- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төмөр замын хэрэг буюу аудитын дүгнэлт
Үндэсний аудитын газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт бэлэн болжээ.
ҮАГ: Төмөр замын салбарт хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилт хангалтгүйгээс хөрөнгө оруулалт үр ашгаа өгөөгүй байна
УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд шинээр 5,683.5 км төмөр замын суурь бүтэц барих төслүүдийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог McKinsey and company ойролцоогоор 5.2 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон байна.
УИХ-ын 2011 оны "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 15 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны "Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай” 266 дугаар тогтоолоор төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55.0 (тавин таван) сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг МУХБ-ны ТУЗ (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсөн байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин) 2011 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 35/32 дугаартай зөвлөмжөөр Засгийн газарт дараах зөвлөмжийг өгсөн байна. Үүнд:
- УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд Концессын тухай хуулийн 17.1.1-т заасан журмын дагуу олгох,
- Шинээр барих төмөр замын ТЭЗҮ-г холбогдох тооцоо, судалгааны хамт 2011 оны 8 дугаар сард багтаан боловсруулж дуусах,
- 1, 2 дахь үе шатны төмөр замын суурь бүтцийг 2013 онд багтаан ашиглалтад оруулах,
- 3.2.6-д заасан 3 дугаар үе шатанд барьж эхлэх 3,600 км төмөр замын маршрутыг нарийвчлан тодорхойлж, УИХ-д танилцуулах
Засгийн газрын 2012 оны "Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай” 93 дугаар тогтоолоор Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг чиглэлийн төмөр замын суурь бүтцийг "барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр концессыг шууд олгохыг ЗТБХБС Ц.Дашдорж, ТӨХ Б.Заяабалд даалгасны дагуу Засгийн газрын 2012 оны "Төмөр замын суурь бүтцийг барих концессын гэрээний тухай” 161 дүгээр тогтоолоор "Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-г "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” ХХК-тай байгуулахыг зөвшөөрчээ.
"Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих төсөл нь нийт 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй, 6 багцын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газар нь "Энержи Ресурс” ХХК-тай зөвхөн 1 дүгээр багцыг хэрэгжүүлэхээр "барих-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээг байгуулсан байна.
"Энержи Ресурс” ХХК нь "Самсунг Си энд Ти” компанитай 439.8 сая ам.долларын өртөгтэй барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, инженерийн хайгуул судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нөлөөллийн бүсийн айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэлт, газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэсэн боловч Засгийн газрын 2012 оны "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2012 оны 93, 161 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосноор "Энержи Ресурс Рэйл” ХХК-тай байгуулсан гэрээг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. 3.29 Концессын гэрээг цуцалсантай холбогдуулан Зам тээврийн сайд, ТӨХ-ны даргын хамтарсан 91 дүгээр тушаал гарч уг гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу "Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэн өгч, барилгын ерөнхий гүйцэтгэгч буюу "Самсунг Си энд Ти” компанийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, "Энержи Ресурс” ХХК-иас 83.7 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэлийг бодитоор гарсныг тогтоож хүлээн авсан байна.
Засгийн газрын 2013 оны "Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор I, II үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн "барихашиглах-шилжүүлэх” концессыг "Монголын төмөр зам” ТӨХК-д олгох, төслийн хүрээнд хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг МУХБ-нд даалгасан байна.
Төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг МУХБ, ЭЗХЯ болон ЗТЯ-тай тодорхой нөхцөлүүдээр харилцан тохиролцож Евро бондын хөрөнгөөс 55 сая ам.доллартой тэнцэх үнийн дүнтэй, 7.38 хувийн хүүтэй "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” 3-ТЗ-Б 2013-5 тоот гэрээг 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд үүнээс 22.5 сая ам.долларыг доорх ажлуудад зарцуулсан байна. Үүнд:
Засгийн газрын 2013 оны 82 дугаар тогтоолоор Чингис бондын хөрөнгөөс "Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлэх 200.0 сая ам.доллартой тэнцэх хөрөнгийг МУХБ-аар дамжуулан авах "Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” Г03/95/3-ТЗ-ХО 2013.16 тоот гэрээг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 197.3 сая ам.долларыг тус төсөлд зарцуулаад байна. Үүнд:
Засгийн газрын 2016 оны "Төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 83 дугаар тогтоолоор "Шинэ төмөр зам төсөл”-ийн техникийн зөвлөх үйлчилгээний үлдэгдэл төлбөрт 3.05 сая ам.доллар, 3,872.9 сая төгрөгийн санхүүжилт олгохыг Зам тээврийн сайд /М.Зоригт/, МУХБ-нд даалгасан бөгөөд Засгийн газрын 2016 оны "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 83 дугаар тогтоолоор дээрх дүнд өөрчлөлт оруулж 4.6 сая ам.доллар, 3,663.9 сая төгрөг болгожээ.
Дээрх тогтоолын хүрээнд МУХБ, "Монголын төмөр зам” ТӨХК-ний хооронд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Каргилл олон улсын санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс 4,612.1 мянган ам.доллар, 3,663.8 сая төгрөгийн санхүүжилтийг 7.37 хувийн хүүтэйгээр "Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, доорх ажлуудыг санхүүжүүлсэн байна.
МУХБ-наас уг зээлийг олгохтой холбоотойгоор гаргасан хууль зүйн болон эрсдэлийн дүгнэлтэд "...санхүүжилт хийгдэхээс өмнө ТЭЗҮ хийгдсэн байх, 2013 онд олгосон зээл хугацаа хэтэрсэн”, "...нэмж авах зээлийн санхүүжилтийн эх үүсвэр, эргэн төлөлт тодорхойгүй байна” гэсэн боловч УИХ болон Засгийн газрын тогтоолыг үндэслэн олгосон нь МУХБ-ны тухай хуулийн /2011 он/ 6 дугаар зүйлийн 6.1.2 36, 10 дугаар зүйлийн 10.1.2 37 заалтуудтай нийцэхгүй байна.
- Хууль зүйн дүгнэлтэд "Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөлд Хөгжлийн банкны тухай хуулийн /2011 он/ 10 дугаар зүйлийн 10.1.2-ийн "төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх” гэсэн шаардлага тавигддаг ба тус ажил нь санхүүжилт хийгдэхээс өмнө хийгдсэн байх ёстой” гэж анхааруулсан,
- Эрсдэлийн дүгнэлтэд "Монголын төмөр зам” ТӨХК-д 2013 онд олгосон 22.5 сая ам.долларын зээл 197 хоног, 197.3 сая ам.долларын зээл 141 хоногийн хугацаа хэтэрсэн тул эргэлзээтэй ангилалд байна. Мөн нэмж авах зээлийн санхүүжилтийн эх үүсвэр, эргэн төлөлт тодорхойгүй байна” гэжээ
ҮАГ-аас Нийслэлийн прокурорын газарт "Шинэ төмөр зам төсөл”-ийн хэрэгжилттэй холбоотой хэргүүд хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг хүсэхэд тус газраас 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 5/461 дугаартай албан бичгээр дараах хариуг ирүүлсэн байна. Үүнд:
- АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан "Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон "Шинэ төмөр зам төсөлд”-д хуурамч гүйцэтгэлээр 2016 онд 3.7 тэрбум төгрөг, 4.6 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон, зээлийн зориулалтад нийцэхгүй БНХАУ-д оюутан сургасан гэж 112.6 сая төгрөгийн зардал гаргасан” гэх үйлдэлтэй эрүүгийн хэргийг хянаад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан;
- "Монголын төмөр зам” ТӨХК-аас Хөгжлийн банкинд хүргүүлсэн төлбөрийн даалгаврын дагуу Хөгжлийн банкнаас 722,381.0 ам.долларын санхүүжилтийг шилжүүлэн авсан гэх үйлдэлтэй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа” гэсэн байна.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км урт төмөр зам барих төслийн 5 дугаар багцад 10.9 сая ам.долларын өртөгтэй "Хөдлөх бүрэлдэхүүний засварлах байгууламж” арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Гэтэл Засгийн газрын 2010 оны "Зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах тухай” 335 дугаар тогтоолоор "БНХАУ-ын Засгийн газрын 300.0 (гурван зуун) сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөс төмөр замын барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх зориулалтаар China CSR Corporation Limited компанитай Төмөр замын зам, засварын машин механизм худалдан авах гэрээ байгуулах”-ыг ЗТБХБС Х.Баттулгад зөвшөөрсний дагуу 28.6 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулж, дараах тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. /Дээрх шийдвэрийг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гаргасан байна/ Үүнд:
Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргахдаа "Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгцээ, шаардлагыг тооцоолоогүй, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км урт төмөр зам барих төслийн гэрээний үндсэн ажил эхлээгүй байхад 28.6 сая ам.долларын өртөгтэй, 65 ширхэг зам засварын тоног төхөөрөмжийг худалдаж авснаас дээрх хөрөнгө ашиглалтгүй, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд аваагүй, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах боломжгүйгээс УБТЗ ХНН-д хариуцуулан хадгалуулж байна.
Төсөлд 2013-2016 оны хооронд МУХБ-наас нийт 224.7 сая ам.доллар, 3,663.8 сая төгрөгийн санхүүжилт олгож 1 дүгээр багц болох төмөр замын дээд болон доод суурь бүтэц барих үе шатны ажлуудаас газар шорооны ажил 86.6 хувь, гүүрний ажил 52.8, хоолойн ажил 52.1 хувь, 2 дугаар багцын өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн ажил, 6 дугаар багцын эрчим хүчний ажлын зураг төсөл боловсруулсан, нийт төслийн гүйцэтгэл 52.0 хувь байна.
Барилга угсралтын ажил 2015 оны 2 дугаар сараас хойш санхүүжилтгүйн улмаас зогссон тул "Шинэ төмөр зам” төсөлд зарцуулсан 224.7 сая ам.доллар, 3,663.9 сая төгрөгийн хөрөнгийн үр дүн, үр ашиг гараагүй байна. 3.42 "Шинэ төмөр зам” төслийн хамрах хүрээ, зарцуулсан мөнгөн дүн өндөр байгаагаас гадна "Монголын төмөр зам” ТӨХК-иас ирүүлсэн баримт, материал хангалтгүй, аудитын багийн шаардсан хугацаанд ирүүлээгүй, төслийн хэрэгжилтийн явцад зөрчилтэй асуудлууд гарч, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул мэ мэргэжлийн зөвлөх, шинжээчийн хамт тусгайлан эрсдэлийн аудит хийх шаардлагатай байна” гэжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||