- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтооно
УИХ-ын
гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Цагаан суваргын ордын төрийн
эзэмшлийн хувь тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын
даргад өчигдөр өргөн барилаа. Тухайн
ордод 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад
урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажлууд тус
тус улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн
Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн
хуралдаанаар нөөцийг хүлээн авч, улсын ашигт малтмалын нөөцийн комисст
батлуулахаар явуулсан бөгөөд тус комисс хэлэлцээд нөөцийг хүлээн авснаар
тооцох, техник эдийн засгийн үндэслэл болон тогтмол мөрдөх жишгийг
боловсруулан батлуулж, нөөцийн тооцоог дахин хийж танилцуулахаар
тогтсон.
Цагаан суваргын зэс, молибдений орд нь говийн бүсэд орших
бөгөөд УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол
бүхий ордод хамааруулсан ба Монгол Улсын эдийн засагт өндөр ач
холбогдолтой гэж үзсэн учир төрийн оролцоо байх шаардлагатай юм.
Тогтоолын төсөл 3 заалттай байна. Цагаан суваргын зэс, молибдений ордын
төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хуулинд заасан хязгаарт багтаан Ажлын
хэсгийн тооцсоноор тогтоох агуулгыг нэгдүгээр заалтад оруулна.
Хоёрдугаар заалтад Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг
санхүүжүүлэх асуудлыг тусгана. Гуравдугаар заалтад төрийн эзэмшлийн
хувийг "Эрдэнэс МГЛ”ХХК-д эзэмшүүлэх асуудлыг тусгана. Тогтоолын төсөл
батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар,
тэдгээрийг шийдвэрлэх талаар Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн
хувь тогтоосноор улсын төсөвт төвлөрөх орлогын эх үүсвэр нэмэгдэх ач
холбогдолтой юм.
Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч
"Монголын алт (МАК)” ХХК-ийн хувьд төрийн оролцоотой үйл ажиллагаа
явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай
хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу орд ашиглах гэрээ байгуулах замаар
шийдвэрлэх боломжтой.
Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтооно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани