Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГЭЭГДЭГСЭД

1990 оны арванхоёрдугаар сарын 17. Далан жилийн түүх өгүүлэх “өвгөн” уурхайд өрнүүн үйлс ундарсан өөр нэг даваа гараг эхлэв.  Ээлж солилцож, ажил хүлээлцэхээр ирсэн 400 уурхайчны нэгнээ шоглосон нөхөрсөг наргиан хормын төдийд уйтгар гунигаар солигдож, 300 метрийн гүнд метан дэлбэрч 12 нөхөр нь үүрд нойрсов...

Хорин жилийн өмнөх эл гунигт түүхийг өгүүлэх адил эвлүүлж зүйсэн мэт ганц тоосгон хана тоос манарсан хуучин тууринд торойн үзэгдэнэ. Үүнээс өөр их уурхайн ажил эд өрнөж байсан он жилүүдийнх гэх юу ч үлдээгүй, хэзээд л ийм байсан мэт анир буйдхан алсаас ээж, хүү хоёр шуудай нүүрс дамжилж яваа нь улирч одсон цагийн аясад "унтраагүй" уурхайн үлдсэн ганц үнэн гэлтэй...

"Ажиллаж байгаа уурхай бий юу" гэж асуувал эмэгтэй “Тийшээ байгаа л байх” гэж дуу муутайхан хариулан хуруугаараа гэдрэг заачихаад хүүгийн хамт нүүрсээ үүрсээр хөнгөн тэрэгнүүдийн тоосонд дарагдсаар алсарлаа.

Одоогоос жилийн өмнө энд ирэхэд ийм асуулт асуусан бол эрүүл эсэхэд минь эргэлзэх байсан биз...Тэгэхэд энд 180 орчим уурхай ажиллаж байв. Харин өнөөдөр хогийн цэг гэмээр эмх замбараагүй хаягдал, энд тэндгүй онгичиж орхисон цооног дунд ганц нэгхэн хүн тонголзон үзэгдэх юм. Эрэл, сурал болж явсаар хонхны дуунаар ашгүй ажиллаж байгаа уурхай оллоо. Уурхайн гүнд нүүрс олборлож буй хүмүүс ковшоо /уурхайчдын нэрлэж заншсан нүүрс зөөх төмөр сав/ дүүргэсэн даруйдаа "Татаарай" хэмээн дороос дохио өгч буй нь энэ хонх юм. Жингэнэн дугарах хонхтой зэрэгцэн үдийн наранд дулаацах янзтай тамхи баагиулж суусан хоёр залуу шалавхан босч урт троссыг аажуухнаар татаж дээшлүүлснээр харанхуй нүхнээс нүүрс ачсан ковш гараад ирлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Нэг ковш нүүрс 60 мянган төгрөгийн үнэтэй. Харин нүүрсийг гаргаж авахын тулд газрын гүнд 5-7 хүн ажилладаг бол гаргаж ирсэн нүүрсийг шигшиж томчлоод ачиж явуулах 2-3 хүн уурхайн аман дээр ажиллана.

Тэд өдөрт 20 ковш нүүрс гаргаж тус бүрийг нь 60 мянган төгрөгөөр портероор нүүрс борлуулагчдад худалдана. 1 сая 200 мянган төгрөг. Энэ мөнгөний 50 хувийг нь уурхайн эзэн авч үлдсэн мөнгийг уурхайн гүнд болон аман дээр ажилласан бүгд тэнцүү хувааж авна. Багадаа 10-уулаа ажиллахад оройдоо 60 мянган төгрөгийн цалин халааслаад харина. "Цаг сайхан байхад ийм л байлаа шүү дээ" хэмээн нэг их холын биш ч, нэг л орой махны мөнгөгүй харьсан тухайгаа уурхайчин залуу ярилаа.

Түүнийг Бат /нэрээ нууцлахыг хүссэн тул орлуулав/ гэнэ. Тэднийх ам бүл зургуулаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг тэрбээр Налайхын уурхайгаас амь, амьдралаа залгуулсаар 10-аад жилийн нүүр үзжээ. Зундаа элс, хайрга зөөх зэргээр ойр зуурхан ажил хийдэг бол өвөлдөө уурхайд ажиллаж өглөөнөөс орой хүртэл уурхайн “хар” нүхэнд өнжинө. Хүн харахад хүнд хэцүү ч энэ ажил нь л түүнд хамгийн их аз жаргал мэдрүүлдэг аж. Учир нь эндээс л мөнгө олж эхнэртээ хоолны махтай, хүүхдүүддээ өвлийн гуталтай харих өдөр цөөнгүй...

Магадгүй хүн бүр зуныг дараа нь намрыг ч дуусгалгүй уртаа үргэлжлүүлэхийг хүсдэг байх...Харин Бат болоод тэдний бяцхан үрс өвлийг л мөрөөддөг. “Цас их орвол бид баяжина даа тийм ээ ээжээ” хэмээн бяцхан хүү тооноор тусах нар өөд нэг нүдээ анингаа хэлвэл ээж нь тэндээс “Чиний баяждаг ч өнгөрсөн байх аа хүү минь” хэмээн аяга арчин цай барингаа хүүгийнхээ асуултад хариулав.

Налайхыг зорьсон шалтгаан энэ. 1990 оны эмгэнэлт ослоос хойш Налайхын их уурхай 1995 оныг хүртэл ажилласан ч эдийн засгийн хүнд байдалд орж дампуурахад хүрч хувьчлагдсан. Их уурхайн ажил ингэж зогссон ч хувь компани, хүмүүс гар аргаар нүүрс олборлосоор 2018 онтой золгов. Өнгөрөгч 20 гаруй жилйин хугацаанд Налайхын нүүрсний уурхайд 200 орчим ам бий болж, 1200 гаруй уурхайчин  ажиллаж амь зогоодог  байсан тухай статиктик бий. Харин Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосноор өнөөдөр гялалзсан хар нүүрсээрээ гайхуулдаг Налайх дүүрэгт 30 орчим л уурхай ажиллаж байна. Тэднийг ч удалгүй зогсоож, уурхайг бүр мөсөн хаах тухай албаныхан үе үе ирж айлгах болсныг нүүрснээсээ ялгарах юмгүй хар царайтай хүмүүс сэтгэл түгшин хэлэх юм.

Улаанбаатарчууд эхэлж байснаа бодвол угаарталгүй өвөлжих учраа олчихлоо. Галаа түлж, түлшээ хэрэглээд сурчихсан, болж л байна. Гэтэл Засгийн газрын шийдвэрийн захад үлдсэн түүхий нүүрсээр амь зогоогчид амьдрах аргаа олоогүй явна. Тэдний хэн нь ч хоолыг нь булаасан шахмал түлшинд буруу өгөхгүй байгаа нь сайхан. “Хот үнэхээр утаагүй болсон байна лээ. Тэр түлшийг нь зориуд хотоос шуудайг авчирч түлж үзсэн. Сайхан халдаг эд байна билээ” гэх ч  нүүрсээ хэрхэн хурдан зарж, өнөөдөр хоолтой хонох тухайд сэтгэл баахан зовниж буй бололтой базаахгүй царайтай...

Батыг гэрт нь дөрвөн бяцхан үр хүлээж байгаа. Өдөртөө 40-60 мянган төгрөгтэй харьдаг байсан түүнд өнөөдөр хоосон буцах ч үе тохиох болж. Хүн л юм болохооор, хүнд хүчир ажлын ачаалал их тул өлсөж л байгаа. Тэгсэн ч мөнгө төлж хоол авах хүсэлгүй. “Би хоол идэхгүй ээ” гэж нөхдөөсөө хойш суугаад дөнгөж амаржсан эхнэрээ өлсгөхгүй байх, нярайнхаа живхийг авах зэргээс эхлээд мөнгөтэй л харихгүй бол болохгүй гэх асар хүнд бодлоо тээсээр тэр харанхуй нүх рүүгээ орохоор гэдрэг алхав. “Май би барахгүй нь ээ. Энийг идчих хөгшөөн” гэж өөр нэг уурхайчин хэлвэл Бат “Барахгүй байгаа бол идэхээс" гээд дэмий л нэрэлхээд нөхрийнхөө үлдээсэн хоолыг шагнал мэт хүлээн авав.

Гэрэл зургийг MPA.mn

“Амьдрал нээрэн хэцүү байна шүү. Өмнө нь ам руу ороод шөнөжин ажиллаад гарч ирээд харихдаа 100 мянган төгрөгтэй ч буудаг байлаа. Болоод л байсан. Энэ жил ч мэдэхгүй ээ. Ажил олж хийе гэхээр Налайхад уурхайгаас өөр ажил байхгүй. Уурхайгаар л амь залгуулж ирсэн ганц чаддаг ажил маань энэ. Хот орье гэхээр олон нялх, нойтон хүүхэдтэй болохоор тэднийгээ орхиод явж болохгүй юм. Цаашдаа яах вэ л гэж бодож байна” хэмээн хоолоо идэх завсартаа хуучиллаа.

Хооллож дуусаад тэр буцан нүхрүүгээ орохоор яарсан тул тэндээс Налайхын зах орчимд зогсож портероор нүүрс борлуулагчидтай уулзахаар зорилоо.

Хаалгаар орж ирсэн хүн бүрийг горьдлого тээсэн харцаар тосож угтах эрчүүд намайг ч удтал ширтэн “Нүүрс авах уу” хэмээн гүйлдээд ирлээ. “Нүүрс авах зорилгогүй яваагаа хэлбэл яасан их урам нь хугарах бол” гэсэн бодол эхэнд төрж хий л “Хэд вэ” гэж асуувал “180 мянга ш дээ, хүргээд өгнө, минийхийг ч үз, гялтайсан нүүрс шүү” гээд хөл алдан гүйлдэх тэднийг удаан хуурахыг хүссэнгүй. Налайхын нүүрсээр амьдралааа залгуулдаг олон мянган өрх бий. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх хориг хэрхэн тусч, ерөөс тэд хэрхэн амь зууж буй талаар сурвалжлах хүсэлтэй яваагаа хэлбэл түрүүчээс хойш намайг шалгааж явсан зарим нь “Хммм” гэж хамар дороо хариулаад машиндаа суучихав.

Нэлээд ахимаг насны хоёр жолооч эвэршиж хуурайшсан гараараа нүүрс хагалангаа надтай ярилцлаа. Тэд өмнө нь Улаанбаатар хот руу нүүрсний зам татуулсаар давхиж Цайз, Хангай зэрэг захад очиж зогсоод өдөрт нь нүүрсээ борлуулчихаад өдрийн хэд хэд ачин ирж буцдаг байжээ. Харин түүхий нүүрсийг хот руу оруулахыг хориглосноос хойш зөвхөн Налайх дүүрэгтээ л нүүрсээ борлуулах болсон. Гэхдээ хот л биш бол урагшаа Багахангай, Баян сум эсвэл Төв аймаг тийш нүүрс худалдаалах боломжтой. Гэвч тэр зүгээс нүүрс авахаар Налайхыг зорих хүн тун ховор гэнэ. 

Гэрэл зургийг MPA.mn

Хээ шагласан тоорцгон малгайтай казах эр Батын л адил толгой сэгсэрч амьдрал хэцүү байна л гэнэ. “Олон жилийн турш өчнөөн мөнгө зарцуулж байж олсон утааг бууруулах ганц оновчтой арга нь энэ бололтой. Зөв өө. Гэхдээ нүүрсээр амьдралаа залгуулдаг олон мянган хүнийг ингээд л хөсөр хаячихаж болохгүй шүү дээ. Энэ олон хүний амьдрал бараг л зогсчихоод байна. Гэтэл банкны зээл, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байхад дэмий хэвтлээ нүүрсээ зараач гэж эхнэр уурлаад байлгахгүй юм. Тэгээд л цэвэр ашиг нь 20 мянга хүрэхтэй, үгүйтэй байсан ч гараад л зогсож байна” гэж ярилаа.

Цаашдаа хэрхэх тухай асуувал бүгд л бодсон зүйлгүй бололтой “Хэн мэдэх вэ” хэмээн хэнд ч юм найдсан эзэнгүй хариулт хэлэх. “Гэнэтхэн  хориглох биш энэ олон хүний амьдралыг яах билээ гэдгийг бодолцоод ажлын байрыг нь бэлдэх ёстой байсан юм” гэж 40 эргэн насны ах бухимдав.

Түүний охин өнгөрөгч онд БНСУ-д суралцахаар явжээ. Охиноо явуулсан тухайн жил портероор нүүрс зарж сардаа 1 сая төгрөгийн ашиг олдог байсан. Харин өнөөдөр ашиг гэх юмгүй амьдрал хүнд байгааг хэлээд, “Охиноо л төгсгөчих юмсан” хэмээн санаа алдав. Түүнд хүйтэнд өлсөж, даарах асуудал биш хариад эхнэр уурлах л хэцүү. Айгаад харьж цайгаа ч ууж чадахгүй л зогсож байна гэсэн нь нүүрсээр амьдралаа залгуулдаг эрчүүд ашиг, орлогогүйдэж хэцүүхэн өдөр хоногийг өнгөрүүлж буйг бүхэлд нь илэрхийлэв.

Гэрэл зургийг MPA.mn

Уулзаж ярилцсанд талархал илэрхийлэн буцах болоход тэд бүгд зэрэгцэж зогсоод “Баяртай” хэмээн гар даллаад “Сайн нийтлэл бичээд, сайд дарга нарын чихэнд заавал бидний үгийг дамжуулаарай” хэмээн захисан.

Тэдний захиас нь АЖЛЫН БАЙР. Ухаан орсон цагаасаа л нүүрс зөөж, нүүрсээр л амь зогоож болоод, болгоод ирсэн тэдэнд өнөөдөр нүүрснээсээ хагацахад өөр ажлын байр даанч хомс байгааг хэлж байна. Хар, бор ажлыг хамгийн сайнаар гүйцэтгэж чадах ч харуулын ажилд ч тэднийг голоод байна гэнэ. Шалтгаан нь мэргэжил, боловсролгүй...Тэднийг “гээгдэгсэд” гэж нэрлэсэн учир нь энэ.

Г.ТЭГШСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

ГЭЭГДЭГСЭД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани