Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс тээврийн нүсэр ажил дунд гээгдсэн жолоочийн үнэлэмж сайжирч байна

 

Нүүрс тээврийн нүсэр ажил дунд гээгдсэн жолоочийн үнэлэмж сайжирч байна

 

Улаанбаатараас 900 гаруй километрийн цаана түймрийн утаа шиг тортог дунд түмний амьдрал буцалж байна. Элсэн дээр хар хорхой жирийлгэж явах шиг том тэрэг сүжилдэх энэ газар бол  Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хад баг. Цагаан хадны аль ч хэсэгт арван минут орчим болоход л нарийн ширхэгт тоосонцороос болж хоолой аргаж, амьсгал давчдан, ханиалгана. Ийм тоос, тортог дунд  14 мянга гаруй жолооч ажиллаж, амьдарч байна. Гар, нүүр, өмссөн хувцас нь тэр чигтээ нүүрс болсон тэдний "Хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж явна” гэж инээмсэглэхэд нь ярайх шүд, "Удахгүй орон гэртэй болно доо” хэмээн баяр баясал дүүрэн гялалзах нүд нь л ялгарах аж. Учир нь монгол орны эдийн засгийн гол бүс болсон тус нутаг дэвсгэр ундны ус, цахилгаангүй өдий хүрчээ. Санасан үедээ гэр бүл, үр хүүхэд, нутаг усандаа харьж чаддаггүй жолооч нарт наадам, Цагаан сар гэсэн хэвшсэн хоёр л амралт байдаг гэнэ. Тэр нь арав хоногоос хэтрэхгүй. Гэхдээ энд бүх зүйл муу, муухай биш юм. Учир нь хэдхэн сарын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж байсан зуу гаруй километр урт үргэлжилсэн цуваа алга болжээ. Учир нь  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр өдөрт ачаа тээврийн 1000 автомашин Хятадын хил рүү гарч байгаа аж. Энэ нь Засгийн газар, холбогдох яам болон АТҮТ-ийн эрчимтэй үйл ажиллагааны үр дүнд бий болсон өөрчлөлт гэдгийг албаныхан болоод жолооч нар онцолж байлаа. Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөн чиглэлийн бодлого зохицуулалт зөв замаар явж, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэж, жолоочийн үнэлэмжийг дээшлүүлэх олон талт үйл ажиллагаа хэрэгжсэний үр дүнд Цагаанхад баг өмнөхөө бодвол эмх цэгцтэй болжээ. Хэдэн долоо хоног цуваан дунд нойр, хоолгүй явдаг, хоол хийх үедээ гал алдаж машинаа шатаадаг, унтахгүйн тулд нойр сэргээх өвс, ургамал хэрэглэдэг зэргээрээ цоллуулж амьдралын төлөө зүтгэсэн жолооч нар "Төр засгийнхаа бодлого, шийдвэрийн үр шимийг хүртэж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгож явна” хэмээн ярьж байлаа. 
Өмнө нь хүмүүс машиныхаа кабинд амьдардаг байсан гэнэ лээ. Ах нь өнгөрсөн жилээс эхэлж тээвэрт явж байна, өөрийн гэсэн харьяалах компанитай, унтаж амрах, хооллох, хувцсаа угаах амралтын байртай болохоор ажлын ачаалал эрс бага хэмээн учирлах Б.Цэвээндоржийн машинаар зочилж, түүнтэй хэсэг ярилцлаа. 

-Сайхан намаржиж байна уу. Та нүүрс тээвэрлээд удаж байна уу? 
-Сайхан. Намаржаа тавлаг уу. Намайг Б.Цэвээндорж гэдэг Завхан аймгийн Нөмрөг сумын хүн. Ах нь өнгөрсөн жилээс эхэлж тээвэрт явж байна. "Милл Боард” компанийн жолооч. 
-Энэ их хөө тортог, тэвчишгүй нөхцөлд ажиллана гэдэг амаргүй байх?
- Аль нэг газар хамгаалагч хийж байснаас энэ нь дээр байдаг юм. Миний насны хүнд өөр ажил олдох биш. Энэ машинаар нэг явахдаа 100-115 тонн нүүрс ачиж хил рүү гаргадаг. Хятадын тал тээвэрлэсэн нүүрсний тонн тутамд 22 юань өгдөг. Нэг гарахдаа 800 мянга орчим төгрөгийн цалин авна гэсэн үг. Дараалал их, багаас хамаарч сардаа 3-5 удаа  гарчихна. Тэгэхээр сардаа гурван сая гаруй төгрөгийн орлого олно. Энэ хэмжээний цалин авдаг хүн зүтгэхгүй гээд яах вэ дээ. 
-Танай компани ажилчдын байртай болсон гэсэн үү? 
-Энэ бол том бүтээн байгуулалт. Хийх цаг нь ч болсон. Хятадын тал, Ганц мод руу ороход жолооч нарын амралтын байр, засварын газрууд нь эрийсэн, үнэхээр хөгжчихсөн. Тэд манай баялгийг авч байгаа улс. Гэтэл баялгаа өгч байгаа орон ямар байна гэдгийг бодох хэрэгтэй. Жолооч нарын нийгмийн байдлыг анхаарч, амралтын ая тухтай нөхцөл бүрдүүлж эхэлсэн нь осол аваар гарах нөхцөлийг бууруулж байна гэж ах нь бодож байгаа шүү. 
-Эх орныхоо баялгийг өдөр, өдрөөр урсан гарахыг харахад эмзэглэх үе байдаг уу? 
-Байлгүй яахав. Үр хүүхдэдээ юу үлдээнэ дээ гэж өмрөх үе ч бий. Ингээд Хятад руу урсгаад байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж боддог ч гэр бүлийнхээ төлөө аргагүйн эрхэнд  энд шороо, тоостой холилдож явна. Би зөөгөөгүй ч өөр хэн нэгэн зөөж л таарна. 
-Авто тээврийн үндэсний төв болон бусад байгууллагаас хийдэг хяналт, шалгалтын талаар санал бодлоо хэлээч? 
-Яах вэ энд олон янзын хүн бий. Эрхээ мэддэг атлаа үүргээ огт ухамсарладаггүй. Гэхдээ сүүлийн үед замбараагүй тээвэрлэлт, хулгайн тээврийн асуудлыг маш сайн цэгцэлж байна. Бид үүнд баяртай байгаа. Жолооч шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд, шалгалтаа өгөөд хууль журмын дагуу ажиллах   юм шүү дээ. 

Жолоочийн үнэлэмжийг дээшлүүлж байна
Авто тээврийн үндэсний төв Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлттэй холбогдуулан хэд хэдэн тогтмол үйл ажиллагаа явуулж буй аж. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу байрлал илрүүлэх төхөөрөмж суулгаж улс хоорондын ачаа тээврийг (GPS)-ээр бүрэн хянах болжээ. Мөн авто тээврийн хяналтын улсын байцаагчид Цагаанхад багт тогтмол хяналт, шалгалт явуулж байна.  Байцаагчид тээвэрлэлтийн үеийн жолоочийн ажил, амралтын дэглэм, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас гадна зөвшөөрөлгүй, бичиг баримтын зөрчилтэй жолооч нарт арга хэмжээ авч ажиллаж буй гэнэ. Энэ талаар  АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос тодруулахад "Хяналт, шалгалт байгаагүй биш байсан, харин сүүлийн гурван сард эрчимтэй ажиллуулж байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн осол 29.7, ослоос болж нас барсан тохиолдол 66.7 хувиар буурсан. Тухайн ажил үйлчилгээ, ашиг олох зорилгоор тээвэр гүйцэтгэж байгаа жолооч заавал мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байна гэж Авто тээврийн тухай хуулийн 10.2.21-т заасан байдаг. Тэгэхээр улс хооронд тээвэр хийж байгаа жолооч заавал мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх ёстой. Гэтэл энд ямар нэгэн компанид хамааралгүй, жолооны үнэмлэхгүй тээвэрлэлт гүйцэтгэж байгаа хүмүүс олон байна. Авто тээврийн үндэсний төвөөс жолоочийг аль нэг аж ахуйн нэгжид харьяалалтай болгох бодлого барьж байгаа юм. Учир нь эдгээр жолооч нийгмийн даатгал төлж осол аваар, гэмтэл бэртлийн үед эрүүл мэндийн даатгалтай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болох хэрэгтэй байна. Үүнийг эсэргүүцсэн буюу нийгмийн даатгал төлөхгүй, аль нэг компанид харьяалагдахгүй гэсэн жолооч манай байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэх болсон. Гэвч бодлого шийдвэрийн түвшинд төрийн ажил өрнөж байна. Бид торгох, хариуцлага хүлээлгэхийг урьтал болгохгүй, жолооч нарт хандсан заавар, зөвлөгөөг гол болгон ажиллаж байна” гэв. 

"Мэргэшсэн жолооч” сургалт, жолооны үнэмлэх бизнес биш
"Цагаан хаданд Авто тээвэр үндэсний төвийнхөн мөнгө угаалаа” хэмээн гомдоллох жолооч олон байдаг гэнэ. Хэд хэдэн удаа тус асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хуулиар заасны дагуу жолооч нар 300 мянган төгрөгийн үнэтэй, 21 хоногийн хугацаатай мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдах шаардлагатай аж. Тус сургалтын төлбөр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас эрх авсан байгууллага, жолооны курст ордог бөгөөд АТҮТ-өөс зөвхөн мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгох хүрээнд ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар АТҮТ-ийн мэргэшсэн жолоочийн тасгийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баттулгаас тодрууллаа.
-Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг хэзээнээс олгож эхэлсэн бэ?
-ЗТБХБ-ын сайд, БСШУ-ны сайдын 2010 оны хамтарсан тушаалаар мэргэшсэн жолоочийг бэлтгэх, шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаа эхэлсэн. 
-Өнөөдрийн байдлаар хэчнээн жолооч мэргэшсэн жолоочийн шалгалтад хамрагдаж, үнэмлэх авсан бэ?
-Энэ оны байдлаар 65 мянган жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан. Үүнээс 30 гаруй мянган жолооч нь хүнд даацын СЕ, улс хооронд ачаа тээврийн шалгалтад хамрагдсан. Харин үлдсэн 35 мянга гаруй жолооч нь B, C, D, жуулчин, зорчигч тээвэр, аюултай ачаа зэрэгт хамрагдаад байна. 
-Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахад ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-С, Е ангиллаар мэргэшсэн жолоо­чийн үнэмлэх авахад 23 болон түүнээс дээш, D ангиллын жолооч 21 болон түүнээс дээш настай байх шаардлагатай. Мөн 2008 оны наймдугаар сараас өмнө тухайн ангиллаа авсан бол шууд шалгалтад хамрагдана. Түүнээс хойш В, D, С, Е ангилал авсан бол 21 хоногийн 68 цагийн сургалтад хамрагдана. Харин улс хоорондын ачаа тээвэр, аюултай ачаа, жуулчин, улс хоорондын зорчигч тээвэр зэрэг нь дөрөв хоногийн 32 цагийн сургалтад хамрагдаж шалгалт өгөх эрх үүсдэг. 
-2008 оны наймдугаар сараас хойших тухайн ангиллын жолоочдын сургалтууд хэчнээн төгрөгний төлбөртэй байдаг вэ?
-Тухайн сургалтын төлбөрийн асуудал нь  АТҮТ-д хамаарахгүй. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээ хийж, зөвшөөрөл авсан тухайн жолооны курсууд төлбөрийг авч, сургалтаа явуулдаг. Зөвхөн шалгалтын хураамж 9900 төгрөг, үнэмлэхний 12500 төгрөгийг АТҮТ-ийн төрийн сангийн дансанд тушааж, шалгалтад хамрагддаг.

Ачаа тээврийн компанийн тохижилт ба жолоочийн үнэлэмж
Тухайн бүс нутагт өргөн уудам газар хашаалсан, том том барилга бүхий хэд, хэдэн байгууламж байх аж. Эдгээр нь ачаа, тээврийн компанийн кэмп буюу жолооч нарын амрах байр юм. Зам тээврийн хөгжлийн яам, АТҮТ-өөс Засгийн газрын бодлого, Ерөнхий сайдын тогтоол шийдвэрийн дагуу жолооч нарын ахуй орчныг сайжруулах үүрэг чиглэл авч ажиллаж байгаа нь энэ аж.  Хэдэн долоо хоног, зуу гаруй километр газар дугаарлаж, бүхээгтээ хоол цайгаа хийж, машиндаа амьдардаг байсан жолооч нарын нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж эхэлжээ. Тодруулбал, "Энержи ресурс”-ын тээвэрлэлтийн компани, Дорнын Өртөө ХХК, Оюутолгойн баяжмалыг тээвэрлэдэг хэд хэдэн компани өөрсдийн гэсэн амралтын байртай болж, жолооч нараа байрлуулдаг болсон байна. "Дорнын Өртөө” ХХК-ийн ажилчдын байр нь халуун, хүйтэн ус, угаалгын өрөө, ажилчдын цайны газар,  хоёр хүний ор бүхий өрөө, биллъярд, теннис зэрэг спортын танхимтай байв. Тус компанийн жолооч нар бүрэн амарч чаддаг бөгөөд одоогоор ямар нэгэн осол, аваар гаргаагүй амжилттай тээвэрлэлт явуулж байгаа гэнэ.  

Нүүрс тээврийн нүсэр ажил дунд гээгдсэн жолоочийн үнэлэмж сайжирч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани