авсан нөхдүүдийн хууль бус үйлдлийг шүүх таслан зогсоосон.
Тиймээс энэхүү хууль зөрчиж хийсэн Дубайн гэрээний энэ асуудлыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар хариуцаж ял зэм хүртэх нь тодорхой болоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд хуурамч гарын үсэг үйлдэж "Рио Тинто”-гийнхонд ашигтай байдал үүсгэж хууль бус гэрээгээр 28 тэрбум ам.долларыг оруулж ирсэн гэсэн үг. Энэхүү 28 тэрбум ам.доллораас 24 тэрбумыг Уул урхайн бүтээн байгуулалт болон ажилчдын орон сууцанд зарцуулагдсан гэж тайлан тооцоогоо гаргасан аж. Яг үнэндээ Оюутолгойн гэрээ үр ашиггүй, алдагдалтай маш муу гэрээ болсон тухайг олон хүн хэлж ярьдаг.
Рио Тинто компани Оюутолгойн ордын лицензийг барьцаалж 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулж зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заасан. Энэ нь Оюутолгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюутолгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болсон гэсэн үг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойших хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөрөнгө оруулагчид зэс, алтны борлуулалтаараа бизнесийн үйл ажиллагааныхаа хүрээнд шийдвэрлээд явах ёстой атал далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөж 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай гэх тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одсон тухайг нэр бүхий улстөрч хэлж байв. Ийм аймшигтай нөхцөл байдал үүсээд байсан Дубайн гэрээг Монголчууд бид хүчингүй болгуулж чадлаа.
Хэрвээ өмгөөлөгч Г.Батбаяр болон "Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан энэхүү шүүх хуралд оролцоогүй бол бид энэхүү ялалтыг хүртэж чадахгүй байсан нь лавтай. Ямартай ч Рио Тинто компанийн зүгээс Монгол Улсыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн мянга заргалдсан ч гэрээ байгуулсан этгээдүүд нь хуурамч захирамж үйлдэж хууль бусаар гэрээ байгуулсан гэдгийг нотлох бичиг баримт бидэнд хангалттай учраас хаана ч очсон бид ялагдахгүй гэдгийг дээрх шүүх хурал баталлаа.
Юутай ч Монгол Улсыг 28 тэрбум ам. долларын өрнөөс гаргасан Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан болон өмгөөлөгч Г.Батбаяр нарт баярлалаа гэж Монголчууд хэлэх биз ээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||