- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Асад: Газрын тос дээрэмдэж байгаа нь АНУ-ын түрэмгий бодлогын жишээ
АНУ тэргүүтэй олон улсын эвсэл иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирид цэргийн ажиллагаа явуулан, улмаар амжилтанд хүрсэн гэж үзсний үндсэн дээр энэ онд цэргээ гаргана гэж удаа дараа мэдэгдэж байлаа.
Гэсэн ч өнгөрсөн сарын сүүлээр Трамп мэдэгдэл хийн, Сирид тодорхой тооны цэргүүдийг үлдээх болсноо зарлаж байв. Энэ шийдвэр нь Исламын улс алан хядах бүлэглэлийн хяналтанд байж, алан хядагчдын орлогын гол эх үүсвэр болж байсан, Сирийн хойд хэсэг дэх газрын тосны орд газруудыг хамгаалахтай холбоотой гэж тайлбарлаж байсан юм.
Сирийн газрын тосны олборлолтын 90 орчим хувь нь Евфрат мөрний дорнод эрэгт төвлөрсөн бөгөөд одоо энд АНУ-ын хяналтан дор байх курдын отрядууд хяналтаа тогтоогоод байгаа юм.
Гэвч үнэн хэрэгтээ АНУ Сирид туслах биш харин ч хууль бусаар газрын тосыг нь "дээрэмдэж" байгаа талаар ОХУ шүүмжилсэн ч Төрийн департамент үүний хариуд Сири улс өөрөө газрын тос олборлож байгаа хэмээн батлаж байв.
Атал байдал өөр байгааг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад олон улсад дуулгажээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад RТ агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ыг газрын тосыг нь тонож байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Америкийн бодлогын түрэмгий жишээ хэмээн мэдэгдсэн байна.
"Мэдээж бид, Сирийн ард түмэн үүнд дургүйцэж байгаа. Энд үнэхээр л дээрэм тонуул болж байгаа хэдий ч олон улсын журам, олон улсын эрхзүй үйлчлэхгүй байна. Шуудхан хэлэхэд энэ нь шинэ содон зүйл биш" хэмээн Асад мэдэгджээ.
Түүнчлэн, америкчууд бусад орнуудын газрын тос, мөнгө, санхүүгийн нөөцийг төдийгүй улс төрийн болоод бусад эрхийг нь булаан, халдан довтлохыг хичээдэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Саяхан Сири улсаас АНУ сард 30 сая гаруй ам.долларын өртөг бүхий газрын тосыг хууль бусаар гаргаж байгаа талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Асад тайлбарлахдаа "энэ бол гайхаад байх, цоо шинэ зүйл биш" хэмээжээ.
"Дэлхийн хоёрдугаар дайн дууссан цагаас хойш АНУ-ын гүйцэтгэж буй үүрэг ердөө энэ. Энд шинэ зүйл огт байхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам АНУ-ын арга шинэ хэлбэртэй болж байна" хэмээн Асад мэдэгджээ.
Ярилцлагынхаа үеэр тэрбээр мөн саяхан АНУ устгасан "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчийн талаарх сэдвийг хөндсөн бөгөөд толгойлогчийг АНУ өөрөө бэлтгэсэн хэмээн онцолжээ.
"АНУ аль-Багдадиг улсынхаа шоронд, өөрсдийн хяналтан дор байлгаж, дараа нь түүнийг сулласан. Ингээд л Багдади гэнэт бүх дэлхийн мусульманчуудын халиф гэж өөрийгөө зарлачихсан. Үүнд түүнийг америкчууд бэлдсэн. Түүнийг устгасан тухай мэдээнд бид итгэхгүй байгаа. Үнэхээр хөнөөсөн ч байж мэднэ, гэхдээ зорилго нь мэдэгдлээс нь огт өөр байгаа. Тэд АНУ сүүлийн жилүүдэд, бүр тодруулбал хэдэн арван жилд алан хядагчидтай нягт холбоо сүлбээтэй байсан гэдэг баримтыг устгахын тулд үүнийг хийсэн. Яг л зөгнөлт кинон дээр гардаг шиг ой санамжийг арилгахын тулд. Саддам Хусейныг олзлохдоо тэд энэ тухайгаа үзүүлсэн. Цаазлахдаа ч энэ явцыг харуулж байлаа. Каддафиг ч мөн тэгсэн. Харин тэд бен Ладены цогцосыг яагаад харуулаагүй юм бэ? Багдадигийн цогцос ч яасан юме Ердөө л терроризмтэй хийх тэмцлийн тухай, нарийн төлөвлөсөн ажиллагааны тухай хуурамч мэдээлэл гарч ирээд байгаа хэрэг. Магадгүй толгойлогч америкчуудад цаашид хэрэггүй болсон, өөр нэгэн хэрэг болсон учраас хөнөөсөн байх" хэмээн Асад өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||