Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичил уурхайг "нинжа"-гаар төсөөлөх нь өрөөсгөл

 
 

Бичил уурхайг "нинжа"-гаар төсөөлөх нь өрөөсгөл

 

  • Бичил уурхайг албан ёсны болгосноор Монгол Улсад 10 гаруй мянган хувиараа ашигт малтмал олборлогч иргэн нэгдсэн зохион байгуулалтад оржээ. Ингэснээр журамд заасны дагуу нөхөрлөл, төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, 500 га талбайд 2017 оноос хойш нөхөн сэргээлт хийсэн байна
  • Бичил уурхайгаас өдгөө 60 орчим мянган хүний ажил, амьдрал хамаарч байна. Тэгвэл дэлхийн 71 улс бичил уурхайн үйл ажиллагааг өөрсдийн түвшинд хөгжүүлж, үүнд 100 сая хүн ажиллаж, 400 гаруй сая хүний амьжиргааны эх үүсвэр хэдийн болжээ
  • Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайн эрх зүйн орчин илүү цэгцэрсэн
  • Хэдий тийм боловч хууль, журам үйлчилдэггүй, түүнийг дагаж мөрддөггүй хууль бус "нинжа” нарын уршгаас болоод хариуцлагатай бичил уурхайн хувь заяа өнөөдөр хурцаар хөндөгдөж эхэллээ  
  • Нинжа болон бичил уурхайчны хооронд тэнгэр, газар шиг их ялгаа бий

Бичил уурхайг албан ёсны болгосноор Монгол Улсад 10 гаруй мянган хувиараа ашигт малтмал олборлогч иргэн нэгдсэн зохион байгуулалтад оржээ. Ингэснээр журамд заасны дагуу нөхөрлөл, төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, 500 га талбайд 2017 оноос хойш нөхөн сэргээлт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд болж, татвар, хураамж улсад төлж эхэлсэн гэсэн үг. Том зургаар нь авч үзвэл, хариуцлага хүлээж, улс орны ачаанаас үүрэлцэж байна Бичил уурхайгаас өдгөө 60 орчим мянган хүний ажил, амьдрал хамаарч буй. Тэгвэл дэлхийн 71 орон бичил уурхайн үйл ажиллагааг өөрсдийн түвшинд хөгжүүлж, үүнд 100 сая хүн ажиллаж, 400 гаруй сая хүний амьжиргааны эх үүсвэр хэдийн болжээ. Бөмбөрцгийн хэмжээнд нийт олборлож буй ашигт малтмалын 25  хувийг бичил уурхайчид олборлож байна. Дээрх өөрчлөлтийн үр дүнд байгаль орчинд ээлтэй хоргүй технологийг манай улс ашиглаж хэвшсэн төдийгүй шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдлээ. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болон хөдөлмөрийн мөлжлөг ашиглаагүй, мөнгөн усаар илрүүлээгүй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хариуцлагатай, ёс зүйтэй олборлосон алтыг эко гэж нэрлэдэг. Тэгвэл манайх энэ төрлийн ногоон буюу эко алт олборлож, олон улсад үүнийгээ нийлүүлж, улсын гадаад валютын албан нөөцийг зузаатгаж байна. Мөн бичил уурхайчид  алтнаас гадна жонш олборлож байгаа. Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайн эрх зүйн орчин илүү цэгцэрсэн гэж болно. Хэдий тийм боловч хууль, журам үйлчилдэггүй, түүнийг дагаж мөрддөггүй хууль бус "нинжа” нарын уршгаас болоод хариуцлагатай бичил уурхайн хувь заяа өнөөдөр хурцаар хөндөгдөж эхэллээ. Өөрөөр хэлбэл нөхөрлөл, төрийн бус байгууллагын эгнээнд нэгдээгүй нөхөн сэргээлт хийдэггүй, буух эзэн, буцах хаяггүй, хуулийн өмнө хариуцлага хүлээдэггүй 40, 50 мянган хүмүүсийн хяналтгүй бусармаг үйлдлээс болж албажиж буй хариуцлагатай бичил уурхай салаа замын уулзварт иржээ. 40, 50 мянган "нинжа”-г цаашид албажуулах, хариуцлагатай болгох, нөхөрлөл, төрийн бус байгууллагын хэлбэрт оруулах, улмаар өөр ажлын байранд шилжүүлэх эсвэл тэднийг илүү  олон болгох уу гэсэн хүндхэн сорилт төрийн өмнө тулгарлаа. Нинжа, болон бичил уурхайчны хооронд тэнгэр, газар шиг их ялгаа бий. Тэд хоорондоо гал, ус мэт харш бөгөөд нэг нэгнээ үл хүлээн зөвшөөрнө. Нинжа нар байгалийн баялгийг сорчлон олборлох, мөнгөн ус ашиглахаас гадна биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийхгүй, орон нутагт татвар,  хураамж бас төлдөггүй. Том, том техникийн хүчээр газар орныг ухан сэндийлж, нэгээс нөгөө рүү нүүдэллэнэ. Тэгвэл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулалтад орсон бичил уурхайчин сум, орон нутгаас олгосон тусгай зөвшөөрөлтэй талбайд хөдөлмөрийн наад захын аюулгүй ажиллагааг сахин хангаж, нийгмийн хариуцлага хүлээн тогтвортой ажиллаж байна. Нийгмийн даатгал төлж, орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ хүртэл байгуулж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад тодорхой дэмтэй үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ. Тэгвэл "Нинжа” нарын муу нэр, тарьсан хэрэг хууль сахин ажиллах 10 хүрэхгүй мянган бичил уурхайчдад буудаг. Нийгэм ч тэднийг нэг хамт олон гэж харах нь түгээмэл. Гэтэл нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, нинжа, бичил уурхайчны ялгаа улам томорч байна. Бид бичил уурхайчныг "нинжа”-гаар төсөөлөх нь өрөөсгөл болжээ. Улс оронд нүүрлэсэн зуд, эдийн засгийн хямрал, нийгмийн шилжилт, хөдөлгөөний явцад ажлын байргүй болсон олон мянган иргэн өнөөдөр бичил уурхай руу эр, эм, хөгшин залуугүй орсон. Үүнээс өөр сонголт үнэндээ бидэнд байгаагүй хэмээн зарим нь учирладаг. Тэгвэл тэднийг зөнд нь орхих бус өөрөө өөртөө ажлын байр бий болгож, амьжиргаагаа залгуулах бичил уурхайг нь албажуулах, хууль ёсны болгох, хүлээн зөвшөөрөх шийдвэр гараад 13 жил болж байна. Энэ хугацаанд "нинжа” байсан нь хариуцлагатай бичил уурхай руу шилжиж, амь амьдралаа дээшлүүлж чаджээ. Зарим нь бичил уурхайгаас хуримтлал үүсгэн өөр салбарт шилжин ажиллаж байна. Ийм хүмүүсийн нэг нь П.Мөнхзаяа юм. Тэрбээр одоо Ховд аймгийн Алтай сумын "Гоолингоо” оёдлын цехийн захирлаар ажиллаж байна. Өмнө нь амьдралын шаардлагаас үүдэн хэцүү бэрхээс халгасан ч үр хүүхдээ тэжээж тэтгэхийн тулд "нинжа” болж, улмаар нөхөрлөлийн зохион байгуулалтад шилжсэнээр хариуцлагатай бичил уурхайчны эгнээнд оржээ. Эмэгтэй хүнд ахдах ажлыг нуруундаа үүрсэн тэрбээр одоо уран оёдол шаглах цехийн эзэн болсон байна. Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо, Канадын хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлсэн "Уурхайчнаас үйлчин бүсгүй” төслийн хүрээнд гурван аймгийн долоон сумын 21 эмэгтэй бичил уурхайчнаас өөр ажлын байранд шилжжээ. П.Мөнхзаяатай адилхан олон бүсгүйн хувь заяа уг төслийн үр дүнд өөрчлөгдсөн аж. Төслийн хүрээнд оёдлын цехийн тоног төхөөрөмжийг мөн олгожээ. "Гоолингоо” оёдлын цех бүр орон нутагтаа ажил олгогч болсон байна. "Нинжа” давамгайлсан энэ салбар хэдхэн жилийн өмнө гэмт хэргийн үүр оромж болж байлаа. Харин албан ёсны болсноор хууль үйлчилж, ёс зүй, хариуцлага урьдын байдлыг засан өөрчилжээ. Хүмүүс амьдралаа залгуулах ажлын байрнаасаа ичиж эмээх, цагдаа сэргийлэхээс зугтааж, хөөлгөж туулгадаг байсан бол бичил уурхайг албажуулж, нөхөрлөл, төрийн бус байгууллагын зохион байгуулалтад орсноор хүн гэдгээ мэдэрч, хууль дүрэм чанд сахин урам зоригтой ажилладаг болжээ. Бүхий л насаараа хүн бичил уурхай эрхлэх боломжгүй. Тиймээс өөр ажлын байранд шилжих, өрхийн үйлдвэрлэл эрхлэх зэргээр бичил уурхайчид амьдралын чанараа сайжруулсаар байна.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Бичил уурхайг "нинжа"-гаар төсөөлөх нь өрөөсгөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани